Эртний хотын үлдэгдэл энэхүү суурин Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн нутаг, САА-н төвөөс хойш хойш 30 км зайтай, Бороо голын баруун эрэг дээр буй. Энд Цагаан чулуут гэгдэх Бороо гол руу харсан амны адагт Бороогийн алтны уурхайн хуучин төв байдаг бөгөөд тэнд дэрс, халгай ургасан дов, хонхор ихтэй хэсэг газраас янз бүрийн хээтэй шавар ваар савны хагархай, малый яс зэрэг зүйл ихээр олдож байсныг археологич Ц.Доржсүрэн 1966 онд үзэж он цагийн хувьд хүннү улсын үед холбогдох суурин газар болохыг тогтоосон байна.
Бороогийн суурин бол Монгол улсын нутагт байгаа Хүннүгийн үеийн хот суурингуудын дотроос эрдэм шинжилгээнии хувьд нэлээд сонирхол татах тэр цагийн гэр ахуйн эдийн соёлын дурсгал олдож болох төлөвтэй газар юм. Энд эртний судлалын малтлага хийх ажлыг 1990 онд Д.Цэвээндорж, И.Эрдели нарын удирдсан шинжилгээнии ангийнхан эхлүүлжээ. Шинжилгээнии явцад олдсон хэрэглэгдэхүүнүүд нь холбогдох он цагийн хувьд бүхэлдээ зөв тогтоогдсон болох нь батлагдсан төдийгүй, үер олон чухал шинэ эх хэрэглэгдэхүүн ч олджээ. Тухайлбал, энэ суурингаас олдсон том жижиг ваарууд, хэмжээ, хэлбэр төрх, хийц, зурмал ба наамал товгор хээ зэргээрээ алдарт Хараагийн Ноён уулын булшнаас гарсан ваартай ижил бөгөөд уг суурин, булш хоёр зэргэлдээ оршиж байгаагаас үзэхэд Ноён уулын булшинд тавьсан вааруудыг Бороогийн сууринд үйлдвэрлэж байсан бололтой гэдэг урьдчилсан саналыг судлаачид дэвшүүлсэн байна.
No comments:
Post a Comment