Wednesday, January 7, 2009

Егvзэр хутагт

Монголын тєлєє цохилох зvрхтэй хvн байв

Монгол Улсын тусгаар тогтнолын тєлєє сэтгэл, хvчээ зориулсан шашин тєрийн зvтгэлтний нэг нь Егvзэр хутагт Ж.Галсандаш билээ.

Егvзэр хутагт Агваанлувсанданзан буюу Галсандаш нь Манжийн Бvрэнт засагчийн есдvгээр он 1870 оны зуны дунд сарын 28-нд Халхын туслагч Жамсранжавын хvv болж Сэцэн хан аймгийн Цэрэнбазарын хошуу (Одоогийн Сvхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум) нутаг Зvvн нvхтийн Мэндсайхан хэмээх газар тєржээ. Таван настайд нь Егvзэрийн долдугаар дvрд тодруулан тєгс ёслол vйлдэж хамбын ширээнээ залж шvтэн єргємжилсєн нь Егvзэрийн хувилгаан олонд их л хvндлэгдсэн нєлєє бvхий байсных ажээ. Ж.Галсандаш бага наснаасаа урьхан дєлгєєн зан ааштай, ном эрдэмд хичээнгvй, авъяас тєгєлдєр, угаас ухаалаг,тvвд, хятад, манж хэлийг сайн сурч энд тэнд явж нvд тайлсан аж. Тэрээр бадруултын 28 онд (1902) Богд хааны зарлигаар хутагт хамба цол шагнагдаж «Егvзэр ачит эрдэнэ мэргэн хамбын шавь захирах» хаш тамга барьж Монголын тамга бvхий 13 хутагтын нэгэн болжээ.

Ж.Галсандаш амьдарч байсан тухайн нийгмийнхээ дотор шашны болон улс тєрийн зохих байр эзэлсэн тvvхэн хvн байсан нь тvvний vйл амьдралын талаар тэмдэглэн vлдсэн тvvхийн баримт сэлтээс тодорхой харагдана. Егvзэр хутагт Монголдоо тєдийгvй тvvний уугуул нутаг хошуу нь Євєр-монголын зарим чуулган хошуудтай хил залгаа оршдог тул єєрийн болон тэдгээрийн ард олонд эрт дээр зургаан vе уламжлан бишрэгдсэн нэлээд нєлєє хvндтэй нэгэн байжээ. Тэрээр євєрлєгч чуулган, хошуудын ноёд, тэндхийн сvм хийдийн нэр алдартай лам, хэргэмтнvvдтэй холбоотой байж, тэдний урилгаар залагдан ном тавих, уул овоо тахиж тайхад нь оролцох зэргээр аялан заларч байжээ. Мєн Бээжин, Утай гvмбэн, Баруун зууд нэг бус удаа явахын зэрэгцээ Богдын хvрээ, зэргэлдээ аймаг хошуудаар байнга морилон байсан явдал тvvний тухайн vйл явдлын учир шалтгааны мєн чанарыг мэдэх билгийн нvд тайлагдаж улс гvрний гадаад, дотоодын нийгмийн амьдрал байдлыг гярхай танин ухаарч, єєрийн шашин, улс тєрийн vзэл бодлоо тvвшрvvлэхэд нь багагvй тус болсон нь мэдээж. Ж. Галсандаш Монгол Улсыг тусгаар тогтносон бvрэн эрхт улс байх ёстой гэсэн бодлогыг тууштай баримталж 1911 оны Yндэсний эрх чєлєєний хувьсгалыг талархан дэмжсэнээр vл барам энэ vйл хэрэгт идэвхтэй зvтгэгч байжээ. Олноо єргєгдсєний 3 оны 6 дугаар сарын 30-нд (1913 оны 7-р сар) Богд гэгээний зарлигаар Егvзэр хутагт Ж. Галсандаш Монголын Зvvн ємнє хязгаарын хэргийг илбэн тохинуулах, захиран шийтгэх сайдаар томилогдон ажиллажээ. Тэр, орон нутагтаа сайдын яамыг нээн ажиллуулсан тухай илгээсэн бичигтээ «Тэнгэрийн хишигт мєргєєд, дотоод яамнаас тамгыг хvлээн авч нийслэл хvрээнээс єртєєлєн мордож тушаалын газраа хvрч ирээд харъяат яамыг байгуулан тамгыг нээн, хэргийг шийтгэв. Мэхийж хянаваас, шавь боол Галсандаш би тєрєлхийн мунхаг бvдvvн, сурсан тєсєєлсєн эрдэм чадалгvй бєгєєд оролдсон тушаал маш хvнд тул осолдон цалгардуулуузай хэмээн аюун чичрэн болгоомжилмой. Гагцхvv хязгаарын элдэв хэрэгт чин хэмээх сэтгэлээ гvйцэтгэн хvчнээ дуусган зvтгэж, тvгээмэл хишигт тvмэнтээ нэгэнт хариулан Богд эзний туйлын таалалд нийцvvлэхийг хичээсvгэй» гэсэн нь нийгэм тєрийнхєє vйлст хэрхэн ямар vзэл бодолтой хандаж байсан нь тодорхой. Ж.Галсандашийн амьдралын сvvлчийн гучаад жил бол дэлхий ертєнцийн улс гvрнvvдийн харилцаанд ороо бусгаа тvвэгтэй vзэгдэл олонтаа байсан тул тvvний нєлєєний хvрээнд шашин тєрийн нэгэн эрх мэдэлтний хувьд єєрийн эрхгvй татагдан оржээ.Егvзэр хутагт Зvvн ємнє хязгаарыг тохинуулах сайдаар томилогдоод, нэгд, тэр vед Богд хаант Монгол Улсын Засгийн газраас явуулсан тусгаар тогтнолын бодлогыг Монголын Зvvн ємнє хязгаарын ард олонд ухуулах ажил хийж Манжийн дарлалын эсрэг босгох, хоёрт, нутаг залгаа Євєрмонголын олон чуулган хошуудын эрх баригчидтай холбоо тогтоож Богд хаант Монгол Улсын бvрэлдэхvvнд багтаан дагаар оруулах, гуравт, Зvvн ємнє хязгаар нутгийг Манж Хятадын харгис цэргийн халдлагаас сэргийлэн хамгаалах vvрэг даалгаврыг биелvvлэхэд хvчин зvтгэжээ. Ж.Галсандаш, Богд гэгээний зарлигийг биечлэн зохион байгуулж, тvvнчлэн Євєрмонголын ардуудын эрх чєлєєний хєдєлгєєний байдал болон олон чуулган, хошуудаас Богд гэгээний нэр дээр, Монголд нэгтгэн авралдаа багтаан авахыг хvссэн єргєн мэдvvлэх гуйлт бичиг, єргєдлийг цаг тухай бvр яаралтай хvргэх, хариуг дав даруй єгvvлэхэд ихээхэн анхаарч байжээ.

1915 оны гурван улс гарын vсэг зурсан Хиагтын гэрээгээр Богд хаант Монгол Улсыг «Гадаад монголын автономи» гээд Євєрмонголыг Хятадын харъяанд оруулснаас хил хязгаарын байдал тайван биш болсон нь хутагтын сэтгэлийг зовоож байсан бололтой.Тэрээр Євєрмонголын нэлээд ноёд Монголд дагаар орохын тул хошуугаараа орж ирэх гэсэнд болгоомжтой хандаж, цагийн байдал эрс єєрчлєгдсєнийг анхаарч байсны учир бол тэдний араас Хятадын харгис цэрэг шалтаг болгон орж ирэн нутаг орныг тvрэмгийлэн эзэлж Монголын тусгаар тогтнолд аюул учирч ард олонд зовлон авчирна гэж vзэж байсан нь удаа дараа Бvгд ерєнхийлєн захирах зэрэг зургаан яамны сайдуудад илгээж байсан бичгvvдээс мэдэгдэж байна. Зvvн хязгаарыг батлан тохинуулах цэргийг дайчлан захирах сайд хичээнгvй баатар Гомбо-Идшингээс, Ж.Галсандашид явуулсан бичигтээ «Сайд Егvзэр хутагт танай газраас элч дор авахуулан надад илгээсэн бичигт эдvгээ харчин, цахар ба гамин цэргvvд элсэн нийлэлдэж халх лугаа байлдана хэмээх мэдээ бvхийг мэдэгдэн мэдээлж элч хvргэж иржээ.» гэсэн зэрэг нь Егvзэр хутагт Монгол эх орныхоо хил хязгаар, газар нутгийг харийн халдан довтлогчдоос хамгаалахад сонор сэрэмжтэй хурц мэлмийгээр харж хандан, тухай бvрт харилцан бичилцэж нэн даруй арга хэмжээ авч явуулж байсан тvvхэн баримт архивын бичигт цєєнгvй тохиолдоно.

Євєрмонголыг Хятадаас салгаж Богд хаант Монгол Улсад нэгтгэх гэж зэвсэгт тэмцэл явуулсан гvн Бавуужавын цэргvvд Хятадын цэрэгтэй байлдан хvчин мєхєсдєж 1915 оны есдvгээр сарын сvvлчээр Монголын хилд нэвтрэн Егvзэр хийд рvv зугтан ирэхэд тvvний хойноос хятад цэргvvд vлдэн хєєсєєр хийдэд цємрєн ирж хvн амьтныг алан хядаж Егvзэр хутагтыг хэдэн хvний хамт баривчлан авч одсон байна.Шvvх яамны сайд Цэцэн хан Наваанцэрэн Богдын зарлигаар Бээжинд очиж Богдоос «Егvзэр хутагтыг элдэв дор сайтар харгалзан хамт дагуулан ирвэл зохино» гэсэн цахилгаан явуулснаар Егvзэр хутагт дагалдах хvмvvсийн хамт 1916 оны цагаан сарын 17-ны єдєр хvрээнд Шvvх яамны тэргvvн сайд Цэцэн хан Наваанцэрэн, цэргийн яамны дэд сайд Жамъяндоной нартай цуг иржээ. Ж. Галсандаш vvний дараа ч Ємнє хязгаарыг тохинуулах сайдын албыг сайнаар гvйцэтгэсээр байв.Ж.Галсандаш шашин тєрийн хэрэгт сайн зvтгэсний учир нийслэл хотод ном хурахад хутагт нарын тэргvvнд суулгах, Богдын зарлигаар ногоон тэрэг, шар жолоо шагнан хvртээсний дээр Зvvн хязгаарыг илбэн тохинуулах сайдын тушаалд сайнаар зvтгэсэн гавъяаг илэрхийлж «Зарлигаар vvрд vнэн сvжигт» цол шагнажээ.Ардын хувьсгал ялсны дараахан Ерєнхий сайд Бодоогоос Егvзэр хутагтад явуулсан захидал бичигтээ “Энэ хэр эрдэмт лагшин тунгалаг эрхэлсэн сайн зохиол ба номын vйлс ёсчлон гvйцэлдэж хотлоор туст зvйлсийг бvтээсээр амуй за. Энд бидний Монгол Улс шинэ засгийн хэрэг явдлыг тoгтoм vvсгэн явуулснаас янагш, гадаад дoр найрамдаж, дотоодыг засаж эрдэм чадал элдэв тєр боловсрон тэнцэж ард тvмнээ єнє vvрд амаржуулах зэрэг хэргийг явуулахуй дoр гагцхvv гадаадын харгис дайсныг устгах, дотоодоос эрдэмтэн мэргэдийн эвлэл гарч туслан тэтгэмжлэхvй дор итгэхийн учир эл элдэв явдлыг хэлэлцэн тогтоолгохоор эрхэм хутагт таныг урьж албаны бичиг бариулсан ба бас элдвийг тодотгож сургахыг хvлээн... Хэзээ морилон ирж, эрмэлзэж хvссэн эл зvйлийг гvйцэтгэх бол хэмээн харуулдан хvлээж бvхийд шагнал хайрласан захидлыг хvлээн хvртэж учрыг мэдэрч маш баярлав” гэсэн байх ба Егvзэр хутагт Ерєнхий сайд Бодоод ирvvлсэн хариу захидалдаа нутагт нь vймээн самуун гаргаж буй Найданжав вангийн тухай учир байдлыг лавлан хэрхэх тухай дурьдсан бололтой учир сайд Бодоо “Тэдний байн байн харгислан тvйвээхээр явах муу жигшvvрт явдлыг арилгаж амар тайван болгох арга эрэн сvвэгчилж бvхийн дээр эрхэм хутагт та энэхvv ван Найданжав, гvн Лувсан нарыг эрдэм билгvvний элдэв сургаал, соёлоор эрхбиш эедэн жолоодож, vнэн ёс, зєв замд удирдахыг хvсэхээс ангид Хутагт та тєрєлхийн эрдэм чадал тодорч авах гээхийн ялгалыг мэдэн амьтан бvхнийг асарч нигvvлсгэхийг эрхэмлэн дээд тєрєлхтєний нэгэн нь лавтайяа мєн бєгєєд эдvгээгийн vvсэж бvхий засгийн зорилт болбоос урьдах эзэрхэг, дээрэнгvй vзэлтний адил дарлах мєлжихийг огт хэрэгсэхгvй... шашныг дэлгэрvvлж сайжирж мандахыг яаран завдаж бvхий эл бодлогыг тавтайяа номын ёсчлолоор толилж амар жаргах алдар гавъяаг зvvдэн зэрэглээн дvр адилхан огоорч чухам тустай гол явдалд туслалцан дэлгэрvvлэхийг завдан яаран буй за” гээд “Нийслэл хvрээнд тvргэвчлэн морилж ирэхийг хvсэн хvлээж” байгаагаа дурджээ. Энэ дагуу ч Егvзэр хутагт Хvрээнд морилон ирж шинэ засгийн удирдлагуудтай уулзан 1921 оны 7 дугаар сарын 15-нд Зvvн ємнє хязгаарыг байцаан vзэж, илбэн тохинуулах сайдын хуучин модон тамгыг хураалган мєнгєн тамга хvлээн авсан бєгєєд Ж.Галсандаш 1921 оны Ардын хувьсгалын ялалтын дараа 1923 оны эцэс, тєрийн тєлєєний тvшмэл очиж орон нутгийн захиргааг єєрчлєх хvртэл шинэ тєрдєє нэгэн сэтгэлээр талархан тусалсаар байв.

Мєн улсын зvvн ємнє хил хязгаар нутагт будлиан самуун гаргаж ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж байсан хятадын хар цэргийн дайралт, Цахарын Зодовжав, харчин Бавуужав болон Найданжав нарын цэргийн элдэв тvйвээн зэргийг эсэргvvцэн, газар нутгаасаа хєєн гаргах vйл хэргийг гvйцэтгэж байсан зvvн хязгаарын батлан тохинуулах сайд гvн Гомбо-Идшингийн цэрэгт хvчин туслалцах тал бvрийн ажлыг Ж.Галсандаш идэвхтэй хийж байсан байна. Ардын засгийн газрын цэргийн хэрэг бvгд захиран шийтгэгч яамны олноо єргєгдсєний арван нэгдvгээр он /1921/ долоон сарын арван тавны єдєр зvvн хязгаарыг батлан тохинуулах цэргийг дайчлан захирах сайд хичээнгvй баатар Гомбо-Идшинд явуулсан бичиг «Саяхан Зодовжав нар 2000 илvv цэрэг авч энэ шинийн 8-нд Авгын Сандуу сvм гэгчид ирж Дарьгангын газар халдаар ирэх тєлєв бvхий мэдээг Егvзэр хутагтын газраас хvргэж иржээ.Зvvн ємнє хязгаарыг илбэн тохинуулах сайд Егvзэр хутагт мєн хязгаарын цэргийг захирах сайд, Цэцэн хан аймгийг хамгаалан тохинуулах сайдын зэрэг газраа хvчин хавсруулахыг эрж, єєрсдєє мэдэгдэн явуулсан зэргийг хамтаар батлан хамгаалах зэргээр хянан гvйцэтгэсvгэй” гэсэн нь Егvзэр хутагт ардын засаг ялсан Монгол орноо хамгаалахад єєрийн бие сэтгэлээ зориулж байсныг гэрчилнэ. Хил хязгаарт vймээн самуун єдvvлсэн эдгээр цэргvvдтэй тулалдан эх орноосоо хєєх vvрэг гvйцэтгэсэн Г. Бумцэнд, Дугар, Гомбо-Идшин нарын цэргvvдийг єєрийн сvм дээрээ хvлээн авч хоол хvнс, ачаа уналга ханган нийлvvлэх ажлыг Ж.Галсандаш бvхий л бололцоогоороо хийж байжээ.Тэр vед цэрэг удирдаж явсан Г.Бумцэнд хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн Ч.Сvрэнжавт дурсан ярьснаар «Егvзэр юу нь эсэргvv байхав дээ. Тэр чинь дайсантай буудалцаж бидэнд тусaлж байсан» гэсэн нь vндэсгvй vнэлэлт биш ээ. Егvзэр хутагт хязгаар нутгийн ард олонд ихээхэн шvтэгдэж байсан нєлєє бvхий хvн болох тул цаашаагаа урвах магадгvй гэж хий хардсаар эцэст нь арга заль зохион «баривчилж» нийслэл хотод 1929 оны намар авчирчээ.Тэр хошууны МАХН-ын хорооны дарга байсан хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн Б. Амарсайхан єєрийн дурдатгалдаа «Нам, засгийн газраас хил хязгаарын хvнд тvгшvvртэй байдлыг онцлон vзэж Егvзэр ламыг шууд газар дээр нь баривлахыг тvдгэлзэн єєр тактик хэрэглэж юуны ємнє хилээс тvргэн холдуулж Улаанбаатарт аваачихаар шийдвэрлэсэн байв. Уг ажлыг гvйцэтгэхээр Улсын бага хурлын гишvvн Дэмбэрэл, орос сургагч Кунаев нар очсон юм. Эрдэнэцагааны дотоодыг хамгаалах ангийн дарга Пvрэвжавын хамт бид тавуул Егvзэр хутагттай уулзаж гурван цагийн дотор явуулах учиртай байв. Иймд Егvзэр ламд бараалхах гэсэн байдалтай очиж Дэмбэрэл, Засгийн газрын даалгавартай яваагаа хэлж “Одоо танай хошуу нутгийн ємнєд хязгаар газарт та ойрхон байхад аймшигтай байна. Нєгєє талаар хутагт таныг улсынхаа тєвд Богд хааны ордонд залж олон нийтээрээ бишрэн шvтэх хvсэлтэй байгаа юм. Ингэхлээр лам таныг яаралтай залж аваачихаар бачуу хугацаатай ирсэн , таны сууж явах машин бэлэн ирээд байна” гэсэнд Егvзэр хутагт ямар нэг цааргалсан байдалгvй ирсэн гэжээ.Дотоодыг хамгаалах газар 1929 оны зунаас тайж Эрэгдэндагвын хувьсгалын эсэргvv бvлэг хэрэг гэгчийг илрvvлэн зохих «арга хэмжээ» зохион явуулжээ. Эрэгдэндагва бол, Егvзэр хутагтын нэг нутгийн шавь хvн агаад тэр, Монголын шинэ тєр засгийн явуулж буй арга хэмжээнд дургvйцэн Хятад, Япон улсын аль нэгээс тусламж, цэргийн хvч гуйж ардын тєрийг устгах гэсэн санаа євєрлєж гуйлт бичиг vйлдэж, тvvнийгээ тэр vеийн бичиг vсэг бvхий хуучин тєрийн зарим зvтгэлтэн, дээд мяндагтай лам хувилгаад зэрэгт vзvvлж, санаа оноог авах гэсэн оролдлого хийж буйг дотоодыг хамгаалах газар мэдэж мєшгєн, холбогдох хvмvvсийг баривчилжээ. Энэ явдал Егvзэр хутагтыг тэртэй тэргvй ад vзэн цааш харуулах гэж байсанд аян шалтаг болж ямар ч холбогдолгvй байхад албан хvчээр «мэдсэн» болгосон тєдийгvй толгойлогч мэтээр гvтгэн хилс шийтгэж 1930 оны есдvгээр сарын 30-ны єдєр буудан хороожээ. Ж. Галсандаш Монгол эх орон, шинэ тогтсон засаг тєр, ард олондоо хар буруу санаагvй тvвшин саруул vзэл бодолтой хvн байсан нь шvvхийн таслан шийтгэх хурал дээр хvмvvсийн тавьсан асуултанд хариулсан, хэлсэн vгнээс тодорхой байна.

Тэр:
-Феодалын хєрєнгийг хураасныг сайнаар vздэг, хураах нь мєн байх даа, єєрийн хєрєнгийг дуртай хураалгасан, жасаанд суугчдын хэрэглэлд алба авч байснаас бус миний бие хувьдаа хэрэглэж байсан зvйлгvй. Монгол Улс тусгаар улс болсон нь болж дээ хэмээн санаж явсан...энэ засаг нийтийн ашиг тусыг хамгаалсан засаг болов уу гээд,
-Чамд ардын засаг яагаад сайн болсон юм бэ? гэхэд
Энэ засаг хэвээр тогтвоос сайн сан гэж бодохоос єєр юмгvй. Мєн тусгаар улс байгаасай хэмээн санана. Энэ засгийн ялгаврыг гаргаж хэлж мэдэхгvй. Ийм боловч нийт ард тvмэнд эрх чєлєєг нийгмээр эдлvvлсэн бєгєєд сайшаалтай нь гэрчлэгдэнэ.
- Хэрэв Эрэгдэндагва эл бичгийг Хятадын Засгийн газар єгсєн бол Хятадын Засгийн газраас бичсэн зvйлийг хvлээн авна гэж санадаг уу? гэсэн асуултанд,
- Эрэндагвын зэрэг хvн тийм хэргийг бvтээж яаж чадах билээ. Бас ч газар газар цагдаа цэргvvд байхад хэрхэн яаж нэвтрэн гарах, мєн гараад хvрсэн нь тэр газар хvлээх эсэх ч ямар билээ, юу бодож чингэж явсан хvн билээ. Єєрийгєє зовоосон юм байгаа даа....
Энэ хэргийг зохих газраас мэдэлгvй гараад хэргийг бvтээвэл ард олонд гай болно хэмээн єчсєнєєс vзсэн ч Егvзэр хутагт Ж.Галсандашийн баримталж байсан байр суурь илэрхий харагдаж байна.

Ж.Галсандаш, мєрдєн байцаалт болон таслан шийтгэх хурал дээр «Эрэгдэндагвын бичгийг сонсож мэдээгvй, бид хоёр улс тєрийн талаар юм ярилцаж байгаагvй» гэж vнэнээ мэдvvлж тэр бvхэн нь бусад хэрэгтэн, гэрчvvдийн мэдvvлгээр батлагдаад байсан боловч vнэнээр нь шийдсэнгvй єнгєрчээ. Егvзэр хутагт Ж.Галсандаш зєвхєн шашин номын мєр хєєгч тєдийхєн нэгэн биш, сав шим ертєнцєд хvмvvн тєрєлхтєний амьдран орших ахуйн учир утгыг гvнээ ойлгодог авъяас билгvvн тєгєлдєр, саруул ухаантан байсан ажгуу.Егvзэр хутагт Байрингаас хоёр согоо, нэг буга авчран Хєндлєн Хайлсны орчим бугын хашаа бариулж Дадваа байран гэгчээр бугаа маллуулжээ. Буга тєлжин олон болоход Егvзэр хутагт бугаа тогтвортой амьдрах газрыг эрж сонгон Лхачинвандад /нутгийн олонд навчит вандан гэж нэршсэн/ уулыг зохимжтой гэж vзээд гуч орчим толгой буга согоог тавьсан нь нутагшин vржиж Лхачинвандад уул манай орны дархан цаазтай газрын нэг болжээ. Тарвагагvй байсан Хуран гэдэг газарт тарвага аваачиж нутагшуулсан ч бий. Хэнтийн Дун уулнаас гандигар мод аваачин Хуранд тарьж ургуулсан нь одоо ч vржин ургасаар байна. Мєн монос, алтан гагнуур, алтан харгана, арц зэргийг бас л энд тэндээс авчирч ургуулсан ажээ.Байцаа, сонгино, сармис зэрэг хvнсний ногоо, хар будаа зэргийг Жаргалантад тариулж хvмvvст єгдєг байсан нь хутагтын сэтгэлийн ач буян байв. Егvзэр хутагт хивсчин хятад хvмvvсийг урьж авчран залуу лам нарыг хивс нэхvvлж сvмийн дуганын баганыг луутай хивсээр ороож чимэглэх, далан тvрvv гэдэг ургамлаар бор цаас хийх, боржин чулуун сийлбэртэй зvйл хийлгэж, барилгын шохой элдэв будаг єнгийн чулуу шороогоор найруулж ашиглах зэрэгт сургаж байв. Мєн «Ойнзон» хэмээх нутгийн эрдэс, баялгийн дээжийг цуглуулж тавьсан vзвэр болон тусгай номын сантай байжээ.

Егvзэр хутагт єєрєє санаачлан хийдийн гарын дvйтэй авъяаслаг залуу лам нарыг бvлгэмдvvлж дархан Гэндэн гэгч залуу ламаар удирдуулан «Жун-аан Чодов» буюу цагаан сарын арван тавны vзвэрийг хийлгэдэг болгожээ. Энэ нь арга хэлбэрийн хувьд утсан холбоотойгоор хуруу гарын уран хєдєлгєєнєєр хийдэг одоогийн хvvхэлдэйн тоглолттой тєсєєтэй урлагийн тєрєл гэж vзэхээр сонирхолтой vзвэр байсан байна. Егvзэр хутагт Ж.Галсандашийн лам хуврагууддаа «Шинэ засаг тєр бурхны номонд заасан ёсоороо болж байгаа юм. Сэтгэл хувьсах учир олон хувраг та нарт байж болохгvй. Хойт зvг ээлтэй тул мєргєдєг нэг нь мєргєнє л биз» гэж айлдаж байсан тухай лам А.Рэнцэн, Пэрэнлэй, Гэндэн нарын ярьж байсан зэргийг санан эргэцvvлэхэд амьдралын хатууг амссан настан буурлуудын чин vнэнд итгэсэн итгэл улиран єнгєрєх олон жилийг гатлан эдvгээ цагтай золголоо.

Егvзэр хутагт Ж.Галсандашийг Эрэгдэндагва нарын эсэргvv 38 хvний бvлэг гэгчийн нэг толгойлогч нь гэж хилс хэрэгт холбогдуулан амь насыг хорооход хvрсэн гол шалтгаан бол Монголын нєлєє бvхий том лам нарыг ангийн хувьд устгах Сталины даалгаврыг хэрэгжvvлэх гэсэн бодлогын дагуу зохиомол гvжирдлэгээр хийгдсэн явдал байлаа. БНМАУ-ын прокурорын 1990 оны тавдугаар сарын 1-нд гаргасан эсэргvvцлийн дагуу БНМАУ-ын Дээд шvvх хянан, бvгд хурлаараа хэлэлцээд БНМАУ-ын ерєнхий шvvх таслах газрын 1930 оны есдvгээр сарын 29-ний єргєтгєсєн хурлаас гаргасан таслан шийтгэх тогтоолд Егvзэр хутагт Ж. Галсандашид холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгон цагаатгажээ.

Эрдэнэцагаан сумын ард иргэдийн хvсэлт, санаачлагаар «Егvзэр хутагтын нээлттэй нийгэмлэг» сан байгуулагдаж, хутагт Ж. Галсандашийн шашин, тєрийн ємнє гvйцэтгэсан vvрэг, vйл амьдралыг судалж олон тvмэнд сурталчлан таниулах ажлыг зохиожээ.Егvзэр хутагт Ж.Галсандашийн мэндэлсний 130, 135 жилийн ойг тvvний тєрсєн нутаг Эрдэнэцагаан сумын хэмжээнд тэмдэглэcэн байна. 2010 онд Егvзэр хутагтын мэндэлсний 140 жилийн ой болно. Егvзэр хутагтын Монгол Улсынхаа тусгаар тогтнолын тєлєє єєрийн оюун, бие хvчээ зориулсан тvvхэн vйл амьдралыг гvнзгийрvvлэн судлах шаардлагатай байна.

Доктор, профессор Д.Цогт-Очир

No comments:

: