Tuesday, January 13, 2009

Хатдын хєндий /Бадаглалт єгvvллэг/


Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртайг хатан эх нь тvvнд бараг нэгэн тvмэн удаа хэлж сургасан ч байж мэдэх юм. Язгууртан ноёд хуран цугласан их хурилдайн баруун дээд этгээдэд шинэхэн ургуулсан ширвээ сахлаа vл мэдэг тахиралдуулан хамраа ялимгvй зангидан суусныхаа тєлєє тэр хаан боллоо. Хэзээ ч єєрийнх нь нvдээр vзэж байгаагvй их эздийн vе удам дамжин завилж асан эрдэнэсийн шигтгээ чимэглэлтэй уран нарийн сэнтийд залрахдаа тэр ийн сэтгэж єєрийнхєє их дvр эсгэх гарамгай авъяасыг бахадсан авай. Хэдхэн хоногийн ємнє хаан эцгийнх нь залран байсан зєєлєн сэнтий биед хэтэрхий эвтэйхэн байснаас болж тэрээр золтой л бєгсєє хайвгануулчихсангvй. Сvvлийн хэдэн хоног хаан болохын хэнээндээ ядарч туйлдсан тэрбээр хэтэрхий эвтэйхэн сэнтийн зєєлєнд бие амран нvд нь гархилсныг хурсан ноёд их хааны сvр хvчит харц хэмээн бодоод бvгд тэргvvнээ мэхийн ёсорхоцгоосон билээ.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртайг тэр хамгийн тvрvvнд бодов. Энэ бол эгэл энгийнээр биш аливаа vйлийг хаан хvний зиндаанд агуу ихээр хийхийг хэлж буйг тэр ухаарчээ. Тиймээс бусдын адил ганц эхнэр авахаас татгалзан нэгэн дор 300 хатан буулгав. Vvнээс агуу их vйл хэрэг гэж юу байхсан билээ. Хатаддаа тус бvр нэжгээд єргєє бариулсан нь буман мал налайн бэлчээрлэдэг vржил шимт их хєндийг єнчин ишиг ч багтах зайгvй болгон бvрхэв. Гоёмсог цагаан гэрvvдээр дvvрсэн их хєндий урьд урьдынхаасаа улам vзэсгэлэнтэй vзэгдэх болсонд хаан сэтгэл хангалуун байлаа. Ийнхvv хєндийг гэрээр дvvргэсэн нь ч басхvv агуу их vйл хэрэг гэж тэр боджээ. Чингээд тэр хатаддаа бараалхан явсаар нэгэн оныг дvvргэжээ. Энэ нь ч мєн их vйл хэрэг байлаа. Хойтон жил нь тэднийгээ дахин нэг нэг эргэв. Хатдаа арайхан гvйцээхэд бас нэгэн он улирав гэнэ. Энэ мэт хэдэн жилийг хатдын гэр тойрон єнгєрєєжээ.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртайгаас хойш яах ч билээ. Эзэн сэнтийд заларсны хойд дєрєв дэх жилээс тэр тоолж эс гvйцэм хєвгvvд охидтой болж эхэлжээ. Сар улирлаар хvvхдvvдийн тоо олширсоор байв. Басхvv хэдэн оны турш хатад амаржлаа. Энэ ч бас агуу их хэрэг гэдгийг ноёд тvшмэд ч олонтаа шагшин єгvvлэх бєлгєє. Хаан vvнд гvнээ урамшин 300 хатнаа ихэд хичээнгvйлэн тойлж авай. Хэдэн жилийн турш хєл хvндэрцгээн, амаржицгаасан хатад, хvvхдvvд аймшигтай их идэж уун, албат иргэдийн мал сvрэг, амуу буудайг нэгэнт барж гvйцсэнийг хаан хожуухан сонсож мэдсэн юм. Хvнс хоолоо барсан хаант улсын 300 хатан тєдєлгvй єлсєж умдаасаж эхэллээ. Саяхныг болтол намуухан байсан их хєндий эмэгтэйчvvдийн тачигнасан зандчаан, хашхираанаар дvvрэх болжээ. Єлссєн эмэгтэйчvvд єдєр єдрєєр хилэгнэн догширцгоож буй нь энэ байлаа. Хаан албат хамжлагуудынхаа гувчуур хураамжийг тєрєл тєрлєєр нэмэн шахамдуулавч хатад хvvхдvvд нь гэдэс гарч єгсєнгvй. Тэгсээр зєвхєн хатдын хєндийг дvvрч байсан зандчаан цаад цаадах хєндийг дамжин тvгсээр улс даяарыг бvрхэв.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртай бєгєєд тэр vйл хэрэг нэгэнт агуу их тул эгэл жирийн зvйлсийг золиослох нь зvйн хэрэг. Тиймээс хаан юуны ємнє хатдаа тэжээх нь зєв гэж шийдээд хамгийн чухал vед хэрэглэхээр тусгайлан хадгалсан алсын бэлчээрийн торгон сvргийг авчруулж 300 гэрийн хvмvvсийг нэгэн жил хооллов. Дараа нь 10 жил тариалахаар хадгалсан vрийн буудайг идэв. Харъяат ноёдынхоо аян дайнаас олзлон авчирсан харь орны амттай, амтгvй ургамал ногоог дараа нь идэв. Мєрєн голын цаана орших харь улсын хаанаас эелэн найрамдахыг санал болгож єргєл болгон ирvvлсэн нэгэн сvрэг зааныг хvртэл ердєє таван сарын дотор дуусгав. Цагаан, улаан тивийг холбосон даавууны замаар жин тээж явсан худалдаачдыг тонож идэв. Худалдаачдыг минь тонов хэмээн ял асуулгахаар цагаан тивийн хаанаас илгээсэн элч зардасыг хvртэл мєхvvлэн талж тасчиж хаяв. Энэ бvхнээс хаан гагцхvv их vйлийн тєлєєх єєрийн агуу их эрх сvрийг мэдрэн, мэдрэх бvрээрээ омогшин цогшиж, хилэгнэн догширч байлаа. Чухамдаа тэр цаг тутамд хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртайг санасаар байсан хэрэг ээ.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртай нь цаанаа учир жанцантай байжээ. Их vйл хэрэг хааныг єєрийг нь их vйл хэрэгтэн болгодгийг тэр тєдєлгvй vзэж мэдрэв. Хаан єєрєє их vйл хэрэгтэн болсноор улс орон нь их vйл хэрэгт хаантай улс болж бусад vндэстнvvдийн дотор ялгарна гэсэн vг болохыг хаан сэтгэжээ. “Улс маань их vйл хэрэгт хаантай улс болсноор…” гэж бодоод тэр ганцаараа марсайтал инээд алдчихав. Хэдийгээр шєнє дєл болж байсан ч гэлээ тэр vvнийг юман чинээнд бодолгvй нэрийг нь ч сайн тогтоогоогvй яваа 184 дэх хатныхаа єврєєс сугаран єндийж их аян дайн зарлав. 50 тvмэн явган цэрэг vvрийн хяраанаар мєрєн голыг чиглэн хєдєллєє. Хатдын хєндийд уйлаан майлааны дуу хадаж энэ дуунд тэнгэр хэсэгтээ бvрхэн харанхуйлсан гэдэг билээ. Энэ харанхуйлал их vйл хэргийнх нь сvрийг хаанд мэдрvvлж улам омогшуулан байлаа.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртай гэж тэр 300 хатныхаа хєвгvvд охидод vргэлж сургамжилдаг байлаа. Энэ мэргэн сургаалийг нь ой тойндоо шингээн авсан олон зуун угсаат хєвгvvд хамраа зангидацгаан, хємсєг нvvрээ тахиралдуулан vрчилзvvлж хаан удмын сvрийг vзvvлэн гvн хvндэтгэлтэйгээр тvvнийг vдэцгээжээ. Их vйл хэрэгт хаантай улсынхаа сvрийг мандуулахаар мянга мянган хєтєл дамнан хєврєх их цэргийн бараа гурван гурвын есєн хоногийн дараа л далдарч билээ. Ийм олон хvн харийг зорин одсоны хойно ч хатдын хєндийд дуу шуугиан тасрахгvй байсан юм. Яагаад гэвэл хэдийгээр аян дайн эхэлсэн гэвч хатад хvvхдvvдээр дvvрсэн 300 гэрийн хvмvvс огтхон ч дундраагvй vлдсэн юм.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртай хэмээх сургаалийг эхнээсээ насанд хvрч эхэлсэн хаан хєвгvvд яг л хааны єєрийнх нь адилаар гvнээ ухацгааж байлаа. Мэдээж тэд эхлээд эрvvгээ єргєж, хамраа донжтой нь аргагvй vрчилзvvлэн зангидах, бєгсєє арагш тонтойлгоод, цээжээ тvхэлзvvлэн алхах, гэр гэрийнхээ албатыг хяхарсан сvр бадрангуй хоолойгоор загнах гэх мэтээр агуу ихэд дор бvрнээ суралцаж байв. Цээжинд нь агуу ихийн сvр амтагдах тул бvгд л мєрєє єргєж, хоёр гараа биеэсээ бараг тохой хэртэй зайд дамналдуулан явах ажээ. Хэдийгээр Хатдын хєндий уудам ч гэлээ олон гэрvvдээр бvрхсэний дээр хаан хєвгvvд энэ мэт их зай эзлэх болсноор улам л давчуу болох авай. Зай давчдах тутам хєвгvvд улам хэдэр ядар болж, бие биенээ шєргєєн хялалзацгааж эхэллээ.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртай тул 300 хатдын олон зуун хєвгvvдэд мєн л тийм vйл хэргийг сэдэж олох агуу их хувь заяа оногджээ. Гагцхvv агуу их vйл хэрэг ямагт ямар ч vйл хэргээс толгой илvv єндєр байх учиртай тул хаан хєвгvvд бие биенээсээ єрсєлдєн сэтгэж эхлэв. “Ааваасаа хамаагvй олон 600 хатан залбал ч…” гэж нэг нь бодов. Нєгєєх нь бvр 900-гийн тухай тооцоолж байлаа. Зарим нь ангийн арьс зvйж хєндийн дээгvvр дээвэр татах, vхрийн суран аргамжаар нарыг бугуйлдаж тогтоогоод єдєр шєнє, євєл зуны ялгааг арилгах, уул толгод, гуу жалгийг тэгшилж дэлхийг хавтгай болгох гэхчлэнгийн биелэшгvй юм ч мєрєєдєж л байж. Харин ихэнх нь аавыгаа харваж алаад хаан суудлыг булаах, хамгийн залуухан хатдаас нь булааж авах, бусад хєвгvvдтэй дайн зарлаж хvчирхэгээ нотлох, адаглаад л Хатдын хєндийн тєв талбайд ирvvл тулалдаан хийх зэрэг адын бодолд автаж байлаа. Учир нь агуу их vйл хэргийн эзэн ганц л байх ёстой гэж бvгдээрээ бодож байв. Харамсалтай нь тэд хэтэрхий олуулаа байлаа.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртай нь нэгэнт эргэлзээгvй билээ. Тийм болохоор хэтэрхий олуулаа нь хаан хєвгvvдийг цухалдуулан байж ядуулна. Яагаад ч юм эцсийн эцэст агуу их vйл хэрэг гэдэг дайнд ялахыг хэлнэ гэж олонхи нь дvгнэв. Хэдхэн нь ч ингэж бодсон байж болох юм. Ямартай ч энэ дvгнэлт хєвгvvд бvрийн сонорт хvрч эцэст нь бvгдийнх нь єєрийн бодол болон хувирчээ. Нэг л vvрийн vнэгэн харанхуйгаар их алалдаан эхэлсэн юм. Хаан хєвгvvд бvр зєвхєн єєр єєрийн тал байсан болохоор энэ аймшигт тулалдаанд эх адаг гэж байсангvй. Хvчирхэг эрсийн илд харшилдан хангиналдаж, орилоон хашхираан тэнгэрт тултал нvргэлж байлаа. Баргил хоолойтнуудын уухайлан дайрах чимээ, эмс хvvхнvvдийн уйлан чарлах, морьд унгалдах, хэрээд гуагалах дуу бvтэн зуны турш давалгаалан хадав. Алуулан vхэгчийн хяхтнасан аймшигтай авиа, шатан дvрэлзэх гэрvvдээс олгойдох утаатай хамт агаарт уугин замхарч байсан билээ.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртайг гvнээ сэтгэн аян дайнд одоод эргэж ирээгvй аавыгаа мєн л хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх учиртайг гvнээ сэтгэсэн эрмэг хєвгvvд нь хvлээж чадаагvй юм. Хатдын хєндий ч хvлээж чадаагvй. Эдvгээ миний ганцаардан бодолд автаж яваа євс ногоо бурхэн халиурсан эль хуль энэ хєндийд олон зууны тэртээ хатдын гэрvvд хєглєрєн бvрхээд, хvмvvс бужигнаж байсны ул мєр огт vгvй болжээ. Зуу зуун жилийн турш тоос шороо, утаа униар, аймшигтай, аймшиггvй дуу чимээ, уйлаан, дуулаантай холилдон сэвэлзсээр л байсан єтєл салхи л надтай ханьсан байна. Энгэр заамаар минь ичгvvргvй шургалан сэвэлзэх энэ аальгvй салхи хэдийгээр одоо эв эзгvй байгаа ч энэ хєндий агуу их vйл хэрэгт хаадын нутаг шvv хэмээн шивнэх шиг болж байлаа. Ийм хаадын язгуур угсааг євлєн тєрєєд, єнєєх агуу их vйл хэргийнх нь нутгаар алхаж яваадаа би туйлаас омогшин бахархав. Бахархал минь єєдєє цоргиж самсааг минь гашуу оргиулан хорстол бургихад би єєрийн эрхгvй хамраа зангидав.

Хаад бvрт єєр єєрийн их vйл хэрэг байх л учиртай.

Д.Энхболдбаатар

No comments:

: