Чингис хаан их цэргийн хар сvлдээ хамгаалж, тахиж байх албатыг тохоон томилохдоо алтан ургийнхан даа ч итгэсэнгvй ажээ.
Учир нь хаан ширээний тєлєє єєр хоорондоо хэзээ ч хєлєє жийлцэж мэдэх хvмvvс учраас vнэнч хvлэг баатруудынхаа нэгэнд даатгасугай гэжээ. Энэ зарлиг ёсоор Боорчийн vе удмынхан буюу дархадууд vеийн vед уг эрхэм vvргийг гvйцэлдvvлсээр иржээ. Хар сvлд ихээхэн догшин учраас хазайлгасан тал руугаа євчин зовлон, гал усны гай гамшиг дууддаг байжээ. Иймээс итгэлгvй хvмvvсээр мануулбал ямар ч бусармаг vйлд ашиглаж болох талтай гэнэ.Одоо ЄМЄЗО-ны Ордост байгаа Чингис хааны онгон эрт дээр vеэс огт тасалдаагvй мєнх зултай. Анх 500-гаад єрх сахин хамгаалж байснаас єдгєє 200 орчим єрх нь vлджээ. Єдєр болгон арц хvж уугиулдаг мєнх зултай онгон, дэлхийд єєр хаана ч vгvй юм гэнэ. Их хааны онгонд жил бvрийн билгийн улирлын хаврын адаг сарын 21-ий єдєр цагаан сvргийн тайлга хийдэг уламжлалтай юм байна. Энэ нь цагаан сарын шинийн нэгнээс хойш есєн есийн 81 хоног дээр таарч байгаа юм. Тайлгын ёс долоо хоног vргэлжилнэ.Уг нь Чингис хаан тvмэн цагаан сvрэгтэй байсан, тvvнээс 99 цагаан гvv уяад 99 тэнгэртээ єргєдєг байжээ. Харин хар сvлдний их тахилгыг 13 жилд нэг удаа сvрлэгээр тахидаг юм байна. 99 хонины бvтэн шvvс хэрэглэх бєгєєд ард олон сайн дураараа єргєсєєр хоёр зуу орчим элбэг болж, цагаан эсгий дээр єрж овоолдог ёс жаягтай аж. Дайнд мордохынхоо ємнє Чингисийн цэргvvд хар сvлдээ тахиж, аян замд мєнєєх шvvсээ морин дээрээ идээд явдаг байсан гэнэ.Бага тахилгыг жил болгон шинийн нэгнээс гурванд хийх ба дєрвєн улирлын тахилга ч vйлддэг аж. Манай Монгол Улс ч гэсэн их цэргийн хар сvлдийг ерээд онд анх бvтээж, дєрвєн жилд нэг удаа цэнгvvлдэг уламжлал тогтоод байна.Чингис хааныг мєнх хєх тэнгэртээ халихад сvvлчийн амьсгалыг нь онгон цагаан тэмээний магнайны бєєн vсэнд шингээн авч хадгалжээ. Энэ эрхэм нандин эдийг нээж харах нь байтугай хvнд ч vзvvлдэггvй хатуу хуультай. Бєєгийн ёсонд ч чандлан хориглосон хийгээд зєрчвєл ямар их vйл лай эдлэх нь ойлгомжтой ажээ. Одоо ч євєрмонголчууд талийгаач эцэг эхийнхээ сvнсийг сэтэртэй тэмээний ноосонд шингээж авдаг аж. Хvн эцсийн амьсгалаа татаж, ноосны нэг ч ширхэг vс огт хєдлєхгvй болох мєчид л сvнс нь шингэжээ гэж vздэг байна. Ийм торгон нарийн ухаан монголчуудаас єєр vндэстнээс лав гарахгvй байх.Євєрмонголын Ордос дахь Чингис хааны онгон шvтээнд Бєртэ хатны ордон буюу Эзэн хороо. Хулан хатны, Ийсv, Есvгэн эгч дvv хоёр хатны зэрэг найман ордтой. Мєн их хааны єєрийнх нь болон Лигдэн хааны эмээл байдаг. Богинохон бvvрэгтэй, уужим суудалтай, алтаар шармалдсан тоногтой ажээ. Онголж сэтэрлэсэн хоёр шарга моринд нь хэн ч гар хvрдэггvй, чухамдаа салхинаас єєр юм нуруун дээрээ гаргаж vзээгvй гэнэ. Мєн Єндгєн цагааны орд хэмээх бас нэг хvлэг морь. Дураа хvрвэл хэнийг ч vнсэнэ, дургvйгээ хvрвэл хазаж хайрдаг аж. Зургаа дахь нь Бор єндєрийн орд, бас 99 цагаан гvvний саамыг хийдэг хєнєг. Тэгээд Чингис хааны нум сум, саадаг. Найм дахь ном судар хадгалдаг шангийн єргєє ажээ.1939 онд япончуудтай байлдаж байхад Чингис хааны онгоныг Ганьсу мужийн Ланту гэдэг хотын ойролцоох ууланд нvvлгэжээ. Дээрээ тэгш талбайтай, ой модоор хvрээлэгдсэн энэ ууланд Чингис хаан Тангудтай байлдахын ємнє зусаж байжээ. 1949 онд Гvмбэний Зонховын Их хамартын хийдэд дахин шилжvvлж, 1954 онд эл нутагт нь эгvvлэн залсан байна.Жилд 200 тvмэн юаний орлоготой байсан Чингисийн онгон жуулчдыг улам бvр татаж чадсанаар ашиг нь хавьгvй их болжээ. Жуулчдад зориулсан энэ цогцолборын суурийг анх 1954 онд тавьж, хоёр жилийн дараа ашиглалтад оруулсан байна. Тэр vед Батмєнх даян хааны vеийн найман цагаан гэр байжээ. Тvvнд мєргєєгvй хvнийг хаанд тооцдоггvй байсан гэдэг. Онгон шvтээнээс доошхи 99 гишгvvр бvхий шатны хєлд хожим орчин vеийн тансаг зочид буудал барьжээ. Жуулчдын тав тух, хоол ундыг хvссэнээр нь гvйцэлдvvлэх уг буудалд буусан ямар ч зочин их хааны 99 тэнгэрийн дор байх учрыг ийн агуулжээ.Гэтэл Монгол Улсад “Их засаг” их сургуулийн захирал Н.Ням-Осорын Хэрлэнгийн Хєдєє арал буюу Хэнтийн Дэлгэрхаанд санаачлан байгуулсан Чингис хааны онгон шvтээнээс єєр овойж товойх юм алга л байна. Харин уг шvтээнийг єнгєрсєн зун Тэрэлжид нvvлгэн шилжvvлсэн юм.

єнєєдрийн монгол
No comments:
Post a Comment