- Тэмvжин, Бєртэ тэргvvтэй хєвгvvд, бэрс, шадар, баатруудыг vтэр цуглуул ... гэж зарлиг айлдахад:
- Жа ... гээд эргэх гэснээ зогтусч,
- Ахайтан! Их эзнийг дээшлvvлэх гэж vv гэвэл єтгєн буурал гэзгээ задлаж суусан хатан ээж:
- Тиймээ. Тэр улсын хаан боловч миний vр учир vгийг дагах ёстой гэв.
Хатан эхийн зарлигийг сонссон хєвгvvд, бэр, жанжин, хvлэг баатрууд тунгалаг тэнгэрт одод анивчиж, мичид шингэх мєчид эхэд бараалхах ёс жаягаар хувцаслан цуглав. Толгой гудгар, царай уравгар Єvлэн ээж, зєєлєн зєєлєн алхалсаар ирж тvр чимээгvй зогссоноо:
- Хамаг Монголын Хаант улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн учир бvх эрчvvл цагаан бvс зvvж, эмс бvсгvйчvvл гэзгээ задлан гашуудацгаа! гэж зарлиг буулгаад:
- Энэ хэн болохыг та нар мэдэх учиртай. Эзэн дээдсийн тєлєєнєє ёсч шударга, цэгц vнэн журмыг сахихын vлгэрийг vзvvлсэн энэ иргэнийг хамаг монголын хаад, ноёд, харц ард хэн боловч мартах ёсгvй ... гэхэд хамаг эрчvvл, зардсын барьсан цуулмал цагаан бvсийг малгайдаа зvvж, бvсгvйчvvл vсээ задлан унжуулав.
Єvлэн эх баруун ханцуйг vл ялиг хєдєлгєн цэнхэр пансан алчуур гаргаж хацар дагасан сувдан нулимсаа арчаад:
- Хаан Тэмvжин чи хагацлын vг айлдах уу? гэв. Хаантан эхийн зvг мэхэсхийн хvндэтгээд,
Эрэг шороо нурж
Энхэл донхол vvсдэг бол
Иргэн хvн хальж
Элэг зvрх эмтрэв.
Хоёр сэтгэлт хvнийг
Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг
Эм бус эр хэмээлтэй ... гэсэн vг байдаг.
Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хvндлэх учиртай. Та хаан эцэг Есvхэйн vеэс хатан ээжид минь vнэнч зvтгэж, хайртай Бєртэ хатныг минь бvхээгт тэргэнд нууж бие, сэтгэлээрээ хамгаалж явсан билээ, Хуагчин та тэр нэгэн цєвvvн єдєр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, vен мэт vзэж хатан эхэд минь хэлж биднийг сэрээгээгvйсэн бол бидний бєєс мэт биес минь гурван мэргэдийн сумны зэв, сэлэмний ирийг мялаагаад дуусах байсан биш vv!Таны ачаар амьд гарсан бид єсч єндийж, єрх гэрээ толгойлж, улс vндсээ аварч єштєнєє євдєглєж, атаатнаа атгаж єдий зэрэгт хvрэв.
"Хаан хэдий хvчтэй ч
Харцын хvчинд тvшьюv" гэсэн мэргэн vг буй. Иймийн тул эмгэн зарц таныгаа бид тvvхэндээ бичиж, тvмэндээ сонордуулж явах болно гэж айлдаад хойшоо гурав алхахад шарилчид эмгэний цонхигор нvvрийг гэвлvvрээр бvтээв.
Бєєр алаг vхэрт хєллєсєн бvхээгт тэрэг Бунхат уулын зvг хєдєлж холдон холдсоор vvрийн харанхуйд уусан одлоо.
No comments:
Post a Comment