Tuesday, July 8, 2008

Бабалык хот


Манай эрний VIII зууны дундуур үед Уйгурууд монгол нутагт хэд хэдэн хот суурин байгуулсны нэг нотолгоо нь Булган аймгийн Хутаг Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйн нутагт, Сэлэнгэ мөрний хөндийд байдаг эртний Байбалык гэдэг хотын үлдэгдэл балгас юм. Түүнийг нутгийн ардууд "Бийбулаг" гэж нэрлэнэ. Байбалык буюу Бийбулагийн балгасыг одоогоор малтан шинжлэх ажил бараг эхлээгүй гэж хэлэхэд болно.


Бабалык хотын туйр

Байбалык хотыг байгуулсан анхан цагаас тэнд согд, хятад худалдаачид суурьшин сууж байв. Зөвхөн худалдаачид төдийгүй бас согд номын багш нар тэнд залран ирж, бурхны шашин, манихейн шашныгномлож, шашны ном уйгур хэлээр орчуулж байжээ. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Байбалык хот тухайн үедээ Төв Азийн соёлын нэгэн хөгжин цэцэглэсэн голомт болж байв. Энэ хотыг 840 оны үед Енисейгээс ирсэн Киргыз аймгийн нүүдэлчид довтлон уйгурын байгуулсан сүм барилгыг эвдэж, ном судрыг түймэрдэн оджээ.

Байбалык хотын тухай бичгийн мэдээ энэхэн төдий байна. Хотын турийг эртний судлаачид өдий хүртэл жинхэнэ ёсоор судлаагүй . Гүймэг ажиглалт хийхэд туе тусдаа барьсан хоёр багавтар шавар хэрэмтэй байжээ. Хэрмийн хийц нь Хар балгасны цайзат хэрэмтэй адил шороо дагтар-шуулан босгосон байна. Хойд талын /Бийбулгийн сүм байсан/ хэрмэнд нь хүрмэн чулуугаар хийсэн эрэгчин эмэгчин арслангууд байсан нь хэрмээс хойших Арслан толгой гэдэг нэртэй уулын өвөрт байв. Энэ нь Байбалык хотод арслан мэт хүндэтгэлийн чимгэлэлииг үүдэнд нь тавьдаг орд харш байсны баримт болж байна гэж археологии Х.Пэрлээ бичжээ.


No comments:

: