Monday, January 12, 2009

Эвхмэл бичиг


Эвхмэл - энэ тигээр тамга тэмдэг, номын тэмдэг буюу тийз, гоёл чимэглэлийн зvйлд хэрэглэж байсан бєгєєд дотроо дєрвєлжин эвхмэл бичиг, угалзан эвхмэл бичиг гэж хоёр хуваагддаг.

Дєрвєлжин эвхмэл бичгийг гол тєлєв албаны тамга, гарын тийз, номын тэмдэг, зарлиг захирамж зэрэг бичиг хэргийн зvйлд тvлхvv хэрэглэж ирсэн.

Угалзан эвхмэл бичгийг гоёл чимэглэлд єргєн хэрэглэж байжээ. Зэрвэсхэн харахад хээ угалз мэт боловч лавшруулан ажихад бэлгэ дэмбрэлтэй, ерээлийн сайхан vгийг зураач хvний уран ухаанаар угалзлуулан бичсэн байдаг. Бичлэгийн энэ тєрлийг баяр vсэг гэж нэрлэдэг.
_
owc.org.mn

No comments:

: