доктор А. Очир
Боржигин бол язгуурын монголчуудын сурвалжтаны тєрєн гарсан том овог. “Монголын нууц товчоо”-нд, “Бодончар боржигин овогтон болов” гэжээ. Бодончар бол Х зууны язгуурын монголчуудын тэргүүлэгч Добу мэргэн нас нєгчсєний дараа түүний бэлбэсэн хатан Алунгоогоос тєрсєн бутач гурван хүүгийн отгон нь билээ.
Добу мэргэний дараа Алунгоо хатнаас тєрсєн Бугу Хатаги, Бугуту Салжи, Бодончар гурвын нууц эцэг нь тэдний гэрт агсан Малиг баяудын нэгэн хүн мєн хэмээн сэжиглэгддэг. Тийнхүү Бєртэ чоноос эхэлсэн язгуурын монголчуудын ноёдын удам нь Х зууны үед Добу мэргэн дээр ирээд тасарсан ажээ. Тэгээд ч хожмын Монголын их хаадын удмыг Бодончараас эхлүүлэн тоолдог. Монгол хаадын гарсан алтан ургийг ч Бодончараас эхэлсэн гэж сурвалж бичгүүдэд єгүүлдэг. Бодончар 970 онд тєрсєн гэж судлаачид бодож гаргажээ. Тэгвэл боржигин овог нь Х зууны сүүлчээр үүссэн ажээ.Бодончарыг Єндєр євгєє гэж үздэг алтан ургаас тєрєн гарсан Чингис хаан XIII зууны эхэн үед єєрийн дүү, хүүхдүүддээ Монгол орныг хуваан єгснєєр тэдний үр хойчис нь ч үе залгамжлан Монгол Улсын хүн ам, газар нутгийн тодорхой хэсгийг євлєсєн юм. Чингис, түүний дүү нарын угсааны боржигин ноёд XIII-XIV зууны үед Монголын эзэнт гүрний, ХIV зууны хоёрдугаар хагасаас XVII зуунд зүүн Монголын бүх эрхийг барьж, єндєр нэр нєлєєтэй байв.Манж Чин гүрний эрхшээлийн үеийн Монголын орон нутгийн эрх баригсдын дийлэнх нь боржигин тайж нар юм. XVIII-XX зууны эхэн үеийн Халхын 83, Өвөр Монголын 58, Хєхнуурын 21, Ил, Ховдын хязгаарын таван хошууны засаг ноёд нь бүгд Чингис хаан, түүний дүү нарын удмын ноёд байв. Энэ нь тэр үеийн монголчууд бєєн суусан дээрх газруудын 70 хувийн эрх мэдлийг боржигиныхон барьж байв гэсэн үг. Yүнээс гадна Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн засгийн хошуу (одоогийн Монгол Улсын Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Тєв аймгийн Баянжаргалан сум, Говьсүмбэр аймагт)-нд боржигин нар бєєндүү сууж байсан билээ.Язгуурын монголчуудын хамгийн том овог боржигин нь єєрийн онгон шvтээнтэй байсан нь мэдээж юм. Харин тэд онгоноо эрт мартсан бололтой. Тиймээс єдгєє боржигин овгийн онгон чухам юу байсан талаар судлаачдын санал зєрєєтэй байна.Зарим судлаач боржигины онгон нь цагаан шонхор байсан гэж байна. Эл үзлийг баримтлагчид “Монголын нууц товчоо”-нд буй нэгэн мэдээг үндэс болгодог. Тэнд єгүүлсэн нь, Есүхэй баатар Тэмүжинг есєн настай байхад Єгэлүн эхийн тєрхєм Олхонуд иргэнээс түүнд охин гуйхаар яваад замдаа Хонхирадын Дэй сэцэнтэй уулзсанд, Дэй сэцэн: -Есvхэй худ аль хүрч явна хэмээсэнд Есүхэй –Миний хєвгүүний нагац олхунуд иргэнээс охин гуйхаар явна гэсэнд, Дэй сэцэн: -Энэ чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хєвгүүн байна. Би энэ шєнє нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу нар, сар хоёрыг атган нисч ирээд гар дээр минь буув гэж зүүдлэв. Есvхэй худ чи хєвгүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ? Танай хиад иргэний сүлдэр ирж заасан ажгуу” гэж хэлдэг. Лу “Алтан товч”-д үүнийг Таны хиад иргэний сүлд ирж заасан ажгуу хэмээсэн. “Монголын нууц товчоо”-ны сүлдэр гэдгийг Лувсанданзан сүлд гэж ойлгосон байна. Сүлдэр хэмээх үг “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тохиолдоно. Yүнд, Чингисийн эсрэг тэмцсэн Жамуха баригдан, түүний ємнє єчихдєє, -Язгуур єєр тєрєлхєт билээ, би. Илүү тєрєлхєт андын сүлдэрээ (сүлдэрт) дарагдав гэжээ. Мєн Чингис хаан 1211 онд Тангуд улсад довтлон очсонд, Тангудын тэргүүн хэлсэн нь: -Чингис хааны нэр алдрыг сонсч айж байв. Эдүгээ сүлдэрт бие чинь хүрч ирж, сүлдрээс (чинь) айвай. Айж тангуд иргэн баруун гар чинь болж, хүч єгсү гэжээ. “Монголын нууц товчоо”-нд сүлдэр хэмээх үг орчин цагийн монгол хэлний сүлд, сүр сүлд, сүлд хийморь, сүр жавхлан гэсэн үгтэй ойролцоо утгаар хэрэглэгдсэн нь дээрх жишээнээс мэдэгдэж байна.Тэгэхээр “Монголын нууц товчоо”-ны дээрх хэллэг нь хиад иргэний сүр сүлд нь Дэй сэцний зүүдэнд цагаан шонхор шувууны дүрээр хувилан ирж, Тэмүжин тэднийд хүргэн орохыг дохиолсон гэсэн санаа илтгэсэн бололтой. Монголчуудын аман зохиолд, аливаа сайн, муу явдлын ёр нь аль нэг амьтан, эд юмсын дүрээр зүүдэнд үзэгдэх нь түгээмэл тааралддаг. Тэгэхдээ, тэр зүүдэнд үзэгдсэн юмс нь тухайн овог аймгийн онгон шvтээн байх албагүй, зєвхєн ёр совингийн тєдий, битүү дохио болдог. Дээрх Дэй сэцэний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ч манай аман зохиолын тэр єгүүлэмжтэй тєстэй байна. Yүнтэй холбогдуулан, “Монголын нууц товчоо” нь түүхийн сурвалж болохын зэрэгцээ басхүү уран зохиолын бүтээл гэдгийг мартаж боломгүй.Шонхор шувууг боржигин овгийн онгон гэж үзэхэд эргэлзээ тєрүүлэм єєр ноцтой баримтууд бас байна. Чингис хаан Дундад Азийг эзлээд, Казахын ноёдод эрхэмлэн шүтэж явах уриа дуудлага, шувуу, мод, тамга зэргийг тус тусад нь ялган соёрхсон аж. Тэр үед Чингис хаан Казахын Конрат овгийн тэргүүний уриа дуудлага нь конырат (хээр морь), эрхэмлэн шvтэх шувуу нь шонхор, мод нь алимын (үрлийн) мод, тамга нь сар-С хэмээн тогтоож єгснийг Казахын угийн бичигт єгүүлжээ. Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол, их хаан єєрийн онгоноо харь Казахын овгийн бэлгэ тэмдэг болгон єгєх ёсгүй. Харин Конрат овгийн онгон нь шонхор шувуу байсныг сэргээн бататгасан байж болно.Дээр єгүүлсэн зүйлүүдээс үзвэл, шонхор, цагаан шонхор шувуу нь түрэг угсаатны Уйгур, Казахын ноёлог овгуудын онгон шүтээн мєн гэдэг нь тэдний угийн бичиг болон бусад сурвалжаас тодорхой байна.Гэтэл 1990 оноос хойш шонхор бол монголчуудын онгон шvтээн байсан гэх үндэслэл муутай үзэл дэлгэрч, тєрийн болоод хувийн байгууллага, хүмүүс шонхрын дүрст бэлгэдэл хэрэглэх нь элбэгшин, тэр нь урлаг, утга зохиолын бүтээлд ч нэвтэрч байна. Монгол Улсын Цагдаагийн ерєнхий газар шонхор шувууг албан ёсоор бэлгэ тэмдгээ болгож, бүх шатны цагдаагийн дүрэмт хувцасны ханцуйнд нисч буй шонхрын дүрсийг хэрэглэсэн нь дээрхийн нэг жишээ мєн. Энэ нь шонхор бол монголчуудын онгон шүтээн мєн хэмээн тєрийн хэмжээнд хүлээн зєвшєєрсєнтэй адил зүйл болж байна.Ерєєс онгон бол тухайн овог, аймгийн биеэ даан оршин тогтож байгаагийн илэрхийлэл, түүний гишүүдийн угсаа гарал, үзэл санааны нэгдлийн бэлгэ тэмдэг нь болж байдаг. Онгоноо тахиж аргадаж байвал, түүний ивээлд багтан, тухайн овог аймаг єєдлєн дэгждэг, ёс бус зүйл хийж, түүнийг хилэгнүүлбэл, уруудан доройтож болно гэж бєєгийн шүтлэгтэн монголчууд ойлгодог байжээ. Тиймээс онгон шүтээнээ амь тавин хамгаалдаг , бусдад түүнийгээ алдвал, тэдэнд дагаж орсонтой адил хэмээн үздэг байв.Монголын их хаадын тєрєн гарсан боржигин овог нь түрэг угсаатантай шууд гарлын холбоотой, онгон шүтээн нэгтэн байсан гэх бодитой, тодорхой баримт байхгүй. Тиймээс уйгур, казах зэрэг түрэг угсаатны онгон шүтээн шонхор шувууг бид бэлгэ тэмдгээ болгон хэрэглэх нь Монголын тєр ёсны уламжлал, монголчуудын үзэл санааны тусгаар тогтнол, ёс зүйд нийцэхгүй зүйл юм.Боржигин овгийн онгон нь шонхор биш юм бол чухам юу байсан бэ гэсэн асуулт гарч байна. Энэ овгийн онгон нь чоно байсан гэмээр байна. 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан улсын эрх баригчид Хүннүгийн нүүдэлчдээс цагаан чоно, цагаан бугаар алба барихыг шаардсан байна. Гэвч хүннүчүүд Хан улсын түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэлдээд, цагаан чоно, цагаан бугыг єгсєнгүй гэж эртний сударт єгүүлжээ. Энд Хан улс зүгээр нэг чоно, буга хоёрыг хээр талаас барьж авчирч єгєхийг шаардсан хэрэг биш, харин Хүннүгийн нүүдэлчдийн голлох овгуудын онгон нь чоно, буга байсан бєгєєд Хан улс тэдний онгон шүтээнийг нь гартаа оруулан авснаар нүүдэлчдийг үзэл санаа, ёс суртахууны талаар єєртєє дагаар оруулахыг оролдсон хэрэг. Нүүдэлчид энэ шаардлагын цаад утгыг ойлгож байсан учир биелүүлээгүй, харин ч эсэргүүцсэн байна.Хүннү улсын тєр барьсан язгууртан нар нь монгол угсааныхан байсан гэх үзэл сүүлийн үед давамгайлах хандлагатай байгаа билээ. Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж эрдэмтэн Г.Сүхбаатар нотолжээ.Хожмын язгуурын монголчууд чоно, бугыг эрхэмлэж шүтдэг байсан нь Хүннүгийн vеэс уламжилсан байна. XII зууны vед язгуурын монголчуудын дунд Чинос (Чонос) нэрт овог байсан нь чоно шүтээнтний онгоны нэр нь яваандаа уг овгийн нэр болсон гэж судлаачид үздэг. Мєн Дєрвєний Болод ахай нарын монгол түүхчид оролцон XIV зууны босгон дээр Иранд туурвисан “Сударын чуулган”-д тэмдэглэснээр, Чингис хааны дээдэст Гэндү (эр) чоно, Єлєгчин чоно гэх нэр хочтон байж. Бас эрт цагт Хангай ууланд нэгэн их ав хийхэд, Чингис хаан Бєртэ чино, Хоа марал хоёр хоморгонд орох буй. Тэднийг битгий агнагтун гэж зарлиг болж байсан гэж Лу.Алтан товчид єгүүлжээ. Монголчуудын ноёлох овгийн онгон нь Бєртэ чоно, Хоа марал байсан. Тиймээс тэднийг агнахыг хориглосон гэж судлаачид үүнийг тайлбарладаг.Боржигин овгийн нэр ч онгонтойгоо холбоотой үүссэн гэмээр байдаг. “Судрын чуулган”-д боржигин нь бор (цэнхэр) нүд гэсэн үг гэж тайлсан. Энэ нь боржигин нэрийн эхний бор нь монгол хэлний бор /у/ гэсэн үгтэй гарлын холбоотойг дохиолж байна.Дундад үеийн монгол хэлний бор /у/ нь цайвар бор, бор саарал, саарал гэсэн утга илтгэдэг. Тvрэг хэлний бєри (бүри) гэдэг үг нь монгол хэлний бору-тай ойролцоо утгатайгаас гадна “боргоцой” гэсэн утгатай. Монгол хэлний бор, боргоцой хоёр нэг язгууртай үг. Түрэг хэлний бєри-тэй дуудлага, утгаар нь дүйлгэж болох бєртє хэмээх монгол үг байдаг. Энэ үг бор толбот гэсэн утгатай. Бєртєндєх гэвэл бор толбо нь ихдэх, бор толботой болох, бор сэвх суухыг хэлнэ.Эрт цагт євєг алтай хэлнээ чоныг бєри (бүри) гэж нэрлэж байжээ. Монголчууд хожим чонын бэлтрэгийг бєртэ гэж байсан нь түүний үлдэц юм. Эдүгээ цєєбєр гэж чонын нэр байдаг нь цєгэ (бага)-бєри (чоно) гэсэн алтайн хэлний хоёр үг нийлж хэвшсэнээс үүсчээ.Дээр єгүүлснийг нэгтгэвэл, түрэг хэлний бєри (бүри), монгол хэлний бор /у/ нь євєг алтай хэлнээ нэг язгуур, гаралтай байгаад хэлний хєгжлийн цаашдын явцад утга нь салбарлан, авианы хувьсал үзжээ. Чингэхдээ, бєри (бүри) нь эртний хэлбэрээ илүү хадгалж, бору нь авианы бvтцийн хувьд нэлээд єєрчлєгдсєн байна. Бор, цайвар бор, саарал гэсэн утгатай эртний алтай хэлний бєри (бүри) нь бас чоныг зүсмээр нь тєлєєлүүлэн нэрлэдэг байж. Євєг алтай хэлний бєри монгол хэлэнд бор /у/ болсон цагт боржигин нэр үүссэн бєгєєд түүний эхний үеийн бор нь алтай хэлний бєри буюу монгол хэлний бор /у/ мєн байлтай. Харин боржигин нэрийн сүүлчийн жигин нь эртний алтай хэлний тегин гэсэн үгийн хожмын хувилбар юм. Тегин нь VI-VIII зуунд хаадын удам угсаа, ойр тєрлийнхний цол, хан хүүгийн єргємж нэр байж.Тийнхүү монгол хэлний бор/у/, євєг алтай хэлний тегин гэсэн оёр үг нийлж хэвшсэнээс боржигин овгийн нэр үүссэн. Энэ нэрийн уламжлалт зєв бичлэг нь боржигин болой.Боржигин овгийн тамга нь хас байсан гэмээр баримт байна. Хуучин Хархорум хотын туйр дээр 1586 онд Абтай ханы байгуулсан Эрдэнэ зуу хийдийн тоосгодод хас тамга тавьсан байна. Мєн Халхын Цогт хунтайж, єєрийн эхийн хамт Туул голын баруун хєвєєнєє 1601-1617 онд байгуулсан Цагаан байшингийн тоосго ч бас хас тамгатай болох нь археологийн судалгаагаар илрэв. Абтай бол Чингис хааны 18 дугаар үеийн ач, Цогт бол 19 дүгээр үеийн ач, боржигин овгийн язгууртнууд юм. Мєн Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт засгийн хошууны ноён Хардал жанжин бэйс Пүрэвжавын адууны тамга нь хас байж. Пvрэвжав ноён бол Чингис хааны отгон хүү Тулуйн угсааны боржигин овогтон юм. Түүний хэрэглэж агсан хас тамганы загвар Хэнтий амгийн Орон нутаг судлах музейд одоо хадгалагдаж байна. Боржигин нь хүн ам олонтой том овог бєгєєд түүний зарим салбар нь хасаас єєр тамга хэрэглэж байсныг бид үгүйсгэхгүй. Харин Чингис хааны 16 дугаар үеийн ач Гэрсэнзээс угсаалсан Халхын боржигин овогт ноёд язгууртан нар хас тамга хэрэглэж байж.Монголын их хаадын тєрєн гарсан боржигин овгийн үүсэл, түүний онгон шүтээн, тамга сэлтийг зєв тогтоох нь зєвхєн эрдэм шинжилгээний тєдийгүй тактикийн єргєн ач холбогдолтой юм. Бид бусдын онгон шvтээнийг аялдан дагалдалгүй, єєрсдийн түүх, уламжлалт соёлын зүйлээ танин мэдэж євлүүштэй байнам.
No comments:
Post a Comment