Tuesday, January 20, 2009

Чингис хааны Их засаг хууль бол Монголчуудын тэнгэрлэг оршихуйн vндэс мєн

доктор (Sc.D) профессор Намсрайн Ням-Осор

Монголчууд ын анхны бичмэл томоохон хууль болох “Их засаг” нь ганц далайлтаар нэг суурин дээр бvтэж бvрдсэн биш бєгєєд Чингис хаан Монгол овог аймгуудыг нэгдсэн нэгэн их гvрэн болгох явц дунд тvvнийг дагалдан аажмаар бvрэлдэн хэлбэршсэн байна. Их засаг хуулийн бий болсон vйл явцыг ерєнхийд нь суурилан хуримтлагд сан, эмхлэгдэн цэгцлэгдэж тархан тvгсэн, нєхвєрлєгд сєн буюу нэмэгдэн баяжиж улам боловс ронгуй болсон гэж гурван vе шатаар хувааж vзэж болно.

1189 онд Хамаг монголын хаадын уг удмын хэсэг ноёдын єргємжлєлєєр Тэмvжин хаан ширээнд суусан цагаасаа тєр ёсны анхны зохион байгуулалтаа хийхдээ л тэрээр тодорхой горим журмыг мєрдлєг болгосон нь гарцаагvй бєгєєд энэ нь монголчуудын уламжлалт ёс заншил буюу хэв хууль байсан ажээ. Чингис хаан эдгээр ёс заншлын дээр тухайн цаг vе нєхцєл шаардлагын дагуу зохих зvйлийг шинээр нэмсэн нь мэдээж юм. Ингэхлээр уламжлалт ёс заншил, тухайн vед шинээр нэмэгдсэн зvйлvvд нийлээд “Их засаг” хуулийн анхны vvсэл эх суурь болсон байна. Их засаг хууль олон жилийн турш тасралтгvй боловсронгуй болж нэмэгдэн баяжсаар улс гvрэнд тархаж сахин мєрдєгдєх цогцолбор их хуулийн тvвшинд хvрчээ. Их засаг хууль vvсэн гарсан цаг vеийг тvvхчид Тэмvжин Хэрэйд болон Найман аймгийг дарсны дараахан vе 1204-1206 он гэж vздэгтэй санал нийлж болох юм.

Тэгэхдээ бvхэлд нь аваад vзвэл энэ ажил нь Тэмvжин Хамаг монголын хаанаар єргємжлєгдсєн 1189 оноос хойш тасралтгvй vргэлжилсэн нь гарцаагvй юм. Чингис хааны єєрийн нь бодлоор бол янз бvрийн газар, янз бvрийн байдалд тохируулан тус бvрд засаг тогтоож бас янз бvрийн ялт ажиллагаанд тус бvр нэг цааз тогтоохыг зорьдог байна. Гэвч монголчууд єєрийн бичиг vсэггvй тул хvvхдvvдээ уйгаржин бичиг сургахаар зарлиг буулгасан бєгєєд холбогдол бvхий засаг ба хууль зарлигийг хуйлаасанд бичvvлдэг байсан бєгєєд эдгээр хуйлаасыг Их засгийн бичиг хэмээх бєгєєд их хааны санд хадгална. Шинэ хаан єргємжлєгдєх, цэрэг засаж мордох буюу ноёд язгууртнуудын хуралдай хийж тєрийн хэргийг зєвлєхийн цагт тэдгээр хуйлаасыг гаргаж, тvvнд заасан ёсоор гvйцэтгэнэ. Чингис хаан єргємжлєгдсєнийхєє дараах vед монгол овог аймгуудыг нэгтгэн захирах болсноор тэдгээрийн тус тусын дотоодод баримтлагдаж байсан ёс заншлыг єєрчлєх зохистой хууль дvрмийг шинээр тогтоох ажил хийсэн байна. Харин “Их засаг” хуулийг нийтэд зарлан тунхагласан нь 1206 оны Их хуралдайн vед болсон нь маргаангvй тодорхой зvйл юм.

“Тэмvжин хаан ширээнээсээ дохио єгмєгц асрын гvнээс Их засаг хуулийг бичсэн самбаруудыг урьд нь явах бємбєрчдийн араас аван гарч ирэв. Ордны уйгар эрдэмтэд эдгээр самбарт бичигдсэн заалтуудыг чанга дуугаар уншиж сонсгох бєгєєд бємбєрийн дуун хуралдагчдын анхаарлыг тvvнд хандуулах аж” гэж Вл.Череванский бичжээ. “Их засаг” хуулийг эцэслэн боловсруулж, олонд тунхаглан зарлахдаа бvрэн эхээр нь заалт тус бvрээр нь бичсэн байсан гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй юм. Yvнийг дурдахын учир гэвэл “Их засаг” хуулийг бичигдмэл хууль байгаагvй бєгєєд Чингис хааны аман айлдвар, заалт зарлиг тєдий зvйл гэж vзэх явдал нэлээд тvгээмэл байгаатай холбоотой юм. Гэвч дийлэнх судлаачид “Их засаг” хуулийг бичигдмэл хууль байсан гэдэг талаар санаа нийлж байдаг нь тvvхэн эх сурвалжид vндэслэсэн хэрэг юм. Монголын эзэнт гvрний нэгдэл, цэцэглэлтийн vед амьдарч, Монголд ирж байсан арабын тvvхч Жувейни 1260 онд бичсэн “Ертєнцийг байлдан дагуулагчийн тvvх” номондоо “Их засаг” хуулийг хааны санд байсан хавтангууд дээр бичсэн бєгєєд онцгой чухал тохиолдолд тэдгээрийг зориуд авчран хэрэг явдлыг шийддэг байсан” гэж бичжээ.

Мєн энэ талаар оросын шаштирч Вл.Череванский нэлээд тодорхой зvйл єгvvлсэн байна. Хэрмийн чанад тийш хийсэн нэгэн удаагийн дайралтын vеэр олж авчирсан ган ялтсууд дээр уг хуулийг сийлж бичсэн байлаа. Тэрчлэн Чингис хааны “Их засаг” хуулийн эхийг ямар хэлээр хэрхэн бичсэн тухай асудал хєндєгдєж болзошгvй юм. Yvнд: “Их засгийн” уул эх нь гарцаагvй монгол хэлээр бичигдсэн байж таарна. 1204 онд Найман аймгийг дарсны дараа уйгар угсааны Тататунгаг Чингис хаан албандаа зvтгvvлж улс гvрний хэрэг явдлыг уйгаржин монгол vсгээр бичиж тэмдэглэн хєтлєх болсон болохоор энэ хуулийн эхийг уйгаржин vсгээр бичсэн нь лавтай. Их Монгол Улсын хааны тєрийн албанд єндєр боловсрол мэдлэгтэй уйгар мэргэд олон байсан болохоор эл хууль уйгар хэлээр орчуулагдсан байх ёстой. Цаашилбал Чингис хаан єєрєє болон тvvнийг залгамжлагчид Алтан улсыг удаа дараа дайлж хожим Их Юан гvрнийг хvртэл байгуулж явсны дээр Елюй Чу Цай мэтийн хятад угсааны буюу хятадын соёлд нэвтэрсэн зvрчид кидан эрдэмтэн мэргэдийг ашиглан хятадын уламжлалт тєр ёс, арга барилыг хэрэглэж байсан болохоор “Их засаг” хууль хятад хэлнээ орчуулагдсaнаас зайлахгvй.

“Их засаг” хууль нь монголын их эзэнт гvрний эрх захиргаанд орсон бусад улс орнуудад ихээхэн тархсан агаад Рашид Ад Дин, Жувейны мэтийн тvvхчдийн бичиж тэмдэглэсэн зvйлд єргєн тусгагдсан байдаг. Тэрчлэн Алтан ордны хаад тэргvvтэй монголын нийгмийн дээд зиндааныхан лалын ертєнцєд уусан шингээд байсан vед ч зохих хэмжээгээр сахин мєрдєгдєж байсан зэргээс vзэхэд араб, перс зэрэг бусад хэлэнд ч орчуулагдсан байх ёстой юм. Yvнийг тус хуулиас vлдэж хоцорсон энд тэндээс олдож тэмдэглэгдсэн зvйл заалтууд нотолж байна. Дээрх бvх vндэслэлvvд хийгээд гол тєлєв XIII-XIV зууны шаштирч тvvхчдийн тэмдэглэснээс vзэхэд “Их засаг” хууль бол Чингис хааны єєрєє нягтлан боловсруулж эмхэтгэн цэгцэлж бичvvлсэн хууль цаазын бичигдмэл эх сурвалж мєн агаад тухайн vед оршиж байсан, тvvнээс vл хамаарсан маягтай овог аймгуудын жижиг хэв хуулиудыг бодвол нийт монгол овог аймгуудыг хамарсан, монголын эзэнт гvрний хэмжээний нийтлэг шинжтэй ерєнхий хууль байсан бєгєєд тийм ч учраас “Их” гэсэн тодотголтойгоор нэршсэн байна. “Дорно дахинд татаар нарын хvчин чадлыг илт харуулсан байлдан дагуулагч Чингис хаан хэрэйдийн Ван ханыг ялан дийлж хамаг эрх мэдлийг гартаа аваад зарим нэгэн гол гол ёс журам, зарим ял зэмлэлийг тодорхойлон бvгдийг нь ном болгож бичээд тvvнийг Ёс буюу засаг хэмээн нэрлэсэн байна. Мєн чанартаа тэрхvv нэр нь Ёс аж.

Эл номыг нягтлан хянаж дуусгаад тэрээр эдгээр хуулийг цємийг нь ган хавтан дээр сийлvvлэн тэр цагаас эхлэн бурхан тэнгэр єєрєє улс vндэстнийг устган мєхєєх хvртэл vндэстэн тэр чигээрээ даган мєрдєж байвал зохих хууль болгосон байна. Засаг хууль тvvнийг залгамжлагчдын хувьд заалтыг нь єчvvхэн ч зєрчиж vл болох тийм хатуу чанга хууль болон хэвшжээ” гэж эрдэмтэн Березин дvгнэсэн байна. 1206 онд “Их засгийг” тогтоон тунхагласныхаа дараа тvvнийг дагаж мєрдєх ажлыг хариуцан хянах хvнийг томилж улсын их заргачийг бий болгов. Заргач нь “Их засаг” хуулийн vндсэн дээр Чингис хааны тогтоосон тєр гvрнийг засах, цэрэг ардыг боловсруулах, цэрэг дайны ажил явдал болон нийгмийн эмх журмыг сахиулах гэх мэтээр улс гvрний хэргийг чиглvvлэн шийдвэрлэж байх vvрэгтэй байлаа. Одоо монголын эзэнт гvрний энэхvv анхны бичигдмэл хуулийн шинж чанарыг тодорхойлоё. Эн тvрvvнд хэлэхэд “Их засаг” бол монголын феодал язгууртнуудын элч тєлєєлєгчийн боловсруулж батлуулсан феодалын нийгмийн хууль байсан билээ. Ингэхээр “Их засаг” бол монгол оронд феодалын харилцаа тогтон тєлєвших явдлыг хангасан феодализмын vеийн анхны хууль мєн. Yvнд тvvний гол шинж нийгмийн vvргийн нэг чухал тал оршино.

“Их засаг”-ийн дэвшилт ач холбогдол нь “Монголын нэгдсэн шинэ тєрийн гол хууль болж феодалын харилцааг хууль эрхийн vvднээс эрхшvvлэн баталсанд оршино хэмээн академич Ш.Нацагдорж тодорхойлжээ. Харин зарим судлаачдаас “Их засаг”-ийг монгол улсын боолын эзэн ангийн хууль цааз хэмээн vзвэл тохиромжтой гэж vзжээ. “Засаг” хуулийн гол шинж нийгмийн vvргийн нєгєє чухал тал нь овгийн байгууллын vлдэгдлийг даван туулах заншлын хийгээд шилжилтийн шинж бvхий эрх зvйн заримдаг хэм хэмжээг феодалын эрх зvйн хэв шинжит хэмжээгээр бvрэн солиход тvvхэн роль гvйцэтгэснээр тодорхойлогдоно. Засаг хууль гарч нийгэм тєрийн амьдралд хэрэгжсэнээр монгол оронд єєрийн євєрмєц феодалын эрх зvй бvрэлдэн тогтжээ. Yvнд засаг хуулийн нийгмийн ач холбогдол оршино. “Их засаг”-ийн ийм євєрмєц шинжийг судлаачид шинжлэн нотолж єєр єєрсдийн дvгнэлт хийсэн байх нь тааралддаг.

В.Я.Владиморцов, Рашид Ад Дин, Ч.Жvгдэр нарын хийсэн дvгнэлтийг онцлон дурьдаж болно. XIV зууны их тvvхч Рашид Ад Дин засаг нь тvvнийг бичигдэхээс ємнє монголчуудын мєрдлєг хэвшил болж байсан хэв хуулийн vргэлжлэл байв гэсэн байхад XX зууны эхэн vеийн оросын судлаач В.Я.Владимирцов уг хууль монголчуудад хэв ёс, дадал заншлыг бататгасан феодалын тєрийн гол хууль байсан гэж дvгнэсэн байна. Тэгвэл XX зууны эцсийн монголын нэрт эрдэмтэн Ч.Жvгдэр засаг хуулийг баяжсаар яваандаа хуульчлагдаж ирсэн монголын хэв хууль, ардын дадал заншил vзэл бодол, сургаал ёс буй болгосон байна. Тvvний гол vндэслэл нь єєрийн ард тvмний овгийн эртний уламжлал vзэл заншилд тулгуурлажээ гэж бичжээ. Хоорондоо их зайтай тvvхийн єєр цаг vед амьдарч байхдаа засаг хуулийн талаар судалгаа хийсэн дээрхи томоохон нэрт эрдэмтдийн бичсэнээс vзэхэд “Их засаг” нь заншлын хэм хэмжээг нилээд хэмжээгээр тусгаж, тэдгээрийг эрх зvйн хэм хэмжээгээр хуульчлан бэхжvvлж байсныг харуулж байна. Yvнээс ургуулан “Их засаг”-ийг монголчуудын хэв хууль, vзэл бодол, ёс заншлын уламжлалыг нилээд хэмжээгээр тусгасан хууль байжээ гэсэн дvгнэлт нь зарчмын хувьд vндэслэлтэй юм.

Судалгаанаас vзэхэд дээр дурьдсан эрх зvйн хєгжлийн уламжлал Чингисийн Их засагт нєлєєлж зохих хэмжээгээр туссан нь нотлогдох бєлгєє. Феодалын тєвлєрсєн улс тогтох хvртэлх тvvхийн урт хугацаанд эрх зvйн хэм хэмжээгээр бэхжин мєрдєгдєж ирсэн хааны хэмжээгvй эрх, тєр, засгийг тэргvvлэх, хууль тогтоох, тєрийн тvшмэдийг томилох, огцруулах, цэрэг командлах, шvvн таслах дээд эрх эдлэх гэх мэт засаг захиргааны аравтлах хуваарь, улсыг тvмэт, мянгат, зуут аравтад хуваах тэдгээрийг толгойлогчдын эрх vvрэг, цэргийн зохион байгуулалт, байлдан тулалдах журам, цэргийн эрхтэн, тєрийн тvшмэдийг томилох, шагнаж баалах ёс, тэдгээрийн зэрэг дэв, эрх дарх, харъяат хvмvvсээ захирах горим, алба татварын тєрєл, оногдуулах журам, шvvн таслах эрх, ял шийтгэлийн тєрєл хэмжээ зэргийг тогтоож, нэгдсэн ёс бvрэлдэн бий болоход нэн чухлаар нєлєєлсєн байна. Єєрєєр хэлбэл “Их засаг”-ийг гаргахад тэдгээрийг зохих хэмжээгээр харгалзсан гэсэн vг.

Yvнээс vндэслэн “Их засаг” нь єєрєєсєє ємнє гарч мєрдєгдєж байсан хууль цааз, тvvгээр тогтоогдсон хэм хэмжээний уламжлалыг авч ашигласан хууль байжээ гэсэн дvгнэлт хийж болно. Ингэхлээр “Их засаг” бол єєрєєсєє ємнєх зан заншлын болон хууль цаазын уламжлалыг шингээж монголд анхлан бvрэлдэж тогтсон феодализмын харилцаа нийгэм тєрийн амьдралын эрх зvйн vндсийг бататган бэхжvvлж, эртний тvvхт монгол орон, тvvний нvvдлийн хэв шинжит ард тvмний онцлогыг тусган илэрхийлсэн євєрмєц бvтэц, агуулгатай бичмэл хууль байсан нь тодорхой. “Их засаг”-ийн ийм шинж нь зєвхєн монгол орны онцлог тєдийгvй дэлхий дахины хагас суурьшилтай буюу нvvдлийн маягийн амьдралтай бусад ард тvмний хэв шинжит онцлогийг илэрхийлсэн ерєнхий шинж ч байж болох юм. Єєрєєр хэлбэл “Их засаг” шиг ийм хэв шинжит хууль нvvдлийн болон хагас суурьшмал байдалтай улс тvмнvvдэд тогтон vйлчлэх зvй тогтолтой байхыг vгvйсгэж болохгvй. Суут сэтгэгч хуульч Карл Маркс монголын феодалын тєвлєрсєн тєр улсын тvvх Чингисийн “Их засаг”-ийн талаар нэгэн сонирхолтой зvйл бичжээ. Тэрээр “Их засаг”-ийн тогтоомжийн онцлог агуулгыг авч vзээд “Аж тєрєх тайж ёсны vр дvнд хагас боловсорсон бvх ард тvмэнд иймэрхvv янзын феодалын эрх зvй буй болж байжээ” гэж дурьджээ.

Цэрэг дайны маягийн амьдралын vр дvнд “засаг” хууль гарсан юм шигээр нотолсон нь тvvхэн бодит байдалд тєдий л vл нийцэх боловч хэв шинжийнх нь хувьд ийм маягийн хууль нийгэм, улс тєр, эдийн засгийн ойролцоо нєхцєлтэй дэлхийн бусад улс тvмнvvдэд тогтон vйлчилж болох хийгээд дурьдсан тvvхэн тодорхой нєхцєлд дэлхий дахины зохих улс орнуудад гарч vйлчилдэг тийм хуулийн нийтлэг шинж чанарыг агуулж байсныг нотолсон нь анхаарал татахгvй байхын аргагvй. Yvнд “Их засаг” монгол орны тєдийгvй дэлхий нийтийн анхаарлыг татах хэв шинжийг агуулж байсан ихээхэн чухал онцлогтой юм. Хууль зvйн шинжлэх ухааны vvднээс тvvний арга зарчмыг хэрэглэж уг хуулийн шинж чанарыг авч vзвэл єєрєє феодалын тєрийн хууль байсан учир тvvгээр тогтоосон хэм хэмжээ нь мєн феодалын харилцааг бэхжvvлж тvvн дээр vндэслэн улс тєр, эдийн засгийн тогтолцоо, зохион байгуулалт, хууль ёс, дэг журмыг тогтоосон аж.

Тодорхой хэлбэл феодализм хєгжсєн улс орнуудад дэлгэрсэн ёс заншлаар феодалын улсад тогтоовол зохих тєрт ёс, эрх зvйн дэг журмыг єєрийн орон, ард тvмний онцлогийг харгалзан тогтоосон ажээ. Тvvний дотор тєрийн байгууллагын тогтолцоо, онцгой эрх ямба, цэргийн vйл ажиллагааны хvмvvст олгосон онцгой эрх ямба, цэргийн vйл ажиллагааны журам, иргэдийг засаглан захирах ёсыг нилээд тодорхой гаргасан байна. Монгол оронд бvрэлдэн тогтсон феодалын харилцаа, тєрт ёс, эрх зvйн журмын vндсийг тогтоон бэхжvvлсэнд “Их засаг”-ийн гол шинж чанар илэрнэ. “Их засаг”-ийг гаргахдаа хааны хэмжээгvй эрх, тєрийг байгуулахад хvчин зvтгэж, хаанд vнэнчээ харуулсан хvмvvст бусдаас илvv эрх дарх олгох, цэрэг байлдааны vед хатуу ёс журам бий болгоход илvvтэй анхаарч улмаар энэ нь уг хуулийн тогтоомжид бодитой тусгалаа олсон онцлогтой. Хааны зарлиг, шийдвэрийг хатуу сахих, тvмт, мянгат, зуут, аравтын ноёдын vгийг харъяат хvмvvс нь нарийн чанд биелvvлэх, цэргийн цаазыг зєрчсєн, алба тєлєєгvй хvнийг гэсгээн цээрлvvлэх, хvн бvрэлгэсэн, их хэмжээгээр хулгай хийсэн, бусдын эхнэр эзэрхсэн, хуурамчаар элч тєлєєлєгч болж мэхэлсэн, хааны зарлигийг гуйвуулсан, усанд бохир гараа дvрж vнс рvv бие засах зэргээр тогтсон журмыг умартсан хvмvvсийг цаазаар шийтгэх эрх зvйн журмыг тогтоож байжээ гэж тvvхч В.А.Рязановский, бvтээлдээ дурдсан байна. Мєн тєрд vнэнч зvтгэж гавъяа байгуулсан цєєн тооны шадар хvмvvсийг бусдаас єндєр албан тушаалд суулгаж, єрх айл, газар нутаг хуваарилан, алив албан татвараас чєлєєлж, гэмт хэрэг vйлдсэн ч ял шийтгэл оногдуулахгvй байхаар дархалснаас гадна нєхєр цэрэг агсан олон арван хvнийг мянгат, зуутын даргаар томилох зарчмыг тогтоон хэрэгжvvлжээ. Энэ бvхэн нь монголд феодалын тєрт ёс, дэг журмыг євєрмєц аргаар бэхжvvлэхэд чиглэж байжээ.

“Их засаг”-ийн шинж чанар, тvvний хууль зvйн хvч чадал нь хуулийг дээдлэн хvндэтгэж сахин биелvvлэх ёс журамд илэрч байсан гэж хэлж болно. Чингис хааны єєрийн тогтоосон хууль цааз заавал биелэгдэх нь хєдєлшгvй зарчим байхыг бvр “Их засаг”-ийг гаргасан тэр цаг vед тунхагласан ажээ. Тэрээр “…….. хєх дэвтэр бичиг бичин дэвтэрлэж, ургийн ураг хvртэл Шихихутагийн надтай эетэж ёсолж, хєх бичиг цагаан цаасан дор дэвтэрлэснийг бvv юvтгэтvгэй /бvv єєрчилтvгэй/, юvтгэхvн /єєрчилсєн/ аран алдалтан хvн гэмтэн болтугай” гэж зарлигласан нь энэ зарчмын vндэс болсон аж. Дээрх зарчмын агуулга нь “Их засаг” тvvний заалтыг нийтээр сvсэглэн дагах, сахин биелvvлэхэд хааны ураг тєрєл, цэргийн жанжин тєрийн тvшмэдээс эхлээд жирийн хvмvvс хэн боловч адил тэгш байх, хууль зєрчвєл хатуу чанга зэм хvлээлгэн цээрлvvлэх, хууль хэрэглэж буй хvнд заавал захирагдах, хааны шийдвэрийг ёсчлон гvйцэтгэхэд оршиж байв.

Энэ бvхнээс дvгнэж vзэхэд “Их засаг” цааз хууль нь монголчуудын тvvхэн уламжлалт хэв ёсны vндсэн дээр бvрэлдэж, 1189-1206 оны хооронд Чингис хааны айлдан зарлигдаж байсан цааз, хорио цээр, зарлиг тушаалуудаар баяжин сэлбэгдэж, 1206 оноос бичмэл хууль цааз болон мєрдєгдєж ирсэн нь тодорхой байна. “Их засаг” цаазыг тунхагласан єдрєєс эхлэн эзэн Чингисийг насан хутаг болох хvртэлх хугацаанд хэдэнтээ сайжруулан тєгєлдєржvvлж 1211, 1219, 1225 онуудад нэмэлт засвар хийж байлаа. Єєрєєр хэлбэл, Чингис хааны Их засаг бол нvvдлийн сонгодог соёлын уламжлалт ёс журам дээр боловсорсон, Чингис хааны єєрийнх нь тєрийн идэвхтэй vйл ажиллагааны vндсэн дээр бvрэлдэн бvтсэн, тасралтгvй хєгжиж байсан Их Монгол улсын эдийн засгийн болон нийгэм ахуйн эрэлт хэрэгцээг хууль цаазын ёс журмаар хангаж єгсєн цэрэг-иргэний, тєр улсын хууль цаазуудын цогцолбор мєн.

“Их засаг” нь улсын бvтэц, vйл ажиллагаа, цэрэг-иргэний болон эрvvгийн хууль цаазын хэм хэмжээг тодорхойлж єгєєд зогсоогvй бас Их Монгол улсын нийгмийн бvтцийг бvрдvvлэн хєгжvvлэхэд чухал тулгуур болж, бас ахуй амьдрал, эдийн засагт их тvлхэц vзvvлжээ. Монголчуудын дотор дэлгэрч байсан муу зан vйл, зохисгvй бvхнийг Чингис хааны хууль цаазаар хориглон зогсоосон байна. Энэ тухай Чингис хаан хэлсэн нь “Урьд хулгай хийх, дээрэмдэх болон баячууд нь ядуучуудыг vл тэтгэх, доодос нь дээдсээ vл хvндлэх явдал олонтаа гаргадаг байв. Хулгай дээрэм хийгчид ялгагдахгvй явсаар иржээ. Харин би ийм vндэстнийг нэгтгэн захирах vvрэг хvлээсэн тул нэн тэргvvнээ тэд нарыг эмх замбараа ёс журамтай болгох нь чухал болно” гэжээ. “Их засаг” хууль XIII зууны эхэн vед монголын нийгмийн хууль цаазын сэтгэлгээний хєгжилд чухал vvрэг гvйцэтгэжээ. Yvний хамт энэ хууль нь феодалын монгол орны хууль цаазыг цаашид шинэчлэн єєрчлєх явдалд уламжлал болж єгсєнд тvvний тvvхэн ач холбогдол оршино.

Нvvдлийн мал аж ахуй гадаад улсуудын хvчтэй соёл иргэншлийн єнгєлзлєг халдлагад єртєж, бас гарвал vvсэл нэгтэй омог аймгууд сvсэг бишрэлээрээ хагаралдах аюул занал байнга учирч, vргэлжийн дажин самуун гарч, єєр хvчирхэг улсын нємєр нєєлгийг зарим нь тvших болж, тэдний зvгээс яс хаясан хорон бодлого явуулга байнга vйлдэж байсан зэрэг нь “Их засаг” цааз хуулийн журмууд vvсэн гарах гадаад хvчин зvйл болжээ. “Их засаг”-ийн шинж чанар тvvний зохицуулсан нийгмийн харилцааны агуулга нь тогтоосон хэм хэмжээний нийгмийн ач холбогдлоор тодорхойлогдоно. Энэ нь “Их засаг”-т тогтоосон хэм хэмжээний агуулгыг нягтлан авч vзнэ гэсэн хэрэг юм. “Их засаг”-аар тогтоосон хэм хэмжээний агуулгыг шинжвэл дараах маягын зураглал гарч байна. Yvнд: хуралдай чуулах, хаанд єргємжлєх ёс, тvмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалт, vйл ажиллагаа, тэдгээрийн удирдагч хийгээд хаан тvvний ургийнхан, есєн єрлєг жанжин, тєрийн тvшмэд, vйлчлэгчдийн эрх дарх, vvрэг хариуцлага, хишигтэн цэргийн зохион байгуулалт, ажиллах горим, байлдаан тулалдааны vед баримтлах журам, гадаад улстай харилцах ёс, ан ав, алба татвар, ємч хєрєнгє, єв залгамжлал, захирах захирагдах ёсон, хаан, язгууртан, тvшмэд, цэрэг, иргэний эрхтэнvvдийг хvндлэх, эх газар шороо, ус баялаг, хvний эрvvл мэндийг хайрлах хамгаалах, гэр бvлийн харилцаа, ураг удмын ёс, зан заншил, шvvн таслах vйл ажиллагаа, ял шийтгэлийн хэлбэр хэмжээг тогтоосон агуулгатай байжээ.

Ийнхvv єргєн агуулгатай байсан нь эл хуулийн шинж чанарыг тодорхойлох боломж олгож байгаа юм. “Их засаг” хуулиар тогтоосон хэм хэмжээний агуулгыг задлан шинжлэхэд уг хууль нь бvхэлдээ монгол туургатан нvvдэлчин ард тvмний онцлогийг агуулсан феодалын харилцаа, тєрт ёс, дэг журмыг тогтоон бэхжvvлсэн нь тод харагдаж байна. Энэ vндсэн дээр “Их засаг” монгол оронд феодалын тєвлєрсєн улс бvрэлдэн тєлєвших vйл явцыг хууль зvйн vvднээс хангасан аж. “Их засаг” хууль Чингисийн байгуулж тvvнийг залгамжлагчдын бэхжvvлсэн монголын феодалын тєвлєрсєн тєр улсын албан ёсны хууль болж vйлчилжээ. Монгол оронд феодалын хаант тєр тогтож хууль гаргах, улс орныг захирах, цэрэг командлах, шvvн таслах, хэмжээгvй эрх бvхий их хаан тєрийг барьж, цэрэг иргэний засгийг хослон явуулахад зохицсон тvм, мянгат, зуут, аравтын тогтолцоо бий болж эдгээрийн хооронд болон мєн эдгээрээс иргэдтэй харилцах харилцаанд євєрмєц маягийн захирах захирагдах шинэ ёс тогтсон нь “Засаг”-ийн нэгэн гол vр дvн юм.

Энэ нь феодализмын ємнєх vеийн заримдаг шинжтэй улс тєрийн тогтолцоо тvvний бvрэлдэхvvн хэсгvvдийн хоорондын харилцаанд эргэлт гаргаж феодалын улс тєрийн шинэ тогтолцоо шинэ харилцаа ялж хєгжих явдлыг хангажээ. Чингис хааны vед “Их засаг” хуулийг зохион баталснаар Тєв Азийн нvvдэлчин тvмний дунд тогтвортой байдал тогтоох шинэ vеийн эхлэлийг тавьсан агаад монголын нийгэмд сахилга дэг журмын тамга дарж, XIII зуунаас ємнє нvvдэлчдийн дунд ноёрхож байсан хэтэрхий замбараагvй байдлыг тєгсгєл болгожээ. XIII зууны эхэн vе гэхэд монголчуудын нийгэмдээ тогтоосон сахилга бат, дэг журам жуулчдын гайхал, сайшаал хоёрыг тєрvvлж байлаа. Плано Карпини: “Татаарууд бол энэ дэлхий дээрх хамгийн их дуулгавартай хvн ард бєгєєд манайхны лам нарт захирагдахаас илvvгээр удирдагчдынхаа vгэнд орно. Тэд ахлах дарга нараа гvнээ хvндэтгэдэг бєгєєд тэднийхээ тухай хазгай vг хэзээ ч хэлэхгvй. Тэд хоорондоо хэрэлдэх, зодолдох, алалцах гэж байхгvй. Зєвхєн жижиг хулгай л хааяа таарна. Хэрэв тэдний нэг нь ямар нэг малаа алдчихсэн бол олсон хvн нь тvvнийг завшихаасаа айн эмээнэ, эзэнд нь л хvргэж єгнє” гэсэн байхад лалын тvvхч Абул Гази: “Чингис хааны vед энэ улсад Иран, Турfан хоёрын хооронд vнэхээр тайван сайхан байсан бєгєєд тухайлбал, наран мандахаас шингэх хvртэл хугацаанд толгой дээрээ алт тавиад хэнээс ч айн эмээлгvй энэ нутгийг хєндлєн гулд явж болно” гэсэн байдаг. Товчхон хэлбэл “Их засаг” хууль бол гол агуулгыг нь “хууль, хаан хоёрыг vл дагахыг хориглоно” гэж тодорхойлж болох хууль мєн боловч “Засаг хууль нь нvvдэлчдийн зан заншлын эсрэг шинжийг агуулаагvй бєгєєд зэрэг зиндаа, ноёдын онцгой эрх, хvчирхэг аймгуудын давуу байдал, хvмvvсийн хоорондох цусан тєрлийн юмуу ураг тєрлийн барилдлагаар холбоотой харилцааны vндсийг єєрчлєєгvй юм. Тэгснээрээ ч засаг хууль нь хэм хэмжээнийхээ хvрээнд аж тєрєх ёс, хэл, уламжлалаар ойр дєт хvн ардуудыг улам нягтруулан нэгтгэсэн болой.

Аливаа тєр улс хvчирхэгжин мандсан бол тvvнийг залж зохицуулан журамлагч хууль цааз нь хvчирхэг чадалтай байсны vр дvн гэж vзэж болно. 1206 онд монголын ихэс дээдсийн хуралдайгаар Их Монгол улс байгуулагдсaныг тунхаглан зарлахын хамт тєр нийгмийн амьдралын хэм хэмжээг зохицуулах эрх зvйн гол vндэс Их засаг хуулийг ч бас анхлан баталж нэгэн мєр дагаж мєрдєхєєр тогтоосон нь тvvхийн шинжлэх ухааны судалгаагаар батлагдаж байгаа билээ. Их Монгол улсыг дэлхийн эзэнт гvрэн болтол єргєжин мандахад Их засаг хууль нийгмийн амьдралын нь бvх хvрээнд vйлчилж зохицуулж чадсан нь эргэлзээгvй юм. Их засаг хууль монголчуудын тэнгэрлэг оршихуйн vндэс нь болж байжээ.

1 comment:

puku_pj said...

maaaaaaaaaash ih tnx nda en medeeeeeeeeeeeeelel emr ih hereg bolloo tnx*3

: