Wednesday, July 9, 2008

Хар хул хааны балгас


Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг, Хануйн голын урд хөвөөнөө, сумын төвөөс баруун урагш арваад км зайд эртний хотын нэгэн үлдэц оршдогийг нутгийнхан Хар Хул хааны балгас хэмээн нэрлэж домоглон ярилцсаар иржээ. Хотын үлдэгдэл нь тодорхой сайн мэдэгдэх том д өрвөлжин хэрэм, түүнээс хойгуур бас нэг жижиг дөрвөлжин хэрэм, түүнчлэн гадуураа тусгай хэрмийн б?дэг ором бүхий том том барилгын ор сууриуд зэрэг нэлээд том талбай эзэлсэн хэсгүүдээс бүрддэг.

Хамгиин том дервелжин хэрэм нь манай гаригийн зүг чигтэй бараг давхцан байрласан, баруун хана нь 380 м, зүүн хана нь 390 м урт, өмнөд болон хойд хана туc бүр 350 м хэмжээтэй. Хэрмийн дундаж өндөр 3 метр. Дөрвөн талдаа туе бүр нижгээд чулуун хаалгын үлдэгдэлтэй. Хаалгыг саарал болон ягаавтар өнгийн боржин, давхарлаг элсэн чулуугаар үелүүлэн өрж шохойн зуурмагаар шавж бэхэлсэн байх ба хаалга туc бүрийн гадна талд мөн ижил өрлөг хийц бүхий далдавчтай. өрлөгийн шаваасны дотор дээврийн ваарны бутархай хэсгүүд тааралдаж байгаа нь үүнийг барихад эрт үед энд байсан барилгын үлдэгдлийг ашигласан болохыг гэрчилдэг. Хэрмийн төв дунд хоорондоо холбоотой гурван барилгын, мөн урд талд нь тусдаа нэг том дөрвөлжин барилгын үлдэгдэл бий.

Энэ нь орчны гадаргаас 270 см өндөр, тэгш дөрвөлжин хэлбэртэй, хавтгай тэгш оройтой, хааш хаашаа 25 м хэмжээтэй юм. Энэ барилгаас урагш өмнөд хаалгыг хүртэл урт шулуун зам мэт овгор зурвас байгаа нь өндөрлөж дагтаршуулж хийсэн гол замын үлдэгдэл бололтой. Хэрмийн баруун урд хэсэгт нэг том барилгын үлдэгдэл, зүүн өмнөд хэсгээр хэд хэдэн барилгын бүдэг ором, хонхрууд байхаас гадна хэрмийн хойд мөн л барилга байсны гэрч тоосгоны бөөгнөрөл, суурь чулууд бий. Түүнчлэн хэрмийн янз бүрийн хэсгээр олон тооны боржин чулуун хөшөө, баганы сурийн үлдэгдэл бий. Төв барилгын орчим боржин чулуугаар хийсэн барилгын эд ангийн хэсэг бололтой зүйлс тохиолдоно. Үүний хойд талд буй хоорондоо залгаатаи гурван овгорын хамгиин нүүрнийх нь газрын гадаргаас дээш 450 см өндөр, баруунаас зүүн тийш 45 м, хойноос урагш 35 м урт хэмжээтэй бөгөөд орой нь овон товонтои, энд тэндгүй тоосгоны үлдэгдэл бүхий ажээ. Үүний хажуу ханын өрлөг тодорхой сайн мэдэгдэнэ. Дараагийн овгор нь баруунаас зүүн тийш 25 м, хойноос урагш 15м урт хэмжээтэй, өндөр нь 140 см, орой нь тэгш хавтгай. Дээр нь 11 ширхэг баганы суурь чулуутай. Хамгиин хойд овгор барунаас зүүн тийш 25 м, хойноос урагш 20 м, хавтгай оройтой, өндөр нь 240 см, зүүн хойд өнцөгт нь баганы суурь чулуу есөн ширхзг буй.


Хар хул хааны балгасын туйр

Энэхүү том дөрвөлжин хэрмээс хойш хоёр зуугаад метр зайд бас нэгэн дөрвөлжин хэрэм оршино. Хэрмийн баруун хана 125 м, зүүн хана 135 м, урд хана 115 м, хойд хана 120 м хэмжээтэй. Газрын гадаргаас дээш 30-60 см,өндөр. Энэ хэрмийн зүүн талд газарт хэвтээ нэг буган хөшөөтэй. Хэрмийн доторхи хамгийн том овгор 30x25 м хэмжээтэй. Газрын гадаргаас дээш нэг метр орчим өндөр. Дээр нь баганын суурь чулуу дөрөв бий.

Том хэрмийн доторхи хоорондоо залгаатай гурван овгорын хамгийн томыг бага хэмжээгээр малтаж үзэхэд, уг барилгыг шавар дагтаршуулан хийж тоосгоор өнгөлсөн том довжоон дээр боржин чулуугаар суурин дээр нь зузаан тоосгон хана үрж хийсэн нь нотлогджээ. өрлөгний тоосго дандаа тал байгаагаас үзэхэд үүнийг өмнө байсан ямар нэг барилгын хэрэглэгдэхүүнийг ашиглаж хийсэн болох нь тодорхой. Эндээс ногоон, хүрэн, шаравтар өнгийн дээврийн тосгуур ваар, бусад чимэглэлийн хэсгүүд олддог. Зээбадын дүрстэй нүүр ваарын хэлтэрхий, шавраар хийж алтлаг будгаар хээ угалз тавьсан бурханы сэнтий мэт зүйл, шавраар үзэмжтэй сайхан урлаж хийсэн хүний нүүрийн хэсэг, хурууны үзүүр зэрэг зүйл бас олдсон. Мөн төв барилгын зүүн хэсэгт, тоосгон ханын гадна талаас загасны яс их хэмжээтэй гарсан болно. Эндхийн тоосгоны олонхи дээр товойлгож дүрсэлсэн янз бүрийн тамга, тэмдгүүд байдаг нь Хар Хорумын олдвортой ижил юм.

Хар Хул хааны балгаст хийсэн судалгааны ажлын дүнд, эндэх хотыг түүхийн хэд хэдэн үед дахин дахин сэргээн барьж байсан шинж тэмдэг мэдэгдэх ба бүр анх хэдийд суурийг нь тавьсан нь тодорхойгүй, ямар ч атугай XIII зууны үеийн Хар Хорум хот оршин цэцэглэж байхад нэгэн удаагийн их бүтээн байгуулалт явагдсан, түүнээс хойш ХYII зууны үед дахин сэргээн барьж хүн ам оршин сууж байсан нь мэдэгддэг юм.


No comments:

: