Tuesday, July 8, 2008

Халтарын балгас


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн тийш 100 км-т Халтарын говийн хойд захад тэгш тал дээр эртний нэгэн барилгын туйр бийг Халтарын балгас гэдэг.

Шороо чулуу холимог гонзгой дөрвөлжин хэлбэрийн хэрэмтэй бөгөөд хэрэм нь хойно, өмнө хоёр талдаа сэтэрхийтэй нь хаалганы ором бололтой. Хэрмийн дөрвөн өнцөг бусад хэсгээсээ өндөр, орчны газраас дээш 2,5м орчим өндөр. Энэхүү хэрэмт барилга урт талаараа хойноос урагш чиглэлтэй байрласан бөгөөд зүүн тийш яльгүй /18 градус/ хазайжээ. Хэрмийн хэмжээ 54 х 42 м.

Хэрмийн дотор нэг том дөрвөлжин барилгын ором байх ба үүний хойд тал нь илүү өндөр /орчноосоо 3 м орчим/, харин өмнө тал руугаа намсжээ. Энэ овгор турийн дээгүүр барилгын ногоон, шар хүрэндүү өнгийн паалантаи элдэв төрлийн ваар чимэглэлиин хэлтэрхии их хэмжээтэй тархсан нь ХII-ХIV зууны үеийн монгол гүрний хотуудын үлдэгдэлд тааралддагтай ижил юм. Вааран чимэглэлээс бүтэн зүйл огттааралдахгүй бөгөөд ногоон паалантаи чимэглэл зонхилно.

Хэрэмт барилгын баруун талаар шулуун үргэлжилсэн ялихгүй гүвгэр далан мэдэгдэх агаад хойд талд орчны ургамлаас эрc өөр хурц ногоон өнгөтэй өвс ургасан шулуун зурвас 100 м гаруй үргэлжлэн өмнө тийшээ замхран мэдэгдэхгүй болж ажиглагддаг. Энэ нь уг барилгыг хүрээлсэн хэрэм далангийн ор үлдэгдэл мэт аж. Балгасны барилгын паалант чимэглэлиин зүйлсээс нутгийн хүмүүс хаванд сайн гэж түүж буцалгаж уудаг гэснийг дашрамд сонордуулъя.


No comments:

: