Сvvлийн vед хvмvvсийн хэнэггvй бас хэт шунахай байдлаас болж тvvхийн vнэ цэнэтэй олон дурсгал гэмтэж, устах болсон нь харамсал тай. Тvvхийн гэдэг утгаараа дахин давтагдаш гvй мєн vнэлэгдэш гvй гэж яригддаг ийм олдвороо хамгаалах зорилгоор Шинжлэх ухааны академийн Археологийн хvрээлэн гийнхэн багагvй ажлыг хийжээ. Yvний vр дvнд бичиг соёлын нэгэн ховор олдворыг анх удаа олсон байна. Энэ талаар тус хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Энхтєртэй ярилцсан юм.
-Та бvхэн судалгаа, шинжилгээгээ хаана хийсэн бэ?
-Сvvлийн vед бvтээн байгуулалт ихээр єрнєх болсон нь хvн бvхний нvднээ ил байна. Барилга байшин, зам талбай ч эрчимтэй тавигдаж байна. Хэдий энэ нь сайн талтай ч vvний хажуугаар энэ ажилд тvvх соёлын дурсгал єртєн устах боллоо. Уг нь барилга байшин, зам талбай шинээр барих тухайн зурваст мэргэжлийн байгууллагаар хайгуул, судалгаа хийлгэнэ. Yvний vндсэн дээр олдсон тvvхийн vнэт олдворуудыг авран хамгаална гэж хуульд заасан. Гэтэл энэ заалтыг зєвхєн гадны компаниуд л мєрддєг. Манайхан бараг мэддэггvй гэж хэлж болно. Ийм болоод тэр vv энэ ажлыг бараг албан шахалтаар ємнє нь хийдэг байсан. Харин сvvлийн жилvvдэд байдал жаахан єєрчлєгдєж, бага зэргийн ахиц гарч байна.Гэхдээ бvрэн гvйцэт хийж чадахгvй байгаа нь харамсалтай. Энэ удаад манай хvрээлэнгийнхэн Євєрхангай аймгийн Хархориноос Архангай аймгийн Цэцэрлэг сум мєн Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хєшєє цайдмаас Єгийнуур, Булган аймгийн Дашинчилэнгээс Єгийнуурын чиглэлийн авто замын дагууд археологийн хайгуул судалгаа хийсэн юм. Yvний vр дvнд тvvхийн эд єлгийн олон зvйлийг авран хамгаалж, бvрэн чєлєєллєє. Тухайлбал, Хархорин, Цэцэрлэгийн авто замын дагуу Хотонт сумын нутаг дахь Євєрхавцал гэдэг газар ихээхэн хэмжээний хvрэл зэвсгийн vеийн булш хиргэсvvр байдаг. Гэхдээ энэ удаад бvх хиргэсvvрийг малтаагvй. Зєвхєн зам дагуу байсан есєн хиргэсvvр, 14 дєрвєлжин булшийг олж илрvvлсэн. Зам барихад єртсєн, єртєхєд бэлэн болсныг нь л малтсан юм. Эндээс одоог хvртэл оньсого, таамаг хэвээр байгаа нэгэн зvйлийг нэгдсэн ойлголтод хvргэхэд туслах баримттай болж чадсан. Хиргэсvvр нь оршуулгын зан vйлийн байгууламж уу эсвэл тахилгын зан vйлийнх vv гэдэг талаар олон эрдэмтэн, судлаачид эрс тэс ялгаатай саналуудыг хэлж байсан. Харин энэхvv судалгааны vр дvнд бид хиргэсvvр нь оршуулгын байгууламж мєн болохыг тогтоолоо. Дээрх есєн хиргэсvvр бvгд оршуулгатай байсан. Хэдий эндээс хvний бvтэн яс гараагvй, зарим хэсгээрээ тоногдсон байсан ч оршуулгын болох нь тогтоогдсон. Ємнє нь бид гадна талаараа хvрээгvй хиргэсvvр бол оршуулга. Хvрээтэй нь тахилгын байгууламж гэж vзэж байв. Харин энэхvv судалгааны ачаар єєрєєр vзэх хандлагатай болж байна. Гэхдээ хиргэсvvрийн тухай дахин магадлан vзэх, єєр газруудад байгаа хиргэсvvрvvдийг судлах шаардлагатай гэдгийг гаргаж ирлээ.
-Тэгвэл хиргэсvvр , дєрвєлжин булш хоёрын ялгаа нь юу вэ?
-Хиргэсvvр нь єндєр том байгууламж. Харин дєрвєлжин булшийг ихэнхдээ хавтан чулуугаар дарсан байдаг. Хиргэсvvрээс хэмжээний хувьд бага. Тvvнчлэн дєрвєлжин булшинд нас барсан хvнээ наран ургах зvг буюу зvvн зvг рvv хандуулж тавьдаг бол хиргэсvvрт талийгаачаа баруун тийш нь харуулж тавьдаг. Yvгээрээ эрс тэс ялгаатай. Гэхдээ энэ хоёр булш нэг дор байгаа нь бас сонирхол татсан.
-Зан vйл нь єєр атлаа яагаад нэг дор байсан юм бэ?
-Алтайн нуруунаас нааш Хангай, Хэнтийн нуруу хvртэл хиргэсvvрийн булшны соёл vргэлжилдэг. Харин Дорнодын талаас Хангай, Хэнтийн нуруу хvртэл дєрвєлжин булш ихэвчлэн байсан. Энэ хоёрын уулзвар нь Орхоны хєндий Хангайн нуруу юм гэдэг ойлголтыг судалгааныхаа хvрээнд давхар баталлаа. Энэ бол том ажил. Мєн эндээс чулуун самбар, вааран савны хэсэг зэрэг тахилгын зvйлvvд гарсан. Монголын хийгээд дэлхийн тvvхэнд хvрэл зэвсгийн vед Тєв Азийн нутаг Орхоны сав дагуу ямар амьдрал байсан юм бэ гэдгийг тогтооход эдгээр нь vнэтэй баримт болно. Иймээс нарийн судалгааг хийж байна. Ер нь энэ vед оршуулах соёл, зан vйл сайн хєгжсєн.
-Нас барсан хvнээ наран ургах зvгт харуулж тавьдаг байсан гэлээ. Юуг бэлгэдэж ингэж оршуулдаг байсан юм бол?
-Магадгvй нар мандах адил эргэж хурдан тєрнє гэдгийг бэлгэдсэн байж болох талтай. Тэгээд ч нар амьдралын хамгийн чухал зvйл. Иймдээ ч нарыг шvтдэг байсан.
-Судалгааныхаа vеэр анх удаа бичиг соёлын ховор олдворыг олсон гэсэн. Энэ талаар тодруулахгvй юу?
-Хоосон газар малтлага хийх гэлээ гэж хvмvvс анх зэмлэж байсан юм. Хєшєє цайдмын чиглэл дэх 10 километр авто замын дагуух газар шvv дээ. Энэ нь VII зууны vеийн Зvvн Тvрэгийн vеийн хаадын тахилын онгон байдаг газар. Урьд эндээс олон зуун мянган алт, мєнгєн эдлэл олдож байсан. Харин энэ удаад бид Хєшєє цайдам 1, 2, 3, “Аноним-5, 6” гэсэн таван дурсгалт газрын дагуух зэл чулуу болон хавтанг чєлєєлсєн.
-”Аноним” гэдэг нь юу гэсэн vг вэ?
-Тахилын онгоны нэр нь vл мэдэгдэх дурсгал гэсэн vг. “Аноним-1”-ээс тvрэг vсэгтэй тоосгоны хагархай олдсон. Одоогоор эл vсгийг уншиж байгаа.
- Юу гэж бичсэн байв?
-Ямар ч гэсэн кум буюу элс гэсэн vг байна гэдгийг тогтоогоод байгаа. Ингэж бичихдээ хоёр мєрєєр бичжээ. Нийт 10 орчим vсэгтэй. Энэ бол бичиг соёлын ховор дурсгал. Yнэндээ ємнє нь ганц, хоёр vсэг, тамга тєдий бичээстэй олдвор олдож байсан. Энэ бол бvтэн vг, vсгээрээ олдож байгаагаар анхных гэж хэлж болно. Хэрвээ vvнийг малтаж гаргаагvй бол устах аюултай байлаа.Мєн эндээс нарийн хийцтэй єєд єєдєєсєє харсан галт шувууг чулуун дээр сийлсэн олдвор илрvvллээ. Тvvнчлэн дєрвєн хэсэгт газрын дор байсан 16 зэл чулууг малтаж гаргалаа. Дээрх олдворууд Билэг болоод Гvлтэгэн хаадын харилцаа, зэл чулуу хоорондын зай, тэр vеийн хvмvvс ямар хэмжээтэй байсан, тvvнчлэн бэлгэдэл ямар учиртай юм гэдгийг судлахад vнэхээр vр дvнтэй ажил болж байна.
-Зэл чулуу гэдэг нь ямар чулуу вэ, ямар зорилгоор оршуулганд тавьдаг байсан юм бол?
-Аливаа нас барсан хvнийг оршуулахдаа хvн бvр оролцдог. Ингэхдээ єєрийн бэлгэдлийн зvйл тавьдаг байсан. Yvнийг зэл чулуу гэдэг. Энэ нь байгалийн чулуу ч байж болно. Єєрсдєє засч янзлаад хийх нь ч бий. Гэхдээ зэл чулууг єнєєдєр олон янзаар тайлбарладаг. Тухайн нас барсан хvн амьд ахуйдаа олзолсон эсвэл хєнєєсєн хvнийх нь тоогоор чулууг тавьдаг гэж vздэг хэсэг бий. Харин зарим нь оршуулганд оролцсон хvмvvсийн тоо гэж тайлбарладаг. Харин энэ удаагийн олдвороос гарсан зэл чулуу нь оршуулгад оролцсон хvмvvсийн тоо байх гэж vзэж байгаа. Учир нь зарим тохиолдолд оролцсон хvмvvс єєрсдийн овгийн тамгаа сийлсэн зvйлийг тавьдаг. Магадгvй тэрний нэг болов уу гэж таамаглаж байгаа. Хvндэтгэл vзvvлж, мєнхєд єлмий доор тань харж, хандаж байна гэсэн утга, бэлгэдлээр тавьдаг байж болох юм. Тэгээд ч тухайн vед Тvрэгийнхэн євєл нас барсан хvнийг хавар, зун нас барвал намар оршуулдаг зан vйлтэй байж. Тэр хугацаанд нас барсан хvнийхээ дvрстэй чулууг хийх, хийсэн гавъяа, зvтгэлийг нь уг чулуун дээрээ сийлдэг байсан байна. Мєн тахилын онгоныг нь барьж байгуулдаг. Yvний дараа оршуулдаг зан vйлтэй байж. Гэхдээ хvн бvрийг ингэж оршуулдаггvй. Омгийн ахлагч юм уу, хvндэтгэлтэй хvнийг шvv дээ. Ингэж тавьдаг нь хvндэтгэл vзvvлдэг байсан болов уу. Мєн Дашинчилэн, Орхоны гvvрийн чиглэлд судалгаа хийсэн. Энд Киданы vеийн балгас байдаг. Энэ орчмоос эртний суваг олсон. Усжуулалтын нарийн систем энд байсан юм билээ. Тухайлбал, хэрмийн гадуур чулуу болоод шороогоор ухаж барьсан. Дундуураа бохирыг нь зайлуулах зориулалтын сувагтай. Мєн тариан талбай услах олон салаа суваг, шуудуу ч олж тогтоосон. Тодруулбал, X зууны vед ийм нарийн ажиллагаатай усжуулалтын сувгийг хэрэглэж байжээ гэдгийг олж тогтоолоо.
-Yнэхээр чухал олдворууд байна. Гэтэл vvний цаана мэдэгдэхгvй устаж буй хэчнээн тvvхийн дурсгалууд байгаа бол оо?
-Зєвхєн зам талбай, барилга байшин барих vед биш хvмvvсийн ухвар мєчидєєс болж тvvхийн vнэ цэнэтэй дурсгалууд гэмтэж, устаж байна. Тухайлбал, эртний хvний хатмал шарилыг шатаасан тохиолдол гарч байсан. Мєн Євєрхангай аймгийн Уянга , Бат-Єлзий сумын нутагт олон хиргэсvvрийг дур мэдэн тоносон. Ер нь энэ мэт эртний булш, хиргэсvvрvvдийг тоносон vйлдэл зєндєє. Харамсалтай нь бидэнд ийм зvйл олдсон талаар хvмvvс мэдэгддэггvй юм.
Ж.ХОРЛОО
No comments:
Post a Comment