Monday, January 12, 2009

Жалханз Америк Монголын харилцааны анхны албан ёсны тєлєєлєгч байлаа


Монголын тєр, шашны нэрт зvтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар ер бусын намтартай хvн.

Гэгээнтэн 1874 онд Засагт хан аймгийн хотгойд гvн Загдсамбарын хошууны Ойгон нуурын урд биес "Бугат толгойн эх" хэмээх газар хамжлага ард Содномын гуравдугаар хvv болон мэндэлжээ. Тэрбээр зуны эхэн сарын билэгт сайн єдєр эхээс унасан ба хэлд орсон цагаасаа бурхан номд ихэд сvсэгтэйн дээр "миний шавилан суух хийд энvvхэн ойрхон бий" гэх зэргээр ярьдаг илэрхий тодорсон хvvхэд байв. Тvvнийг таван настайд нь Манжийн Бадаргуулт тєр хаан Далай лам, Ванчин Богд нарын хэнтэй нь ч зєвлєлгvй Жалханз хутагтын VIII дvрээр тодруулсан юм. Хутагт тодорсон даруйдаа одоогийн Хєвсгєл аймгийн нутагт байсан Равданчойн хорлон хийдэд залагдсан аж. Тэрээр тєр, шашны хэрэгт тэгшхэн, олон талын авьяастай нэгэн байсан гэдэг. Жалханз хутагт агуулга гvн, утга тєгєлдєр "Билгvvн хvрд", "Хvсэл хангагч сайн хумх", Бусдад туслах зvрхэн" зэрэг арваад ном гуурвисан билээ.

"Жалханз" гэдэг нь "Ялгуулсан харшийн орой" гэсэн утгатай тєвд vг. Жалханз хутагтын анхны дvр нь Тєвдийн Галдан хийдийн ширээт лам Балжиржамц юм. Харин Ар халхад 1631 онд эхээс мэндэлж, 1634 онд Омбо-Эрдэнийн Лувсанданзан-жанцан нэрээр тодорчээ. Тэр цагаас хойш Жалханз хутагтын хойд дvрvvд Тvшээт хан, Сайн ноён хан аймгуудын нутагт хэдэнтээ тєрєн шашин, амьтны тусын тулд ихийг бvтээж ирсэн тvvхтэй. Энд єгvvлэн буй VIII дvрийн Жалханз хутагтаас хойш нутгийн ард олны дунд Жалханз хутагтын IX дvр хэмээн далд шvтэгдсэн Билэгдэмбэрэл та бидэнтэй нэгэн vе хамт амьдарч байсан юм.Жалханз хутагт Дамдинбазарыг 20 гаруй настайд нь VIII Богд Жавзандамба дуудан "цаг хэцvv болж байгаа тул миний дэргэдэх гvжир хамбын vйлийг эрхэл" хэмээн шадар зєвлєхєє болгосон тvvхтэй. Жалханз хутагт Богдын шадар зєвлєх болоод сайд ноёдын шударга биш, ёс бус явдалд ихэд шvvмжлэлтэй ханддаг байв. Нэгэн удаа хаанд "Таны шадар хvмvvсийн зарим нь хэтэрхий хувиа бодон эд юманд шунаж, баяр цэнгэлд ташуурч байна" хэмээн анхааруулан хэлсэн нь тэмдэглэгдэн vлдсэн байдаг.

1911 оны Vндэсний эрх чєлєєний хєдєлгєєний vеэр тvvнийг Богд Ар Монголын тусгаар тогтнолын хэргийг хэлэлцэх итгэмжит хvнээ болгон Бээжин рvv илгээж байлаа. Мєн баруун хязгаарыг тохинуулах сайдаар тохоон томилсон юм. Ингээд Ховд хотыг манжаас чєлєєлєх болон дєрвєд, урианхай, єєлд хошуудыг тулгар тєрийн хэрэгт нэгтгэхэд байгуулсан онцгой гавьяа зvтгэлийг нь vнэлж "самади" цолоор шагнажээ. Хятадууд Монголын автономит засгийг устгахаар зэхэж байсан 1920 оны vед Богд хаан Дайчин вангийн хошууны Гомбо гvнийг улс гvрний тусгаар тогтнолын асуудал хэлэлцvvлэхээр Бээжин рvv илгээсэн ажээ. Гэвч Гомбо гvн Хятадын ерєнхийлєгчид нєлєєлж чадаагvй учир Богд хаан Жалханз хутагтыг эл хэргийн тухайд даруй томилон Бээжин явуулсан байна.

Хутагт Бээжинд очиж Хятадын ерєнхийлєгчид бараалхан ярилцсаны эцэст тvvгээр "Хутагтын тааллаар автономит засгийн эрхийг хэвээр хадгалж болмой" хэмээн зєвшєєрvvлж дєнгєв. Гэвч энэ хооронд Хятадын ерєнхий сайдын томилсон Гадаад Монголыг хариуцсан нэгдvгээр хvн болох Сю Шvжин Хvрээнд Монголын автономит засгийг унагах ажлыг дур мэдэн, ший жvжгийн маягтай зохион байгуулжээ. Энэ тухай мэдээг Жалханз хутагт нутгийн зvг жолоо залахын ємнє хvлээн авч гашуудан гутарсан гэдэг. Ингээд тусгаар тогтнолын тухай мэдээтэй эх орондоо ирэх байсан хутагт Монгол Дундад улсын бvрэлдэхvvнд орж дєнгєв. Гэвч энэ хооронд Хятадын ерєнхий сайдын томилсон Гадаад Монголыг хариуцсан нэгдvгээр хvн болох Сю Шvжин Хvрээнд Монголын автономит засгийг унагах ажлыгдур мэдэн, ший жvжгийн маягтай зохион байгуулжээ. Энэ тухай мэдээг Жалханз хутагт нутгийн зvг жолоо залахын ємнє хvлээн авч гашуудан гутарсан гэдэг. Ингээд тусгаар тогтнолын тухай мэдээтэй эх орондоо ирэх байсан хутагт Монгол Дундад улсын бvрэлдэхvvнд орж буйдаа талархал илэрхийлэх тэс ємнєє зорилгоор дахин Хятадын ерєнхийлєгчид бараалхжээ. Энэ vедээ тэрээр "Сю Шvжаны явдлаас олон монголчууд ихэд хашрав. Дахин тэр мэтийн тэрслvv тvрэмгий хvнийг Монгол газар очуулахгvйг ихэд хvснэ" хэмээн хэлсэн ажээ. Монголын дээгvvр гарал угсааны хvмvvс дугуйлан байгуулан тусгаар тогтнолынхоо тєлєє боломжтой бvхнийг хийж эхэлжээ.

Америкаас тусламж гуйсан Богдын айлтгалыг Жалханз хутагт Бээжинд суугаа АНУ-ын элчин сайд Тэннид хvргэн єгч, биечлэн уулзсан юм. Тэрээр ийнхvv Америк Монголын харилцааны тvvхэн дэх хамгийн анхны албан ёсны тєлєєлєгч болов. 1920 оны сvvлээр Барон Унгерн гамин цэргийг Хvрээнээс зайлуулан Монголын автономийг сэргээн Богд хааныг дахин хаан ширээнд нь заллаа.Богд хаан Засгийн газраа байгуулж Ерєнхийлєн шийтгэх сайд бєгєєд Дотоод яамны тэргvvн сайдаар Жалханз хутагтыг тохоон томилж байжээ. Гэвч тэрээр баруун хязгаарыг илбэн тохинуулахаар явсан юм. Харин 1922 онд Ардын Засгийн газар Монгол улсын хоёр дахь ерєнхий сайдаар Жалханз хутагтыг томилох шийдвэр гаргалаа. Тvvнийг сайдад нэр дэвшvvлэхэд Богд хаан "Итгэмжит бат эрдэмтэн, улс тєрийн засгийн эрхийг хєгжvvлэн бадруулж чадах хvн" хэмээн тодорхойлж байжээ. Ардын засаг бэхжиж амжаагvй хvнд vед тєрийн хэрэг явуулах туршлагатай нэр хvндтэй, лам хар алинд нь ч нєлєєтэй хvн зайлшгvй хэрэгтэй байсан тул ийнхvv шийдсэн аж.

Намын Тєв Хорооны дарга С.Данзан єєрийн биеэр Хєвсгєлд очин Жалханз хутагтыг залж авчирсан нь тvvнийг хэр хvндэтгэж байсны илрэл юм. Тvvний толгойлсон Засгийн газар нэгжил гарангийн хугацаанд шинэчлэлийн олон эхлэлийгтавьсан байна. Гэгээн хутагт 1923 оны зургадугаар сард 50 насандаа гэнэт учир битvvлэг байдлаар насан эцэс болжээ.Доктор С.Чулуун

No comments:

: