" Мянган жил тvмэн єдєр дуурсах бичгийнхээ бэлгэ тэмдгийг энд зассан чулуунаа сийрvvлэв би " хэмээсэн омог бардам vгтэй Тариатын гэрэлт хєшєє, нvvдэлчин монголчууд бичгийн соёлоо хэрхэн дээдэлж байсныг гэрчилмой.
Дэлхий дахины эрдэм соёлын их єв сангийн нандин эрдэнийн нэг бол монгол бичиг билээ. Дvрс хэлбэр нэн содон євєрмєц монгол бичгийн vvсэл гаралыг судалсан эрдэмтэн мэргэд тvvний мєр улбааг 1300-д жилийн тэртээх тvvхийн баримтаас олж илрvvлснийг vзвэл монгол туургатны бичиг vсэг єнє эртний тvvхтэйн нотолгоо билээ.
Тvvхийн энэхvv урт удаан хугацааны турш монголчууд дєрвєлжин, тод, соёмбо, вагиндра гэх мэт олон бичиг vсэг хэрэглэж байсан хэдий ч монгол бичгийн дэг дvрэм, хэмжээ харьцаа, хєдєлгєєний хэлбэр, бичлэгийн ур ухаан, нутгийн олон аялгууны авиа зvйн онцлогт зохицдог зэрэг сонгомол чанар нь тvvхийн хатуу сорилтыг даван туулж, халагдсан ч хадгалагдсаар ирсэн юм.
Монгол бичиг бvтэц оновчтой, бичихэд хялбар хэмнэлтэй, ижил дуудлагатай утга єєр vгийг ялгаж бичдэг. Vгийн vндэс эвдэрдэггvй, аливаа vгэнд эгшиг элбэг болохоор сонсоход улам яруусан аялгуу найрлага нь жигдэрдэгээс гадна дээрээсээ доошоо нар зєв эргэн бичигддэг босоо байрлалтай цорын ганц бичиг билээ.

Бусад орны бичигтэй харьцуулахад монгол бичгийн зурлага тэмдэг цєєхєн хирнээ харийн ямар ч хэлийг дуу авиагаар нь галиглан буулгах онцлогтой. Манай ахмад vеийнхэн гадаадад сурч байхдаа багшийнхаа ярьсан лекц яриаг монгол бичгээр тєвєггvй гvйцэн тэмдэглэж бvйн олны гайхашлыг тєрvvлдэг байжээ..
"Мянган жил, тvмэн он дуурсах " гайхамшигт бичгийнхээ уламжлалаа таслалгvй, хойч vедээ хvргэж, ойлгуулан эзэмшvvлэх эрхэм vvрэг єнєє vеийн залуус бидэнд ноогдож буй учир шамдан суралцах нь цаглашгvй ач тустай билээ

Мэргэдийн хэлсэн vгнээс
Vлшгvй эртнээс vvдтэй
Vелзэн урсах гол шиг
Уруу цувуулж бичдэг
Угуул бичиг мину!
Лу жанжин Лувсандондов
Эрдэм шvтээнтэй дээдсийн минь
Хойчдоо итгэсэн найдвар.
Эрт, єдгєє, ирээдvйд
Хол ч ухааны жигvvр
Эгзэгтэй утгыг тайлах
Эши онолын тvлхvvр.
Эрдэмт хvмvvн бичиг мину
Монгол соёлын нар!
Т. Галсан
Их зохиолч И. Инжинааш: "Хянамгайгvй ард єєрийн монгол vсгээ туйлд хvртэл хичээн хянахгvй бєгєєд хоёр нэг харь vсэг танивал даруй монгол бичгээ басамжлан монгол vгээр... санааг бvртгэн гаргаж яахин чадна".

Онходын Жамьян гvн: "Манай монгол улс эрдэм соёл юугаа бадруулахыг нэн ихэд хичээж насан залуу ухаан сэргэлэн багачуудыг гадаадын хэлбичгийн сургуульд явуулж бvхий нь нэн сайшаалтай бєгєєд гагцхvv єєрийн vндэсний монгол vсэг бичгийг урьдаар шамдан сурваас зохино. Учир юун хэмээвээс гадаад улсын хэл бичигт хэдий боловсорсон боловч монгол vсгийг тvшиглэн мэдэхгїй болбоос гадаад улсад элэглэгдэх тєдийгvй бас ч нэгэн зvйлийн их хэрэг дутагдах буй за".
Буриадын эрдэмтэн Цэвээн: "Єєрийн тєрєлх хэл ба бичгээр олон ухааны сургууль эрхлэхгvй дан гадаадын хэл ба бичгээр сургах болохул єєрийн хэлбичиг гээгдэж, яс vндэс шашин юугаа алдахын аюул ирэх болов уу хэмээн болгоотжилмуй"
Хичээнгїй сайд Б.Цэрэндорж:: "Та нар юм бага сурч байна. Юуны ємнє vндэсний хэл бичигтээ мохоо хvн цаашаа эрдэмд ахиж чадахгvй юм шvv".
Ардын зохиолч, их эрдэмтэн Ц.Дамдинсvрэн: "Зарим хvн хуучин vсэг удахгvй устах ба ер хэрэггvй, яршигтай бvдvvлэг тул сурах хэрэггvй гэх мэт санана. Энэ бол их хэмжээний мангуу бодол мєн" /Хожим дээдсийн даалгавраар кирилл шинэ vсгийн дvрмийг зохиосноо амьдралдаа хийсэн гурван том нvглийн нэг гэж хэлдэг байсан гэдэг/
Доктор Д. Баттогтох: "Монгол бичиг бол монголчуудын оюуны хэрэгцээг 1000-аад жилийн турш тууштай хангасаар ирсэн, монгол хэлний гол ёс, зохицол, дvрэм зvйд болон монгол хvний бодож сэтгэх євєрмєц онцлогт нарийн тохирсон, цєєхєн зурлага ялгах тэмдгээр хэлнийхээ бvх авиаг тэмдэглэсэн vсэг зvйтэй, монголын олон аялгууны нийт дундын шинжийг хадгалсан, бичлэгийн олон тиг хэв маягтай, євєрмєц содон хэлбэр зохиомжтой, сонгодог бичиг болтлоо бичих горим, дvрэмзvй нь цэгцэрч боловсорсон vндэсний соёлын охь шим болсон бичиг болно".
Академич А.Лувсандэндэв: "Ер нь уйгаржин монгол бичгийг маш єндєр хэлний шинжлэгчид боловсруулсан нь илэрхий байна. Тэд монгол хэлний авиан зvйн онцлог, євєрмєц хууль, эгшиг гийгvvлэгчийн зохицох ёсыг сайн мэддэг байж тvvнийг vсгийн дvрэмд маш чадамгай ашиглажээ".
Доктор Ц.Шагдарсvрэн: "Эх хэлээ vндэстэй нарийн зєв сурч судлахад монгол бичиг маань vндсэн суурь нь ч, зєв бурууг ялган шийтгэх хэмжvvр нь ч мєнєєс мєн болдог тул монгол хvний соёл боловсролын бахархал болсон монгол бичгээ шимтэн сурч судлах сайхан улирал 50 жил завсарлаад сая нэг ирлээ".
Монгол хэлний яруу сайхан сонсголонт чанар нь монгол бичгийн хэлэнд илvv тодорхой илэрнэ. Ялангуяа яруу найрагт бvр ч илvv мэдрэгддэг. Монгол шvлгийн айзам хэмнэл, ая дан, сонсголонт чанар монгол бичгээр бичихvй дор гайхалтай зохицдогийг манай орчин vеийн сод яруу найрагчид олонтаа хэлсэн байдаг.
Тухайлбал Б.Явуухулан, Ц.Гайтав, Ч.Чимид, Ч.Лодойдамба нар шvлэг зохиолоо эхлээд санаа гvйцэж бичих сайхан монгол бичгээрээ тэрлээд, дараа нь хэвлvvлэхийн эрхэнд кирил vсэгт буулгахад шvлгийнх нь хєгжимлєг, уянгалаг, уран яруу хєг аялгуу алдарч, хєггvй хєгжим мэт болдогийг харамсан хэлсэн байдаг.

_
owc.org.mn
No comments:
Post a Comment