Tuesday, January 20, 2009

Чингис хааныг Монгол оронд оршуулсан нь эргэлзээгvй

“Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор Х.ЛХАГВАСVРЭНТЭЙ тvvхчдийн маргааны сэдэв болох Чингис хааны оршуулсан газрын талаар ярилцлаа.

-Их эзэн хааныг оршуулсан газрын тухай тvvхэн эх сурвалж бичгvvдэд vлэмж бий гэдэг?
-Эл газрын тухай мэдээ нь бvр ХIII-ХIV зуунаас эхтэй гэж болно. Олон янзын таамаглал бий л дээ. Тухайлбал Чингисийн тєрсєн нутаг Хан Хэнтийд, эсвэл Бурхан Халдунд буй ч гэдэг. Мєн Говь-Алтай аймгийн Хар азаргын нуруунд байдаг гэсэн мэдээ бий.

-Чингисийг гадаадад оршуулсан гэж ярьцгаадаг?
-Євєр Монголын Ордос дахь Мон ууланд нутаглуулсан гэж бичсэн нь бий. Бас Казахстаны Чингис уулыг онцлон заадаг. Тэнд Хулан хатны шарил ч бий зэрэг газар нутгийг онцолсон санал, таамаглалууд явж байгаа.

-Оросын тvvхчид энэ талаар дорвитой дуугардаг гэх юм?
-Оросын зарим тvvхч Чингис хаан хийгээд тvvний залгамжлагч их хаадын шарилыг Чи-нян-гу сvмд тавьсан гэдэг авч эл сvм хаана буй нь vл мэдэгдэх тєдийгvй баримт нотолгоогvй. Харин дархдууд Их эзний булшийг Хуэнхэ мєрнєєс умар биед орших Урад хошууны Муна ууланд оршуулсан гэж хvvрнэдэг юм. Оросын Дорнодыг судлаач Палладий Кафаров Чингис болон бусад хаадын шарилыг Долнуур хотоос Хэрлэн орох замд буй Тас ууланд нутаглуулсан тухай монголчуудын домгийг ойшоон тэмдэглэсэн байдаг. Тэнд жил бvр их эзний єєд болсон єдєр хуран цуглаж, мєргєл ёслол vйлддэг байсныг тэмдэглэсэн байна лээ.

-Євєрмонголын эрдэмтэд энэ талаар чанга дуугардаг биз дээ?
-Євєрмонголын Хєх хотын Их сургуулийн профессор Чингис судлаач Ренчин “Чи нян-гу болон Хvрлэх” гэдэг єгvvлэлдээ “эзэн хааны онгон Бурхан Халдунаас тийм ч холгvй газар буй. Энэхvv Чи-нян-гу гэдэг нь Монголын нууц товчоонд гардаг Хvрлэх гэдэг газар. Vvний нэрийг хятад аялгуугаар бичсэн нь энэ” гэсэн нь бий.

-Тэгэхээр профессор Ренчин Чингисийн булшийг Євєрмонголд бус Монгол нутагт бий гэж vздэг байх нь ээ?
-Тэрээр Ордосын Эзэн хороо, Хєх хотын ойр буй Далантvрvv ууланд Чингис болон Монголын их хаадын булш байгаа гэж vздэг нь андуу болохыг заасан. Харин Монгол Улсын нутагт баттай буйг бvтээлдээ бичсэн. Их Юань гvрний тvvхэнд “Чингис хаан Саарь хээрийн Харилт нуур дахь ордондоо тэнгэрт халив” гэсэн байдаг.

-Саарь хээр гэдэг нь хаа байдаг вэ?
-Хэрлэнгийн Хєдєє арлын гол хэсэг нь болсон Хэрлэн, Баян-Улаан уулаас уруудаж ирсэн Устын саарь, Уугийн саарь гэдэг хоёр их урт сайрын уулзварт нуур оршдог. Энэхvv уул, хээр тал хосолсон газар нь Саарь хээр юм. Тvvнчлэн Чингисийг хєдєєлvvлснээс хойш зургаан жилийн дараа тэр хавиар явж єнгєрсєн нэгэн ажигч хятад хvн “Чингис хааны шарилын дэргэдvvр Хэрлэн гол хєвєєлєн урсана” гэж дурджээ. Монголын нууц товчоонд хааны шарилыг тээж явсан тэрэг замд тvр саатах vеийн нь Гилvгvтэй баатрын дуулалд эзний халуун биеийг нь харуулахаар нэр зааж єгvvлсэн Бєртэ, Хулан хатан, халуун журамт Боорчи, Мухулай нар нь Хєдєє аралд байснаар єгvvлдэг. Чингис хаан ч нэгэнтээ энэ газар миний хожмын хєл жийж, нойрсох цагт тохирох газар байна, мэдэж аваг” гэсэн байдаг. Тэнд л их эзэн хааныг онголсон байж таарна. Чингис хаан харийн нутгийг заагаагvй нь мэдээж юм.

-За тийм байдаг байж. Ингэхэд хоёулаа Чингис хааны тєрийн сvлд нь Цагаан шонхор шувуу байсан эсэх тухай ярилцах уу?
-Болно. Vнэхээр Чингис хааны євєг дээдсийн сvлд нь Цагаан шонхор байсан юм. МНТ-ны 68-р зvйлд Есvхэй баатар Тэмvvжинг дагуулж яваад Хонгирад аймгийн тэргvvлэгч Дай сэцэнтэй уулздаг. Тэрээр “Есvхэй худ би шєнє цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд миний гар дээр буув гэж зvvдлэв. Чи хєвvvнээ дагуулж ирсэн нь миний зvvдний тайлал болов. Танай хиад аймгийн сvлд ирж, зvvдээр дохиолсон ажээ” гэж єгvvлдэг. Эндээс харахад л Хиад аймгийн сvлд цагаан шонхор байсан нь маргаангvй. Єєрєєр хэлбэл Чингисийн уг гарал Боржигон овгийнхон шонхрыг сvлд болгон тахиж байжээ.

-Vvнийг баталж болох уу?
-Цагаан шонхор бол ямар нэгэн хийсвэр санаа, vлгэр домгийн амьтан биш. Харин бодит нэгэн зvйл шувуу болохыг Х.Мєнхбаяр, Х.Чинбаяр нар бичжээ. Цагаан шонхор бол 55-60 см урт биетэй, гоё зvстэй хvчирхэг жигvvртэн шvv дээ. Энэ гайхамшигт шувуу ховордсон учраас хуучин ЗХУ-ын улаан номд бvртгэсэн байдаг. Эдvгээ цагаан шонхор шувуу хойд тундр, далайн арлууд хvртэл тархсан болохыг тvvхч Б.Балжинням онцгойлон заасан нь бий.

No comments:

: