Дойтын балгасын туйр
Архангай аймгийн Хотонт сумын нутагт Шорвог нуур, Хунт нуур, Доит нуур, Цагаан нуур гэхчлэн таван жижиг нуур буйн дунд хааш хаашаагаа холын бараа сайн харагдах Дойтын толгойн оройн тэгш талбайд энэ дурсгал бий. Гол барилгын дөрвөн буланд засмал боржин чулуу нь үлдсэн. Мөн голд нь ухаж нүх гаргасан баганын суурь чулуу хэд хэд бий.
Хамгийн том барилгын туйр нь 45x60 м хэмжээтэй. үүний баруун урд нь дөрвөн буландаа боржин чулуун баганын суурьтай 15x15 м хэмжээтэй барилгын ортой. Том барилгын зүүн хойно нь адил хэмжээтэй дөрвөлжинтэй. Дойтын балгасны нэг онцлог нь баруун, зүүн, хойд талаар нь хэрмийн оронд барилгуудаар хүрээлэгдсэн байжээ. Үүний гэрч болж эргэн тойронд нь нийт 17 барилга байсны ор мөр үлджээ. Дунджаар 20x15 м хэмжээтэй туриуд нь хоорондоо ойрхон учир холоос харахад хэрэм мэт харагдана. Төв дунд нь байгаа гурван барилгын ортой нийлээд бүгд 20 барилгын ор байгаа бөгөөд тоосго, дээврийн ваарын үлдэгдэл нь Хар-Хорумын Өгэдэй хааны ордныхтой адил юм.
Дойтын балгасын туйр
Дойтын толгойн туйрыг Өгэдэй хааны Тэгэ-чаган орд" мөн болов уу гэж монгол, японы археологчид үзсэн байна. Тэр орчны байгалийн байдал, барилга байшингийн зохион байгуулалт аль ч талаас нь үзсэн хааны ордон байсан гэж хэлж болох үндэстэй. Мөн түүхэн сурвалжийн зарим мэдээгээр энэ хавьд Өгэдэй хааны "Гэгэ-чаган орд" байсан тухай өгүүлдэг юм. Юан улсын судрын Тайзугийн бүлэгт "Өгэдэй 9-р он, улаан тахиа /1237/ жилийн зун Цэцэг цагаан нуурт авалжээ. Зуны дөрвөн сард Саолин /суурин/ хотыг цогцлоод Гэгэ-чаган харш байгуулжээ" хэмээгээд уг ордон нь Хар хориноос умар зүг 70-аад /40 км/ ли зайтай байрладаг гэжээ. Мөн Рашид-Аддины бичсэнээр: Өгэдэй хаан Хар хорумаас нэг өдрийн газарт ордон бариулахаар Ислам мужаануудыг сонгон авчээ.
Өгэдэй хаан хавар бөр Гэгээн цагаан ордны орчим харцагаар ан хийдэг байв гэхчлэн өгүүлснээс дээрх 70-аад ли, өдрийн газарт гэсэн сурвалжийн мэдээ таарч байсны гадна, турийн барилга байшингийн зохион байгуулалт, хэрэглэгдэхүүн нь эртний Хархорум хотын турь, Өгэдэй хааны бусад ордны үлдэгдлээс олддог зүйлтэй адил байгаа нь улам тодорхой болгож байна. Нэрт археологич X. Пэрлээ Дойтын толгойн балгасыг явдлын далимд шинжин үзэхдээ ХШ-ХIV зууны үед холбогдоно гэжээ. 1996 онд ЮНЕСКО-гийн "Эртний Хархорум хотын туйрыг хадгалан хамгаалах нь" төслийн ажилд оролцсон монгол, японы археологчид энд судалгаа хийж, өндөр нарийвчлалтай дэвсгэр зураг үйлдсэн байна.

No comments:
Post a Comment