Монгол гэр гэж. Тооно, унь, хана, хаалга, эд бvхэн нь модоор яаж ингэж урласан юм гэмээр чамин, туурга, цаваг, уяа бvслvvр нь бєх бєгєєд тансаг. Харахад жижиг ч гэсэн хамгийн тохиромжтой энэ гэр-сууц єнє удаан жилийн тvvхтэй. Тийм ч учраас монгол гэрийг гадна дотны олон эрдэмтэд судалж євєрмєц онцлогийг нь гайхан шагшицгаадаг.
Нvvдэлчин амьдралтай манай ард тvмний давтагдашгvй соёлын нэгэн илэрхийлэл болсон гэр-сууц урлагийн бvтээл болохоос гадна шинжлэх ухааны асар олон амжилт болон ардын ухааны цогц бvтээл билээ. Энэ их ухааны нэг хэсэг нь монгол гэрийн агаар солилцоо болон дулааныг хадгалах євєрмєц чадвар юм. Хаалгаар нэвтэрсэн хvйтэн агаар гэрийн доогуур байрлах халуун агаартай идэвхитэй харилцаанд орж, агаарын солилцоо явагдсанаас монгол гэрт байнгын цэвэр агаар нэвтэрч байдаг.
Иймээс монгол гэрийг тал бvрээс нь судалж, оршин суугчдын ахуйн нєхцлийг дээшлvvлэх, энэхvv содон ололтыг дэлхийн тvвшинд таниулахыг зорьсон олон судалгааг хийжээ. Энэ vvднээс монгол гэрийг эрчим хvчний хэрэглэгчийн талаас нь 1973 оноос эхлэн тvлхvv судалсаар иржээ. Гэрийг цахилгаан гэрэлтvvлэгчтэй болгох, дулааны алдагдлыг нь багасгах, тvлш бага хэрэглэж, агаар бохирдуулдаггvй зуух зохион бvтээх зэрэг тодорхой vр дvнд хvрсэн ажлууд энэ хугацаанд хийгджээ.
Эрс тэрс уур амьсгалтай манай орны хувьд сууцанд тавигдах хамгийн гол шаардлага нь дулаан хадгалах асуудал байдаг. Тэгвэл монгол гэр дулаан хадгалах єєрийн гэсэн онцлог талтай болохыг миний бие чадан ядан судалж тогтоохыг зорьсон билээ.
Монгол гэр хэлбэрийн хувьд дулааны хамгийн бага алдалтай байх нєхцлийг бvрдvvлсэн бємбєрцєг хэлбэртэй онцлог талтай. Энэ нь эзлэхvvн тєлєвлєлт буюу хэлбэр дvрсийн хувьд сонгомол хэлбэрээ олсон гэсэн vг. Тvvний хашлага хийц буюу тусгаарлах бvрээсийг дулааны физикийн vvднээс авч vзэх хэрэгтэй.
Монгол гэр нь анх vvсэхдээ нvvдэлчин ард тvмний олон талт євєрмєц шаардлагын улмаас эвхэж хураахад зохимжтой энгийн бvтэцтэй байхаар бvтээгдсэн ажээ. Гэрийг аль ч талаас нь шинэчлэлээ гэсэн, бvрээсэнд нь мод чулуу тоосго зэрэг суурин барилгад хэрэглэдэг материал ашиглах нь тохиромжгvй, гагцхvv эсгий тєрлийн материалыг ашигладаг. Ноос, нийлэг, мяндас болон эсгий тєрлийн сэвсгэр материалын агаар нэвтрvvлэх чадвар нь дээд зэргээр сайн байдаг бєгєєд эрдэмтдийн судалгаанаас vзэхэд гэрийн доторх дулааныг хамгийн бага алддаг гэсэн тооцоо гарсан байна.
Эндээс харвал шинжлэх ухаан гэгч огт хєгжиж эхлээгvй байсан тэр хvнд vед євєг дээдэс маань єнєє цагийн єндєрлєгєєс мянган удаа сэтгээд ч олж чадамгvй мэт санагдах монгол гэрийг бvтээсэн нь тєгс боловсронгуй нээлт агаад, дулаан тусгаарлах хамгийн тохиромжтой материал болох эсгийн гайхамшгийг нээн ашиглаж чадсаныг бахархан суухаас єєр яах ч билээ. Монгол гэрийн дулаан хадгалах гайхамшгийн тухай цухас дурдвал ийм байна. Зvvрмэглэгч цагаан хун шиг монгол гэртээ зуун жилээр амгалан жаргахын учир гагцхvv хєх монголын ард тvмэнд бий.
Доктор Махаан овогт Баттєр
No comments:
Post a Comment