Monday, January 12, 2009

Монгол бичгийн vvсэл гарвал


Тєв Азийн уудам дэлгэр нутагт амьдарч байсан монгол туургатны нэн эрт цагаас бичиг vсэг хэрэглэж ирсэн нь тооны хувьд 10 гаруй хvрсэн гэдэг. Vсэг бичгийн хувьд ийм дэлгэр тvvхтэй, тэр тусмаа нvvдэлчин улс орон лавтайяа байхгvй. Ийнхvv олон зvйл vсэг бичгийн тvvхээс товч танилцуулах нь:

Хvннv. V мянган жилийн ємнє оршиж байсан хvчирхэг гvрэн улс бичиг vсэгтэй байсан гэдэг манай эрдэмтний санал сvvлийн vед биет олдвороор улам батлагдсаар. Хvннv нарынбулш бунханаас гарсан эд єлгийн зvйл дээрхи тамга vсэг болон 1983 онд Булган аймгийн Бvрэгхангай сумын нутгаас,бичээс бvхий "Алтан хvн" олдсоныг тvvхийн хувьд доктор Д.Наваан. хэлний талаас доктор Б. Сумъяабазар нар судалж "Євєг монгол хэл бичгийн чухал дурсгал" гэдэг ном бичсэн байдаг билээ. Мєн Говь-Алтайн Цагаан гол, Хэнтийн Рашаан хадны тамга дvрсийг ч Хvннvгийн vсэг бичгийн дурсгал байж болох тухай тэмдэглэсэн байдаг.

Рун хэмээн нэрлээд байгаа эртний тvрэгийн бичгийн гарал vvслийн талаар дотоод гадаад эрдэмтэн нарын олон бvтээл судалгаанд "Тамга-vсэг"-ээс vvдэлтэй гэж тайлбарладаг нь "Ахлагч нар нь хэн нэгнийг дуудах болоход модон дээр хэрчлээ тавьдаг. Тэр хэрчлээ нь vсэг бичгийн vvрэг гvйцэтгэмvй" гэж нvvдэлчдийн тухай эртний хятад тvvхийн сурвалж бичигт тэмдэглэсэн нь бичиг vсэг бий болох эх vvсвэрийг нотолмуй.

Тоба хэмээх IV зуунд монгол хэлтэн Сvмбэ аймгийн нэгтгэсэн хvчирхэг холбоо улс шинэ vсэг зохиосон тухай Хятадын тvvхэн бичигт дурьдсан байдаг. Харамсалтай нь Сvмбэ хэлний нэг аялгуу тобгач хэлээр хэвлэсэн хэлний сурах бичиг, дууны тvvвэр, толь бичиг зэрэг 13 номын нэрийн жагсаалт тэр vеийн бичгийн соёлын тvvхийг гэрчлэх цорын ганц баримт болж vлдсэн.

Хятан vеийн / IX-XI зуун / бичгийн хєшєє дурсгал нэлээд олон vлдсэн боловч одоо болтол гvйцэд тайлан уншиж чадаагvй олон улсын эрдэмтэд судалсаар байгаа юм..

Монгол бичиг Хятан бичгийн дараа монголчууд хэрэглэж єдгєє хvргэж ирсэн бидний дунд хуучин бичиг, уйгаржин, худам бичиг гэж зєв буруу дуудаж ирсэн монгол бичиг юм.

Хуланц дээд овгийн оюун ухаанаар бvтсэн яндашгvй баялаг бичгийн соёлын уламжлалыг євлєж бий болсон монгол бичиг XIII зуунд сонгодог хэлбэрээ олсон юм.

No comments:

: