Friday, January 2, 2009

Доголон Төмөр Эмир (1336-1405)


Туркжсэн монголын барлас омгийн ноёны хvv болох Темєр Бухар хотоос баруун-ємнєд зvгт орших Кеш хотод (Узбекстаны єнєєгийн Шахрисаба хот) бяцхан омгийн захирагчийн гэрттєржээ. Багадаа зvvн хєлєє гэмтээж доголон болсноос Доголон Тємэр гэж тvvхэнд мєнхєрчээ. Хvvхэд байхаасаа цэргийн хэрэгт амьдралаа зориулахаар шийдэж дасгал сургуулилт хийж 12 настайгаас эцгээ даган дайн байлдаанд оролцож эхлэжээ. Лалын шашныг шvтдэг байсан нь узбекvvдтэй тэмцэхэд багагvй vvрэг гvйцэтгэжээ.

Доголон Тэмєрийн олон хvн захирах тєдийгvй тэднийг эрхшээлдээ байлгах цэргийн авьяас чадвар нь аль залууд нь илэрчээ. Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханд 1361 онд албанд орж тєдсєнгvй ханы хvv Ильяс Хожийн зєвлєхєэр дэвшиж Кашкадарьиний вилайетийн (мужийн) захирагч болж тэр vед барлас омгийн иргэдээс бvрдсэн цэргийн багтай болсон байлаа.Гэтэл эрэмгий зоригоороо цэргvvдийн тєдийгvй харьяат иргэдийн дотор нэр хvндтэй болж байгаа Доголон Тємєрт Тогтох хан дургvйцэн гадуурхах болсноос аргагvйд тулж жаран цэрэг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан тvvний араас зуу шахам цэрэгтэй баг явуулсан нь отолтод орж хvйс тэмтрvvлжээ.Эрх мэдлийн тєлєє тэмцэлд зориг шулуудан боссон Доголон Тємєр туркмен омгуудын морин цэрэг захирч Балх омгийн захирагч, тэрчилэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж голдуу узбек иргэдээс бvрдсэн Тогтох хан, тvvний хvv И.Хожи нартай дайтаж тєдсєнгvй саяхны холбоотон Самаркандын эмир Хусейнд дайн зарлав. Удсангvй Дундад Азийн томоохон хотуудын нэгболох Самарканд хотыг эзэлж нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот, цайз хамгаалдаг Токлук ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжvvлж дайн, байлдаанд хатуужсан хоёр мянган морин цэргээ удирдаж Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт єгч 1370 онд Сырь мєрний нєгєє эрэг хvртэл элдэн хєєжээ.

Энэ vеэс хойш Доголон Тємєр дайн, байлдаан хийхдээ хvний санаанд багтамгvй арга заль хэрэглэдэг болжээ. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хvv И.Хожийн нэрийн ємнєєс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сыр мєрний цаад эрэгт гарах хуурамч тушаал єгч цайзуудыг эзгvйрсэн хойно нь бvгдийг нь дараалан булаан авчээ.1370 онд монголын олон аймаг, омгийн баян, язгууртан ноёд хуралдай хийж Чингисхааны удмын Кобул Шах Агланыг ханаар сонгосныг Доголон Тємєр хvлээн зевшєєрсєнгvй, цэргийн хvчээ монголчуудаар бэхжvvлж мєн онд Амударья, Сырдарья мєрнvvдийн хооронд орших Мавераннаром мужийн эмирээр єєрийгєє єргємжилж Самарканд хотыг нийслэлээр зарлаж нvvдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны vр садын нэрийн емнєєс бvх эрх мэдлийг гартаа тєвлєрvvлжээ. Газар нутгаа тэлэх байлдан дагуулалт хийхээр тєлєвлєж юуны ємнє армийн зохион баигуулалтыг боловсронгуй болгохдоо монголчуудын байлдааны туршлага, баримталж байсан арга тактикийг их судалжээ.

Доголон Тємер чин vнэнч, байлдах ур чадвар тєге 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн тєлєє тэмцлийг эхэлж тэд нар дотроос 10-гнь аравтын дарга, 100-г нь зуутын дарга, сvvлчийн 100 хvнийг мянгатын даргаар томилж бусдыг нь шадар жанжнаа болгожээ. Аравтын дарга нарыг цэргvvдээр сонгуулж зуут, мянгатын дарга нарыгбиечлэн тохоож "Ташуур, бороохойноос захирах нэр хvнд, хувийн vлгэр жишээч байдал тун чухал." гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зуут, мянгатын цэргvvд нь морины єнгє зvс, ємсєж байгаа хуяг дуулга, туг, хувцасны єнгєєрєє хоорондоо ялгагдаж байв.

Чингис, Бат хаадын цэргээс ялгаатай нь Доголон Тємєр цэргvvддээ дайны олз хувааж єгдєг байсан тєдийгvй тогтмол цалин олгодог байжээ. Жагсаалын цэрэгт 2-4 морь олгоно, гэхдээ урамшуулын хэмжээг цэргийн албаны амжилтыг нь харгалзан хvртээнэ. Тvvнээс гадна байлдаанд vзvvлсэн гавьяаг нь vнэлж жагсаалын ємнє сайшаах, цалинг нь нэмэх, vнэт бэлэг, vнэт зэвеэг олгох, албан тушаал дэвшvvлэх, Баатар, Эрэмгий зоригт гэх зэрэг цол чимгээр урамшуулдаг байлаа. Тэрчилэн алдаа гаргавал цалинг нь багасгах зэрэг шийтгэл мєн ногдуулдаг байсныг нь дурдах нь зvйтэй.Доголон Тємєр армийнхаа гол цєм болох морин цэргийг хєнгєн, хvнд гэж хувааж хєнгєн морин цэрэгньнум, 18-20 сум, сумны 10 зэв, сvх, херєє, шєвєг, зvv, бугуйл, ундны усны хvvдий, морьтой байх хийгээд 19 хєнгєн морин цэрэг аяны vед нэг морин тэргэнд эд зvйлеээ ачиж явна, торгон хvнд морин цэрэг нь дуулга, тємєр хуяг, илд, нум сум, хоёр морьтой байна, таван хvнд морин цэрэг дайн байлдааны vед нэг тэргэнд жад, сэлэм, бороохой зэрэг эд зvйлеээ ачиж явдаг байна. Тvvнээс гадна отолт, бvслэлт хийх, уулархаг газарт байлдааны ажиллагаа явуулах зориулалт бvхий тус бvр нь гучин сум бvхий нумтай хєнгєн морин цэрэг бас байжээ.

Доголон Тємєр эмир туршлагатай цэргийн даргын хувьд найдвартай хамгаалалтад онцгой анхаардаг, морин цэрэг дайралт хийхэд тохиромжтой, билчээр сайтай, ундны усны эх булаг сайтай газрыг зориуд сонгож тулалдаан хийдэг байв. Цэргээ байлдааны журамд байрлуулахдаа, сум тавихад наранд нvд гялбахгvй байхаар зохицуулж нєєцєнд ихээхэн цэрэг vлдэздэг байжээ. Байлдааныг хєнгєн морин цэрэг эхэлж дайсан руу суман мєндєр буулгасны дараа морин цэрэг дараалан дайралт хийж эцэст нь нєєцєє оруулна, "Арав дахь дайралт ялалт авчирна." гэсэн зарчмыг баримталдаг байв.Доголон Тємєр эмир байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж 1380 он гэхэд есєн удаагийн аян дайнаар узбек иргэд оршин суудаг, єнєєгийн Афганистаны дийлэнх нутаг дэвсгэрийг эзлэн эрхшээлдээ оруулж эсэргvvцэл vзvvлсэн дайсны 1398 оны сvvлчээр Дели хотод дєхєн очиж Махмуд Туклакийн удирдсан цэргийг бут ниргэж хvн ам олонтой, баян хотыгоргvй тонон дээрэмдэж тээвэрлэж болох эд зуйлсийг нь Самарканд руу илгээж бvх байшин барилгыг нь нурааж газрын хєрстэй тэгшилж деличvvд тєрєлх хотоо бараг зуун жил хєдєлмєрлєж байж сая нэг сэргээн босгож чадсан билээ. 1398 онд Панипат хотын дэргэд болсон тулалдаанд олзлогдсон зуун мянган энэтхэгийн цэргийг цємийг нь алж байлаа.

Доголоí Тємєр 1400 онд Сири улс руу аян дайнд мордохдор, урьд нь эзлэсэн байсан Месопотамийн нуггаар дайрч Алеппо (єнєєгийн Халеб хот) хотын ойролцоо хийсэн тулалдаанд сирийн эмирууд удирдсан туркийн цэргийг талд ялж дараа нь хот-цайзыг эзэлж мєн л vнсэн товрог болжээ. Сирийн нийслэл Дамаск хотыг 1401 оны нэгдvгээр сарын 25-нд эзэлж унэтэй цайтай бvхнийг нь нийслэл Самарканд хот руу зєєж амьд vлдсэн хорин мянга орчим иргэдийг мєн цааш харуулжээ. Сирийг эзлэсний дараа туркийн эсрэг дайн эхэлж хилийн Кемак цайз, Сивас хотыг эзэлж Туркийн нэгдvгээр Баязид султанаас энхийн хэлэлцээ хийлгэхээр элч ирvvлэхэд тэднийг айлгах зорилгоор 800 мянган цэргийнхээ жагсаалыг харуулж байв. Удсангvй Кизил-Ирмак голыг гаталж нийслэл Анкара хотыг бvслэв. 1402 оны зургаадугаар сарын 20-ны єдєр Ангора хотын хажууд болсон 300 мянган цэрэг, Энэтхэгээс авчирсан 32 байлдааны заантай монголын цэрэгтуркийн талын хєлсний крымын татар, серб болон Отгоманы эзэнт гvрний олон ард тvмний телеелегчдєєс бvрдсэн 200 мянган цэрэгтэй тулж дайсны хоёр жигvvр рvv хийсэн морин цэргийн дайралт, тэрчилэн 18 мянган крымийн татаруудыг урвуулан авснаар ялалт байгуулжээ.Дараа нь тэнгисийн эргийн Смирна хотыг эзэлж Дундад Ази руу хєлгийн жолоо залахдаа зам зуур Гvржийг байлдан дагуулжээ. Vvний дараа хєрш орших орнууд нь байлдан дагуулалтаас нь эмээж эрхшээлд нь орсноо мэдэгдэж ихээхэн татвар тєлбєр єгдег болжээ. Тухайлбал 1404 онд Египетийн султан, Византийн эзэнт гvрний Иоанн хаан Доголон Тємєр эмирт асар их бэлэг ирvvлж байв.

Чингис хааны цэргийн байгуулалтын уламжлалыг vргэлжлуvлж асар их цэргээ чадамгай удирдаж байснаар аугаа их байлдан дагуулагч Доголон Тємєр том эзэнт гvрэн байгуулж чадсан юм. Хятад руу аян дайн хийхээр бэлтгэж байхдаа 1405 онд єєд болж гэрээслэл ёсоор нь эзэнт гvрний нутаг дэвсгэрийг нь хуваан авсан хєвгvvд нь хоорондоо дайтаж амьд vлдсэн цорын ганц залгамжлагч Шарук нь 1420 онд Самарканд хотод эмирээр заларчээ.цэргvvдийн толгойгтасдаж пирамид боегож байв. Доголон Тємер 1376 онд Чингис хааны удмын Тохтыхмаш жанжинд Алтан Ордны улсын хаан болоход нь цэргийн туслалцаа vзvvлсэн ч цаадахь нь хожмоо ачийг нь бачаар хариулж их хор учруулсан ажээ.Нийслэл Самарканд хотоо vнэт эрдэнэсээр дvvргэж эзлэн тvрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч гоёмсог ордон харш бариулж тэдгээрийг монголын цэргийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимэглvvлдэг байв.

1386 онд Кавказ руу дайн хийж Тифлис хотын ойролцоо болсон тулалдаанд гvржийн цэргийг бут ниргэн нийслэл хотыг нь тvйвээж хєрш орших Армянийг явуут эзлэжээ. 1388 онд Хорезмийн хаант улс ширvvн эсэргvvцэл vзvvлсэн ч монголын морин цэргийн удаа дараагийн дайралтыгтэссэнгvй, удсангvй бууж єгчээ. Гэвч Доголон Темєр бууж єгенийг нь эс харгалзан нийслэл Єргємч хотынх нь бvх оршин суугчийг хvйс тэмтэрчээ. Энэ vед Жейхун (Амудырья) мерний эрэг дагуух бvх нутаг Памирийн уулнаас Аралын тэнгис нутгийг Доголон Тємер эмир эрхшээлдээ оруулсан байв.1839 онд Балхаш нуурын зvг Семиречья нутагт, єнєєгийн Казакстаны ємнед нутаг руу аян хийж дараа нь Персийн эзэнт гvрний нутаг руу хєлгийн жолоог залах vед нь Алтан Ордны улсын Тохтамыш хаан эмирийн нутагт халдаж хойд нутгийг нь тvйвээж байгаа тухай мэдээ авч нийслэл Самарканд хотдоо буцан ирж томоохон дайнд бэлтгэж эхлэжээ. Доголон Тємєр эмир Алтан Ордны улс руу 1389,1391,1394-1395 онуудад нийтдээ гурван удаа аян дайн хийж тухай бvр нар тєєнєсєн хээр талаар 2500 километр зам туулж байв. Харин сvvлчийн удаа Каспийн тэнгисийн баруун эрэг дагуу Азербайжений нутаг, Дербент цайзаар дайрч явжээ.1391 оны долоодугаар сард Кергель нуурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд хоёр талаас тус бvр 300 мянга орчим цэрэг оролцож Доголон Тємєр эмирийн цэрэг ялж Алтан Ордны улсын нийслэл Сарай хотыг эзлэн тvйвээсэнч тус орны нутгийг эрхшээлдээ авсангvй, нутаг буцжээ. 1395 онд Алтан Ордны улсыг дахин тvйвээсний дараа оросын нутагт хvрч хилийн Елец хот-цайзыг эзэлж тvймэрдсэний дараа яагаад ч юм буцан явжээ.

1392-1398 онуудад Перс, хєрш орших Кавказын чанадахь нутгийг тvрэмгийлэхдээ 1394 онд Патила хотын ойролцоо Персийн Мансур шахын их цэрэгтэй томоохон байлдаан хийж дайсны хориглолтын тєв хэсэг рvv морин цэргийн дайралт хийсэн нь бvтэлгvйтэж нєєцєнд байсан хvнд морин цэргээ тулалдаанд оруулж байж сая нэг дийлжээ. Энэ ялалтын vр дvнд Персийн эзэнт гvрнийг бvрэн эрхшээлдээ оруулжээ. Персийн зарим хот, мужид монголчуудын эерэг гурван удаа томоохон бослого гарахад тухай бvр зэвñгийн хvчээр дарж хот, сууринг нь тvймэрдэж оршин суугчдыг нь толгой дараалан хvйс тэмтэрч байжээ.

1398 онд Энэтхэгт нэвтэрч энэтхэгчvvд ялагдашгvй гэж vзэж байсан Мератх хот-цайзыг бvсэлж газар доогуур нvх ухаж эхлэсэн нь удааширахад залгамал шат ашиглан хотод нэвтэрч бvх иргэнийг нь хядсаны дараа цайзын хэрмийг нураажээ. Ганг мєрний эрэг дээр болсон нэгэн тулалдаанд монголчууд морьтойгоо усанд орж энэтхэгийн усан флотилийн усан онгоцууд руу дайрч нум сумаар усан цэргvvдийг алж 48 голын завь, усан онгоцыг нь булаан авчээ.

(moonrider)

No comments:

: