Надтай хамт нэгэн Энэтхэг эр ажилладаг байв. Гэрлэж амжаагүй яваа тэрвээр хааяа тааралдахаараа Монгол хүүхэнтэй танилцмаар байна, Монгол хүүхэн л надад тохирмоор шиг байна хэмээн шалгаана. Ха, энэ Энэтхэгийг Монгол хүүхнүүд яг тоож харагдана шүү дээ гэж би бодно, тэгээд нэг удаа наад бодлоо орхи, Монгол хүүхэн чамд тохирохгүй байх, ер нь хэцүү дээ гээд ойлгуулчихав.
Долоо хоногийн дараа мань эр надтай уулзан Монголын талаар яриа дэлгэж, ер нь нэлээн үл таалсан янзаар гоочлонгуй зүйл ярьж эхлэв. Тэгснээ нэлээн бах нь ханасан янзтай ха ха "Монгол" гээд бүдүүн бараг хийцтэй гурвалжин өнцөгтэй тийм cheap нэг харандаа байдийн ш тээ, чи мэдхэүү гэж байна. Би тийм зүйл урьд нь oгт сонсож байгаагүй гэсэнд тэр доогтой инээж мэдээж авчихвал зүгээр ш тээ гэв. Би ч энэ талаар ахиж бодсон ч гүй тэгэсгээд л мартагдав. Харин саяхан интернэтээр аялж яваад "Монгол " харандаа гэсэн нэгэн өгүүлэл олж уншлаа. Нэгэн Филиппин авгай бичжээ. Үнэхээр тийм харандаа байдаг аж. Зах зээлд гараад 50 гаруй жил болж байгаа юм байхаа. Зүүн өмнөд азийн зэлүүд улс болох Филиппин улсад Amspec Corporation гэж компань уг харандааг үйлдвэрлэдэг гэнэ. Миний ойлгож мэдсэнээр уг харандаа нь чанар муутай бүдүүн бараг хийцтэй хямдхан учраас бага дунд сургуулиуд, багш нарийн хэрэгцээнд борлогддог гэнэ. Харин энэ нэгэн Филиппин авгай өөрийнхөө вэб сайтад уг харандааг их л магтан бичиж. Тэгээд Казахстанд амьдардаг (уурхайн хөлсний ажилчид байх л даа бодвол) хамаатнууд нь амралтаараа ирчээд тэндхийн хүүхдүүд эцэг эхчүүдэд Монгол харандаа хичнээн их таалагдсан тухай яриж байна гэнэ.
Энэ хямдхан харандаа Филиппинд улсад маш их алдартай гэнэ. Тэгээд энэ харандааг хэрэглэж үзээгүй, мэдэхгүй хүүхэд багш гэж Филиппинд байхгүй юм байхаа. Ихэнх хүмүүсийн хувьд "Монгол " хэмээх харандаа нь их л инээдтэй санагддаг, ялангуяа Монгол улс, Монгол хүмүүсийг төсөөлөн бодоод тохуурхах сэтгэгдэл төрдөг бололтой.Үүнтэй уяалдаад бас нэгэн зүйлийг санав. Дээхэн үед Филиппин улсад "Монгол " ч билүү нэртэй бас нэг тийм телевизийн алдартай инээдмийн шоу байдаг талаар би сонсож байсан юм байна. Тэр шоундаа хонины арьс нөмөрсөн нүцгэн биетэй зэрлэг хүмүүсийг гаргаж Монгол хэмээн инээцгээдг юм байхаа. Сонирхолтой нь олон зуун жилийн турш Испань, Португаль, Америк, Японы колони байсаар 1946 онд тусгаар улс болон тохижиж эхэлсэн энэ орны хүмүүс Монгол улсын талаар маш бүдэг, тоймхон төсөөлөлтэй бололтой. Хэдийгээр "аз таарч " үе бүрийн өндөр хөгжилтэй улс орнуудын колони байж барууны соёл колоничлолтой хамт нэвтрэн олон зуун жил болсон ч өдгөөг хүртэл зүүн өмнөд азийн хамгийн ядуу, хоцрогдсон орны нэг байсаар байгаа улс юм. Газар нутаг том, уур амьсгал зөөлөн, усан болон агаарын зам харилцааны гарц боломж сайтай, хүний нөөц ихтэй (90 гаран сая хүн амтай) энэ улсын хүн ам боловрол мэдлэг дорой, эдийн засгийн бололцоо ихтэй ч чадавхи муу учраас хүн амын нэлээд хувь нь гадаад орнуудаар таран хар ажил хийн амь зогоодог уламжлалтай.
Олон жил барууны колони байснаас олон Филиппин хүмүүсийн хувьд Англи хэл эх хэл нь төдийгүй, улс орных нь албан ёсны хэл аж. Тиймээс барууны компанууд Англи хэлтэй хямд ажлын хөлс болсон Филиппин хүмүүсийг ажиллуулах дуртай байдаг аж. Хэдэн арван жилийн турш Америкийн цэргийн баз Филиппин улст байрласаар буй ба Америкийн цэрэгт алба хаасан Филиппин хүмүүс болон тэдний гэр бүлүүдийг Америкийн засгийн газраас харж үзэн (60-70,80-90-ээд онуудад) цагаачлалын эрх олгосоноор олон зуун мянган Филиппин иргэд Америкт цагаачлан ирсэн юм. Намхан нуруу, туранхай бие, үзүүр сууриараа өргөн хавтгай сартгар хамартай, хар хүрэн арьстай, дугуй хар хүрэн нүдтэй Филиппин хүмүүс бусад Ази хүмүүсээс эрс ялгагдах ба хүн амынх нь "элит" буюу хамгийн боловсролтой, амжилттай бүлэг нь Филиппинд оршин суудаг Хятад гаралтай хүмүүс байдаг аж. Америкт суралцаж байхад зөндөө л Филиппин оюутнуудтай танил байсан. Найрсаг зан харьцаатай, эелдэг зөөлөн, барууны шашинд бүрэн итгэж, бие сэтгэлээ зориулсан хүмүүс байсан.
Монгол хэмээх харандааны үүх түүх, түүнийг үйлдвэрлэгчидийн өнгөрсөн болон өнөөгийн байдлаас тоймчлон танилцуулахад ийм байна.
No comments:
Post a Comment