Saturday, January 3, 2009

Дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийн талаар


Сүүлийн үед Монгол болон, гадаад улс орнуудад Чингис хааныг бие хүнийх нь хувьд ихээхэн сонирхож, түүний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь арай өөрөөр дахин авч үзэх боллоо. Энэ нь чухам юутай холбоотой вэ?

Давын өмнө Чингис хаандаа тулгуурласан үндэсний номнолыг бий болгох гэсэн Монголчуудын хүсэл, эрмэлзэлтэй холбоотой. Монголчууд Чингис хааныг монголын тулгуур тєрийг үүсгэн байгуулагч, 13 дугаар зууны эхэнд Азийн газар нутагт үүсэж, Төв европыг хамарч, орос, цагаадай-тємєрийнхєн, шэйбан-үзбэкүүд, хөлөг хааныхан, Их Моголчууд болон Ногай, казах болон Казаний хаант улсын эх суурийг тавьсан хүнээрээ зүй ёсоор бахархаж, үндэсний хэмжээнд цоо шинээр авч үзэж байна.

2003 онд Чингисийн төрийн 840 жилийн ойг тохиолдуулан түүнийг Монголын Эзэнт Улсын хаанаар өргөмжлөх агшинг харуулсан Чингисийн хаан сэнтийд залран байгаа хөшөөг нийслэлдээ сүндэрлүүлсэн билээ. Чингис хааны дүрийг дан ганц сөрөг талаас нь дөвийлгөн гаргадаг байсан Зөвлєлт Холбоот Улс задран унасны дараагаас Чингис хааны монголын ард түмний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг ийнхүү бодитойгоор авч үзэж, үндэсний болон олон улсын төвшинд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголчуудын тууштай, нөр, дипломат хүчин чармайлтын үрээр дэлхийн соёл, иргэншлийн хөгжилд Чингис хааны оруулсан аугаа их хувь нэмрийг дэлхийн олон улс, түмэн хүлээн зөвшөөрч эхэлж байна.

2006 онд НYБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээр тэмдэглэн єнгєрүүллээ. Чингисийг бие хүнийх нь хувьд сонирхох, судлах энэ тэсрэлтэнд Чингис судлалаар туурвигдсан эрдэм шинжилгээний чамгүй олон бүтээлүүд түлхэц єгсєн юм. АНУ-д л гэхэд Монголын төрт улсыг үндэслэн байгуулагч Чингисийн амьдрал, үйл ажиллагааг судлан шинжилсэн цєєнгүй бүтээл гарлаа. Тухайлбал, Америкийн эрдэмтэн Дж. Ведерфорд 2004 онд "Өнөөгийн Ертєнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан" дуулиант бүтээлээрээ Чингис хааны нэр хүндийг өргөхөд их зүйл хийсэн гэж "Вашингтон пост" сонинд тэмдэглэсэн байна. Зохиогчийн үзэж байгаагаар "Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх гарамгай удирдагчдийн нэг байсан юм. Түүний нэр хэдэн зууны туршид барууны орнуудад цуст дайн, харгис түрэмгийлэн эзлэгч, дээрэмчин, нүүдэлчний бэлэг тэмдэг болж ирсэн юм. Харин Чингис хаан бол Монголчуудын хувьд Америкт Джорж Вашингтонтой л адилхан эцэг шүтээн нь юм".

2006 онд Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор хятад, монгол, орос, япон, АНУ-аас 50 гаруй шинжээч,судлаачид оролцсон олон улсын симпозиум зохион байгуулагдаж, Чингис хааны талаар олон санал бодол, үнэлэлт, дүгнэлт дэвшигдэж байсан бєгєєд хамгийн гол нь Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг анх удаа эерэгээр тэмдэглэсэн юм.

Чингис хааны нэр олон дэвшилтэт өөрчлөлт, хүвьсалтай,холбоотой. Тухайлбал Чингис хаан шашин, шүтлэгт тэвчээртэй хандах, эмэгтэйчүүдийн санаа бодлоо илэрхийлэх болон бусад эрхийг хүндэтгэх суурийг тавьсан тухайн үеийнхээ дэвшилт удирдагч байлаа. Тэрээр бас бусад оронд илгээх элчийг хамгаалах дипломат ёсыг санаачлагч байлаа." Вашингтон пост" сонинд мэдээлж байгаагаар АНУ-ын нийслэлд Чингис хааны хөшөө босгох талаар яригдаж байгаа ажээ.

2006 оны 10 дугаар сард Монгол улсын Ерєнхийлэгч Н.Энхбаярын санаачлагаар Монгол улсын Парламент Чингис хааны нэрийг хэрэглэхийг зохицуулах тухай хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн нь, нэгд, Чингис хааны нэр хүндийг доромжлон гутаах зорилгоор түүний нэр, зургийг хэрэглэхийг хориглох,Чингис хааны нэрийг улс төрийн намууд, төрийн бус байгууллагад тэдний явцуу эрх ашиг, зорилгоор хэрэглүүлэхгүй байх, гуравт, монголын ард түмний түүхэн өв, уламжлалыг хамгаалах зорилготой байв. Монголын парламентын гишүүн Д. Арвин Чингис хааныг Казахстан, Сибирь, Хятадын Өвар Монголд төрсөн мэтээр цуурхан "бидний түүхийг гуйвуулж байна" гэжээ.

Чингис хааны амьдрал,үйл ажиллагааг цоо шинээр судлан авч үзэж байгаа нь монгол төрийн түүх, улмаар Төв Азийн ард түмнүүдийн түүхийг гуйвуулан авч үздэг байсан Зєвлєлтийн түүх судлалыг бүрэн булшилсан юм.

Хятадын эх сурвалжаас үзвэл, Чингис хаан киад овгоос гарвалтай аж. Түүний эцэг Есүгэй томоохон сурвалжит хун байсан бєгєєд Тэмүүжинг 13 настай байхад нь турк хэлээр ярилцах хэрээд омгийнхонд аваачин үлдээж албаны болон хүмүүжил олох эхийг тавьжээ . Тэмүүжиний ертєнцийг үзэх үзэлд түрэгийн соёл, уламжлал хүчтэй нєлєєлсєн юм. Yүнийхээ ч ачаар тэрээр Солонгосийн хагас хойгоос Xар болон Газрын дундат тэнгис, Амударья голын эрэг, ємнєт Сибирээс Тєвд, Ираны єндєрлєг хүртэлх асар уудам нутаг дэвсгэртэй Түрэг омгийнхнийг єєртєє нэгтгэн, нягтруулан захирч чадсан.

Чингис хаан Түрэг овогт багтах караханидийн Кунград хотын бүсгүйтэй гэрлэж байсан юм. Одоо Узбекийн бүх газар нутаг, Казахстаны ємнєт хэсэг, Ферган, Зарафшаны хєндий, Таджикистаны Согд муж, Киргистаны Ош, Джалалабад мужуудад энэ домогт овгийн удам, угсаа аж тєрсєєр байна.

Узбекстанд Каракалпакын Автономт Улсын Амударья голын бэлчир дэх Кунград хот энэ овгийн нэрээр нэрлэгдсэн юм. Энэ бүхэн Чингис хаанд Моувараннахра болон Семиречье хавийн газар нутгийг эзэгнэсэн Карахайдийн хаан ширээнд суух эрх ч олгосон байх. Энэ бүх хүчин зүйлс нь Тэмүүжинг ядуу, буурай түрэг омгийнхонд элгэмсүү, єєриймсєг хандах, түрэгүүдэд ч тєвлєрсєн улсад нэгдэх эрмэлзлийг бий болгосон байж болно.

"Монгол" гэх євєг үг олон омог, тєрлийн, түүний дотор Түрэг омгийнхнийг хамтатгасан нэрээр Чингис хааны үед бий болсон юм . Түүхийн олон эх сурвалжид монголчууд болон түрэг омгийнхоны хооронд угсаа гарвалийн олон нийтлэг зүйл байгаа бєгєєд энэ нь улмаар Узбек үндэстний угсаатний сурвалжийн гол бүрэлдүүлбэр болсон байна.

Гадаадын дийлэнх эрдэмтэн, судлаачид, тухайлбал Япон, Хятадын судлаачид Монголчуудыг хєнхєр цэнхэр нүдтэй Гуны удам, угсаа гэж үздэг байна. Чингис хааны эцэг гун үндэстэн болохын хувьд цэнхэр нүдтэй байсан. Монгол судлаачид монголчуудын эртний нэр нь "муогу"бєгєєд эртний түрэг омгоос гарвалтай "говчи" омгоос үүдэлтэй гэж үздэг.

Чингис хааныг түүхийн тавцанд гарч ирэхээс ємнє "мэнгү" / Хятадаар/ омог байжээ. Монголчүүдын бүрэлдэхүүнд олон түрэг омог оролцож явсан бєгєєд одоо тийм түрэг омог 44 байна.

Чингис хааны баруун зүг , Дорнот Европыг хүртэл хийсэн аян дайн монголчуудыг Тєв Ази болон Орос /Татарстан, Буриад, Чуваш/-тєй холилдох, сүлэлдэх эхийг тавьсан юм. Монголын эзэнт гүрний асар уудам газар нутгийг Чингис хаан хєвгүүдийнхээ хооронд хуваахад том хүү Зүчи хаанд Ємнєт Сибирь, Дашти-кипчакийн тал нутаг, Ижил мєрєн орчим, Хорезм оногдсон юм. Зучи хааныг нас барсны дараа энэ газар нутаг хүү Бат хаанд шилжсэн бєгєєд, хоёр дахь хүү Цагаадайд Ижилийн хєндий,Семиречье болон Моувараннахр ногдсон.

Чингис хааны удам угсаа Еврєазид ч бүрэлдэн тогтлоо. Орос орон гэхэд 300 гаруй жилийн турш Алтан Ордийн эрхшээлд байсан бєгєєд Зүчийн удам угсаа Оросын Юсуповынхний, Аракчевийнхний, Догшин Иваны эх Елена Глинская, А.Суворов, И.Тургенев нарын уг сурвалж бүрэлдэн тогтоход хүчтэй нєлєєлсєн юм.

Чингис хааны ач Хөлөг-хаан /1217-1265/ єнєєгийн Иран, Афганистан, Туркменстан, Кавказийн чанад, Ирак, Бага Азийн ємнєт хэсгийг хамарсан Хөлөгийн улсыг байгуулсан юм. Хөлөгийнхөний хойч үе нь ший шашинтай, дари хэлтэй Афганы Хазарууд юм.

Чингисийн удмын хойч үед бас одоогийн Афганистан, Ираны нутагт аж тєрдєг Чорамакууд багтдаг. Тєв Азийн улс орнуудад хаан ширээнд суух эрх дархаа тунхаглагч олон хаад єєрсдийгєє Чингисийн удам угсаатай гэж зарлаж, бусад омог, аймгийнхний хүндэтгэлийг хүлээж чаддаг байлаа.

Эмир Төмөр бол Чингисийн залгамжлагч мєн. Эмир Төмөр бол "түрэгжсэн монгол аймаг Барлас"-ын гаралтай Эмир Тарагайн хүү бєгєєд тэрээр єєрийгєє Тэмүүжиний шууд удам, хоёр дахь хүү Цагаадайгаас удам угсаатай гэж бахархан ярьдаг байжээ. Төмөрүүдийг хожмоо Энэтхэгт Их Моголчууд гэж нэрлэдэг байв. Захиритдин Бабур /1483-1530/-ийн үндэслэсэн тэдний ноёрхол Кабул хүртэлх Энэтхэгийн бараг бүх нутгийг эзлэж байжээ. Ташкентийн захирагчдын нэг байсан Бабурийн євєг эцэг Юнус хаан /1415-1487/ Монголын султаан(хаан ) байв. Түүнийг таалал тєгссєний дараа Ташкент хотын Шайхантахур дүүргийн бунханд оршуулжээ.

Хүчирхэг Моголууд-төмөрүүд Энэтхэгийг захиран суухуй үед Агрэ хот дах Тадж-Махал, Улаан цамхаг, Делийн Ариун сүм, Жахангирийн бунхан зэрэг дэлхийн соёлын үнэт зүйл болох архитектурийн гайхамшигт дурсгалт газрууд сүндэрлэсэн нь түүхийн үнэн. Узбек үндэстэн бүрэлдэн тогтоход Чингисийн удам угсаа болох шэйбанүүд, Цагаадайнхан ихээхэн нєлєє үзүүлсэн байна. Цагаадай-тємєрчүүд гэр бүлийн холбоогоо Узбекүүдтэй бататгахыг эрмэлздэг байлаа. Узбек гал голомтыг єнє эртний ч гэж үздэг байсан байна.

Түүхийн шинжлэх ухаанд "узбек хүй элгэн" гэх нэр томьёо байдаг . Энэ нь "узбекүүд" гэж нэршсэн 13 дугаар зууны 80-аад оноос 14 дүгээр зууны эх хүртэл амьдарч байсан түрэг-монгол овог юм. Шинжлэх ухаанд тэднийг бас "даштикипчакийн узбекүүд" эсвэл "нүүдэлчин узбекүүд" гэж нэршүүлж иржээ. Энэ узбекүүдийн нэртэй тєлєєлєгч нь Зүчи хааны 5 дахь хєвгүүн Шэйбанаас угсаа сурвалжтай, Бухар нийслэлтэй анхны Узбек улсыг байгуулсан Мухаммэд Шэйбань хаан (1451-1510) юм.

Чингис хааны нэр, бие хүнийх нь онцлог харамсалтай нь улс тєрийн мэтгэлцээн, ашиг хонжоо, гуйвуулгын талбар болчих гээд байна. Хятадын үндэсний шинэ үзэл баримтлал боловсруулах гэсэн Бээжингийн хүчин чармайлт идэвхжиж байгаад Монголчууд сэтгэл түгшиж байна. Ялангуяа "чжунхуа минцзу" хэмээх хятадын нэгдмэл нэг үндэстэн бүрдүүлэхэд чиглэсэн тэдний суртал нэвтрүүлэг анхаарал татаж байгаа юм.

Сунь Ятсены санал болгож байсан энэ нэр томьёо нь Хятадын бүх цєєнх үндэстэн, ястан, түүний дотор Өвєр Монголыг багтаасан бєгєєд "зєвлєлтийн ард түмэн“ гэдэг лугаа адил хийсвэр утгатай юм. Энэ үзэл баримтлалаар бол Хятадад аж тєрдєг 5,2 сая монголчууд Хятадад уусах аюул нүүрлэж байна . Чингис хааныг бие хүнийх нь хувьд ийнхүү тайлбарлах нь Хятадын монголчуудын гарвал угсаагаа хадгалахад муугаар нєлєєлєх үзэл суртлын хүчин зүйл болох талтай.

АНУ-ын хувьд Чингис хааны эзэнт гүрний талаар Монгол улсын баримтлаж байгаа бодлогыг дэмждэг. Энэ нь магадгүй эрчим хүчний ч хүчин зүйлтэй холбоотой байж болох. Азийн тєвд орших энэ орны газар нутагт эрэл хайгуул хийгдээгүй, нүүрсний болон эрдэсийн асар их нєєц нуугдаж байгаа юм. Монголыг идэвхтэй дэмжих америкийн бодлого нь нефтнийхээ импортын 60 орчим хувийг Ойрхи Дорнодоос авч байгаа Хятад улсыг Монголын эрчим хүчний нєєцєд оруулахгүй гэсэн далд санаа ч байж болох юм. Барууны шинжээчдийн үзэж байгаагаар Монголын талаарх Вашингтоны бодлого нь Хятадыг барьж байх гэсэн стратегитэй холбоотой байж болно .

Чингис хааныг бие хүнийх нь хувьд шоохоорхох сонирхол Казахстанд бүр ч ихэсч байна. Энэ сонирхлыг бүр онцгой гэж хэлж болно.Учир нь казах эрдэмтэд дээд удирдлагынхаа заавар, жолоодлогоор Чингис хааныг хасагийн ард түмнийг үндэслэгч гээд түүхэндээ хамаарүүлж байна. Түүгээр ч барахгүй узбек, казах болон түрэгжсэн монголчуудын удам угсааны хувьд нэг сурвалжтай гэдгийг огоорон кипчакуудтай түүх нэгтэй болохыг эрмэлзэж байна. Тэд "Чингис хааны тєр мєхсний дараагаар Казахийн хаанчлалын эрин эхэлсэн. Казахийн хаанчлал бий болсон нь чингисчүүдийн нэртэй, түхайлбал Туг тємєр , Жанибек, Хэрээ нарын угсаа болох ойрын тєрєл Абулхайр хан, Шэйбанид-үзбек нартай холбоотой. Туг тємєр нь Зүч хаан(Чингис хааны том хүү)-ы хүү, Жанибэк, Кэрэй хоёр Цагаан ордийн сүүлийн хаан Баракийн хүүхдүүд юм. 15 дугаар зууны эхний хагаст тухайн үедээ Узбекийн Улс гэж нэрлэгдэж байсан Абулхайр хааны эзэмшилд одоогийн казахстаны тєвийн болон баруун хэсэг болох Дэшт болон Кипчакийн тал багтаж байлаа”.

Хасгуудийн гарал үүслийн талаар Казахийн удирдлага түүхэн хүчин зүйлсийг харгалзахгүйгээр хоёрдмол байр суурь баримтлаж байгааг Ахмед Мурзабулатов нарын эрдэмтдийн нотолгоонд тод харагдана. Энэ эрхэм "казахууд еврэй үндэстний дараа орох бурхнаас заяасан, хүн тєрөлхтєнд эрхэм дээд баялгийг авч ирсэн бүтээн байгуулагч ард түмэн" гэж чин үнэнээсээ улайран нотлож байгаа юм. Тэрээр цааш нь казахийн ард түмний мєн чанар нь Алтан Орд, казахуудийн одоогийн эх оронч үзэл бол ЭХ ОРНОО хайрлах сэтгэлтэй холбоотой.

Казахстанд ОТАН буюу эх орон хэмээх ойлголт үндэсний суртал номнолын хэмжээнд хүрчээ. Назарбаевын толгойлдог Нур Отан намын нэрийн орчуулга нь Эх орний гэрэл гэгээ, Нурсүлтан гэдэг нь гэрэл гэгээ цацруулагч султан(хаан) ажээ. А.Мурзабулатов "Казахуудын гарал үүсэлийг Тэйлєрєєр тайлбарлах нь" єгүүлэлдээ "казахууд болон бусад монгол угсаатны жижиг толгойтой байгаа нь тэдний оюуны сэтгэх чадварт огт нєлєєлдєггүй. Монгол гарвалтны тархиний яс нь жижиг ч, тэдний тархи нь аугаа юм. "Эхо планеты" сэтгүүлийн 2004 оны 44 дүгээрт Ольстер, Хельсингийн их сургуулиудийн эрдэмтдийн явуулсан судалгааний талаар бичсэн байна. Эдгээр судалгааны дүнгээс харвал монгол гарвалтны, тэгэхлээр казахуудын уураг тархи европ гаралтны тархинаас 50 грамм илүү жинтэй байжээ.

Түүнчлэн бидний тархи негр гаралтныхаас бүр 100 граммаар илүү байна. Казахуудын ойрын тєрєл болох Бүгд Найрамдах Монгол Ард Улсын оршин суугчид оюуны хєгжлийн єндєр чадавхитай байгаад гайхах явдалгүй юм. Ирланд, Финийн эрдэмтдийн судалгаагаар монголчуудын IQ эрэмблэлийн эхний шатлалд багтах бєгєєд израйлчүүдын IQ- г дагуулдаггүй байна".

Энэхүү "түүхч" бүр Нурсултан Назарбаев гарч ирсэн нь бурханы зохиол бєгєєд энэ тухай "Гром" гэх кораны сударт бичигдсэн байдаг гэнэ. Бурханаас заяат Назарбаев мусульман, иуд, христуудтэй харилцан ярилцаж, тэднийг нэгтгэж чадах юм гэнэ. Хамгийн хачирхалтай нь Нурсултан Назарбаев єєрєє энэ бүхнийг хєхүүлэн дэмжиж, нээрээ ч єєрийгєє аврагч хэмээн лут итгэсэн бололтой. Казахстанд түүхийг ийнхүү тайбарлаж байгаа нь хуучин Зєвлєлт Холбоот Улсад багтаж байсан орнууд, бусад гадаад улсуудад цацаж байгаа гуйвуулга гэж үзэхгүй л бол хүний оюун санааг тєєрєлдүүлсэн Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар ташаа ойлголт, тєсєєлєл бий болгох гэсэн оролдлого мєн.

Турсунбой Ботиров
Орчуулсан профессор П.Увш.

No comments:

: