Friday, January 2, 2009

Элбэг Нигvvлсэгч Хаан


1368 онд Юань гvрний сvvлчийн их хаан Тогоон Тємєр Мингийнхний бослогоос зугтаж 60000 албатаа дагуулан Монгол нутагтаа иржээ. Тvvний vр, ач, гуч нар Монголын их хааны хvч нєлєєг хадгалж vлдэхийг хичээсэн боловч, євєр зуурын тэмцэлээс шалтгаалан бvтэлтэй юм болсонгvй. 1388-1410 оны хооронд тєр барьсан 5 хаанаас зєвхєн нэг нь л жам ёсны vхлээр тэнгэрт хальсан гэдэг.

Тогоон Тємєрийн удам Элбэг Нигvvлсэгч хаан 1392 онд Монголын хаан ширээнд суусан байна. Тvvний талаар дорхи нэгэн тvvхийг Алтан Товч-д бичиж vлдээжээ. Хаан нэгэн євєл анд явж байв. Зам зуураа цасан дээр тунасан туулайн цусыг vзээд, Ойрдын Хуухай баатраас "энэ мэт цасан цагаан царайт, цусан улаан хацарт гоо охин vзэхсэн" гэж асуужээ. Хуухай баатар хариуд нь "таны бэр Єлзийт чинь энэ мэт vзэсгэлэнт буюу хаантаан" гэж єчжээ. Элбэг хаан Хуухайг Єлзийт руу явуулав. Хуухай баатар Єлзийт дээр очоод "Хаан чамтай уулзья" гэж байна гэв. Єлзийт :"Хаан хvн бэртэйгээ учирдаг ямар ёс байна, эр нєхєр минь ч хардах биз" гээд хавьтуулсангvй. Хуухай баатар хаанд очиж vгийг нь дамжуулжээ. Гэвч Элбэг хаан биечлэн ирж бэр охиноо vзээд дурлаж, єєрийн хvv Хархvчvг хунтайжийг хороолгож, эхнэр Єлзийтийг нь хvчээр авчээ. Хожмийн нэг єдєр Єлзийт хатан Хуухайг аргаар хуурч, согтоож унагаад, єєрийнхєє хувцасыг урж, vс гэзгээ сэгсийлгээд, дээрээсээ цус асгаж хэвтээд, тусламж эрж хашхирчээ. Хаан болон хааны албатууд Хуухайг барьж хороов. Єлзийт хатан: "- эм хvний єшєє ийм байдаг юм, хvvгээ алсан ёсгvй хаан чи билээ" гэх зэргээр хэлсэнд Элбэг хаан буруу хардаж, Хуухайг хилсээр хєнєєснєє ойлгожээ. Тэгээд тэр 4 тvмнийг* Хуухайн хvv Батула Чинсанд мэдvvлэв. 4 тvмэн Ойрад гэх тэр бєлгєє.

1399-1401 он. Хэргийн vнэн учрыг мэдсэн Батула Чинсан эцгийнхээ єсийг авахаар цэрэглэн ирж байлдаад, Элбэг Нигvvлсэгч хааныг хєнєєжээ. Энэ Тухай Лу. А.Т. -д : Элбэг хааныг ойрадын Батула чинсан ... хороож тэнгэр болгов. Батула чинсан ... эхлэн дєрвєн тvмэн ойрадыг аван харь дайсан болов... гэжээ. Ийнхvv Элбэг Нигvvлсэгч хааны зvй бус авир Монголд хор болов гэх.

Юань гvрэн мєхсєнєєс хойш Монголчууд Хятадыг єєрийн харьяаны "алдагдсан нутаг" гэж vзээд байнга довтолж дахин эзэлж авахаар санаархаж байв. Хятадын Мин улсын хувьд Монголчууд нь "умарын зэрлэгvvд, бvдvvлэг нvvдэлчид бєгєєд єєрсдєє аяндаа соёлжиж, Хятад улсад нийлэх ёстой" байж. Гэвч энэ 2 эрс тэс ашиг сонирхол авцалдаж єгєхгvй дайтах нь их байлаа. Мингийн хаан Юнг-Ло "Монголыг Монголоор нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь устгуулах ёстой" гэсэн уламжлалт бодлогийг шинэ нєхцєл байдалд тохируулан хэрэгжvvлэх болов. Монголчуудыг аль болох хагаралдуулж, дунд нь яс хаяж байжээ.
1414 онд Туул голын эрэг дээр Мингийн хаан Юнг-Логийн удирдсан хятад, зvvн монголын нэгдсэн арми Баттула чинсантай байлдаад дийлж, тvvнийг ихэнхи цэргvvдтэй нь хамт хороожээ. Хятадууд ингэж зvvн монголтой нийлж баруун монголыг дарж авсаныхаа дараа, эргээд зvvн монголын эсрэг дайрч, хvн ардыг гашуун гамшигт учруулж байсан байна.

Тєрийн хаад суудлаа засаж чадахгvй бол Тvмэн олон гvйдлээ олж чаддагvйг Элбэг Нигvvлсэгч хааны тvvх харуулдаг билээ.
* Мєхєс миний бие бvдvvн зvрх гарган таамаглахад, Элбэг Нигvvлсэгч хаанаас Ойрдын Батула Чинсанд мэдvvлсэн гэх энэ 4 тvмэн нь 1. Баатад (баатрууд буюу зvvнГарууд?), 2. Хошууд, 3. Хойд, 4. Торгууд нар байж болох?. Чингис хаан Монгол овог, аймгуудыг нэгтгэн хураасны дараа овгийн системийг халж арай боловсронгуй, шинэ тvмтийн бvтэц, зохион байгуулалтанд оруулжээ. Тэрээр нэгэн удаа:

Далан торгуудыг
Ихэс торгууд хэмээтvгэй.
Архайн баатруудыг
Єтгєс баатрууд хэмээгтvн.
Есvтvгэ, Бєхэдэйн хорчинг
Ихэс хорчин хэмээгтун гэж зарлиг болов. (Лу.А.Т.)

Тvvнчлэн Хишигтэн тvмтийг байгуулав гэж гардаг. Тэгвэл Хишигтэн аймаг гэж Євєр Монголд байгаа нь сонин. Хорчин тvмний гарал ч Чингис хааны vеийн шинэчилсэн зохион байгуулалтаас эхтэй байж болох юм. (Харин Харчин гэдэг нь Ойрдуудаас гаралтай болов уу.)
Баатрууд (зvvнГарууд буюу хожмийн Цорс?) аймгийнхнийг Манжууд vндэс удмаар нь хvйс тэмтэрчээ. Энэ Баатад (зvvнГарууд) аймгийг Чорос овогтон захирах тул хожим Цорс аймаг гэх болж. Эсвэл Чорос нь анх овог байсан боловч хожим томорч Баатадыг уусгаж аймаг болсон байх боломж бий. Чорос нь Нууц Товчоонд гардаг "чонос" гэдэг нэрээс vvссэн байж болох юм. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мєрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Yvнд Жамуха єгvvлрvvн: “Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав” гэж буцахдаа чонос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж... хэмээн тэмдэглэгдэн vлджээ.
Хавт Хасарын удам Хошуудуудын хойчис одоо Хєх нуур (Цайдам) орчим амьдарч байна.
Хойд нь Чингисийн vед Мэргид болон Хиад аймгуудын хооронд (завсар) нутаглаж байсан жижиг отог болов уу. Хожим хvчирхэгжин томорч аймаг болсон байх. (Эсвэл Юань гvрний vед Хиад аймгийн vлдэгдэл отогуудын нэр сунжирч /єєрчлєгдєж/ Хойд болсон байж болох юм.) Одоогийн Хєвсгєл болон Завхан аймгаар нутаглаж буй Халхын Хотгойд бол чухам энэ Хойд аймгаас тасарч гарсан байна. Ойрдын Хойд аймаг Манжуудын vйлдсэн их аллагад єртєж нэг сvйрээд, хожим цагийн аясаар овог болтлоо жижгэрчээ.
Торгуудуудын хойчис нь Монголын баруун хязгаар болон Оросын Халимаг, Хятадын Шинжаан Уйгар, Алшаа, Идшийн гол зэрэг газар нутгуудад буй.
Єєлдvvд нь Цорс, Хойд болон бусад Ойрад овог аймгуудын удам болов уу. Амарсанааг дарсаны дараа ихэнхи Єєлдvvдийг (цорс + хойд) хядаад, vлдсэнийг нь одоогийн Монголын Ховд (хуучнаар Дєрвєд Далай хааны хошуу), Євєрхангай, Архангай (Сайн Ноён Хан аймаг) мєн Сvхбаатар (Дарьганга) болон євєр Монголын Алшаа, Хєлєн Бойр, Шилийн гол гэх зэрэг маш олон аймаг хошуудад тараан суурьшуулжээ.

Aшигласан материал:
Лу. Алтан Товч
Шастина. Алтан Товч.
-Veronila Veit, Die mongolischen Voelkerschaften
-Michel Weiers, Die Mongolen

Ч. Отгочулуу

No comments:

: