Thursday, January 15, 2009

Дєрєвдvгээр дvрийн Далай Лам Ёндонжамц-Монголын алтан ургийн хvн


"Далай Лам" нэрийг анх Тvмэдийн Алтан хан 1578 онд Хєхнуурт очиж, Тєвдэд элч томилон урьсан ламын шашны Гэлэгва -ийн тэргvvн Содномжамц тай "Цавцаал" хийдэд уулзахдаа "Бурханг айлдагч Очирдарь Далай Лам" гэдэг нэр тvvнд хайрласан юм. Дараа нь Гэндэнрvп ийг 1-р Далай Лам, Гэндэнжамц ийг 2-р Далай Лам хэмээн нэхэмжлэн дуудах болсон байна. Yvнээс эхлээд "Далай Лам" гэдэг цол дэлхий дахинд тvгсэн учиртай. Ийнхvv 3-р дvрийн Далай Ламаас 14-р дvрийн Далай Лам хvртлэх бараг 500 жил Монгол Тєвдийн харилцаа нарийн уялдаа холбоотой хєгжиж иржээ.

3-р Далай Ламын номын нэр нь Содномжамц гэдэг, 1534 онд цагаан сарын 15 ны єдєр ємнєт Тєвдийн нутагт мэндэлж, 4 насаас эхлэн Брэйвэн хийдэд заларч, хийдийн ширээний Лам Содномжамцад шавь ороод, гэсэлийн санваар авчээ. 1553 онд Брэйвэн хийдийн ширээний лам болжээ. Алтан ханыг Хєхнуурт очих vед Ламын шашны Гэлvгбагийн урсгал буюу шарын шашин маш их нєлєєтэй болсон бєгєєд тухайн vеийн Монголчууд Бєєгийн шашин шvтэж, эр нєхєр нь vхвэл эхнэрийг нь хойлго болгон, нас барсан хvнд vлэмж олон адуу мал нядалж, тахилга тавиж байсан тул Алтан хан Содномжамцтай уулзан, тухайн vедээ дэвшилттэй шарын шашныг Монгол оронд дэлгэрvvлжээ.

1583 онд Алтан хан Тvмэддээ харьж ирээд нас нєгцсєнд тvvний хvv Сэнгэдvvрэн хан элч томилон Хєхнуурт очуулж Содномжамцийг урьсан тул тэрвээр 1586 онд Монгол нутагт ирж ном айлдсан байна. Yvнээс эхлэн Монголчууд ламын шашныг шvтэх болсон билээ.1588 онд 3-р Далай Лам Содномжамц Монгол нутагт насны бурхан болсон тул, 4-р дvрийн Далай Лам Ёндонжамц Монгол нутагт хувилан тєржээ. Энэ нь одоо хvртлэх 14 Далай Ламын тvvхэнд цорын ганц Тєвд биш Монголын алтан ургийн хvн байлаа. 1-р дvрийн Далай Ламаас 5-р дvрийн Далай Лам хvртэл Тєвд орныг Гаржодбагийн урсгал буюу цагааны шашин ноёрхож байсан vе байсан бєгєєд Цамба хан эрх барьж, 5-р дvрийн Далай Лам Лувсанжамц болон 4-р дvрийн Банчин Лувсанчойнжин хоёул Хєхнуурт нvvж ирээд, Монголын Хошууд аймгийн Гvvш (Тєрбайх) ханы ивээлд орж, Гvvш хан Тєвдэд цэрэг томилон, Цамба ханыг устгаж, 5-р дvрийн Далай Ламаар тєлєєлvvлсэн Гэлvгбагийн бvлгийг тэтгэн Тєвдийн засгийн эрхийг тvvнд хулээлгэн єгсєн байна. 13-р дvрийн Далай Лам 1904 онд нийслэл хvрээнд 2 жил хиртэй байсан байна. Тиймээс Далай Ламын тvvх нь Монголчуудтай салшгvй холбоотой бєгєєд Монголын хаан, олон аймгийн ноёд шарын шашны хєгжилд vнэтэй хувь нэмэр оруулсан юм.

4-р дvрийн Далай Ламын номын нэрийг Ёндонжамц гэдэг, Монголын Алтан ханы жич хєвгvvн, Сvмбэр дайчин хvн тайжийн хєвгvvн болон 1589 онд мэндэлжээ. Эцгийн нэр нь Цэнгэлжэлбу Цэцэн Чойнхор, эх нь Бонмобэ-ын Чивхинзол гэдэг. Ёндонжамц мэндэлсний дараа Монголчууд тvvнийг Содномжамцийн хувилгаан 4-р Далай Лам гэж шvтжээ. Yvнд Содномжамцийн хамба Балжиржамц болон Ёндонжамцийн багш Гvнсэнциба нар чухал vvрэг гvйцэтгэсэн бєгєєд Монголын хаад ноёд ихэд дэмжсэн байна. Далай Лам нь Тєвдийн шарын шашны тэргvvн болсон учраас заавал Тєвдийн 3 том хийд болох Галдан, Сэра, Брэйвэны зєвшєєрєл олох хэрэгтэй тул 3 хийдийнхэн Содномжамцийн хувилгаан Монгол оронд илэрсэнийг мэдээд шинжээч томилж , Ёндонжамц чухам 4-р Далай Ламын хувилгаан мєн эсэх тухай шалгаж, дахин Тєвддээ очоод Далай Ламын хойд дvр мєн гэдгийг хvлээн зєвшєєрчээ.

1602 онд Тєвдийн 3 том хийдийнхэн Монгол нутагт албан ёсны тєлєєлєгч томилон очуулж, Ёндонжамцыг Далай Ламын хувилгаан гэж цастын Тєвд орондоо залж аваачсан байна. Дараа жил нь умарт Тєвдийн Рэжэн хийдэд ширээнээ залж, дахин Брэйвэн хийдэд залж Рэшилхобо хийдийн ширээний 4-р дvрийн Банчин Богд Лувсанчойжил болон Галдан хийдийн ширээт лам Гэндvнжалцанг багшаар таниулж, гэсэлийн санваар авж, ном сургах ажилд орсон байна.

4-р дvрийн Банчин Богд Лувсанчойжил Рашилэдбу хийдийн ширээний лам байсан тул Ёндонжамц тэнд нэг vе сууж Банчин Богдоос ном сурч, их л дотно байсан байна. 1-р дvрийн Банчин богд Кэйрэвжий (1385-1438) бол Цvнкэвагин шавь мєн. 2-р дvрийн Банчин Содномчойлан (1439-1504) бол умарт Тєвдийн Бинхун хийдийн бага хувилгаан мєн. 4-р дvрийн Банчин Лувсанчойжил (1567-1662)-оос эхлэн Рашилэдбу хийдийн хувраг нар залж ширээний лам болгосон байна. Лувсанчойжил бурханы номын 5 ухаанд нэвтэрсэн болохоор хvмvvс хvндлээд "Банчин" гэж єргємжлєх болсон билээ. 1614 онд, Ёндонжамц 4-р дvрийн Банчиныг Брэйвэн хийдэд залж, багш гэж санваар аваад, Брэйвэн хийдийн хувраг олны урилгаар Брэйвэн хийдийн 13-р vеййн ширээний лам болсон бєгєєд бас Сэра хийдийн хувраг олны урилгаар Сэра хийдийн 15-р ширээний ламын тушаалыг хавсран хариуцжээ.

1616 оны 12 сарын 15-ны єдєр 4-р Далай Лам Ёндонжамц 28 насан дээрээ Брэйвэн хийдэд бурхан болжээ. Тэрвээр 1602 онд Євєр Монгол нутгаас Тєвдэд хvрч, 1616 онд бурхан болтлоо Цастын Тєвд оронд 14 жил амьдарсан билээ. 4-р Далай Ламыг нас барсан талаар Дэшид Цанба Хаан хорлосон гэсэн яриа байдаг тухайн vед умарт Тєвд Цанба хааны эзэмшилд орж, тэрвээр шарын шашинтай дайсагнаж байсан байна. Цанба хаан Гаржодба буюу цагааны шашны гарамбагийн гаржодба урсгалд багтах бєгєєд Гарамбагийн бvлэг нь Юан улсын vед Тєвдэд их нєлєєтэй шашин байв. Гарамбагийн номын хааны их Монгол Улсын нийслэл Хар Хоринд очиж Монголын хаанд бараалхаж, "Тєрийн багш" цол, алтан эмжээртэй хар малгайгаар шагнагдаж байсан тул бас "Хар малгайт номын хаан" гэж нэрлэгдэх болжээ. Гарамбагийн бас нэг номын хаан Бээжинд хvрч Их Монгол Улсын хаанаас улаан малгайгаар шагнагдсанаар энэ номын хаан гарамбаг "Улаан малгайт номын хаан" гэх болжээ.

Энэ бvхнээс vзэхэд Монгол Тєвдийн харилцаа эрт дээр vеэс холбоотой байсан бєгєєд одоо дэлхий дахинаар нэр алдар нь мандсан "Далай" Лам гэдэг нэрийг Монголчууд хайрласан, Далай Лам дахиж амилаад 14 дvр болтолх бусад 13 дvр нь Тєвд гаралтай хvн байсан бол цорын ганц 4-р Далай Лам Ёндонжамц Монголын алтан ургийн хvн болно. Хэдийгээр тэрбээр 28 хан нас насалсан ч, Буддын шашин Монголд дэлгэрэхэд томоохон vvрэг гvйцэтгэсэн билээ.

No comments:

: