Wednesday, January 7, 2009

Чингис хаан амьдралынхаа эцсийн мєчид хэлсэн vг

“Мєнх тэнгэрийн ивээлээр би чамд эзэнт гvрнийг байгуулж єгєв. Гэвч дэлхийн жолоог атгахад нас минь хvрэлцсэнгvй. Єгэдэй чи vvнийг гvйцээнэ биз.”
Чингис хааны амьдралынхаа эцсийн мєчид хэлсэн vгнээс

Чингис хаан Дундад Азийг дайлаар мордохдоо гурав дугаар хvv Єгэдэй гээр хаан ширээ залгамж луулахыг гэрээслэн vлдээсэн ажээ. Ийнхvv 1229 оны намар Хэрлэн гийн хєдєє аралд Их Хуралдайг хурж Єгэдэйг хаан єргємжлєв. Єгэдэй хаан Их Хуралдайд оролцсон сайд, бараа бологсдоо дагуулж ордноос гараад наран єєд гурвантаа сєгдєн мєргєжээ. Их хаан буцаж ордондоо морилон ирээд их суудалдаа заларч сайд ноёдоо баруун гартаа, хатад гvнж нараа зvvн гартаа зогсоож «Эцэг их хаан Чингисийн байгуулсан улсыг бvv зовооё, хєлийг нь хєсєр, гарыг нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн суурийг эзлээд иргэнийг vл зовоохыг эрхэм болгоцгооё» гэж хэлэхэд бvгд давтан хэлжээ. Их Монгол Улсын хоёрдугаар Далай хаан болсонд зориулан бvтэн гурван єдєр хишиг єглєг тарааж, найр хурим хийжээ.

ЄГЭДЭЙН ТЄРИЙН ДОТООД БОДЛОГО

Засаг захиргааны єєрчлєлт Их Монгол Улс байгуулагдсаны дараа ємнєх уламжлалд тvшиглэсэн бvх хууль эрхэмжийг тогтоож, тєрийн хуулийг чангатгасан бєгєєд Єгэдэй хаан энэ ажлыг улам тєгєлдєржvvлэв. Ингэхдээ Єгэдэй хаан, эцэг Чингис хааны нийтлэн дагаж шийтгvvлсэн бvх зарлиг тушаалд ямар ч єєрчлєлт нэмэлт оруулахгvй хvчин тєгєлдєр хэвээр vргэлжлvулэн явуулна. гэдгээ мэдэгдэж тусгай зарлиг гаргажээ. Бvх улсын тєрийн дээд цааз "Их Засаг" хуулийг гvйцэд бичvvлж дуусгаад эцсийн хувилбараар хэвлэн хэрэгжvvлжээ. Чингисийн нэртэй холбогдсон зарим дурдатгал, сургаал, хэлсэн vг, зарлиг зэрэг монгол хvн vеийн vед санаж дурсаж, сахиж хэрэгжvvлж явах учиртай зvйлсийг Єгэдэй хаан удирдан эмхлvvлж "Засаг хууль"-д нэмж бичvvлсэн нь єнєє vед «Чингисийн билэг сургаал» хэмээн нэрлэгдэж байна. Монгол гvрэн єргєжихийн хамт тєр улс-Их Монгол Улсын зvгээс гvйцэтгэх vvрэг ихсэж засаг захиргааны олон шинэ байгууллага гарч, албан хаагчдын орон тоо олширч, зардал хєрєнгє ихэд нэмэгджээ. Єгэдэй хааны vед тєрийн аппаратын гvйцэтгэх vvрэг улам тодорхой болжээ. Тэрбээр юуны ємнє Их Монгол Улсынхаа засаг тєрийг тvмт, мянгат, зуут, аравтын системд гvйцэт оруулан бэхжvvлж, тэдгээрийгзахирах ноёдын эдлэх эрх, хариуцах vvргийг тодорхой болгов. Албат ард, бэлчээр нутгийг таван хошуу малтай нь хамт тэдний мэдэлд хуулиар ємчлvvлэн хадаж єгєв. Єгэдэй хаан харц ардыг халамжилж татвар тvрээснээс хєнгєлєн, єглєг тvгээл єгч, ядуусын сан байгуулжээ. Єгэдэй хаан Их Хуралдайн горим дэглэмийг улам чангалан нарийсгаж албан ёсоор оролцох ихэс дээдсийг тусгайлан тогтоосон байна. Хааны албан ёсоор зарласан Их хуралдайд оролцоогvй хvнийг цаазлах хvртэл яллах хатуу журам тогтоожээ. 1229, 1235, 1246, 1251 онд нvсэр хєл хєдєлгєєнтэй Их Хуралдай хурж Єгэдэй, Гvюг, Мєнхийгхаанд єргємжлєх, дайн зарлах, алба гувчуур тогтоох зэрэг чухал асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ. Чингис хааны тогтоосон ёс горим Єгэдэй хааны vед улам боловсронгуй, нарийн дэг журамтай болжээ. Мєн Их хааны дэргэд "Сэцэдийн зєвлєл" байсан нь Єгэдэй хааны vед ажил vvрэг нь бур тодорхой болжээ. Энэ зєвлєл нь Их Хуралдайн завсар чєлєєгєєр хойшлуулашгvй тулгамдсан чухал асуудлыг хэлэлцэн хамтын саналаар шийдвэр гаргадаг байжээ. Хамаг Монгол улсаас Чингис эцгээс залгамжлан авсан дайтахад барих хийморь сэргээх догшин хар сvлд, тєрийн туг есєн хєхєлт цагаан тугийг Єгэдэй хаан 1236 онд Хархорумын доторхи "Мєнх амгалан орд"-ны vvдэнд сvр жавхлантайгаар байрлуулан залсан байжээ. Єгэдэй хаан єглєє болгон наран зvг харж мєргєхдєє: «Би эцэг их хааны адил тэнгэр эцэг таны тааллаар газар эх-этгvнээ тvшин явж байна» хэмээн сvслэн залбирдаг байжээ. Ийм ч учраас Чингис, Єгэдэй зэрэг хаадын зарлиг "Мєнх тэнгэрийн хvчинд Их Монгол Улсын далай хаан" хэмээн эхэлдэг учиртай ажээ. Єгэдэй хаан эхний ээлжинд 37 суурь том єртєєг шинээр байгуулж мянгат бvр суурь тутамд улаач, улааны морь, шvvсний хонь, саалийн гvv, хєтлєх vхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр бэлтгэх vvрэгтэй байжээ. Єгэдэй хаан 1232-1233 онд єртєєний ажлыг эмх журамтай болгоход чиглэсэн хэд хэдэн эарлиг гаргажээ. Єртєє замыг зєвхєн Монгол нутагт тєдийгvй Эзэнт гvрний уудам нутаг, ялангуяа Хятад нутагт олныг байгуулжээ. Цагаадайн улс, Батын улс тус тусдаа салбар єртєєг угтуулан залгаж байгуулжээ. Єгэдэй хааны vед бvрэн бус тоогоор 1500 єртєє байсан гэдэг мэдээ байдаг. Улсын аж ахуйг єєд татсан нь Их Монгол Улсын аж ахуй тvvний дотроос мал аж ахуй улам бvр сэргэн хєгжсєн нь Єгэдэй хааны vе ажээ. Єгэдэй хаан бол тєрийн алтан жолоог атган барих их увидастайгаас гадна эдийн заегийн єндэр мэдлэгтэй хvн байсан нь тvvний бvхий л vйл ажиллагаанаас тодорхой харагддаг. Єгэдэй хаан адууны талаар явуулж ирсэн тєрийн бодлогыг vргэлжлvvлж, улсын хяналтад байлгадаг хатуу журмыг эцгийн адил даган мєрджээ. Тэмээг мєн тусгай данстай болгож, тvvний угсааг сайжруулах ажил хийжээ. Чингис, Єгэдэй нар Тангудыг дайлж, Хорезмийг байлдаж явахдаа говь цєл газар мал маллах, худаг малтаж усжуулах туршлагыг их анхаарч явжээ. Єгэдэй хааны гааль гувчуурын бодлого улсын эдийн заегийг хєгжvvлэхэд тvлхэц болов. 1229 онд хааны санд хураах улсын нэгдсэн алба гувчуурын хууль гаргаж ардаас авах гувчуурын хэмжээг хуульчлан тогтоожээ. Єгэдэй хаан явсан улс орныхоо vйлдвэр, гар урлалыг онцлон vзэж сонирхож явдаг байсан хэмээн тэр vеийн ном сударт тэмдэглэсэн байдаг. Алтан улсыг ялангуяа Хорезмыг байлдах vед Єгэдэй бvхий л гар урчуудын амийг єршєєж хооллон хувцаслаж байгаад Монгол нутагтаа авч ирсэн байна. Их Монгол Улсад хот байгуулалт хєгжсєн нь улсын эдийн заегийн хєгжилд ашигтайгаар нєлєєлєв. Єгэдэй хаан хот барьж боегох талаар хамгийн их ажил хийсэн бєгєєд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг барьж гvйцэтгэсэн юм. Єгэдэй хааны vед Их Монгол Улсын эдийн засгийн хvчин чадал ийнхvv vзэгдэхvйц дээшилж, мал аж ахуй єсєн vржиж, аж ахуйн бусад салаа салоар туйлын ихээр хєгжжээ.

ЄГЭДЭЙ ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛ

Єгэдэй хаан суунгуутаа юуны тvрvvн єрнє зvгт зогсоосон дайны ажиллагааг нэн даруй сэргээж Дундад Азийн vлдэгдэл хvчийг дайлан цохих тухай зарлиг буулгажээ. 1230 онд Єгэдэй хааны зарлигаар Чормаган ноён цэрэг авч мордов. Монгол цэрэг хоёр ч удаа Желал-ад- Динын цэрэгтэй таарч, бага сага тулалдаан хийж эхэлмэгц тэрээр цэргээ авч буруулсан аж. Чухам ингэж зоригт баатар Желал-ад-Дин хvчээ сэлбэн зузаатгаж эцэг Мухаммед Шахын гvрэнг сэргээн тогтоохыг санаархаж бололцоотой бvхнийг сvвэгчилсэн боловч амжилт ололгvй явсаар 1231 онд Монгол цэрэгт эцсийн удаа сvрхий цохигдож, хэдэн vнэнч нєхдийнхєє хамт амь зулбан зугатаж яваад нутгийнхаа хvмvvст хорлогдон алагджээ. Ингэж Хорезм улсын цэргийн эцсийн хvч цохигдож, Хорезмын нутаг тэр аяараа Монгол гvрний эзэмшилд бvрэн оров. Энэ хожим тvvхэнд Цагаадайн улс гэж нэрлэгдэв. Єгэдэй хаан Тулуй тэргvvтнийгдагуулан Алтан улсыг эцэслэн дайлж сєнєєхєєр хvчирхэг их цэрэг авч морджээ. Энэ бол Чингисийн vлдээсэн хамгийн гол гэрээс мєнййс мйн. Ингээд Єгэдэй хаан 1231 оны 5 дугаар сард єнєєгийн Євєр Монголын "Ерэн есєн булаг"-т Их Хуралдайг хуруулж, Алтан улстай хэрхэн яаж байлдахаа нухацтай хэлэлцжээ. 1234 оны хавар Сvн улсын цэрэг хотын ємнє дvvргийг, монгол цэрэг баруун дvvргийг эзэлж авенаар Цайчжоу хот бvрмєсєн эзлэгдэв.1234 онд Алтан улс бvрмєсєн мєхєж Айцзун хаан амиа хорложээ. Чингисийн элчийг алсан хэрэг явдал гараад 6 жил болсны дараа буюу 1231 онд Єгэдэй хаан тєрийн элч алсан хэрээр шалтаглан Монгол цэргийг Солонгосын умард нутагт оруулсан ажээ. 1231 оны 12 дугаар сард Гуулин улсын Вангаас Єгэдэй хаанд илгээсэн захидлын агуулгаас vзэхэд элч алсан нь Монголчуудын Солонгост довтлох шалтгаан болсон байна. Єгэдэй хааны vед Монгол цэрэг 1231,1232,1235 онд гурван удаа Солонгосыг довтолжээ. Хамгийн хvчтэй нь Сартаг жанжны удирдсан 1235 оны дайн байжээ. Монгол цэргийн довтолгооноос болж Солонгосчууд нийслэлээ хvртэл Канхва аралд шилжvvлж байжээ. Єгэдэй хаан 1235 онд Хархорум хотод Их Хуралдайг хуралдуулжээ. Их Хуралдайгаар Алтан улсыг байлдан эзэлж эцэг Чингисийн гэрээсийг биелvvлсэн ба єрнє зvгт дайны ажиллагааг ерєнхийлєн удирдахыг Зvчийн хvv Батад бvрмєсєн хариуцуулж. Сvбээдэйг цэргийг биеэр удирдах Ерєнхий жанжнаар томилжээ. Єгэдэйн эхмад хvv Гvюг, Цагаадайн ач хvv Бури, Тулуйн хvv Мєнх нарыг бас цэрэг удирдах гол ажилд оролцуулан томилжээ. Єгэдэй хааны байлдан дагууллаар умард хятад нутгийг монголчууд бvрмєсєн эзэлж захиргаагаа тогтоов Энэ нь хожим Хубилайгхаан суухад ихэд дйхйм болсон гэдэг. Дундад Азид Цагаадайн улс, Орост Батын улс тус тус байгуулагдав. Эдгээр улсуудын эдийн засаг, улс тєрийн гол цєм нь игэдээй хааны Хархорум тєвтэй Монголын их Эзэнт Гvрэн мєн байлаа. Єгэдэй хааны биеэр дайлсан дайн богино хугацаанд амжилт олсон шалтгаан бол тvvний зохион байгуулах их авъяастай шууд холбоотой ажээ. Єгэдэй хаан ийнхvv эцэг Чингисийн гэрээсийг биелvvлж Их Монгол Улсыг Эзэнт гvрний улс тєрийн тєв баттай болгож, эдийн заегийг хєгжvvлж, хот суурин байгуулж, єртєє улаа хvрэлцэхvйц суурилуулж. бичиг соёлыг дээдлэн хєгжvvлэв. «Монголын нууц товчоо»-г бичvvлж дуусгаад 1240 онд гардан хvлээж авав. Єгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол Улс дэг журамтай, хєгжилтэй, хvчтэй, нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд єргєжсєн байна. Энэ бол Єгэдэй хааны тvухэн гавъяа мєн. Єгэдэй хаан угаас уур уцааргvй, уужуу тайван. алсын хараатай, илvv дутуу vггvй бусдын vгийг тоож сонсоод эрэгцvvлэн боддог, эрдэмтэй хvнийг дээдэлдэг, тvvх намтар их мэддэг, vлгэр сонсох дуртай, ядуу доодсыг єрєвдєн хайрладаг, хувийн аминцар vзэл байхгvй. юмны арга эвийг амархан олдог, цэргийн эрдмийн єндэр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хvн байжээ. Их хаан мєртлєє энгийн даруу, хэн ч байсан хvлээн авч уулздаг, уулзсан учирсантайгаа тэгш харьцдаг бас єрєвчхєн сэтгэлтэй хvн байжээ. Нэгэн удаа ядуу хvнийг єрєвдєєд хатныхаа эрдэнийн шиптээт алтан ээмгийг мултлан єгч байсан гэдэг. Єгэдэй хаан 1241 оны 12 дугаар сарын 9-нд олон хvн дагуулан их ав хомрог зохиож 10-ны єдєр ордондоо бvх хатад, хєвгvvд, ноёд, тvшмэд, эрдэмтэн мэргэд, жанжинуудаа ирvvлж айлтгасан нь: «Эцгийнхээ их сууринд сууж хаан эцгээс хойш vйлдсэн хэрэг минь: 1.3vрчид иргэнд аялж Зvрчид иргэнийг мохоов, би.
2. Бидний хооронд элч хурдан явуулж харилцах ба элдэв хэргийг зєєлгєх єртєє замыг тавиулав
3. Усгvй газарт худаг малтуулж улс иргэдийг ус євсєнд хvргvvлэв.
4. Зvг зvгийн суурин иргэдэд Ахлагч, Тамгачийг тавьж улс иргэнийг хэл хєсєр гар газар тавиулж амар тvвшин болгов. Хаан эцгээс хойш ийм дєрвєн vйлийг нэмэв, би" гэжээ Мєн Єгэдэй хаан єєрийн vйлдсэн 4 гэмийг шударгаар хvлээсэн байдаг. Энэ нь єєрийн бvхий л vйл хэргийг дvгнэн шинжиж, алдаа, оноогоо шударгаар тоочин хvлээн зєвшєєрсєн нь удирдагчийн хувьд аугаа ухаан, жинхэнэ ардчилсан vзэл санаа ажаагуу.

Єгэдэй хаан амьдралынхаа турш Монгол тvмний нэгдпийн тєлєє, хаанчлалынхаа турш Монголын эзэнт улсыг бататган бэхжvvлэх, Их Монгол Улсын тєр, аж ахуйг єєд татахын тєлєє амь хайргvй зvтгэж, асар ихийг цогцлон бvтээсэн юм. Єгэдэй хааны vзэл бодол, зарчим єнєєдєр ч vнэ цэнэтэй хэвээр бєгєєд тvvхээс заяагдсан ийм л хvн эзэн хаан буюу Монгол тєрийн зvтгэлтэн байх учиртай ажээ.

No comments:

: