Тєрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, ахмад зохиолч Д.Сvръяа агсан ерээд онд амьд сэрvvн vедээ "Чингисийн гурвалжин" гэж бичсэн нэн сонирхолтой нийтлэлээ"Vнэн" сонинд тавьж олны анхаарлыг сэртхийлгэж билээ.
"Гурван гол" хэмээх Япон, Монголын хамтарсан шинжилгээ нийхэн 1990 оны цагаан морин жилийн 2-р улирлаас эхлэн Чингис хааны шарилыг тэмтрэн илрvvлэхээр зэхэж байгаа одоо vед Чингисийн єєд болсонтой холбоо бvхий бусад онгоны талаар нэгэн адил ил тод болгон мэдээлэх нь ч шаардлагатай зvйл.Монголын ард тvмэн олон зууны турш Чингис хааны булш бунхан, онгон тахилгыг ярихдаа Євєр Монголын Ордос, Алтай ханы ар, Хэнтий ханы євєр гэдэг гурван цэгийг заан тэмдэглэ сээр єнєєг хvртэл уламжилжээ. Тэгэхдээ энэ гурван газрыг зvгээр нэг таамаглан ярьсан нь огт буc, харин Монголын тvvхийн сурвалж бичиг ард олны хууч яриаг vндэс болгосон нь лавтай юм. Харин Чингисийн шарил, бусад онгоныг нэг адил нууцлан оршуулсан учир шарил, онгон гэдэг хоёр ойлголтыг хутгаж ярьсаар иржээ. Гэхдээ Монголын тvvхийн сурвалж бичгvvдэд Чингисийн онгон, шарил хоёрыг ялган тодорхойлдог нь vзтэл илэрхий байна. Монголын нууц товчоонд єгvvлсэн нь: "Энэ их улсад тунхаг тарааж ємcсєн цамц, єргєє гэр, єрєєсєн оймсыг тэнд /ордост/ онголов. vнэн хvvрийг заримууд Бурхан Халдунд онголов : гэх, заримууд Алтай ханы ард, Хэнтий ханы євєрт Их єтєг нэрт газраа онголов гэж буй" /29-ртал/ хэмээсэн бол, Саган Цэцэний: Эрдэнийн товчид єгvvлэхдээ: Тэндээс хатад хєвгvvд ину тэргvvлэн хотлоор хvйлэн хайлан алтан биеийг нь харгаж ядан цєхрєєд мєнх хvрийг эгvvдтэн Ерєнхийн шvтээн найман цагаан гэрийг тэнд /Ордосыг хэлж байна/ байгуулжээ. Тєдий эзний алтан хvvрийг ану, Алтай ханы ард, Хэнтэй ханы vлэх дор Их єтєг нэрт газар онголовой" /132 тал/ хэмээжээ. Эдгээрээс vндэслэн Монголын тvvхийн тэргvvн ботид батлан єгvvлэхдээ: "Чингисийн шарилыг тvvний гэрээсэлсэн ёсоoр эх нутаг Хэнтийн нурууны Их єтєг гэдэг газар оршуулжээ. Нас барсан газар нь “Мєнх хvр" дурсгал болгон Ордос нутагт найман цагаaн гэр байгуулж, эдэлж хэрэглэж явсан зvйлийг онголон тахих болсноор тэр нь Чингисийн шарил гэж хожим нь алдаршсан ажээ. /240-р тал/ гэсэн байдаг.Нууц товчоонд дурдсанаар Чингисийн нас барсан газар бол Тангадын тvрэмгий балгас буюу Лин-Жоу хот юм. Чухамхvv нас барсан тэр газар нь "Мєнх хvр" босгосон юм уу, эсхvл тэндээс Монгол нуттийн хязгаар болох Ордост шарилыг нь авчирч тєрийн ёслол гvйцэтгэн найман цагаан гэр босгосон юм уу гэдгийг Монголын тvvхийн тэргvvн ботид єгvvлснээр бол хоёрдмол утга илэрч байна.Тэрчлэн тvvхийн олон vеийн сурвалж бичигт тэмдэглэгдсэн "Алтай ханы ард" гэдэг баримт шууд хасагдаж, хожуу vеийн эрдэмтдийн бvтээл, тухайлбал Хєдєєгийн Пэрэнлэй агсны "Чингисийн их хориг" бvтээлийг ч тvvхийн энэ ботид дурссангvй єнгєрсєн байна. Ийнхvv Монголын тvvхэнд Чингис хааны нас барсан, тvvний шарил, онгон зэргийг хаана хэрхэн оршуулсныг хэт бvрхэгдvvлснээс ард тvмэнд тодорхой мэдээлэл болж чадсангvй. Чингисийн онгон гэдэгт чухам юу байж таарах вэ гэдэг асуудал одоо болтол бvдэг хэвээр байна. Зєвхєн оймс, гутал тєдийхєн лав биш байх. Байлдаан тулалдаанд орж яваад нас барсан Чингис хааны эдэлж хэрэглэж асан зvйл гэвэл мэдээжийн унасан морь, эмээл хазаар,туг хиур, нум сум, хуяг дуулга, хоромсог саадаг, онгон шvтээн гээд vзвэл тvvхийн чухал баримт болох эд єлєг байсан байж таарна. Энэ нь Чингис хааны шарил тєдийгvй тvvнээс ч илvv тvvхийн нотолгоо болох нь тодорхой байна. Гэтэл 60-аад онд Євєр Монголын тvvхийн шинжээч Ордост байгаа Чингисийн онгоныг задалж vзсэн гэдэг дам vг байдаг боловч тэнд чухам юу байсныг Монголын ард тvмэнд мэдээлсэн зvйл vгvй учир одоо ч нууц хэвээр байна.Тэгэхлээр Ордост болон Алтай ханы ард байгаа Чингисийн онгонд юу хадгалсныг нээж, олон тvмэнд нэг адил мэдээлэх нь тэрхvv Гурван гол тєслийг хэрэгжvvлэхэд хамаатай баймаар санагдана. Ямар ч байсан олон он жилийн турш яригдан сурвалж бичигт тэмдэглэгдэж ирсэн "Алтайханы ард" онголов гэсэн ул мєрєєр шинжлэн судалсан зvйл сvvлийн зуун жилд ч байсангvй. Тэгэхлээр одоо тэр газар хаана байна? Чухам тэр газар юу нууцлагдаж байна гэдэг талаар дуугvй єнгєрєх зvйл биш байх гэж бодогдоно. "Алтай ханы ар" гэхлээр Алтайн ар нурууны арыг бvхэлд нь заасан бус, мэдээжийн Алтайн уулсын ард тасархай орших Хан Тайширын нурууг эрт vед Алтайн ар Хайрхан гэж нэрлэж байсантай уялдуулж vзвэл энэ уулыг зааж хэлсэн нь тодорхой байна. Монголын тvvхийн сурвалж бичиг зохиогчид Чингис хааны нэг онгоныг "Алтай ханы ард оршуулсан" гэдгийг зvгээр нэг хайхрамжгvйн эрхээр бичсэн нь огт vгvй учир энэ талаар холбогдох тод боловч бvдэг нэгэн улбааг би энд зvйлчлэн єгvvлэхийг хичээе.Монголын тvvхэн холбогдол бvхий олон бичиг баримтыг шvvн тунгаасан романд бичсэнээс иш татвал: "Гурав дахь хvvрийг Алтай ханы ар, хант ханы єрєх даган ол" гээд тэңд "Хад модны шил дор мєнх мянган газар орд ухаж оршуулан чулуун гэр боcгож гэгээн болгов" /1905 -р хуудас / гэсэн байдаг юм. Инжинаш єєрєє Чингисийн шарилыг чухам хаана хэрхэн оршуулсныг сонирхон Халх нутгаар аялан явсан тухайгаа уг номын тайлбар тольтод єгvvлснээс vзвэл энэ газрыг нvдээрээ vзсэн бололтой байна.Тэр газар одоо хаана байна вэ? Хан Тайширын нурууны ард байсан Арын хvрээний дэргэдээс зам авсан хvн чулууны даваагаар давж 3100 метрийн єндэр оргилын дагуу орших "Шарилын нуруу" хэмээх нэгэн шовх єндєрлєгийн оройд "Ихэсийн онгон" нэртэй тахилга овоо байдаг. Биднийг хvvхэд ахуй цагт тэр уулын оройд хэн ч гарч болохгvй, яагаад гэвэл ихсийн догшин онгон байдаг учир алдас болно. Хэрэв гарч гэмээ нь лам бол гэлэнгээс дээш санваартан, хар бол тайж язгууртнаас дээш хэргэмтэй хvн гарах ёстой гээд євгєд маань хориг тавьдаг учир би хэдvйгээр тэр хавьд нутагладаг боловч тэр уулын оройд гарч vзээгvй байлаа. Гэтэл 1958 онд Говь-Алтай аймыйн орон нутгийг судлах музейн эрхлэгч байсан Довчинд газарчлахын эрхээр уулын оройд гарч vзвэл, vнэхээр онгон ой мод хад асганы шил дээр, хєх гурван чулууг сайн чанарын тунгаамал шохойгоор нааж гагнасан 2x2 метрийн урт єргєнтэй, босоо хvний єндєртэйгєєр хийсэн чулуун бунх байв. Vvнийг vзээд би "Хєх судар"-т бичсэн єнєєх чулуун гэр энэ байх нь ээ гэсэн бодолд автаж билээ. Тэр бунхны дєрвєн талд хавтгай чулуун дээр дєрвєн бурхан сийлж тавьснаас нэг нь алга болсон бололтой байлаа. Vлдсэн гурван бурхныг ажиглавал, Манзушир, Махгал, Зонхов гурав байсан шиг санагдана. Одоо энэ гурван сийлбэрт бурхан Говь-Алтай аймгийн музейд тавиастай байна. Магадгvй энэ бурхнуудыг нэлээд хожуу хийж тавьсан ч байж болох юм. Тэр бурхнаас нэлээд зайдуу /дєрвен мод хэртэй нам дор газар/ Засагтхан ноёдын зургаан удаагийн ноён бунх байсны ормыг олж харсан билээ. Эдгээр ноён бунхныг1932онд Мана, Балдан, Жамбаа, Борхvv зэрэг нэр бvхий хулгайч ухаж сvйтгэснээс хойш тоногдсоор байгаад алга болсон гэж нутгийнхний ярьдаг нь vнэн. Бид нар тэндээс бууж, тэр уулын Дэлгэрийн Жаалхvv гэдэг далыг насалсан євгєнийд очиж хуучилсанд тvvний ярьсан нь: "Хан Тайшир гэдэг чинь Хан-Дайцын шарил гэсэн vг гэдэг шvv. Чингис хааныг нас барахад онгоныг нь Ордост залж авчраад их ёс гvйцэтгэн гурван ижилхэн тємєр хєвхєн vйлдэж гагнаад нэгийгнь тэнд оршуулж, хоёрыг нь халх нутагт аваачихаар тус бvр гурван мянган торгон цэрэг дагалдан хєдлvvт, нэг хэсэг нь тєрсєн нутаг Хан Хэнтий єєд чиглэхэд, нєгєє хэсэг нь манай энэ Алтай нутаг чиглэн явсаар энэ дээд оройд авчирч онголоод, онгоныг хvргэж ирсэн гурван мянган торгон цэргийг цуглуулж, vvнээс хойш та нар Чингис гэж нэрлэж болохгvй, “Хан дайц” гэж хэлж байгаарай гэж захиад тэдгээр цэргvvдийг унаган нутгийн нь овог гарлаар ялгасан есєн овог байсан юм гэнэ билээ. Тэгээд тэр овгийн нь нэрээр есєн отог vvсгэж, хан Тайширын нурууг тойруулан суулгаж онгоныг харгалзуулсан юм гэдэг шvv. Бид нар чинь угтаа Чингисийн удмынхан байгаа юм гэж хуучилсан билээ. Энэ яриа Инжинашийн "Хєх судар"-т бичсэнтэй нийлж байна. Бас энэ нутгийн євгєчvvл Чингисийн vvх тvvхийг сайн мэддэг байсан нь учир холбогдолтой мэт. Инжинаш "Хєх судар" номондоо Чингисийн дєрвєн онгон тус бvрт “Тэнгэрийн бошиг нэр улирлыг нээсэн богд баатар хуандай Чингис хаан" гэсэн vсэг бvхий мєнгєн пайзын дvрийг зурж хавсаргасан байдаг. Тэгэхлээр зохиолч маань нилээд эрт нээсэн Лин-Жоугийн дурcгал юм уу, Ордосын дурсгалаас олж vзээд ингэж зурж бичсэн байж болох юм. Мєн Чингисийн шарил буюу онгоныг хаана ч гэсэн оршуулахдаа олон цэргээр алсуур манаж харгалзуулаад, Чингисийн хєвгvvд, хатад нь цєєн хэдэн жанжны хамт онгоныг нууцалсан /орд/ нvхэңд хийж тэгшлээд дээр нь адуу гишгvvлж хэнд ч мэдэгдэх аргагvй болгосны дараа модон гэр /бунх/ буюу чулуун бунхныг vйлдсэн тухай нилээд тодорхой бичсэн бий. Тэрчлэн энэ нутгийн сурвалжтан євгєчvvд ярихдаа Чингис хааны онгоныг алтан бvрхvvл хийж гадуур нь мєнгєн бvрхvvл хийж, гадуур нь тємєр хєвхєн /авдар/ хийж битvvлж гагнаад оршуулсан юм гэнэ билээ гэж ярилцдаг бол Инжинаш "Хєх судар"-таа мєн тиймээр бичсэн нь ямар нэг талаар ижил тєсєєтэй байна. Тэр vед Чингисийн нэг онгоныг эаавал "Алтай ханы ард, Хант ханы талаар тvvхийн ямарваа тодорхой баримт байхгvй байна.Нууц товчоонд бичигдсэн нэгэн сурвалжаас vзвэл 198-р зvйлд "Чингис хаан Алтайн євєрт євєлжих vхэр жил /1205 он/-ийн хавар Арайн даваагаар давж...Найманы Хvчvлvг хааныг ... мєрдєн хєєж байлдаад, тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж уул ордондоо буув" гэсэн бол нилээд хожуу Туулай жил /1219 онд/ Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дvv нараас Отчигин ноёныг их ордондоо vлдээгээд Арайн даваагаар давж Сартуул улстай байлдахаар мордов / 257-р зvйл / гэсэн байна. Энэ Арайн даваа гэдэг нь Алтайн нурууны аль нэг давааг хэлсэн бололтой бєгєєд баруун зvг дайлаар мордохдоо заавал энэ даваагаар давдаг нь бас нэг учир холбогдол байж болох юм. Эргэцvvлэн бодвол манай євєг дээдсvvд мєн ийм янзаар ярьдаг байсантай нийлж байлаа. Тэрч байтугай Чингисийн онгоньг тээж ирсэн хар азаргыг энэ баруун нуруунд онголж тавьснаар "Хар азаргын нуруу" гэж нэрлэх болсон юм уу, Чингисийн онгоныг энд авчрах vед байсан уугуул нутгийн хvмvvс /ойрдууд байсан бололтой/-ийг цємийг єєр нутагт шилжvvлэн суулгасан учир тэдгээр хишигтэн цэргvvд огт хvнгvй газар ирж цоо щинээр нутаглаад, ганцхан ихсийн шарилыг хамгаалахаар энэ уульг бvсэлж байсан юм гэж ярьцгаадаг байлаа. Хожим буй болсон Засагтханы хошуу бол Хан Тайширын нурууг бvхэлд нь эзэлсэн том хошуу байсан бєгєєд тvvний есєн отог нь 1691 оноос ємнєх Vйзэн Засагт ханы vед ч, хожим бий болсон Эрдэнэ бишрэлт 3acaгт ханы vед ч огт хєдєлсєнгvй энэ янзаар байсан байна. Эдгээр есєн отгийн нэрс нь Баарин, дархчууд буюу Дархад, Соод, Бисад, Бага дархад, Тайчууд, Олхнууд, Жалайр, Урианхай гэж одоо ч тэр нэр усаа мартаагvй байх юм.Эдгээр отгуудын аль нь ч Тайширын нурууг дамнаж нутагласан нь vгvй, цєм бэлээр нь цувран байрлаж байснаас vзвэл vнэхээр хамгаалалтын шинжтэй байсан болов уу гэж бодогдно. Эдгээр отгуудын газар орны нэрсийг ажиглавал Тайширын нурууны тєгсгєл Баарин давааны орчим Хадаасан, Хайчин, Цагдуултай, Босоо, Хэвтээ, Сэртэн, Харуул хар гэх мэтийн харуул хайчийн нэрс байхын хамт Шарилын нурууны євєр талд Нум тэлээч, Сум тэлээч, Євєр тэлээч, Ар тэлээч гэсэн нэрсvvд бас боржигон аялгуунаас єєр аялга байхгуй юм. Гэвч эдгээр отгуудын талаар дангаар нь угсаатны судлалын vvднээс судалсан зvйл тааралдахгvй байна. Бас нэг сонирхол татах зvйл гэвэл Арын хvрээний хажууханд байдаг Тvрэгийн vеийн хvн чулууг єєр газраас зориуд авчирч тэрхvv хvн чулууны даваа єєд гардаг хуучин замыг чагтлан босгож, чулуугаар чигжиж, суурилсны дээр тэр хvн чулуунаас зvvн тийш Дєтийн давааны ам хvртэл чулуу босгож хэц татсан байх бєгєєд vvнийг нутгийнхан тайлбарлахдаа "Энэ хэцээс єнгєрч онгон єєд мацаж болохгvй, хvн чулуунаас цааш зам байхгуй" хэмээн хориглосон тэмдэг гэлцдэг байлаа. Ихсийн онгон байдаг хэмээн тэрхvv Шарилын нурууны ар ёроолд Ширээгийн хєх хошуу гэдэг газар байгалийн тогтоц бvхий хvлэр байх бєгєєд тэнд бургас модоор хийж зэс, хvрэл хайлж байсан vл мер, элдэв хайлш олддог. 1987 онд шиг санаж байна. Манайхыг тэнд зусч байхад айл саахалтын хvvхдvvд эргэн дороос хvрлээр цутгасан євгєн хvний шуумал дvрсийг ухаж гаргаад зvлгэн дээр єргєж тавьсан байхыг євгєд хєгшид vзээд "Ихсийн онгоны юм бололтой цутгамал дvрс байна, яадаг ийдэг билээ, алдас болох вий" хэмээн сандарцгааж шєнє дєлєєр хvрз зээтvv авч далдын далд булсан тухай ярьж байсныг би нилээд хэд хоногиин дараа сонсоод vзэж чадаагvйдээ харамсаж билээ. Бас Хан Тайширын нурууны тєгсгєл Баарин отгийн нутагт нэг сонин хєшєє байдгийг би 1964 онд анх vзсэн юм. Тэр хєшєє жинхэнэ монгол хєшєє тєдийгvй, дээр нь эрт цагийн уйгаржин бичгээр хоёрхон vсэг сийлсэн байлаа. Уг бичигт хєшєєг 1987 онд ШУА-ын хэл судлалын хvрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Содномцэрэн, Батчулуун нартай хамт дахин очиж зураг татаж буулгаж, мэдэх судлах газар нь мэдээлж судлуулахыг гуйж явуулсан боловч одоо болтол ямар ч хvн ирсэнгvй. Тэр хєшєєн дээрх бичгийг унших гэж "Цог гавъяа" гэсэн vг юм уу даа гэмээр санагдсан боловч бvрэн тайлж яахан чадах билээ. Уг гэрэлт хєшєєний хандсан чиглэлийг vзвэл тэрхvv Шарилын нурууны онгонтой холбоотой ч байж магадгvй гэсэн таамаг тєрдєг юм. Энэ мэтийн ул мєр, бvдэг улбааг олон жил ажигласны хувьд судлаач хvн шинжлэн vзэх нь чухал гэсэн нэгэн ойлголт vлдсээр байна. Єгvvлэн байгаа энэ шарилын нурууны євєрт тєрж єcсєн нэрт зохиолч Лодонгийн Тvдэвтэй 1986 онд хуучилж байтал зохиолч маань "Энэ Шарилын нуруу бол яавч Чингис хааны нас барсан vйл явдалтай холбоотой гэж би боддог юм" гэсэн билээ. Л.Тvдэв хvvхэд ахуй цагаа энд єнгєрєєсний хувьд нилээд зvйлийг ажиглаж мэдсэн байх нь ээ гэсэн бодол надад тєрж билээ. Миний энэ тойм тєдий зvйл бол “Чингис хааны нэг онгон энд байна" гэж зарлах гэсэн санаа биш, харин энэ ул мєрийг хєєж судлан vзвэл эрх биш нэг дvгнэлт гарна гэсэн бодлоор зарим зvйлийг тодотгон бичлээ.Хэрэв Алтай ханы ар, Хант ханы єрх /ХанТайширын орой/-д Чингисийн онгон байна гэж батлах юм бол Ордос, Хан Тайшир, Хэнтийн євєр /Гурван голын эх/ гэсэн энэ гурван цэгийг шулуун шугамаар холбож харвал геометрийн зєв дvрс гурвалжин vvсч байгаа юм. Гурвалжны єгєдсєн хоёр єнцєг тодорхой бол гурав дахь нууцлагдсан єнцєг аяндаа илэрнэ гэсэн тэр хууль энд vйлчилж байгаа юм биш биз. Тэр vед Чингисийн шарил болон онгоныг нууцлан оршуулагчид маань ирээдvйгээ тусган мэргэнээр сэтгэх чадвартай хvмvvс байсан гэдэгт эргэлзэх аргагvй. Ийнхvv “Чингисийн гурвалжин" гэх шинэ нэр томъёо байж мэдэхийг vгvй гэх газар огт vгvй буй заа.
Д.СЭРЭЭТЭР
No comments:
Post a Comment