XIII зууны сvvлчээр монгол бичгийн дvрмийг Пагва лам Лодойжалцан /1234-1298/ Хубилай хааны зарлигаар тєвд бичигт дулдуйлж зохиосон бєгєєд зуун жил /1269-1368/ тєрийн бичиг болгон хэрэглэж ирсэн.
Пагва ламын шинэ vсэг зохиосон гавьяаг vнэлж Хубилай хаан тvvнд "Их эрдэнэ номын хаан" улсын багш цолыг хvртээж, хас тамга соёрхсон гэдэг.
Эл бичгийг зохиох vндсэн шалтгаан нь улс тєр болон шашны хvрээнд нийтлэг нэг бичиг vсэгтэй болохыг эрмэлзсэн хэрэг.
Эл бичгийг зохиох vндсэн шалтгаан нь улс тєр болон шашны хvрээнд нийтлэг нэг бичиг vсэгтэй болохыг эрмэлзсэн хэрэг.
Тиймээс дєрвєлжин бичгээр монгол, тєвд, самгард тvрэг хэлийг тэмдэглэн бичих бvрэн бололцоотой. Энэ нь монголчууд олон хэлний зvй тогтол, дvрмийг нарийн мэддэг, тэр мэдлэгээ аж амьдарлын хvрээнд зохистой хэрэглэж чадаж байсныг харуулж байна.
Хэдийгээр дєрвєлжин vсгийг хааны зарлигаар Юань улсын харьяа улс vндэстэн бvхэнд заан сургахыг тогтоосон боловч уул бичиг нь нийтэд хэрэглэгдсэнгvй, зєвхєн хаан тєрийн дээдэс сурч тєрийн хэрэгцээнд хэрэглэж байсан. Тєр мєхєхєд хэрэгцээнээс гарчээ.Дєрвєлжин vсгээр бичсэн зарлиг пайз, зоос, тамга, цаасан мєнгє, хад чулууны бичээс болон модон барын "Субашид" номын тасархай зэрэг олон дурсгал vлдсэн билээ. Н.Поппе, Ж.Крюгер/ АНУ/, М.Левицки /Польш/, Зуунаст /Хятад/ зэрэг олон эрдэмтэд дєрвєлжин бичгийн судлалд хувь нэмэр оруулжээ.
Vгсийн холболт, бичих босоо чиг зэрэг онцлогийг монгол бичгийн нєлєє айхавтар тусгагдсан гэж судлаачид vздэг.Vгийг дєрвєлжин бичгээр vе vеээр нь тусгай бичдэг боловч авианы цагаан толгойт бичиг юм.
_
owc.org.mn
No comments:
Post a Comment