Нүүдэлчин монголчуудын үндэсний уламжлалт сар шинийн баяр олон зууны түүхтэй. 1952 онд хот хөдөөгүй гоё сайхан дээлээ оёж, сайн морио барьж дэлийг нь засан эмээл хазаараа чимэглэж, идээ будаагаа бэлтгэж байтал маршал Х.Чойбалсан нас барж, битүүний шөнө гашуудлын харанга дэлдэж, улс орон даяар 14 хоногийн гашуудал зарлаж билээ. Үүнээс хойш цагаан сарыг "хайрт удирдагчаа алдсан муу ёрын сар" гэж хааж боосоор байгаад 1959 онд Ю.Цэдэнбал дарга малчдын малыг хуурайлж, ХАА-н нэгдэл гэгч "коммун" байгуулснаар зөвхөн "нэгдэлчдийн баяр" нэрээр бүр мөсөн хаагдсан билээ.
Үүнээс хойш МАХН-ын зүгээс цагаан сарыг феодалын хоцрогдсон зан заншил, агуу их ЗХУ-ын жишгээр шинэ жилийг тэмдэглэх ёстой гэж үзэл сурталжуулж байсан. Иймээс ч битүүний орой нам, эвлэл, үйлдвэрчний хурал юмуу дугуйлан хичээллүүлж, цагаан сарын өглөө улс төрийн сонсгол буюу сонин уншлага хийж тасалсан хүмүүсийн цалинг суутгаж арга хэмжээ авдаг хачин гаж тогтолцоо бий болсон юм. МАХН, До яамны зүгээс тусгай хүмүүс "томилж" ганданд мөргөж, өргөл барьц өгдөг, гэртээ бурхан тахил шүтдэг, цайныхаа дээжийг өргөдөг хүмүүсийн судалгаа гарган ухуулж сэнхрүүлэх, болохгүй бол намаас хөөж, ажлаас халдаг явдал ч байв. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд цагаан сараар "овооны тахилга" наадам хийж байтал малын эмч Пүрэвжав санамсаргүй тааралдан барилдаж, бай шагнал аваад намаасаа хөөгдөж, ажлаасаа халагдаж байсан.
1952 оны цагаан сарын талаар Увс аймгийн Түргэн сумын харьяат доктор Г.Жамьян тун сонин зүйл ярьсаныг сонирхуулахад:
"Тэр жилийн өвөл манай нутагт зуд болж, сумын төвд явган, нүцгэн ядарсан хөгшчүүл, сургуулийн хүүхдүүд хэдэн багш нараас өөр хүн бараг үлдсэнгүй. Бүгд л отор нүүдэл хийж алс хол явсан байв. Удахгүй цагаан сар болно. Гэртээ харьж цагаална, айл хунараар орж, боов чихэр цуглуулна гээд бид хэрэндээ баяртай хоног тоолж байлаа. Зарим хүүхдүүдийн гэрээс унаа хөсөг ирчихсэн гэр лүүгээ явсан. Маргааш нь хичээлийн жилийн дүн гарч, концерт тоглоод, онцчуудаа шагнаж урамшуулаад явуулна гэж захирал З.Санж бидэнд хэллээ. Дотуур байрны бид айл хэсэж, цагаан сарын боов, бууз хийлцэж, мод хөрөөдөлцөж, овоо баяртай явж байтал сургуулийн тэндээс ямаан бүрээ, дунгийн дуу час хийтэл дуугарч чихэнд хадав. Энэ дуу хааяа гардаг боловч цаанаа л нэг түгшүүртэй. Цэргээр бол түргэн жагсаал авч байлдааны бэлэн байдал зарлаж байгаа мэт. Бид хэд санд мэнд гүйгээд ирсэн чинь манай сургуулийн улаан булангийн үүдэнд нэг "чийчаан тэрэг" зогсож байв. Манай бүх дарга нар зогсож, бүдүүн нарийн дуугаар орцгоо, түргэл түргэл гэж зандрангуй хэлэх нь бангадуулахын шинж. Дарга нарын царай баргар, хөмсөг зангидсан нь цаанаа л нэг бишээ. Сумын төвийнхэн бүгд цугласан байв. Бид хажуу хавирганд нь номхон зогслоо. Сумын намын үүрийн дарга С.Бат-Очир гуай зангирсан хоолойгоор: "Бос нөхдөө малгайгаа авцгаа. Монголын ард түмний шалгарсан манлай удирдагч, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин чимэг болон хайрлагдсан маршал Хорлоогийн Чойбалсан нас нөгцөж, та бидэнд цаглашгүй уй гашуу учирлаа" гэхэд аймгийн бололтой нэг дарга босов. "Монгол улс даяар 14 хоногийн гашуудал зарлаж байна. Цагаан сар хийхгүй. Айл бүхэн идээ будаагаа хурааж, юм бүхэн гашуудлын байдалтай болно. Дуу хуур, инээд наадам хийхийг хориглоно. Хүн бүхэн ажлын фронт дээр байж өндөр бүтээл өрнүүлнэ. Хөдөө явсан сурагчдаа цуглуулж, хичээлээ хийхийг захирал багшид анхааруулж байна. Хэрвээ нам засгийн энэ шийдвэрийг зөрчвөл хатуу шийтгэхийг анхааруулж байна" гэлээ.

Тэр үед манай суманд маршал Х.Чойбалсангийн том зураг байгаагүй юм билээ. Тэгээд шөнөдөө шуурхай элч довтолгож, аймгийн төвөөс том зураг авч ирэн Улаанбулангийн үүдэнд хадав. Цаг цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг хөг ч өнгөрөв. Тэр мөчөөс эхлэн ханцуйндаа улаан хар даавуу зүүсэн хүмүүс холхилдож, айлуудаар явж идээ будаагаа хураагаагүйг нь сэмхэн бүртгэн зул хүж, бурхан тахилыг нь хурааж аймагт мэдээлж байсан гэдэг юм.
Манай нутгийн хоёр залуу исгэрч яваад баригдаж аймагт хүргүүлсэн дуулдав. Бид хэд өдөр нь хичээлээ хийгээд орой нь мод хөрөөдөж дэглүүлэв. Дотуур байрны хоол бүр муудаж, бид чангаланд оров. Сүүлд сонсох нь бидний энэ юу ч биш байсан аж.
Төв халхад хачин сүртэй юм болж, зарим том дарга нар хэт гашуудаж ажлаа хаяад сар алга болжээ. Намын шинэ хүчний дээд сургуулийн багш оюутнуудад төв театрын жүжигчид ирж "яаж гашуудах, уйлж мэгшихийг" хүртэл зааж семинардаж байсан гэдэг. Хожим багш доктор Рэгзэндорж гуай "худлаа уйлах хэцүү юм билээ" гэдэг байсан" гэж хуучилсан юм.
No comments:
Post a Comment