Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг, Өндөрхаан хотоос баруун тийш 25 км зайтай эртний Кидан улсын Зүүн хэрэм хэмээх энэ хотын үлдэц бий. Хот шороо дагтаршуулж дөрвөлжлөн хийсэн хэрэмтэй бөгөөд хэрмийн өмнө тал 420 м, баруун тал 502 м, хойд тал 510 м, зүүн тал нь 507 м хэмжээтэй, баруун, өмнө хоёр талдаа тус бүр нэжгээд, зүүн болон хойд талдаа тус бүр хошоод том хаалгатай байжээ.
Зүүн хэрмийн туйрын тойм зураглал
Өмнө болон зүүн талын нэг хаалга нь гадуураа далдавчтай, усан цөөрмөн хамгаалалттай байжээ. Хотын хэрэм нь гадуураа мөн ерөнхий усан хэрэмтэй байсны ор сайн мэдэгд дэг. Хэрмийн дээр харуу- лын цонж /хараат/байс ны ор баруун талд нь Зүүн хэрмийн туйрын зургаа, хойд талд нь тав, тойм зураглал зүүн талд нь арав, өмнө талд нь долоо бий. Хэрмийн одоогийн өндөр 1,5-2 м, өргөн 4-6 м.
Зүүн хэрмийн дотоодод, өмнөд ба з??н далдавчтай хаалгуудаас эхлэн төвийг хүртэл хоёр талаараа хэрэмтэй хоёр өргөн чөлөө гудамж байсны ор мэдэгддэг. Түүнчлэн хэрмийн өмнөд хэсэгт туc туc бага хэрэм бүхий олон орон барилга байсан бөгөөд тэдгээрийг 1-1,5 м өндөр засмал шороон довжоон дээр барьсан байжээ. Хэрмийн хойд хэсэгт энд тэнд хэдэн барилга байжээ. Туc хэрмийн барилгуудыг ханзаар халааж дулаацуулдаг байсны ор үлдэц олдсон.
Малтлагын хэрэглэгдэхүүнээс үзэхэд ваар сав, төмөр эдлэл, барилгын хэрэглэгдэхүүн хийх хэдэн төрлийн үйлдвэр байсан нь мэдэгддэг. Эндхийн гол аж ахуй нь мал, тариалан хоёр байжээ. Малтлагаас малым яс үлэмж их гарсан нь хонь, үхрийнх олон, адуу тэмээнийх цөөвтөр байжээ. Тариалан гол үйлдвэр-лэлийн нэг байсны гэрч нь олон гар тээрэм, үр тариа хадгалдагтом шавар ваарны үлдэц, тарпаны чулуун уур, нүдүрийн зүйл, "монгол амуу" будааны үйлдвэр, тариа цайруулдаг энгийн төмөр ц?н, анжисны төмөр хошууны хугархай зэрэг зүйлс олдсон явдал болно. Түүнчлэн Зүүн хэрмийн өмнө талд Хэрлэн голоос ус татаж байсан том шуудууны ор сайн мэдэгддэг. Энэ бүхнээс үзэхэд Зүүн хэрмэнд суурьшмал, нүүдэлчин хоёр янзын оршин суугчид байжээ. Хэрмийн он цагийгтодорхойлох олдвор гарсан нь 1020-1031 оны үед цутгасан "тайпин" хэмээх хятад үсэгтэй Кидан улсын хүрэл зоос юм.
Уг хотын түүхийн талаар эртний сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд 1012, 1015 оны үед Хэрлэнгийн дээд биед нутагтай зарим аймаг Киданы дарлалыг эсэргүүцэн бослого гаргасан аж. Кидан улсын сайд Елюй Шилян эдгээр аймгуудын бослогыг ширүүнээр дарж амьд үлдэгсдийг Хэрлэн голын эхэнд хоёр удаа хот барьж суулгасан гэдэг. Иймд Зүүн хэрэмд оршин суугчдын нэг хэсэг нь дээрх аймгуудын малчин, нүүдэлчин хүн ард, нөгөө хэсэг нь Киданы дарангуй цэрэг, гурав дахь нь суурин газрын олзны гар үйлдвэр-чин, тариачин байжээ. Ийнхүү хоёр хот байгуулсан гэдгийг батлах нэг баримт нь Зүүн хэрмийн баруунтай төдий л холгүй "Баруун хэрэм" хэмээх бас нэг хэрэмт хотын үлдэгдэл байх ба энэ хоёрын он цаг нэг бөгөөд үнэндээ нэг хотын хоёр хэрмийн байдалтай юм.
No comments:
Post a Comment