Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Их ба Бага Гун, Аяган нууруудын завсар оршдог төвөнг Өндөр дов гэдэг. 1925 онд Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов, буриад эрдэмтэн Бараадын Базар нар Бага Хэнтий буюу Хэрлэнгийн Тэрэлж болон Их, Бага хоёр Гүн нуурын орчим археологийн хайгуул шинжилгээ хийж эртний хот суурины үлдэгдэл хоёр дов олж илрүүлжээ. Энэ хоёр дозын нэг нь Их, Бага Гүн нуурын завсар Гүн Галуут гэдэг газар байсан бөгөөд түүнийг бага зэрэг малтаж үзэхэд том дөрвөлжин тоосго, паалантай ваар зэрэг барилга, сав суупгын зүйл гарсан ба энэ овгор газар дөрвөн талдаа хаалгатай хэрэм бүхий жижиг хот байжээ гэж Б.Я.Владимирцов ярьж байсныг өвгөн Дэндэв дуртгалдаа тэмдэглэн үлдээжээ.
Өндөр довын хэрмийн тойм зураглал
1952 онд Х.Пэрлээ Өндөр довыг малтаж эндэх эртний хотын тодорхойлолт, дэвсгэр зургийг гаргажээ. Малталт хийх үед Өндөр дов нь эргэн тойрон дагтаршуулсан хэрэмтэй, хэрмийн дээр харуул манааны байр байсан бололтой овгортой, хэрмийн төв дунд том дөрвөлжин барилгын үлдэгдэлтэй байжээ.
1995 оны хавар судлаачид тэнд очиж үзэхэд дурсгалын орчим төмөр замын Гүн Галуутай 82-р өртөөг байгуулж уг эртний хотын хэрэм даланг төмөр замын далан барихад ашиглан хусч арилгасан байлаа. Өндөр дов хэрмийг зарим эрдэмтэд зарим судлаачид Хүннүгийн үед, зарим нь 17-18-р зууны үийн хот суурины дурсгал гэж үздэг.
No comments:
Post a Comment