Wednesday, January 7, 2009

Мандухай сэцэн хатан


Мандухай сэцэн хатан 1446 оны орчим энгүд овгийн Цоросбай Төмөр Чинсаны охин болж төрсөн. Мандухай айлын ганц охин байсан тул эрх танхи өсжээ. Ааваараа монгол бичиг заалгаж, уншиж бичиж сурсан. Морь унаж, нум сум харваж чаддаг байжээ.
Мандуул хаан удам залгах үргүй тул 40 нас өнгөрсөн хойноо 17 настай Мандухайг бага хатнаа болгон авсан аж. Мандухай дургүй байсан боловч ёсыг даган хатан нь болжээ.

Мандуул хаан нас өндөр болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. 1489 онд Мандухай 33 настайдаа Баянмөнх жононы хүү Батмөнхийг 7 настайд нь хаан ширээнд залсан ба даян хаан өргөмжлөл өгсөн.
Энэ үед Батмөнх хаанд шилийн голын зүүн хэсэг /Өвөрмонголын жижиг сум/ захирагдаж байсан. 1490 онд 4 Ойрадыг эзлэн авсан.
1490 онд Даян хаан 15 настай байсан ба Мандухай хатан хөл хүнд болжээ. Мандухай 7 хүүхэдтэй байсан ба тэдний 3 нь ихэр юм. Ихэрүүд : Улсболд Төрболд, Арсболд Арболд, Очирболд Ачуболд юм. Барсболд хүү нь их ухаантай байсан учраас жонон болгосон.

100 гаруй жил үргэлжилсэн феодалын дайн Монголын ард түмэнд их хэмжээний хохирол, гай зовлонг авчирсан. Дотоодын хямрал, тулалдааныг зогсоож, энхтайвныг цогцлоохын тулд Мандухай хатан ихийг бүтээсэн юм.
Мандухай зүүн, баруун түмэн болон Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр талдаа татаж чаджээ.

Мандухай хатан болон Батмөнх Даян хааны үед дотоодын дажин хямрал түрч болсон намжсан гэдэг ба сурвалж бичигт “Зургаан түг түмэнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан гар газар хөл хөсөр тавьсан энх цаг” байсан хэмээн тэмдэглэсэн байдаг.
mongol.dot.mn

No comments:

: