Хэн хvн надаас Монгол хvн гэж хэн бэ ? гэж асуувал хариуд нь би Монгол сэтгэлтай хvн бvхэн Монгол хvн гэж сэтгэл дvvрэн хариулна. Тийм нэгэн эгэл жирийн бєгєєд авъяаслаг суут Монголч эрдэмтэн бол холын Америкад сайн дураараа Монгол улсын элч болон Монголын тєлєє та биднээс илvvтэй сэтгэл зовнин, оюун бодол, билиг авъяас , орчлон хорвоод хvн болж тєрсний ухамсарт амьдралаа зориулж , эрх чєлєє ардчиллын бэлгэ тэмдэг болсон АНУ-д болон дэлхий дахинд сvvлийн хагас зууны турш хаалттай байсан Монгол оронг сурталчлан , Монголчуудын хийгээгvй эхлvvлж , одоо ч оюун билгээ зориулж байгаа євгєн эрдэмтэн Роберт А.Рупен гуай билээ.
Роберт А.Рупен гуай 1922 онд АНУ-ын Чикаго хотод тєрж , 1942-1945 он буюу дэлхийн 2-р дайны vед АНУ-ын армид алба хаагаад , 1948 онд Вилъямс-ын коллежид баклаварийн зэрэг , 1949 онд Флечерийн хууль, дипломат бодлогын сургуульд магистрын зэрэг авч , 1954 онд Сиaтлэд нармай Монголын vзэлээр философийн ухааны докторийн зэрэг хамгаалсан байна. 1958 онаас 1991 он хvртэл хойд Каролиний их сургуульд улс тєрийн ухааны багшаар 33 жил ажилсан энэ Профессор, одоо гавъяанийхаа амралтыг эдлэхийн сацуу Монгол судлалынхаа ажилаа vргэлжлvvлсээр байна. Гол бутээлээс нь дурдвал: "Буриад сэхээтэн"/ The Buriat Intelligency/ , "Манжийн vеийн хvрээ хот"/Тhe City of Urge in the Manchu Period/ , "Монгол, Тєвд Бурхан шашин буюу хоёр Пэпихийн тухай єгvvлэл" зэрэг бvтээлvvдээ нийтлvvлж , "Монгол хэрхэн vнэнхvv удирдаж байна вэ" хэмээх 225 хуудас бvхий дуулиант номоо 1979 онд тyурвиж хэвлvvлсэн билээ.
А.Рупен гуай "20-р зууны Монголчууд" буюу "Моngols of the twentieth century" номоо анх 1964 онд Индиана их сургуульд хэвлvvлж , бараг 40 жилийн дараа Монголын нэрт орчуулагч Г.Аким гуай орчуулан Монгол тvмэндээ хуртээл болгожээ. 455 хуудас бvхий уг ном 2 хэсэг 11 бvлгээс бvрдсэн ба аль 40 жилийн тэртээ, хаалтай байсан Монголын одоо цагийн эрдэмтэд зохиолчид тэр бvр нарийвчлан судлаагvй 20-р зууны нийт Монголын тvvхийг хамруулан бичсэнээрээ цаг цагийн уртад ач холбогдол нь vл буурах тvvхийн суут бvтээл болж , Монголын тvvхнээ харвашгуй гэрэлт од болон vлджээ. Тэрвээр оршилын эхэнд Хамаг Монгол нь Ар Монгол, Євєр Монгол , Буриад Монгол гэж ерєнхий 3 хэсэгт таслагдсан , vvнд ар Монгол нь цор ганцаар Монголчууд зонхилсон хэвээр vлдэж , Євєр Монголд Хятад нь Монголоосоо, Буриад Монголд Орос нь Монголоосоо олон болсон байна гэж бичсэн бєгєєд энэ шалтгааныг хайж мєн vе vеийн Монголын эрх чєлєєний тvvхийг тодорхой гарган харуулжээ. Тэрвээр 1958 оны 09 сард Монгол улсад 16 хоног аялж, 1959 оны 09 сард дахин Монголд 7 хоног болохдоо Монголын талаар єргєн мэдээлэл цуглуулж , АНУ-ын нэртэй судалгааны олон байгууллагуудаас дэм авч, Монгол судлалын эрдмийн нєр их ажилаа хийсэн байна.
Монголын уншигч олонд зориулан бичсэн номынхоо оршилд тэсч vлдэхvйн талаар єгvvлжээ.
“... Та биднийг сvvлчийн Могикан гэж бодож байна уу? гэж нэгэн Монгол хvн 42 жилийн ємнє Улаанбаатарт надаас асуусан билээ. Энэ асуултад хариулахын тулд бие мах бодийн тэсч vлдэх , соёлын хувьд тэсч vлдэх гэсэн маш ялгаатай 2 зvйлийг анхаарууштай. 100 жилийн ємнє Монголчуудыг тэсч гарах уу vгvй уу гэж нухацтай хэлэлцэх нь тун ердийн асуудал байлаа. Тоо баримтад илэрхий итгэх аргагvй хэдий ч “гадаад Монгол” гэгчид суух хагас сая гаруйхан Монгол толгой дараалан vхээд дуусах нь уу гэж бодогдохоор байжээ. Євчин тахал газар авсан, анагаах эмчлэх арга нь бvдvvлэг байснаас олон ажиглагчид тэдний мєхєхийг зєгнєн хэлэхэд хvрч байлаа. Гэвч хувьсгал гарснаар тэр саар хандлага эргэж , намайг 1958 онд Монголд очиход Монголын хvн ам сая гаруй болж єссєн байв. Шинэ бие даасан Монгол єдгєє 2000 онд 2 сая гаруй хvн амтай болжээ. Соёлын хувьд (мєн улс тєрийн хувьд) тэсч vлдэх асуудал бат нот баталгаатай мэт санагдавч ноцтой аюул тулгараад байгаа бололтой. Орост Чечен , Хятадад Тєвдийн хувь заяа Монголын хєршvvдэд тvгшvvрийн дохио єгч байна. Буриад Монгол, Халимагууд Оросчлогдож , Євєр Монголчууд Хятадчлагдсaнаар Монголыг урхидах урхин гогцоо чивчирч байна. Орос , Хятад хоёрын ирээдvйн хєгжил дэх зарим тодорхой боломжит хандлагыг сайтар, тун няхуур авч vзvvштэй, бvхий л шинж тэмдэг цємєєрєє єєдрєг байж чадахгvй байна..." гэжээ.
“Монголыг яагаад судалж байна бэ гэдэгтээ холбогдуулан нэг оютан "...бид Монголын тєлєє санаа тавиад яах юм бэ? Тэр чинь дэндvv хол, дэндvv жаахан, дэндvv ач холбогдолгvй юм биш vv?" гэж надаас асууж билээ. Миний тэгэхэд єгсєн, одоо ч энэ мэт асуултад єгч байгаа хариу гэвэл ...Монголчууд шиг бvлэг нь "соёлын ген"-г авч явдаг, дэлхийг олон єнгєтэй болгож байдаг , олон янз байх нь "дэлхийн генийн сан"-г хvчтэй болгодог гэдэг юм. Ижилгvй шинж тєрхтэй , хосгvй євєрмєц Монгол алга болвол эмгэнэлт явдал болохсон. Хvний соёлыг хадгалах нь эцсийн бvлэгт араатан чоно, цаст уулын цагвар, сац бас ямар ч амьтныг авран хамгаалах лугаа адил чухал билээ. Єєр нэг учир баримт бол Монгол стратегийн хувьд чухал нутаг дэвсгэр "харуулын цэг" байгаа юм . Миний хувьд Монголыг судалж , Монголын тухай бичих нь ямагт шагнал байдаг билээ. Монголын тухай тээж явдаг гунигт тєсєєллийнхєє нэгийг 1987 онд Євєр Монголд vзсэн бєгєєд Халх Монголд ч иймэрхvv явдал бас байгааг та бvхэн мэдэж байгаа. Насан єндєр болсон ганц бие лам хуучирч муудсан шvvр барчихаад , єєрийг нь тойрон хєглєрч байгаа хамхархай хэмхэрхийг , тэгэхээс тэгэх гэж сvйтгэсэн эвдэрхий нуранхайг дэмий л шvvрдэн зогсож байж билээ. Ховорхон гоё зураг дээгvvр доромжилсон vсэг эрээчжээ. Бурхан шашин, сvмээс vлдсэн жаахан юм гэвэл энэ л байна. Тэр нурсан балгасыг шvvрдэж байсан євгєн лам миний сэтгэлээс ер гардаггvй юм. Найдах минy, илуу найрсаг , илvv тэвчээртэй болсон Монгол шинэ мянганыг тодорхойлох болог , тєрлєєрєє тvмэн амгалан , даяараа мандан бадарч , гаднаас дарлах дарлалгvй эрх дураараа аж тєрєн суухын єлзийтэй ерєєлийг та бvхэндээ дэвшvvлье..." гэж бичжээ.
Ийм нэгэн Монголын тєлєє шаналж явдаг суут эрдэмтэн холын АНУ-д Монголын сайн дурын элч болон суусаар амой.
Буурал эрдэмтний таалал орших болтугай.
No comments:
Post a Comment