Thursday, July 24, 2008
Empires - Эзэнт гvрнvvд
History of Imperialism
Early empires
Classical Antiquity
While the greatest empire of the ancient Western world was governed from Rome, to the East a larger empire in scope and duration was established under the dynastic rule of China. Also known as the Celestial Empire, its dominance lasted for about two thousand years. The influence of imperial China was highlighted by its vast network of tributaries, which led to major offshoots of Chinese civilization such as Japan, Korea and Vietnam. In addition, it played a vital role in the stability of the Silk Road, the ancient world’s most extensive trade route linking the East and the West.
The Macedonians established an extensive land empire under Alexander the Great. Upon his death, this empire split into four separately run kingdoms under the Diadochi. The kingdoms themselves were independent, their territory is overall referred to as the Hellenistic empire, as all kingdoms shared similar influence from the Greeks and Macedonians.
Middle Ages
Colonial empires
The 19th century saw the birth or strength of many European colonial empires, all of them dismembered by the 20th century.
Modern period
An autocratic empire can readily become a republic by means of a coup (Brazil, 1889; Central African Empire, 1979); or it can become a republic with its dominions reduced to a core territory (Weimar Germany, 1918–1919; Ottoman Empire, 1918–1923). The breakup of the Austro-Hungarian Empire in 1918 provides an example of a multi-ethnic superstate fissuring into multiple constituent or new parts: the republics, kingdoms or provinces of Austria, Hungary, Transylvania, Croatia, Slovenia, Bosnia-Herzegovina, Czechoslovakia, Ruthenia, Galicia, etc.
1945 to present
The use of the term American Empire has invited controversy within the United States. Stuart Creighton Miller argues that the American public’s sense of innocence prohibits the framing of American power in terms of an empire. To that end, former Secretary of Defense Donald Rumsfeld stated that "we [the United States] don't seek empires. We're not imperialistic. We never have been."
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Civilizations - Соёл иргэншлvvд
Sumer (The Mesopotamian civilization of Sumer is widely accepted as the first complex civilization to develop on Earth)
Ancient Near East
Ancient Egypt
Mesopotamia/Sumer
Levant/Canaan
Elam
Minoan civilization
Prehistoric Armenia
Indus Valley Civilization
Helladic period Ancient Greece
Bronze Age China
New World
Norte Chico, Caral, or Caral-Supe Civilization
Olmec
Toltec
Aztec civilization
Maya civilization
Inca Empire
Zapotec civilization
Mediterranean Civilizations of the Classical Period
Phoenicia
The Roman Empire
Second Temple Judaism
Phoenician Civilization
Islamic Civilizations
Georgian and Armenian Civilizations
Gupta Empire in North India
Chola Empire in South India
Civilizations of ancient Ceylon
Korean Civilization
Vietnamese Civilization
Japanese Civilization
Angkor Cambodia
Sri Vijaya, Singhasari and Majapahit Civilizations
Burmese, Thai and Lao Civilizations
Turkic and Mongol Civilizations
Byzantium and Eastern Orthodox Christendom
Russian Civilization
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Monday, July 21, 2008
Sunday, July 20, 2008
Монголын эзэнт гүрэн (Хуучин монголоор: Ехэ Монгол улус, Англиар: Mongol empire, Хятадаар: 帝国列表, Оросоор: Монгольская империя/Великая Монголия) бол дундад зууны эх газрын хамгийн том эзэнт гүрэн байсан юм.
Монголын эзэнт гүрний газар нутаг
Улсын зохион байгуулалтыг эрт үеэс нүүдэлчдийн ашиглаж ирсэн аравтын тогтолцоонд суурилуулсан. Энэ нь улсын армиас тодорхой харагддаг.
1206-1227 оны хооронд Тангуд, Хорезм, Хар хятан, Зүрчидийн Алтан улсийг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Их эзэн богдыг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд иран, хойд хятадын хэсэг, сибирь, дундад ази багтаж байв. Харин үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ.
Хууль цааз
Байлдан дагуулал ба ноёрхол
1255 оноос Мөнх хааны зарлигаар Хүлэгү их цэрэг аван персрүү явж, Хубилай Урианхадайтай хамт баруун өмнөд хятадын Юннань мужийг эзлэв. 1256-1257 оны хооронд хойд ираны уулархаг нутагт удирдагчийг нь Уулын өвгөн гэж нэрлэдэг хашашинчуудыг (европт ассасин гэдэг) устгаад дараа жил нь Багдадыг дайлав. Харин 1260 онд египетийн мамлюкүүд өнөөгийн Палестин улс дахь Айн Жалутад монголын цэргийг ялжээ. Үүнээс хойш мамлюк, Ил хаадын монголчуудын хооронд 1320-аад он хүртэл тасралтгүй дайн болсон юм.
Солонгосруу Их хааны арми 1235 оноос хойш удаа дараа амжилттай дайрч бараг 30 жилийн дараа өөрийн үнэнч албатаа болгов.
Эзлэгдсэн ард түмэн хэд хэдэн төрлийн ерөнхий алба, гувчуурыг монголчуудад төлдөг байсан боловч тэдгээрийн хэмжээ, давтамж харилцан адилгүй байв. Мөнх хааны үед энэ бүхнийг цэгцэлж нэгдсэн сангийн бодлого явуулж, хүн амын тооллого хийжээ. Өмнө нь Гүюг (Гүег) хаан бас нийт хүн амын тооллого хийсэн байна. Эзлэгдсэн орны хаад, ноёдоос монголчуудын байлдан дагуулалтанд цэрэг гаргаж өгөх, хоол хүнс бэлтгэхийг шаардана. Зарим улс оронд өөртөө засаглах автаномит эрхийг өгсөн боловч хааныг томилох, гадаад бодлогын шийдвэр гаргахад монголчуудаар хянаж, батлуулдаг байжээ.
Хувь улсууд
Чингис хаан өөрийн үр хүүхдүүддээ эзэнт гүрний газар нутгаас хуваан өгч Их хаанаар сонгосон нэгэндээ захирагддаг байхыг зарлигджээ. Ууган хүү Зүчид Урал нуруунаас Ирчис (Эрчис) мөрөн хүртэл газар нутаг, удаахь хүү Цагаадайд Ирчисээс Балхаш нуур төв ази, дорнод ираныг, Өгөөдэйд зүүнгараас манжуур, хойд хятад, отгон хүү Тулуй буюу Толуйд монгол ёс заншлаар язгуурын монгол нутгийг тус тус өвлүүлжээ. Эдгээр улсууд нь монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсуудын газар нутгийн үндсэн хэсэг болсон бөгөөд хэмжээ нь байлдан дагуулалт, улс төр, иргэний дайнаар ихээхэн өөрчлөгджээ.
Юан улс - Их хаадын улс буюу Хубилайн удмынханы гүрэн
Ил хаадын улс - 1256 онд Мөнх хааны зарлигаар ойрх дорнод, баруун иранд хийсэн байлдан дагуулалтаар Хүлэгүгийн үндэслэсэн улс.
Алтан орд - Зүчийн эзэмшил улс
Цагаадайн улс - Чингис хааны хоёрдугаар хүү Цагаадайн удмынханы улс
Өгөөдэйнхэний улс. Мөнх хааны үед газар нутгаа алдаж, хожим Хайдугийн үед дахин сэргэсэн.
Шашин
Монголын эзэнт гүрэн эзлэгдсэн ард түмний шашин шүтэх эрхийг хаасангүй. Харин сүм, лам нарыг татвараас чөлөөлдөг байжээ. Гэхдээ Монголын эзэнт гүрэнд шашин, үзэл суртлын асуудал үргэлж тайван байсан гэвэл худал юм. Өрнөд хэсэгт лалчлах ажил хүчтэй явагдаж, зүүн хэсэгт буддын шашин зонхилож байв. Мөн Хубилай хаан бумбын ном судрыг шатаах зарлиг өгч байсан тухай он дарааллын бичигт үлджээ.
Харин монголын эзэнт гүрний баруун хэсэгт Эл хаан Газан, Кипчакын хаант улсын эзэн Узбек нарын үед лалын шашнаас өөр шашныг монголчуудын дунд шүтэхийг хоригложээ. Мөн туркестаны Цагаадайнхан уламжлалт ёс заншилдаа 14-р зууны 2-р хагас хүртэл үнэнч явсан байна. Тэнд буддизм, бөөгийн шашин ноёлож байгаад исламчлагджээ.
Өв
Монголын эзэнт гүрнийг мөхсөний дараа Доголон Төмөр өөрийгөө Чингисийн удам хэмээж түүний байгуулсан эзэнт гүрнийг дахин байгуулахыг хичээх болсон. Мөн орос дахь татаруудын ноёд, дундад азийн хаад ч Чингисийн удмынхан байлаа. Тэднээс сүүлийн хаан нь 1921 онд коммунистуудаар түлхэн унагаагдсан Бухар хот дахь Манжитын Алим юм.
Мин гүрэн, Манж Чин улсууд өөрсдийгөө Чингисийн эзэнт гүрнийг залгамжлагчид хэмээн үзэж монголчуудыг өөрсдийн хараат болох ёстой гэж үзэж байв.
Монголчуудын байлдан дагуулалт нь олон хүний амь насыг авч одон, эвдрэл сүйрэл авчирсаныг үгүйсгэхгүй ч дэлхийн түүхнээ соёлын болоод генийн солилцоог бий болгосноор хүн төрөлхтөний хөгжлийг хурдасгасан юм.
Түрэгүүд монголчуудын дараа орох төв азиас гаралтай нэгэн хүчирхэг эзэнт гүрэнг Ромын эзэнт гүрэн мөхсөний дараахан байгуулжээ. Тэдний угсаа гарвалын талаар маш олон домог байдаг боловч чоноор тэжээлгэсэн өнчин хүүгээс гаралтай гэсэн домог хамгийн түгээмэл тархсан байна. Ийм учраас түрэгийн эздийн байлдааны туганд алтан чоныг дүрсэлдэг байв. Түрэгийн төр улсын тэргүүнийг хан гэх бөгөөд язгууртнууд нь ябгу, шад, буюрук, дархан гэх мэт цол хэрэглэдэг байв. Түрэг улс нь нүүдэлчдиин уламжлал ёсоор зүүн, баруун, төв гэсэн 3 хэсгээс бүрдэж байв. Баруун жигүүрийг нь тардуш, зүүн жигүүрийг нь төлөс хэмээн нэрлэдэг байжээ. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг хөгжүүлж, эдийн болон утга соёлын өв санг үлдээжээ.
Эдгээр дарханууд Жу жуань буюу Нирун улсын хараат байж монгол угсаат эздийнхээ гэр ахуйн эд зүйлс, байлдааны зэр зэвсэгийг урладаг байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүнийг гомдоожээ. Бумины тусыг албатын гүйцэтгэх ёстой үүрэг гэж нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Жу Жуаний дайснуудтай холбоо тогтоож 552 онд тэдний дарлалыг авч хаяж чаджээ. Түрэгийн холбоотнуудаас монгол нутгаас гаралтай хойд хятадын Тоба буюу Табагач нарын Вей улс их хэрэг болсон юм.
Истеми, Муган нар мөн Цагаан хүнчүүд буюу Хефталитуудын гүрнийг устгаж ираны Сассанидын эзэнт гүрэнтэй холбоотон болсон байна. Гэвч дайснаа мөхсөний дараа шууд хил залгах болсон хоёр хүчирхэг улс хоорондоо удалгүй хагарчээ. Дундад азид түрэг хүмүүс ихээр ирж суурьших болж Түрэгийн хаант улсын газар нутаг Манжуураас Каспийн тэнгис хүрсэн байна.
Тон ябагугийн үед баруун түрэгүүд хүчирхэг арми бүрдүүлж, бослого гаргасан тиеле, сассанидуудыг бут ниргэсэн байна. Тон грекийн эзэнт гүрэнтэй (Византи) баруун түрэгийн эртний харьцааг сэргээжээ. Харин улсын бүрэлдэхүүнд байсан харлаг, он зэрэг түрэг овог, аймгууд босчээ. Тон төрөл төрөгсөддөө алуулсаны дараа дахин иргэний дайн үүсч 659 он гэхэд барууны хөх түрэгүүд хятадын хүчирхэг Тан улсын гарт оров. Гэвч тэдний нэг хэсэг Тонгийн ач хүү Бүри садын удирдсан хазарууд хүчээ алдаагүй бөгөөд хятадуудаас үл хараат байж арабийн Умияад халиф, европ, азийн гурамсан харилцаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Түрэг улс нь зуу гаруй жил оршин тогтнож байгаад Тан улсын эрхшээл нөлөөнд орж, 50 гаруй жил болжээ.
Алтан Орд буюу Кипчакын хаант улс (Зүчийн улус) нь Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэгт 1241-1260 он хүртэл байсан. Энэ улс нь Өгөөдэй хааны зарлигийн дагуу Чингис хааны ач Бат хааны удирдлаган дор хийсэн ахмад хөвгүүдийн аян дайны дараа зүүн европын Ижил мөрний сав газар буюу Кипчакд байгуулагдсан Монгол, Татарын улс юм. Гэхдээ энэхүү улсын эх сурвалж нь Чингис хааны ууган хүү Зүчийн хувь улсын газар нутаг билээ. Эцэг Зүчи нь залуугаараа нас барсан тул Чингис хаан түүний хоёр хүү Орда эзэн, Бат хаан хоёрт газрыг нь хуваан захируулжээ. Алтан ордын газар нутаг дотор Батын удмынханы эзэмшлийг Хөх орд, Ордын удмынханы эзэмшлийг Цагаан орд гэж нэрлэдэг байв. Хэдийгээр энэ хоёр улс бие биеэ хүндэтгэн тус тус даа засаглаж байсан боловч нийт Алтан ордны төрийн хэргийг Хөх ордны хаад удирдан гүйцэтгэдэг байсан юм.
Тэр үеийн нэгэн аянчин бичиж үлдээсэн тэмдэглэлд Сарай хотын нэг захаас нөгөө зах хүртэл явахад бүтэн өдөр өнгөрдөг гэжээ. Мөн тэрээр тэр хотын усжуулалт, ус сувгийн хоолой, асар том сүм, худалдааны гудамж, захын талаар өгүүлсэн байдаг. Сарай Бэрхэд хагас сая хүн амьдардаг гэж хэлсэн боловч энэ тоонд болгоомжтой хандах хэрэгтэй юм. Тус хот нь европоос азируу орох худалдааны замын уулзвар дээр байсан бөгөөд Сарайд монгол, кипчак, ас, булгар, черкесс, мөн бусад түрэг үндэстэнүүд, орос, италийн худалдаачид оршин суудаг байв.
Мөн Уралийн хавьд Сарайчик нэртэй хот байсан бөгөөд Хөх ордны зарим хаадыг тэнд оршуулсан ажээ.
Зүчийнхэн бусад монгол улсуудтай холбоотой байсан нь
Хубилайн эсрэг Аригбөх, Хайдугийн тэмцлийг Хөх ордны хаад дэмжиж байв. Энэ нь тэдний их хааны нөлөөллөөс холдох эхлэл болсон. Гэвч Юан улстай 1304 онд чөлөөт худалдааны төлөвлөгөө боловсруулж, Их хааны эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн нь Юан ши, ил хаан Өлзийтийн захианаас батлагддаг.
1480 онд гуравдугаар 3-р Иван Василевич Axмeд хаанд татвар төлөхөө больж эсэргүүцэл хурцадсанаар орос дахь татар-монголчуудын ноёрхол оршин тогтнохоо больсон байна. Татар монгол гэсэний учир бол энэ үед монголчууд нилээд түрэгжиж Булгар, Кипчакууд дунд ууссан байв. 1502 онд Крымийн татарууд Менгли Гирейтэй ирж Сарайг шатааснаар Алтан ордны сүүлийн амьсгааг тасалсан гэдэг.
1215 оны хөхөгчин гахай жил төрж 1260 оны цагаан бичин жил хаан ширээнд суусан ба 1294 хөх морин жил таалал төгссөн. Тэрээр Мөнхийн дүү бөгөөд 79 насалсан аж.
Өгөөдэйн үед Тулуйханд өмч болгон өгсөн хойд хятадын мужууд Хубилайн мэдэлд байв. Залуу хаанхүү харьяат ард түмнээ засаглан удирдахад анхаараагүйгээс тэр нутгаас ард түмэн нь дайжиж эхэлжээ. Үүнд сандарсан Хубилай газар дээр ирж хятад түшмэдүүдээр байдлыг товхинуулсанаар хүнд байдлаас эргээд гарав. Энэ үеэс суурин иргэдийн удирдан зохион байгуулах авьяасыг хүндлэх болсон байна.
Бэрх, Батын хүү Сартаг хоёр Мөнхийг хаанаар сонгох хуралдайн үед Хубилайд зохицуулах ажлыг хариуцуулсан байна. 1251 онд ах Мөнх нь их хаан болж Хубилай төв хятадын мужын захирагч болжээ. Энэ удаа тэрээр өөрийн эзэмшил нутгаа удирдах тал дээр нилээд туршлагажиж, амжилт гаргасан аж.
Сүбээдэйн хүү Урианхадай, Хубилай хоёр 1253 онд Далийг эзэлжээ. Хубилай эртний хятад жанжны ганц ч хүний амь үрэлгүй цайз эзэлсэн түүх сонсоод зөвхөн монголын элч нарыг хөнөөсөн түшмэдийг хороов. Үүний дараа ойр хавийн овгуудыг дайлж Түвдийг эрхшээжээ.
Одоо Сүнчүүд баруун, хойд, баруун өмнөөсөө монголчуудад бүслэгдэх боломж бүрдэв.
1255 онд их хуралдайгаар гарсан шийдвэрийн дагуу Хубилай хятадыг дайлах ёстой байв. Үүнд Хубилай идэвхтэй яваагүй байна. Мөн түүнийг хятад түшмэдүүдийнхээ үгэнд хэт орж, эзэнт гүрний үйл хэргээс ангид байх боллоо гэсэн яриа Их хааны сонорт хүрчээ. Мөнх хилэгнээд хятад түшмэдийг баривчилаж Хубилайг Хархорумд дууджээ. Хубилай сайдынхаа зөвлөснөөр эхлээд хатнаа бэлгийн хамт хаан ахад золгуулаад өөрөө араас нь очив. Мөнх хаанд сөгдөж их монгол улсаас урвах ямарваа хар санаа байхгүйгээ ярив. Ийнхүү Мөнх дүүгээ уучилаж, ах дүү хоёрын халуун дотно яриа өрнөлөө.
Хархорумд төвлөрсөн Аригбөх Хубилайруу дайраад няцаагдсан бөгөөд гүрний нийслэлрүү очих бүх худалдааны замыг хааснаар монголд өлсгөлөн эхэлжээ. Ялагдсан дүү нь Хубилайгаас уучлал эрэн дагахаа мэдэгдсэн боловч худал байв. Өгөөдэйн ач Хайду, Цагаадайн зарим ноёдын дэмжлэг авсан ч Аригбөхөөс Өгөөдэйн удмын Уранташ, Цагаадайн улсын хан Алгу (Алгуй) нар урваж Хубилайн талд оржээ. Аригбөх Хубилайн армид дахин ялагдаад Хархорумыг алдав. Удалгүй хүч нь суларч нөхөддөө хаягдсан тэрбээр Мөнхийн хүү Асутайн хамтаар 1264 онд ахдаа бууж өгчээ.
Их хурилдай зарлаж эл хан Хүлэгү, Алтан ордны эзэн Бэрх, Алгу нарыг дуудсан боловч тэд амжиж ирээгүй бөгөөд Аригбөхийг хэрхэх талаар өөрөө мэд гэжээ. Хубилай түүнийг амь насыг хэлтрүүлсэн байна. Гэхдээ ах дүү нарын хооронд хутган үймүүлсэн хэргээр Аригбөхийн сайд нарыг хатуу шийтгэхээ мартсангүй.
Үүний дараа Баян жанжин армийн ерөнхий коммандлагчаар томилогдов. Ажу түүнийг дэмжсэн байна. Бяцхан бөгөөд удаан бүслэгдэх хотуудыг орхиж гол гол цэргийн түшиц газруудыг гартаа оруулсанаар 1276 онд бяцхан эзэн хаан Гонгди буюу Жиао Сянь , бэлэвсэн хатан Довагер нар бууж өгөхөөр шийдэж Линанаас гарч Хубилайд сөгдсөн байна.
Гэвч хуучин сайд, эзэн хааны жанжин Зянь-Шижи хааны ах 9 настай Жиао-Ши, 7 настай Жиао-Бинг нарыг дагуулан зугтаж хятадын урд захын нутгуудад 3 жил тэмцэлдэв. Эсэргүүцсэн хятадын армийг монгол Юаны арми 1279 онд Гуандонь мужид бүрмөсөн даржээ. Аян дайнд Хубилай эзэн хааны хувиар өөрөө явж байгаагүй аж.
Хятад дахь худалдааны бүх замыг аюулгүй болгож нийслэлээс Түвдрүү шууд орох замыг байгуусан байна. Их суваг шинээр засварласан нь олон улсын худалдааг эрс нэмэгдүүлсэн билээ. Мөн хааны дэмжлэгтэйгээр перс, дундад азиас эрдэмтэд, эмч оточ нар ирэх болсон байна.
1260 онд цаасан мөнгө гүйлгээнд оруулсан. Эхэндээ их амжилттай явагдаж байсан боловч инфляци өсчээ. Мөн хятадын шаазан урлал, шилэн хөвөн зэргийн худалдаа, технологи бусад улс оронд Юаны үед маш их тархсан юм. Хубилай хаан өтгөс буурал, ядуусыг энэрэх, хотыг цэцэрлэгжүүлэх, ганд автсан мужид хоол хүнс нийлүүлэх ажлыг санаачилаж өөрийн биеэр гардан хийж байсан юм.
2. Цэнхэр нүдтэнгүүд
3. Хойд хятадын иргэд
4. Өмнөд хятадын хан угсаатнууд
Юаны үед өвөрмөцөөр хөгжсөн хятадын ши янгу, яруу найраг, урлаг нь одоо ч бидний анхаарлыг татдаг билээ.
Хубилай буддист байсан боловч бусад шашинд нээлттэй байв. Энэ бол монгол хаадын уламжлалт бодлого юм. Харин тэрээр бумбын шашинд дайсагнасан үйлдэл гаргаж байсан нь бий. Хожим юаны хаадын үед Хаанбалгасанд ромын папын төлөөлөгч суудаг байв. Буддын шашин төрийн шашины хэмжээнд хүрсэнээр Пагва тэргүүтэй лам нар улс төрд нөлөө бүхий болсон аж. Хубилай түүгээр дөрвөлжин бичиг зохиолгож байлаа.
Хүлэгү, Бэрхийн хагаралдааны үеэр Хубилай нийслэлдээ байсан оросын худалдаачдыг цаазалсан, Бухар дахь Алтан ордны цэргүүдийг устгасан гэдэг. Үүнд судлаачид эргэлздэг байна. Үнэн хэрэгтээ Бэрх Аригбөхийг их хаан гэж үзэж байжээ. Гэхдээ шууд үүнийгээ Хубилайд илэрхийлээгүй юм.
Алгуг нас барсаны дараа Цагадайн улсын хаан ширээг Органа хатан, Мубарак Шах хан нараас булаалгахаар Хубилай хажуудаа байсан Борагийг явуулжээ. Хэсэг хугацаанд Бораг тэндхийн ноёдыг биедээ татсаны дараа 1266 онд Мубарак Шахыг халж хан болов. Тун удалгүй Туркестанаас Хубилайн захирачгийг хөөж бие даах гэж оролдсон юм. 1268 онд Их хаан түүнтэй хэл амаа ололцохоор бэлэг явуулсан аж. Ийнхүү Юанруу дайрахаа больсон Бораг Өгөдэй хааны ач хүү Хайдутай байлдаж байгаад сүүлд нь түүний талд оров.
Баян жанжин тэдний хүчийг тулаанд ялсан аж. Үүний дараа урвагч хан хөвгүүд хоорондоо муудалцав. Тохтөмөрийг Ширэг хороожээ. Харин Сарбан Ширэгийг олзлон Хубилайд өгсөнөөр өршөөгдсөн байна.
Чингисийн ахан дүүсийн үр удам Наяа (Наян), Хадаан, Синтүүр нар манжуурт босч Хайдутай холбоо тогтоожээ. Хайдугийн хүчтэй нэгдэхээс өмнө Хубилай монголд өөрөө очиж Наяаг дарав. Энэ тулааны тухай Марко Поло хамгийн сонирхолтой зураглалыг үлдээсэн байдаг. Нөгөө талд Баян төв азийн Алтайгаас ирж буй Хайдуг ялаагүй боловч ухраасан байна. Наяаг монгол язгууртаны ёсоор цусыг нь газар дусгалгүй хороов.
Энэ мэт гарч байсан олон тооны бослого нь Хубилайг хууль ёсны хаан гэж үзээгүй монгол ноёдын тэмцэл байсан юм. Тэдний нүдээр их хаан нь хуучин ёсоо умартаж, хятад соёлд автсан мэт санагдах болжээ.
Ил хаан Хүлэгү, Абага, Аргун нар бүгд Хубилайн талынхан юм. Сүүлийн хоёр нь түүний соёрхлоор хаан болцгоожээ. Хятад дахь монголын засаг захиргаа персийн монголчуудтай бат холбоотой байх үүднээс Болд чинсанг томилсон нь Газан хааны үед ч нөлөөтэй байсан тухай Рашид Аддин бичиж үлдээсэн байдаг.
Хубилай хаан мамлюкүүдийн Мисирийг байлдан эзлэх зарлиг бүхий захиаг христ шүтлэгт монгол элч онгутын Раббан Бар Саума, Маркос нараар Эл (Ил) хаадын улсад хүргүүлжээ. 1281 онд Маркос нь ромын папын хүслээр Мар Ябаллах нэр авч дорно дахь христ шашинтаны тэргүүн хамба болсон байна. Харин Раббан Бар Саума 1287 онд Хубилайн зарлигийн утга санааг агуулсан Аргун хааны захиаг европруу авч очжээ. Тэрээр Византийн эзэн хаан Андроник Палеологи, Английн хаан Едвард I , Францын ван гуа Филип болон ромын пап Николас IV нартай уулзсан юм.
Их хаан өөрийнх нь дэргэд ажилладаг нэгэн солонгос хүнээс баян, алт эрдэнэс ихтэй арлын улсын тухай дуулжээ. Ингээд түүнийг ноёрхолдоо оруулах хүсэл төрөв. Харин японы зарим эрдэмтэд Венецийн худалдаачин Марко Поло Хубилайг японруу дайрахыг ятгасан гэж эндүүрдэг. 1266-1272 онуудад японтой холбоо тогтоохоор оролдсон аж. Гэвч тухай бүр нь Киотогийн засгийн газар, Камакурагийн Хожо Токимуне тэргүүтэй шогунууд тодорхой хариу өгөлгүй дуугуй өнгөрсөн байна. Энэ их олон удаа элч илгээсэний хариуд япончууд хэдэн хүнээс бүрдсэн элчсийг Юан улсруу илгээв. Гэвч Хубилай хаан биеэр хүлээн авч уулзсангүй. Монголчууд 1260 онд солонгосын ванг өөрийн дуулгавартай албатаа болгосоны дараа японруу дайрах усан флотын түшиц газрыг тэнд байгуулахаар төлөвлөжээ. 800-900 том, жижиг усан онгоцыг хурдан хугацаанд өмнөд хятад, солонгосын нутагт хийж 1274 он гэхэд бэлэн болгуулав.
Хубилай хаан гуравдахь дайралтыг бэлтгэсэн боловч монгол дахь бослого, вьетнамын хэрэг явдлаас болж болив. Удалгүй сайд нарын зөвлөсөнөөр японыг дайлахад зориулсан Дорныг засах албыг татан буулгажээ. Хубилайн монголчуудаас хойш дэлхийн 2 дугаар дайн хүртэл японруу дахиж гаднаас ямар ч хүчирхэг улс дайраагүй байна.
Энэтхэг Хятадын хойг болон Явад
Сүн улсыг устгасаны дараа энэтхэг-хятадын хойгт орших улсуудад элч илгээв. Үүний хариуд Вьетнам дахь Аннам, Чампа, Бирм дэхь Паганы Миен улсууд бэлэг өгч, элч илгээж байлаа. Энэ нь Хубилайд хангалтгүй байв. Тэрээр бүрэн эрхэн дороо оруулахыг санаархсан байна. Монгол элчийг саатуулсан Аннамтай 1284 онд байлдсан бөгөөд шийдвэрлэх тулаанд вьетнамчуудыг ялаад уг улсыг зохион байгуулж эхэлсэн байна. Үүний дараа монгол цэрэг халуунаас дайжаад орхин оджээ. Их гүрнээс эмээсэн Аннамын хаан Хубилайд дагаж орох хүслээ илэрхийлсэн боловч Юан улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан юм.
Харин Бирмд байдал тэс өөр байлаа. 1273 онд Бирмийн ван Наратихипат монголын элчийг цаазалж, Юаны хараат Кангуай улсад дайрчээ. Иймд 1277 онд түүний заант цэрэг бүхий армийг монголчууд Бхамо хавцалд устгаад паганы зарим хэсгийг хяналтанд оруулсан ажээ. Дараа нь монголын цэрэг Паганы Миен улсыг 1283 онд дайрч ялсаны дараа 1287 онд дахин эзэлжээ. Юннаньд байсан хунтайж Төмөр тэр улсад өөрсдийн төлөөний хүнийг хааны ширээнд тавив.
1293 онд 20 000 хүнтэй армийг монгол элчийг тамалсан гэх Кертенерагийн нутаг өнөөгийн Индонезийн Ява аралруу илгээсэн байна. Тэнд эхний үед монгол хятад цэргүүд амжилттай байлдсан боловч холбоотон байсан Маражпахитын ван Раден Вижаяад хууртан отоонд орж олон хүнээ алдаад эргэн иржээ. Тайландын Сукотай улс, бусад овог аймаг болон малайн хойгийн бяцхан вант улсууд монголын их хааны дээд эзнээ хэмээн үзэж холбоотон нь болсон юм.
Орчин үеийн монголчуудын үзэх үзэл
Гэвч дэлхий дахины судлаачид түүний үед монголын эзэнт гүрэн оргилдоо хүрсэн гэж бичсэн нь бий. Марко Поло тодорхойлсончлон Адамаас хойш хамгийн хүчирхэг эр хүн болох Хубилай бол анд дуртай, хориотой хотхон дотроо монголын уламжлалт нүүдлийн ёсоор амьдардаг, эх нутгаа санахдаа тэндээс авчирсан өвсөн дээр хөл нүцгэн гишгэдэг жинхэнэ монгол хөвгүүн билээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Македоны хаан Александрын дорнын байлдан дагуулах аяны дараа тvvний ордонд тогтсон Грек-македоны зєєлєн, ардчилсан заншил нь персийн ёслолын ажиллагаагаар солигдсон.
Александр ерєнхийдєє цэргvvдийнхээ болон тэдний удирдах бvрэлдэхvvний сэтгэл санааны байдлын тухай сайн мэдэж байсан бєгєєд энэ нь тvvнд маш их тvгшvvр тєрvvлж байлаа. Тэрээр єєрийн "нєхдийн" санаа бодлыг мэдэхийн тулд тэдний захидлуудыг уншиж хянадаг болов. Гэсэн хэдий ч єєрийг нь хєнєєх хуйвалдааныг Александр цэлмэг тэнгэрээс буух аянга мэт хvлээн авчээ. Хуйвалдаанд оролцогч Димн гэгч хэтэрхий чалчаа этгээд дурлалт бvсгvй Никомахт хуйвалдаан болох гэж буй тухай хэлснээс болж энэхvv нууц задарсан байна.
Филота дахин хаанд бараалхсан боловч хуйвалдааны тухай огт дурссангvй. Vдэш нь Кебалин хааны цацрын vvдэнд Филотатай тааралдаад хvсэлтийг нь биелvvлсэн эсэхийг асуув. Александрт тvvнтэй ярилиах цаг байгаагvй гэдгээр Филота шалтаг заажээ. Маргааш нь энэ байдал дахин давтагдлаа. Филотагийн байдал Кебалинд сэжиггэй санагдсан тул тэрээр хуарангийн захирагч Метронтой уулзахаар очив. Метрон Кебалиныг нуучихаад энэ vед халуун усны єрєєнд байсан Александрт єєрийн мэдсэн зvйлийг бvгдийг нь хэлжээ. Александр тэр дороо Димныг баривчлуулахаар бие хамгаалагчдаа илгээж, харин єєрєє Кебалиныг биечлэн байцаахаар хуаран руу явав. Тvvнээс мэдэж байсан бvхнийг нь сонссоныхоо дараа Никомах хуйвалдааны талаар хэлснээс хойш хэд хоног єнгєрснийг асууж 3 дахь єдєр нь хэдийн болсон гэдгийг дуулаад муу vйлд хардаж сэрдсэнээсээ болоод Кебалиныг єєрийг нь баривчлахыг тушаалаа. Кебалин мэдээж, хийгдэх гэж буй муу vйлийн тухай сонсмогцоо Филотад хэлэхээр яаравчилсан тухайгаа хэлэв.
Александр Филотагийн нэрийг сонсох тэр мєчид л Филота болон тvvний эцэг Парменион нарын хувь заяа шийдэгдсэн байжээ. Цаашдын бvх шvvлт Филотагийн эргэн тойронд тєвлєрєн явагдав. Александр Парменионыг хаант засгийг туйлшруулахгvйг эрмэлздэг хамгийн нєлєєтэй язгууртнуудын нэг, манлайлагч гэж vздэг байжээ. Гэхдээ тэр хоёрдагч vvрэг гvйцэтгэж байсан. Хуйвалдаан илрэх vеэр армиас хол, Мийдэд байсан аж. Парменионы хvv Филотагийн биеэ авч явсан байдал Александрын дургvйцлийг тєрvvлэн бодлогошролд оруулав. Филотагийн ярьж явдаг дараах яриа тvvний амраг, Пиднагаас ирсэн Антигона гэгч эмэгтэйгээр дамжин Александрын сонорт хvрчээ. Тэрээр бvх ялалтыг Парменион, Филота хоёр л авчирсан, зєвхєн тэдний ачаар л Александр гэгч энэ бяцхан хvv хаан болсон.
"Дарангуйлагчийг алсан хvн грекийн аль нэгэн хотод аврагдан vддэж чадах уу?" гэж Филотаг асуухад "Бусад хотуудад ч vгvй ч байж магад, гэхдээ афинчуудын дунд тэр нуугдаж чадна. Тэд чинь Гераклын хvvхдvvдийн тєлєє Элладын дарангуйлагч байсан Еврисфейн эсрэг хvртэл дайтсан шvv дээ" хэмээн Каллисфен хэлэв. Энэ яриаг арай ч зохиогvй биз. Энэ хоёрын аль аль нь Александрын бодлогод маш дургvй байсныг тооцвол хэр зэрэг тааламжтайгаар Александрыг хєнєєхийг хvсч байсныг тєсєєлж болох л юм. Дарангуйлагчийг хороосон хvмvvст хєшєє босгон дурсгалыг нь хvндэтгэдэг Афин нь Александрын дайсан байсан бєгєєд Македоны хааныг хєнєєвєл жинхэнэ нуугдаж болох газар нь Афин гэдгийг Каллисфен хэлсэн байж болох юм. Филота хуйвалдааны тухай хаанд дуулгахыг хvсээгvй нь тэр ямар ч тохиолдодд Александрыг vхсэний дараа нєхцєл байдлыг єєртєє ашигтайгаар эргvvлэх бодолтой байсантай холбоотой.
Зєвлєгєєнд оролцогчид Филотаг хуйвалдааныг зохион байгуулсан,эсвэл хуйвалдааны оролцогч нь байсан гэж vзээд мєрдєн байцаалт явуулахаар шийдвэрлэжээ. Зєвлєгєєн дээр яригдсан бvхний тухай юу ч ярихгvй байхыг Александр тушаалаа. Маргааш нь аянд явахаар зарлаж, Филота юу ч болоогvй юм шиг хааны дайллаганд уригдсан ба Александр ч тvvнтэй нєхєрсгєєр ярилцаж байв. Энэ vед лагерийн бvх гарц, замыг цэргvvд эзэллээ. Шєнє дунд хааны цацарт тvvний "найз" Гефестион, Кратер, Кен /Филотын хvргэн/, Эригий нар, мєн тvvнчлэн бие хамгаалагчдын отрядын Пердикк, Леоннат нар хvрэлцэн ирцгээв. Александр єєрийн "нєхрийг" баривчлуулахаар Дейномены хvv Атарийгийн удирдлаган дор 300 хvнтэй отрядыг илгээжээ. Филотаг орондоо байхад нь барьж, хvлээстэй, толгойг нь битvvлсэн тvvнийг Александрын цацарт аваачлаа. Маргааш нь Александр Филотагийн хэргийг Македоны заншил ёсоор цэргийн шvvхээр оруулахаар шийдэн бvх цэргээ зэвсэгтэй нь ирvvлэхийг тушаав. Энд Александр шууд л Парменион, Филота нарыг хуйвалдаанд буруутгалаа. Аминта, Кен нар ч тэднийг мєн буруутгав. Эцэст нь Филотад vг хэлэх боломж олгов. Никомах, Кебалин нарын хэн нь ч хуйвалдаанд оролцогсдыг нэрлэхдээ тvvнийг дурьдаагvй боловч Филота єєрийгєє зєвтгєх боломж олдсонгvй. Тэрээр єєрийн дуугvй байгаа явдлаа хангалттай тайлбарлаж чадаагvй байна.
Филотад тулгасан гэм бурууг Плутарх "Бєєн гvтгэлэг" гэж нэрлэсэн. Гэхдээ болох гэж буй дайралтын тухай мэдээлээгvй нь Филотаг сэжигтэн болгож, тvvний эцэг Парменионыг хvvгийнх нь хамт буруутгаж, тэднийг устгах гэсэн Александрын хvсэл биелэх боломж олгожээ. Тамлах vед Александр єєрийн биеэр байж, цєхрєнгєє баран орилж, Гефестионоос єршєєн хэлтрvvлэхийг гуйх Филотагийн мэдvvлгийг хєшигний цаанаас сонсон хэвтэж байсан ажээ. Тэр ч бvv хэл, Александр "Филота чи аймхай хулчгар байж ийм хэрэг єдvvлж зvрхэлнэ гэнэ ээ?" гэж дуу алдсан гэдэг.
Энэ байдал бvх нийтийн анхаарлыг татав. Калис айсандаа хувхай цайн дуу нь гарахаа болилоо. Урьд нь тvvнийн нэрийг хэн ч хэлээгvй ба эргэн тойрон байсан македончууд Филотаг гэм зэмгvй нэгнийг буруутгаж байна гэж бодох дєхєж байтал гэнэт Калис тэвчсэнгvй, Деметрий тэр хоёр Александрыг хороох гэж байсан хэмээн хэлжээ. Цэргийн цуглаанаас гэм буруутнууд болон Филотаг Македоны заншил ёсоор цаазаар авах ял оноож, жад чулуугаар шидлэв. Тэдний дараа 3 жил хоригдсон Линкестийн Александрыг мєн цаазаллаа. Филотатай нєхєрсєг харьцаатай байсан, Александрын эсрэг хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаад байсан Андромены хvv Аминтаг цагаатгаж хорионоос суллав. Парменионы учрыг олох ажлыг зохион байгуулахыг Александр цэргийн хєгшин даргын хамгийн дотны найз Полидамантад даалгажээ.
Парменион, Филота нарын vхэл армид Александрын хувьд таагуй яриа гарахад хvргэв. Шийтгvvлсэн хvмvvсийг єрєвдсєн хvн цєєнгvй байлаа. Линкестийн Александрыг цаазаар аваачсан явдал нь тvvний тєрєл, Македоны амбан Антипатраг хааны дайсан болгов. Энэ явдалд дургvйцснийг нь захидлыг нь давхар шалгаж байж мэдсэн Александр тэдгээр цэргvvдээс торгуулийн салбар шиг нэг хэсэг байгууллаа. Энэхvv хэсгээс гарахын тулд цэргvvд онцгой гавъяа байгуулж байсан хэдий ч тэдний санаа бодол єєрчлєгдсєнгvй. Македон. Христийн тооллын ємнєх 330 он.
дэлгэрэнгvйгээр цааш унших...
Хүннүчүүдийн хаан өнөөгийн Токай хотоос холгүй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн хүчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв.
Аттила хаан 443,447-448 онуудад Дорнод Ромын эзэнт гүрэн рүү хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гүрний хоёрдугаар Феодосий хаан халдан түрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгүй гэдгээ ойлгож хүннүчүүдэд жил бүр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг "бэлэглэж" байж эсэн мэнд мултарчээ.
Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, түүний нөхөр хоёр хүннүчүүдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү харц хандуулж тэднийг эс тоожээ.
Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болгон өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гүрний гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хүннүчүүд тус улсад халдав. Өөр нэг хувилбараар бол Гонория бүсгүй хатан нь болох хүсэлтээ илэрхийлэхэд Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хүчирхэг армитай вестготуудын нэгдүгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж хүчээ зузаатгаж амжжээ.
Хүннүчүүдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нүүдэлчин омгийнхны довтолгооноос хот цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм уу гүн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот цайз, феодалуудын шилтгээнийг бүслэлт хийж цаг алдахыг хүсэхгүй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хүннүчүүд цайз хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү хийсэн аян байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз хотыг булаан авчээ.
Жанжин Аэций, нэгдүгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж буудаллаж Каталуаны өргөн талд дэлхийн түүхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451 онд болжээ. Байлдааныг хүннүчүүд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман мөндөр буулгаж холбоотны армийн баруун жигүүр, төв хэсгээр давшсан ч ширүүн хориглолтод тулж зогслоо. Холбоотны армийн баруун жигүүрт байрлаж байсан вестготууд байлдааны ид үед сөрөг давшилт хийж хүннүчүүдийг бут ниргэсэн ч тэдний хайртай нэгдүгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагүйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хүлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгүй. Аттила хаан ч бүрэн ялагдал амсаж магадгүй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ. Хүннүчүүд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гүрэн рүү дахин аян дайн өдөөж хилийн бэхжүүлсэн шугамыг сэтэлж Умард Италийг түйвээж Аквили хотыг сүйтгэж худалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулж ирэв.
Тавьсан зорилгоо биелүүлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч Паннонид унгарын тэгш тал хүрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх бэлтгэлээ базааж гарчээ.
Хүннүчүүдийн Итали руу хийсэн аян дайны үр дүнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Венеци бий болжээ. "Бүдүүлэгчүүд"-ийн дээрэм тонуулаас дайжин зугтсан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж сууршиж Венеци хотын суурийг тавьжээ.
Аттила хаан Галли нутгаас Паннони хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй үзэсгэлэнт бүсгүйг хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч түүнийг алсан, тэрчилэн бургундын ард түмнийг үгүйрүүлэн хоосруулсны нь өшөөг авч хатан нь түүнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай бодитой нотолгоо одоо хэр алга байна.
Аттила бол байлдааны үед морин цэргийн маневрыг чадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргүүдийн дайралтаар цэргийн хүчээ гамнадаг цэргийн гарамгай жанжин байлаа. Түүний удирдсан армийн цэргүүд бүх шаардлагатай эд зүйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггүй явдаг байсан болохоор түргэн шилжилт хийж гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан чанараараа өөрийн цэргүүд төдийгүй холбоотнуудаа зоригжуулж нэгэн зорилгод чиглүүлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ.
дэлгэрэнгvйгээр цааш унших...