Sunday, January 4, 2009

Хотгойдын уул усны домог


Мyхар галуут

Нэгэн хавар нэг голд ганц галуу ирж єндєглєж гэнэ. Тэгээд дэгдээхэй нь том болж эхийн хамт тэр голд зусжээ. Намар болж шувуу буцах болов. Гэтэл дэгдээхэй явахгvй болохоор эх нь vрээ дагуулан явахаар ганганан дуугарч эргэн хоргодож ниссээр олон хоножээ. Эцэс сvvлдээ эх нь цєхрєнгєє барж холыг зорин нисэж, дэгдээхэй нь єссєн нутагтаа хоцорчээ. Эхээсээ хоцорсон галууны хєл болоход хєлдєн тасран унажээ. Тvvнээс хойш энэ голыг Мухар галуут гэдэг болсон гэнэ. Энэ гол Цэцэрлэг сумын нутагт бий.

Дэлгэр мєрний цэцэгт хєндий

Эрт цагт ганц цагаан ямаатай нэг эмгэн єдєр болгон ямаагаа ногоонд цатган тайгын шилд хариулдаг бажээ. Тэр ёсоор нэг єдєр явж байтал дээгvvр нар халхалсан олон шувуу нисэн иржээ. Эмгэн хариулж явсан нэг ямаагаа барьж авч алган дээр сvvгий нь саагаад нєгєє олон шувуудад єргэжээ. Тэр эмгэнд хурмастаас гуйж гувшсан зvйлгvй зvгээр л єглєг санаж тийнхvv ямааныхаа сvvг цацан єргєсєн юм байж. Ниссэн шувууд сvvг тосон авч агаарт амсаад:
-Yvнийг хvртэж цэнгэг агаар дунд нь умбан нисье. Та зуу зуун нас наслаарай! гэж ерєєн дээрээс нь тариа будаа адил vр цацсан юм гэдэг. Тэр vрнээс цээнийн цэнхэр цэцэг дэлгэрдэг болсон гэдэг. Yнэхээр тэр хєндийд цээнийн цэцэг их байдаг юм.

Уран дєш уул

Алаг-Эрдэнэ сумын нутаг Хєвсгєл нуурын баруун талын Баянзvрхийн нуруу нь єндєр уулын нvцгэн сарьдаг, эгц шовх оройтой уулстай. Энэ уулсын нэг нь Урандєш уул юм. Урандєш уул нь далайн тєвшнєєс дээш 2792 м єндєр юм. Урандєш уулын оргил нь тасдаад авчихсан юм шиг хавтгай тэгшхэн байдаг. Нутгийн хvмvvс энэ уулын тухай сонин домог ярьдаг. 5 хар ямаатай нэгэн ядуу эмгэн уулын хормойд аж тєрєн суудаг байж гэнэ. Нэг єдєр ямаагаа усалчихаад худгаа таглахаа мартчихсан гэнэ. Худгаас их ус гарч ойр хавийг их усан бvрхэж, хvн амьтан живж vхэх их аюул тулгарчээ. Гэтэл нэгэн бяр чадалтай хvн таарч, Урандєш уулын оройг тас хярган, нєгєє худгийг бєглєсєн гэдэг. Yvнээс Урандєш уулын орой тэгшхэн болсон гэдэг. Урандєш уул нь фосфоритын хvдрийн асар баялагтай уул юм.

Их уулын домог

Эрт урдын цагт эл хавьд Тєв Дархан Гvний хvрээ гэж байсан гэнэ. Баруун тас, СУварган тас, Маанийн тас гэсэн гурван том тостой чинээлэг хvрээ байсан ажээ. Нэгэн єглєє хvрээнийхэн тєдийгvй хошуу нутаг даяараа давхарлан барьсан vзэсгэлэнт сум шиг уулс баруунаасаа зvvн ємнє зvгийг чиглэн алгуурхан нvvдэллэж явааг хараад гайхацгаажээ. Хvрээний лам хувраг, нутгийн зон олон нvvдэллэж яваа тэр зvгийн vзэсгэлэнт уулыг тєрєлх нутагтаа тогтоохоор гурван Тавцай уулаар ширдэг дэвсэж, Алтан мандал уулаар ширээ засаж идээ будааныхаа дээжээр дайлж тогтоон авчээ. Гэтэл уулын хагас нь уурланvдээш нvvж эхлэхэд хvрээний лам хуврагууд уул усны сан судар уншиж, тасынхаа тахилгын єргєл єргєж тогтоосон гэнэ. Уурлаж нvvсэн хэсэг нь уван цуван тогтож элдэв сонин эрчлээ судалт уул толгод болсон ажээ. Давхарлан vерлэж тогцон тэр уулыг нутгийнхан нь "Их уул" хэмээн нэрлэжээ.

Засаг уул

Шадар вангийн хамт манжийн эсрэг боссон нэг засаг ноён Эгийн голд цутгасан Зvvн Харганы голын эхний нэг ууланд нуугдаж байтал дэргэд нь хєх тvрvv нисэн иржээ. Тэр ноён тvvнийг барьж аваад бєгс рvv нь vс чихээд тавьчисан єнєєх нь ниссээр уг уулыг бvсэлсэн дайсны цэргийн дэргэд ирээд буужээ. Дайсны цэргийн занги:
-"Энэ хєх тvрvvний бєгс рvv vс чихсэн хvн та нарын дунд бий юу? гэхэд цэргvvд"
-Yгvй гэжээ.
-Тэгвэл энэ ууланд шадар вангийнхны нэг этгээд нуугдаж буй юм байна. Энэ уулыг нэгжтvгэй гэжээ. Ингээд Засаг ноёныг эндээс олж баривчилсан учир тэр уулыг Засаг уул гэж нэрлэжээ.

Мyна, гурван тулга

Арбулаг сулнын 1-г багийн нутаг Дэлгэр мєрний хєвєєнд мунын толгой адил жижиг бєєрєнхий толгой, мунын хугарсан иш хэлбэртэй урт нарийн ухаа толгой байдаг. Урьд Чингvнжав морио аргамжихдаа гадас цохидог муна нь хугарч иш толгой хоёр нь мєн тус тусдаа ухаа толгод болон тогтсон гэнэ. Иймд Муна гэж нэрлэсэн ажээ. Бас тэнд Алтан гадас гэдэг жижиг уул бий. Урьд Чингvнжав энэ уулаар гадас хийн морио аргамждаг байсан тул тэр уулыг Алтан гадас гэх болсон гэлцэнэ. Мєн Хєвсгєл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Шаварын голын зvvн тал, Тэсийн голын баруун талд Гурван тулга нэртэй гурван уул бий бєгєєд vнэхээр ч тулгын гурван хєлтэй тєстэй. Хотгойдын Чингvнжав аян дайнд явж байхдаа энэ гурван уулан дээр тогоогоо тавьж хоол цайгаа хийдэг байжээ. Ингээд vvнээс хойш Гурван тулга гэж нэрлэжээ.

Чингисийн гурван цонж уул

Цэцэрлэг сумын нутагт Хvрэмтийн ойрлцоо Чингисийн гурван цонж уул бий. Эдний захын 2 цонж уул нь дундахаасаа намхан авч эгц цавчим, дундах нь єндєр шовх гурван хад уул юм. Дунд цонж нь араасаа єврєєсєє хvртэл нэвт цоорхой нvхтэй. Энэ vед Чингис хаан байлдаанд байхдаа гурван цонжийн дундахыг харваж цэцээ шалгасан учир ийм цоорхой болж тэдгээр уулсыг Чингисийн гурван цонж гэдэг болжээ.

Уран мандал овооны домог

Манжийн амбан Мєрєнгийн хvрээнд морилж ирэх болж гэнэ. Гэтэл заргач Наст мээрэн гэгч vvнийг сонсоод амбанг яг морилж явахад нь одоогийн Мєрєнгийн тєвєєс зvvхэнтээ буй шовх толгой дээрээс
Хoлын газраас доншуучилсан
Ховдог шунахай чиний
Жууз тэрэг чинь хэмхэрч
Зyргаан мєч чинь тасар гэж харааж зvхжээ.
Амбан сайн тvvнийг сонсоод дэргэдэх Монгол хэлмэрчээсээ
-Энэ хvн юу гэж байна вэ? гэхэд
-Таныг тавтай морилж, тухтай зочлоорой гэж уран уншлага уншин мандал єргєж байна гэсэнд амбатан баясаад жууз тэрэгнээсээ бууж тvvнд 50 лангийн мєнгєн ембvv бэлэглээд энэ толгой "Уран мандал" гэж нэрлэ гэжээ. Наст мээрэн мєнгийг аваад амбаныг холдмогц "Эрдэмгvй мунхаг, эдгvй хоосон" гэж хэлжээ. Yvнээс хойш тэр толгойг "Уран мандал" гэж нэрлэх болсон бєгєєд Хєвсгєл аймгийн тєв Мєрєн хотын орчимд бий.

Уран мандал овооны бас нэгэн домог

Мєрєнгийн хvрээнээс нэг лам даяанчлан гарч явтал хангай дэлхий хилэгнэж, хvчтэй салхи босч, дуу цахилгаантай аадар бороо орж цааш явахын аргагvй болжээ. Иймээс даяанч лам дэргэдэх овоон дээр гарч уран уншлага хийж ном уншжээ. Тэр цагаас хойш даяанч ламын аяны замд элдэв саад бэрхшээл тохиолдоогvй ажээ. Иймээс энэ нутгийнхан энэхvv овоог "Уран мандал"-ын овоо хэмээн нэрлэдэг болсон тєдийгvй аян замд гарч яваа хvмvvс энэ овоонд сэржим єргєж, аяны алтан шар замаа єлзийтэй байхыг даатгадаг ёсон бий. Зарим хvмvvс энэ толгойг "Лам толгой" ч гэдэг.
(Byamba)

No comments:

: