"Уйгуржин" гэгддэг монгол бичгийн гарал үүсэл
Хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмдэглээсүүд, Булган аймгийн Бүрэгхангай суманд1983 хүннүгийн булшнаас олдсон зоос, Ухуань нарын хешее зэргээс харaхад эртний нүүдэлчид 9-10 терлийн бичигтэй байж гэж таамагладаг юм байна. Вэй,Суй улсуудын сударт Тоба нар шинээр бичиг зохиож, Сүмбэ хэлээр олон ном бичсэн тухай тэмдэглэгдсэн байдаг. харамсалтай тэр номууд нь олдоогүй. кидануудын их бичиг 1000 гаруй тэмдэглэгээтэй байсaн, зүрчид удалгүй Киданы их бага бичгийг дуурайж еерсдийн их бага бичиг гэгчийг зохиосон байна.
Зарим нэг асуудлууд гарч ирээд байдаг. Эдгээр ни, Уйгурууд яг босоо бичигтэй байсан уу? Тататунга гэж хүний тухай 1660 оны үед бичсэн Алтан товчоо-д л хальт дурдсан байдаг. Нууц товчоо-д бол огт байхгүй. Ондоо ямар тэмдэглэлд Тататунгаг дурдсан байдаг вэ, мэдэх үү? Монголчууд уйгуруудаас биш харин шууд арамэй, согд нараас бичгээ авсан байж болох талаар юм байдаг болов уу? Энд бичсэнээр бол уйгуруудаас хамаагүй өмнө монголчууд бичигтэй байсан болох гээд байна. Уйгурууд бол нилээн сүүлд яг энэ нэрээрээ сонсогдож бичигдэж эхэлсэн хүмүүс шүү дээ.
Тататунган талаар ондоо ямар сурвалжид гардгийг мэдэхгүй. Арамэй усгээс согд усэг ууссэн. Арамэй н’ согдоос бур эртнийх гэж ойлгосон. Арамэй согд хоёрын хооронд бас ялгаа бий болов уу. Арамэйг түрэгүүд, согдыг уйгарууд хэрглэсэн болов уу.
Монголын нутагт байсан нуудэлчид согд бичигтэй танилцаж эхэлсэн нь 4-5 р зууны уед байх. Ялангуяа Турфан шинжаанд бол бур их дэлгэр байсан, мэдээж худалдаа наймаа хийхэд согд бичгийг хэрэглэдэг л байсан байж таарна. Тэр Мани шашин монгол нутагт дэлгэрэх уед л согд бичиг орж ирсэн байх. Тэгэхээр Сянби-н Тоба Вэй улсуудын шинэ бичиг гээд байгаа нь согд бичиг байх. Нирун нар энэ уэд согд бичигтэй танилцсан л байж таарна. Нүүдэлчдийг бичигтэй байсан гэх сурвалжууд ховор байх. Модон дээр хэрчлээс тэмдэг тавьж мэдээ хадгалдаг, эсвэл дайтахдаа цэргийнхээ тоог хонины хорголоор тооцоолдог, өвс шүлждэг гэх мэт хачин хачин юм бичсэн байдаг юм.
Бас нэг оор асуудал бол, Тэр үeд өргөн дэлгэр байсан хятад ханзыг авалгүй заавал уйгур авсан нь ямар учиртай вэ? гэж, Ханз хэрэглэнэ гэдэг чинь хэлээ бүр солино гэсэн үг. Уйгур хэлэнд тэр үед 18 үсэг (сүүлд 21,23 болсон) байсан. Тэр үсгүүд монгол хэлийг авиалан дуурайхад хамгийн ойр байсан хэрэг. Нэгд, хятад хэл авиа зуйн хувьд монгол хэлнээс тэс ондоо, хоёрт дүрс үсэг зохиосноос авиа дуудлагийг тэмдэглэх нь илуу амар. Уйгуруудаар том албан тушаалаа гуйцэтгүүлж байсан, соёлын хувьд уйгурууд торгоны замыг эзлэн 200-300 жил байсны хувьд перс, араб, энэтхэг соёлын нөлөөгөөр асар их зүйл хуримтлуулж чадсан. Монголчууд хятад хүнд дургуйдээ хятад соёлыг аваагуй нутаг буцсан шүү дээ.
http://kuddusis.tripod.com/PresentationUighurs_files/frame.htm - Уйгурын тухай сонирхолтой тойм ороод үзээрэй!
No comments:
Post a Comment