Монголын шашин тєрийн тэргvvн, соёл урлагийн гарамгай зvтгэлтэн Єндєр гэгээн Занабазар /1635-1723/ монголын соёмбо бичгийг 1686 онд эртний Энэтхэг ланз vсгийг тулгуурлан зохиосон юм. Соёмбо vсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр "єєрєє буй болсон гэгээн vсэг" гэсэн утгатай.
Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа тєвд, самгарди хэлний vгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг. Харин манжийн тvрэмгийлэгчид Монголын нутгийг эзлэхийг илт санаархаж талаас нь таслаж, vзvvрээс нь vмхэж байсан тэр vед соёмбо бичгийг vндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгож зохиосон гэсэн ам яриа бидний vед хvрч ирсэн юм.
Учир нь Манж улс хvчирхэг болж ирэхийн хамт албан хэргээ манжаараа явуулах єєрийн гэсэн усэг бичигтэй болох хэрэгцээ гарч ирсэн бєгєєд бичиг зохиох хугацаанд монгол бичгийг бараг тэр хэвээр нь шахуу хэрэглэж манж хэлийг тэмдэглэж байсан гэдэг.
Ямартаа соёмбо бичгийн эхний бярга тэмдэг нь манжийн тvрэмгийлэлийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны vеээс єнєє хvртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон тасралтгvй уламжилсаар єнєєдрийг хvрсэн алтан соёмбо юм.
Уран Занабазарын урлал, гоо зvй тєгєлдєр Соёмбо vсгийг 200-аад жил голдуу халхын хvрээ хийдэд сvмийн барилгын чимэглэлд хэрэглэж байсан бєгєєд мєн тєрийн тамга, ном судрын толгой vсгийг бичиж уламжилсан нь бидний vед гоё сайхан vсгийн дурсгал болон vлдсэн юм.Соёмбо vсгийн бичлэг нь монгол бичгийн адил дээрээс доош босоо бичих журамтай бєгєєд зурлага нь хичээнгvй бичгийн хэлбэрийг баримтална. Эл vсгээр бурхны шашны цєєн бус ном судар бичигдсэн гэх мэдээ байх боловч харамсалтай нь уламжлан хадгалагдаж ирсэнгvй.
_
owc.org.mn
No comments:
Post a Comment