Monday, January 12, 2009

Тод бичиг


Тод бичгийг vзэхэд монгол бичгийн хэлийг тэр цагийн аман хэлэнд ойртуулах vvднээс зохиосон боловч хэтэрхий " Тод " болгосон шалтгаанаар нийт монголчуудын хувьд хvртээмжтэй болж чадалгvй зєвхєн Ойрадуудын дунд vлджээ. Эл бичгийг Ойрад. Халимаг, Торгуудууд XX- зууны 30-40 он хvртэл хэрэглэж байжээ.

Хошуутын Зая бандид Огторгуйн далай хэмээх Намхайжанцан /1599-1662/ монгол бичгийн цагаан толгойд vндэслэн, ойрад аялгуунд нийцvvлэн монгол бичгийн ижил vсгийг тус тус ялгах, урт эгшгийг уртатгалын тэмдгээр тэмдэглэх гэх мэт нэмэлт тодолт хийж, тодорхой vсэг буюу тод vсгийг 1648 онд зохиожээ.

Намхайжамц бурхны шашныг нийт монголчуудад тvгээн дэлгэрvvлэх, бас халх ойрадын тэмцлийг шашин соёлын нєлєєгєєр зогсоох, ойрад тvмнийг гэгээрvvлэх зорилгоор уг бичгийг зохиосон юм.
Тод бичиг нь ойрад монгол хэлний аялгуунд чухам нийцсэн тул тэдний утга зохиолын хэл болж эл бичгээр тvvх, шашин, уран зохиол, анагаах ухаан, орчуулгын ном зохиол олноор бичигдэж байжээ. Тод бичгийн дурсгал vлэмжхэн vлдсэн нь Улсын тєв номын сан, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хvрээлэнгийн номын сан хємрєгт хадгалагдаж байна.

Харин БНХАУ -ын Шинжааны ойрад монголчууд эдvvгээ болтол уугал бичгээрээ шинэ утга зохиолоо туурвин бичиж, ном сонин хэвлэн нийтэлж байна. Мєн ОХУ-ын Хальмаг улсад тод бичгийг сурах хєдєлгєн єрнєж, тод vсгээр сонин сэтгvvл хэвлэгдэн, сургуулиудад зааж байна.
_
owc.org.mn

No comments:

: