Tuesday, January 20, 2009

Цагаадай хааны аян дайн


Эцэг хаан Чингисийн хээ vйлсэд vнэнч шударга зvтгэж ирсэн хоёрдахь хєвгvvн Цагаадай бол Их Монголын тvvхнээ тодрон гарсан Их Монгол улсын цадигийг бахархал тайгаар бvтээсэн шударга, зоригтой эрэлхэг жанжин юм.
1211 онд Зvрчидтэй байлдахад Зvчи, Єгэдэй нарынхаа хамт баруун жигvvрийн цэргийг захирч явснаар Цагаадайн аян дайны vе эхэлсэн бvлгээ. 1219 онд Хорезмийг дайлж Отрар хотыг эзлэв. Энэ байлдаанд ахмад хvv Муутогоон нь амь алдсан мэдээг Чингис хаан Цагаадайд дуулгасан бєгєєд Цагаадай тvvнийг сонсоод эцгийн дэргэд гашуудал гаргалгvй, гадагш гаран уй гашуудлаа чинээгээрээ тайлсан нь тvvхнээ тэмдэглэгдэн vлджээ. Цагаадайн хvv нь алагдсан тул ихэд гашуудан цэргээ удирдах чадваргvй болсон тул хатан Хутугай Бэхи нь хааны хар сvлдийг авч гурвантай эргvvлэн даллаж, эрдэнэсийн алтан илдийг нь єргєж, буган халиун морийг нь хvлэглээд, 20 тvмэн цэргийг нь удирдаж, цайзыг цєм цохин орж амьд бvхнийг хvйс тэмтрэн устгаж байжээ. Хутугай бэх цайзнаас алгуурхан гарч ирэхэд илднийх нь vзvvрээс цус дуслан байсан тухай тvvхэнд тэмдэглэн vлдээсэн байдаг. Чин зоригт хатан ийнхvv хvvгийнхээ єшєєг авсан ажгуу. Yvнээс vзэхvл Цагаадай хатан зориг тэвчээртэй, бас ч догшин зан авиртай нэгэн байжээ. Дvv Єгэдэйдээ их л дотно байдаг гэх бєгєєд олон дайнд мєр зэрэгцэн тулалдаж ялж явсан. Тvvний нэг жишээ болох Багдад улсын аян дайныг дуусгаад Алтан хааныг эзлэхээр цэрэг удирдан явжээ. Ханлин, Кинчак, Багижид, Орос, Асу, Сасу, Кэшимер, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хvртэл Ижил Янк мєрнvvдийг гэтлvvлэн Хэрмэн, Кэйбэ, Мэкэтмэн зэрэг хотыг эзлvvлэхээр явуулахдаа эсэргvvцэл vлэмж гэх мэдээг аваад Сvвээдэйн араас Бат, Мєнх, Бvри, Гvюг зэрэг хаан тєрийн ахмад хєвvvдийг мордуулах саналыг Цагаадай гаргасан нь Их Монголын аян дайныг улам ч хvчирхэг агаад амжилттай болгоход ихээхэн vvрэг гvйцэтгэсэн гэж тvvхчид vздэг. 1236 онд Єгэдэй ханы тєрєєс Цагаадайд Дундад орны 47330 єрхийг дараа нь Шэн Жvгийн тvмэн єрхийг єгсєн гэдэг. Ийнхvv Цагаадайн харьяат улс нутаг нь Хар Кидaны хуучин нутаг ба баруун Уйгарын нутаг болов. Цагаадайн хаант улс нь Зvvн тийшээ Иль голыг хvрч, баруун зvг Сырдарья мєрний эхээс чанагш гарч, ємнє зvгт Аму мєрєн хvрч, умар зvг Чvй мєрний саваар Сибирьт тулан маш єргєн уудам нутгийг эзэлж байсан Их Монголын нэгэн хvчирхэг том гvрэн байлаа. Цагаадайн аян дайны дотроос Отрар хотын тєлєєх тулаан нэлээд ширvvхэн бас євєрмєц болжээ. Отрарын хоёр хан нь, 50 шадар бараа бологсдоо дагуулан ордон дотроо бэхлэн тулалджээ. Отрарынхан эр эм, хєгшин залуугvй байлдаж , гэр байшингаа нураан, ваар тоосго авч , хvрээ хашаагаа задлан эвдэж, мод чулуугаар эрс шийдмэг эсэргvvцсэн ч сар шахмын дараа хvчин дутаж эзлэгдсэн гэдэг. Энэ тулааны дараа хоёр ханыг баривчлан Чингис хаантай нийлэхээр Самаркандад ирэв. 450 худалдаачныг нь vгvй хийсэн Отрарын тэр хоёр ханыг Чингис хаан аманд нь алт цутган цаазалсан билээ. 1221 оны намар Єгэдэй ,Зvчи, Цагаадай гурав Амударьяа мєрнийг гэтэлж Єргэнчи хотыг хэдэн сар байлдан эзлээд эцэгтээ нийлэв. Цагаадай бол хаан эцэгтээ машид vнэнч, дайчин догшин хvн байсан гэдэг . Тэгээд :
“Хаан эцэгтээ
Хавсарч хvчээ єгье
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе
Салж саатан этгээдийг
Салбартал цавчиж байя “ гэж андгайлжээ. Yvндээ ч хvрч Цагаадай хан хэмээх их улсаа єргєтгєн тєвшитгєж чадсан болой. 1183 оны харагчин туулай жил тєрсєн, Чингис хааны хоёр дахь хєвгvvн Цагаадайн байгуулсан улсын хаад нь Цагаадайн, Алха хан, Бал хан, Тємєр хан / Доголон Тємєр ч гэдэг/, Yлэг-бэх хан эдгээр болой. Их Монгол улсын хаант улсуудын дотроос Цагаадайн нутаг дэвсгэр хийгээд хvч чадлаараа нэлээд дээгvvр ордог, цадиг тvvх, нэр алдар ихтэй улс байжээ. Чингис хаан нас барахынхаа ємнє:
Тvмэн vйлс дор vзvvр vгvй
Тєрсєн бие дор мєнх vгvй
Тєр улс ч ээлж халмой
Тvшмэд сайд ч хичээн зvтгэгтvн гэж хэлсэнчлэн Цагаадай эцгийн гэрээслэлийг эндэлгvй гvйцэтгэж явсан их хаан бvлгээ.

No comments:

: