Friday, January 2, 2009

Галдан Бошигт Хаан (1632/44 - 1697)


1- р хэсэг.
Галдангийн ємнєх vеийн Монгол орон буюу
ЗvvнГар, Хотгойдын АлтанХан, СэцэнХан, ЗасагтХан хэмээгч
улс, аймгуудын vvсэл.

Оршил

Галдан нь Эсэн хааны 12 дахь vеийн удам гэгддэг. Тvvний тєрсєн он тодорхой гvй. Гэвч ихэнхи тvvхчид 1644 он гэж vздэг. Зарим нь 1632 он гэдэг.

Зvvн Гарын Хаант улс тvvний нэр

ЗvvнГар хэмээх нэрийн талаар олон тайлбар бий.
Эхний тайлбар нь : Дєрвєн Ойрдууд дотроо
- зvvн гар (жигvvр) : Баатад , Дєрвєд + Хойд аймгууд
- баруун гар (жигvvр): Торгууд
- тєв : Хошууд гэж хуваагдаж байсан бололтой.
Зvvн гарыг бvхэлд нь Цорос овогтон захирна. Баруун гарын Торгууд аймгийг эртний Монголын Хэрэйд аймгийн Тоорил хааны удамын ноёд захирна. Хошууд аймгийг Чингисийн дvv Хавт Хасарын удамын Боржгин овогтнууд захирч байжээ.

ЗvvнГарын vvсэл

16-р зуунд Дєрвєн Ойрдод дайн болж, Цорос, Хойд, Дєрвєд аймгуудын ноёд Хавт Хасарын удамын Хошуудын ноёдтой эрх мэдлийн тєлєє их тэмцжээ. Энэ дайнд Хойдын Хархул ноёноор удирдуулсан Цорос овогтнууд ялж зонхилох аймаг болов.
1600 оны орчим Хойд, Хошууд, Хотгойд аймгуудын хоорондын тэмцлээс залхаж, газар нутгийн хувьд хомсдолд орсон Торгууд аймаг Сибирийг бараадан нvvжээ. Тэд олон арван жил Тvрэг угсааныхантай байлдаж єрнє зvгийг зорин алгуур урагшилсаар 1650 оны орчим Ижил мєрєнд очиж тогтсон гэдэг.
Харин Хошууд аймаг нь ємнє зvг нvvжээ. Тэд хожим (1636-1637 онд) Хєх нуур, Цайдамыг эзлэн сууж, Далай Ламыг хамгаалагч нар болжээ.
Ингээд vндсэндээ 4 ойрдын холбоо задарч, Хархул ноёны vндэслэн байгуулсан ЗvvнГарын тvvх эхэлдэг.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг-улсын vvсэл

1580 иад оны vед Хотгойдын АлтанХан vvсчээ. Халхын баруун гарын захирагч засагт хан Лайхур Хошууд аймагтай эвсэн Хойд аймгийг цохиж, хойд-Хойдуудыг эзлэн авснаар Хотгойд аймаг бий болжээ. Гэвч 1587 онд Хойдын Хархул ноён хариу цохилт єгч Лайхурын мэдлээс Хотгойдыг гаргав. Удалгvй Гэрсэнзийн ахмад хvv Ашихайн удмын Шолой уваш хунтайж Хотгойдыг удирдах болов. Хотгойд нь энэ vедээ ЗvvнГарын вассал улс байсан бололтой. Шолой Уваши єєрийн vеэл ах Лайхуртай сєргєлдєж байв. Хvчирхэг цагтаа Хотгойдын Хант улсын нутгийн хил хязгаар нь зvvн тийш Сэлэнгэ, Тамирын эх баруун зvг Алтай, Красноярск хvрч байжээ.
1620 онд Ойрд-Хотгойдын дайн эхлэв. Шалтгаан нь Оростой холбох худалдааны замаа булаалдсан болов уу. 1623 онд Хотгойдын АлтанХан Шолой Уваши Ойрдуудад алагджээ. Тvvний хvv Гомбо-Эрдэнэ Хотгойдын АлтанХаны суудалд залрав.

Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж

Хойдын Хархул ноёны хvv Цорос овгийн Хотгочин ноён 1634-1653 онуудад тєр барихдаан хот тосгон шинээр бариулж, Оросуудтай найрсаг харилцаа тогтоон, худалдаа наймааг урамшуулан дэмжиж байв. Хотгочин ноён Далай Ламын vнэнч шавь гэгдэж, тvvний дайснуудыг дарж єгсєн тул "Эрдэнэ Баатар Хунтайж" цол хvртжээ. ЗvvнГар улсад шашны сvм хийд, сургуулиуд олноор байгуулагдаж байлаа. Ойрдын гэгээн Заяа - Пандито "Огторгуйн Далай" болон бусад бvтээлvvдийг орчуулах, бурханы хєрєг туурвих, бурхан бvтээх зэрэг ажлыг удирдаж байжээ.
Эрдэнэ Баатар Хунтайж Хасгууд зэрэг Тvрэг угсааныхны эсрэг амжилттай довтолж тэднийг эрхэндээ оруулж, Тєв Азийн баруун цээжинд ноёрхолоо тогтоосон байна.
Эрдэнэ Баатар Хунтайж нь Хотгойдын АлтанХан Гомбо-Эрдэнэтэй найрамдалын гэрээ байгуулж, Ойрд - Хотгойдын ужиг хямралыг зогсоов. Хошуудын Гvvш Хаан Тєрбайхтай ч сайн харилцаа тогтоов. Мєн 1640 онд Халхын ноёдтой харийн дайсан довтолбоос бие биедээ харилцан туслах тухай гэрээ байгуулав.

Заяа-Гэгээн болон Занабазар

Заяа-Гэгээн нь Намхайжанцан гэж нэртэй хурц гойд ухаанаараа хар нялхаасаа тодрон гарч ирсэн эгэл жирийн Ойрд хvv байсан бололтой. Тэрээр Далай Ламын гарын шавь болж, зохих дамжаануудыг амжилттай дvvргээд Заяа-Пандито цол авчээ.
1640 оны Халх-Ойрдын Монголын хэлэлцээний дараа Ойрдын Заяа Гэгээн Халхын хангуудын урилгаар ТvшээтХан, СэцэнХаны нутгаар аялж ном шаштир туурвих, бурханы сургаалийг орчуулах, бурхан бvтээх, сvм хийд, дугана байгуулах ажилд асар их тус хvргэсэн гэдэг. Зая Гэгээн Халхад 2 жил болжээ.
Зарим тvvхчид Тvшээт Хан Гомбодоржийн хvv 5 настай Занабазарыг Халхын бурхан шашны тэргvvнээр тодруулж, Тvвд аялуулах ажилд Заяа Гэгээн тун их санаачилгийг гаргаж биечлэн оролцсон гэж vздэг.

Ар Халхын задрал

Зvvн Халхын нутагт 1633 онд Сэцэн Хан хэмээх бие даасан ханлиг vvсчихсэн байж. 1637 онд Тvшээт Ханы (ар Халхын) баруун гар гэж тооцогдож байсан Засагт Хан бие даасан ханлиг болон салж гарчээ.
1652 онд Сэцэн Хан Шолой тэнгэр болов.
1653 онд ЗvvнГарын хаан Хотгочин Эрдэнэ Баатар Хунтайж таалал тєгсєв. ( Тэрээр хоёр хатантай, 12 хvvхэдтэй байсан болов уу. Эхний хатнаас нь Зэвтбаатар, Цэцэн нар, удаахь хатнаас нь Сэнгэ, Галдан, Доржжав нар тєржээ. ) Тvvний хvvхдvvдийн хооронд хаан ширээний тєлєєх маргаан vvсч, улмаар Хошуудын ноёд нэмэгдэн орсноор иргэний дайн болон ужгарч магадгvй болсон авч тэгсхийгээд тvр зууртаа намджээ. Сэнгэ хаан ширээнд суув.
Яг энэ vед хєрш улс Хотгойдод ч гэсэн шинэ Алтан Хан гарч ирэв. Шолой Увашийн ач Эринчин Хотгойдын Алтан Ханы угсаа залгамжлав.
1655 онд Тvшээт Хан Гомбодорж мєнх бусийг vзvvлэв. Тvvний хvv Чахундорж угсаа залгамжлав.
1657 онд Засагт Хан Норов бишрэлт нас барж, хvvхдvvдийнх нь дунд бас л "хэн єв залгамжлах вэ" гэдэг дээр маргаан гарчээ. Тvvний том хєвгvvд болох Чу мэргэн, Вансvг хоёрын дунд хэрvvл vvсч улмаар хоорондоо дайтаж эхэлжээ. Хожим Вансvг ялж Засагт Хан болов.

Хотгойдын Алтан Хан хэмээх ханлиг улсын мєхєл

Хотгойд нь Халх, Ойрд (ЗvvнГар) хоёроос бие даасан байж, мєн шаардлага гарвал тэдний эсрэг тэмцэж байв. Энэ тэмцэлдээ Оросуудыг ашиглах сонирхолтой байлаа. Сибирийн Орос улс Хотгойдоор дамжуулж Монголын бусад аймгууд болон Манж улстай худалдаа хийхийг хvсч байжээ. Оросууд анхандаа Хотгойдыг захирагчид "Алтан Хан" хэмээх цол олгож байв. Гэвч цагийн явцад Орост илvv том зах зээл хэрэгтэй болж байлаа. Энэ эрэлтийг мэдэрсэн Засагт Хан Хотгойдоор дамжуулалгvйгээр шууд Оростой худалдаа хийхээр болов. Хотгойдуудын хувьд худалдааны боломжоо алдана гэсэн vг.
1662 онд Хотгойдын АлтанХан Эринчин Засагт Хан луу довтолжээ. ЗасагтХан Вансvг цэргээ авч байлдсан боловч дийлдсэн байна. Энэ боломжийг ашиглан Эринчиний холбоотон Чу мэргэн ЗасагтХан болов. Гэвч тvvнийг удирдагчаа гэж хvлээн зєвшєєрєєгvй хэсэг айл єрх Тvшээт Ханы нутаг руу зугтаж одсон нь асар их хор уршигтай хэрvvлийн vндэс болсон байна. Засагт Хан, Тvшээт Хан хоёр эдгээр айл єрхийн талаар маргалдан улмаар хоорондоо хямарч эхэлжээ.
1667 онд ЗvvнГарын Сэнгэ хаан довтолж Хотгойдын армийг бvслэн хаасан байна. АлтанХан Эринчин бууж єгч, Сэнгэ хааны албат оров. Хотгойдын III Алтан Хан Эринчинээс хойш єєр хvн энэ цолыг эзэмшсэнгvй. Хотгойд нь ЗvvнГарын хаант улсын харьяатай нутаг болжээ.

2- р хэсэг.

Халх хоорондын хямрал

1670 онд Засагт Хан Норов-Бишрэлтийн бага хvv Сэнгvм Манжийн эзэн хааны тушаалаар Засагт Хан хэмээн томилогдов. (Чахундорж 1655 онд Манжийн нєлєєг хvлээн зєвшєєрсєн тул 1656 оноос эхлэн Халхын хангуудыг Манжийн эзэн хааны соёрхолоор томилж байх болжээ.)
Сэнгvм : "- нэгэнт нєхцєл байдал єєрєєр эргэсэн тул 1662 онд дvрвэсэн айлуудыг буцааж єг" гэж Тvшээт Ханаас нэхжээ. Гэвч Чахундорж тэдгээр айлуудыг Засагт Ханд буцааж єгєхєєс татгалзсан байна. Хямрал дахин эхлэв.

Ойрд хоорондын тэмцэл

1671 онд Сэнгэ хааныг тvvний хойд ах (эцэг нэгтэй, эх єєр) Сэцэн, Зэвтбаатар хоёр хороож, хаан ширээг булаан авчээ. Сэнгэ хааны тєрсєн дvv Галдан Тvвдийн Дашлюмба хийдэд Панчин Ламд шавь орон Буддын ном vзэж байлаа. Далай хаан Галданг дуудаж уулзаад, зvvнГар луу яаралтай буцахыг зєвлєжээ. Далай лам Галданд ХунТайж цол олгож ЗvvнГарын захирагч мєн хэмээн хvлээн зєвшєєрчээ. Галдан ЗvvнГарт буцаж ирээд ахынхаа єшєєг авахаар хэд хэдэн дайн хийсэн байна.
Сэцэн, Зэвтбаатар нарын холбоотон байсан Хошуудын Очирт Сэцэн Хан Галдангийн эсрэг довтолж, бас нэгэн дайн болов. 1677 оны орчим Галдан ялж, Хошуудын Очирт Сэцэн алагдав. Хошууд нь Цорос, Хойд нарт эртний єстэй бєгєєд, дахиж нэгэн єс нэмэгдэв.
Энэ ялалтын дараа, Далай лам Галданг бvх Ойрдын хаан гэж vзээд "Бошигт" цол олгосон байна.
Очирт Сэцэн Хан нь Галдангийн хадам євєє байсан гэдэг. Мєн Очирт Сэцний ач хvv Лувсангомбо Аравдан нь ТvшээтХан Чахундоржийн охинтой гэрлэсэн байжээ. (vvнээс уламжлан Тvшээт Хан Чахундорж Галданд єсєрхєж эхэлсэн бололтой. )
Галдан урьд Сэнгэ хааны эзэлсэн Хотгойдыг найрамдалт харилцаа тогтоож, холбоотон болсон ЗасагтХанд бэлэглэв. ТvшээтХан Чахундорж Ойрдын Хошуудтай харилцаагаа улам лавшруулж, ЗасагтХан- ЗvvнГар гэсэн холбоотнуудын эсрэг эвсэл байгуулж эхлэв.

Манж - ЗvvнГарын харилцаа

Манжийн хаан анх 1677 онд ЗvvнГард гарсан єєрчлєлтийн тухай мэдээ хvлээн авч, тэдний хvч чадалыг бодитоор мэдэрч эхэлжээ. 1677 оны 10 аас 11 сард Галданд цохиулж зугтсан олон тооны Ойрдууд Манжийн хилийг зєрчин нутгийн гvн рvv орж иржээ. 1678-1679 онд ЗvvнГарын улсад Ойрд хоорондын хямрал хурцдаж, тэр хирээр Галдангийн нэр сvр тvгэн тархаж байлаа. Манжийн хаан Галданг "харгис муу" хvн гэж тодорхойлсон ч, энэ бодлоо дотроо нууж, эелдэг халуун vгтэй захиаг их бэлэг сэлтийн хамт єгч явуулжээ. Галдан хариуд нь худалдааны харьцаа тогтооё, сайн хєршvvд байяа гэсэн утга бvхий захиа илгээжээ.
1679 оны 10 сард Галдан єєрийгєє Ойрдын хаан хэмээн vзэх болсон тухай мэдээ Манжийн хаанд иржээ. Энэ vеээс эхлэн Манж гvрэн Галданг "Ойрдуудын асуудлаар харьцах гол хvн" гэж vзэх болжээ. Жишээ нь 1679 оны 11 сард Ойрдын нэгэн жижиг бvлэг Хятадын єндєр зэрэглэлийн худалдаачдыг дээрэмдэж, Манжийн хамгаалагч цэргvvдийг нь хядсан хэрэг гарчээ. Манжийн хаан энэ тухай Галданд мэдэгдэж, гэмтнийг гэсгээн цээрлvvлж єгєхийг хvсчээ. Галдан цэргээ явуулж хил орчмын дээрмийн бvлгvvдийг устгуулсан байна.
1680 оны 9 сард Манжийн хаан болон Тvвдийн Далай Лам нарын хооронд зєрчил vvсэв. Шалтгаан нь "хилийн гаднах" Монголчуудыг (Ойрд, Халх) хэн нь захирах вэ, тэднээс алба татварыг хэн нь илvv авч байх вэ гэдгээс болжээ. Энэ vеээс эхлэн Далай Лам Монголчуудыг Манжийн эсрэг турхирч эхэлсэн ажээ.
1983 онд ЗvvнГарын худалдаачид хэтэрхий олон хамгаалагч цэрэгтэй иржээ. Тэд хилийн доторхи Монголчуудыг дарамталж, Хятадуудыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Манжийн хаан тушаал гаргаж, vvнээс хойш Ойрдуудыг зєвхєн тусгай эрхийн бичигтэй, мєн цєєн тоогоор ирж худалдаа хийлгэж байх болгов. Мєн хуурамч баримтаар хил нэвтэрсэн хvмvvсийг тагнуул гэж vзээд єчиггvй цаазлах болжээ.

ТvшээтХан - ЗvvнГарын хямрал

Галдангийн Бээжин рvv илгээсэн ачаа хєсгийг СэцэнХаны нутаг дээр дээрэмдэж, элч нарыг нь хороожээ. Энэ хэргийн цаад эзэн нь ТvшээтХан Чахундорж байсан гэх.
1684 онд Далай ламын элч Арбунай биечлэн ирж Засагт хан, Тvшээт Ханы "дvрвэсэн, зугтсан айлуудын талаархи" хэрvvл, хямралыг зохицуулах гээд барсангvй.
1686 онд Манжийн хааны ивээл дор Хvрэнбэлчирт хуралдаан болж, Далай Ламын элч Ширээт, Манжийн эзэн хааны бvрэн итгэмжит тєлєєлєгч Ачит гэлэн, Ли Фан (колонийн) яамны сайд Арани тэргvvтэн оролцжээ. Засагт Хан Сэнгvм нас барсан тул тvvний хvv Сара иржээ. Тvшээт Хан Чахундорж дvv Жавзандамба Хутагтын хамт заларч ирэв. Сара Чахундорж нар ойлголцож эвлэрсэн байна. Гэвч Тvшээт Хан нэхэлт айлуудын талыг нь л гаргаж єгсєн тул хямрал цааш vргэлжлэх нь тодорхой болов.
Далай ламын элч буцахдаа Галданд : "-Манжийн хаан болон Тvшээт хан нар намайг халхын Жавзандамба Хутагттай зэрэгцvvлэн суулгаж доромжлов. Далай Ламын зиндааг доошлуулан гутаасан энэ доромжлолыг бурханы шавь Галдан чи тэсэх vv" гэсэн утга бvхий хатгах vгийг хэлvvлжээ. Yvнд эгдvvцсэн Галдан манжийн хааныг буруушааж далай ламыг хvндэтгэсэнгvй хэмээн зэмлэсэн захиа явуулав. Мєн тvшээт хан Чахундоржид захиа явуулж, ачаа хєсгийг минь ямар учраас дээрэмдэв, Хошуудын Очиртсэцэний талынхныг дэмжсэндээ ингэв vv гэж тулган асуужээ. "Yvнийг зэр зэвсгийн хvчээр хариулья, Галданг довтолья" гэж Тvшээт Хан Чахундоржийг санал гаргахад манжийн хаан хориглож болиулсан байна. Мєн Манжийн эзэн хаан нь Тvшээт хан Чахундоржид ЗvvнГарын эсрэг ямар ч эвгvй хєдєлгєєн хийж болохгvйг хатуу анхааруулжээ.

Галдан, Чахундорж нар дайтсан нь

1687 онд Засагтхан Сара Зvvнгард холбоотон улс маягаар нэгдэх сонирхолтойгоо Галданд уламжилжээ. Тэгээд ч ЗасагтХаны охин дvv нь Галдангийн vеэл Равдантай суусан зэргээр худ ургийн барилдлага єргєн байлаа. Галдан энэ саналд ямар хариу єгсєн нь тодорхойгvй.
Мєн онд ЗасагтХаны олон залуу тайж нар Галдангийн тєрсєн дvv Доржжавтай нийлж Тvшээт Ханы нутгийг зорьжээ. Тэдний зорилго нь нэхэлт єрх айлуудаа буцааж авчрахад байсан бололтой. Тэгмэгц Тvшээт Хан Чахундорж єєрийн хvргэн (Ойрдын Хошууд аймгийн Очиртсэцний ач ) Лувсангомбо-Аравдантай нийлж довтлоод, тэднийг барьж авч бvгдийг нь хєнєєжээ. Мєн цааш довтолж ЗасагтХан Сараг гэнэдvvлэн барьж хороогоод, албат айл єрхvvдийнх нь дунд бєєн алан хядлага хийжээ. Тэгээд Зvvнгарын нутгийг зорьж хил орчмын айлуудыг сvйтгээд буцжээ.
Тvшээт Хан энэ довтолгоогоо Манжийн хаанаас нуусан байв. Тvшээт Ханыг зорьсон залуу тайж нар ЗасагтХан Сара болон ЗvvнГарын хаан Галдан нарт энэ талаар дуулгаагvй байсан бололтой.
Дvvгээ, дээр нь холбоотон Засагт ханаа хороолгочхоод ЗvvнГарын Хаан vнэхээр бачимдан уурласан биз. Галдан Бошигт 1688 онд 30,000 цэрэг аваад ЗасагтХаны нутгаар дамжин ТvшээтХаныг уулгалан довтолжээ. Чахундорж тосож байлдсан боловч хэмх цохиулсан байна. Занабазар Чахундоржийн ар гэрийг аван Євєр Монгол руу дvрвэн одов. Чахундорж дахин цэрэг хурааж хоёр дахь удаагаа Галдангийн цэргийг зогсоох гэж оролдсон ч мєн л хиар цохиулжээ. Чахундорж цэргээ хаяад Занабазарын хойноос зугтсан байна. Ингээд Галдан Хэрлэн гол хvртэлх єргєн уудам нутгийг эзлэн авах боломжтой болжээ.
Галдан бошигт Манжийн эзэн хаан Канг-Ши болон Далай ламд захидал явуулж, би энэ дайныг эхэлж єдєєгvй юм шvv. Чахундорж дvvг минь хороож, єлзийт Засагт Ханы нутагт цуст аллага vйлдсэж, нvгэлт vйл тарьсан тул би тvvнийг довтлов гэсэн санааг илэрхийлжээ. Манжийн хаан Тvшээт Ханыг зэмлэн буруушаав. Тэгээд Галдантай харилцаагаа хэвийн vргэлжлvvлж, худалдаагаа дахин сэргээх санал тавьжээ.

Хуйвалдаан

Галданд маш олон дайсан байв. Хошууд, Хасаг, Манж, Халх, Оросын Козак г.м. Гэвч хамгийн аюултай нь тvvний vеэл Цэвээнравдан байсан мэт. Цэвээнравдан нь Сэнгэ хааны хvv билээ. (Сэнгэ хаан нь Галдангийн ах) Цэвээнравдан єєрийгєє хаан болох эрхтэй гэж vзэх тул Галдангийн эсрэг сэм хуйвалдаж, аятай мєчийг анан хvлээж байсан гэх.
1690 онд Галдан цэргээ авч, эзэлж авсан ар Халхын нутагтаа хамгаалалт хийхээр Ховд хотоос хєдєлжээ. Тэгмэгц Цэвээнравдан тvvний араас гэнэт довтолж, дайсагнал ил болов.
Цочирдож сандарсан Галдан Ховд орчим бэхжиж авахыг сонирхсон ч энэ нь хэтэрхий аюултай байлаа. Єєрийгєє ЗvvнГарын хаан гэж vзэх болсон Цэвээнравдан цэрэг бєєгнvvлж, Ойрдын ноёдыг талдаа татаж эхэлжээ. Дээр нь Цэвээнравдан Оростой холбоо барьж Галданг дэмжиж болохгvй хэмээн сэм ятгасан бололтой. Хошуудууд Галданг Тvвд орох, Далай лам руу очих замыг нь хааж байлаа. Галдан Бошигт ийнхvv Орос-ЗvvнГар-Хошууд-Манжуудаар хvрээлvvлж, гарах гарцгvй тойрогт оржээ.

3- р хэсэг.
Галдангийн тэмцэл

Итгэл найдвар

Галдан Бошигт яаравчлан Хэрлэн, Орхоны хєндий, Ховд орчмуудаар бэхлэлт бариулж эхэлжээ. Орос тvvний эсрэг хєдлєхгvй. Ийм учир хойд хилийн зvгээс айлтгvй. Тэгэхээр Халхад ноёрхлоо бэхжvvлэхийн зэрэгцээ, євєр Монголчуудыг босгож, Манжийн эсрэг хамтран тэмцэж болох юм гэсэн тєлєвлєгєє Галдан болон тvvний нєхдєд байсан болов уу. Хошууд нартай хэлэлцээ хийж болох. Харин аргалахад хамгийн хэцvv нь Цэвээнравдан л байлаа.
Манж нартай эхэндээ гайгvй харьцаатай байсан боловч яваандаа Манжууд элдэв шаардлага тавьж эхлэв. Галдан хариуд нь ТvшээтХан Чахундорж, Жавзандамба Хутагт нарыг гаргаж єг. Тэд гэм хийсэн тул тэднийг гэсгээвэл зохино гэсэн шаардлага тавьж, цаг хожихийг хичээж байсан бололтой.
Ингээд хоёр тал ойлголцохоо болиод ирэнгvvд эзэн хааны арми Галданг хvчээр номхотгох аргад шилжсэн байна. 1690 оны зун Галдангийн цэргvvд Халх голын дагуу давшиж, Хєндлєн Бошигтийг довтолж ухраав. Энэ мэдээг авсан Манжийн эзэн хааны арми тулалдаан болсон газар луу яаравчлан хvрч очив. Тэгээд "Ойрдууд Соёлж гол дээр буудаллаад байна" гэсэн мэдээ авчээ. Манжийн жанжин Алани єнєє газар нь ирж гэнэдvvлэн довтлох гэсэн боловч цаадуул нь аль хэдийнэ (Улз гол руу?) хєдєлсєн байж. Манж, Халх цэргvvд хойноос нь хєєж бvсэлж аваад, хоёр талаас нь дайрчээ. Тэгэхэд нь Ойрдууд амжилттай хамгаалж, улмаар Манжийн цэргийг бут цохив. Галдангийн єєртєє итгэх итгэл нь vлэмж нэмэгдсэн биз. Магадгvй энэ хэцvv байдлаас ялагчаар тодрон гарах ч юм билvv?

Улаанбудангийн тулалдаан

Манжийн хаан дээрхи ялагдалд асар их хорсож, vтэр тvргэн хариу цохилт єгєхийг чухалчлав. Энэ мэдээ хилийн доторхи Монголчуудад сєргєєр нєлєєлж буй нь ойлгомжтой байлаа. Тэгээд єєрийн дvv их жанжин Фу Чуанд цэрэг цуглуулж, Галданг vхсэн, амьд аль нь ч хамаагvй олж ирэхийг тушаажээ. Эзэн хаан Хорчин аймгаас цэрэг дуудсан боловч дєнгєж тал нь нилээн хоцорч иржээ. Мєн адил зарлан дуудах авсан Харачин, Авга, Найман аймгуудаас нэг ч хvн ирсэнгvй. Манжуураас хvчирхэг явган болон морин морин цэргийн ангиудыг яаралтай татаж авчрав. Бээжинд байсан их бууны хороог хойд хил рvv татаж ирvvлэв.
1690 оны 7 сарын сvvлээр Галдан 20 тvмэн цэргээ авч євєр Монголын нутаг Улаанбуданд ирсэн байлаа. Манжууд ч уг газар очиж довтлоход бэлдэж эхлэв. Манжийн арми 8 сарын 3 ны vvрээр давшиж эхэлсэн байна. Тэд уулын єндєрлєг газар их буугаа байрлуулж, Ойрдуудын зvг нилээн бууджээ. Тэгээд хоёр хэсэгт хуваагдаж байгаад, фронтын дунд болон баруун хэсэгт гол хvчээ тєвлєрvvлэн давшиж эхлэв. Ойрдууд нэг талаараа ой модоор хvрээлvvлсэн, нєгєє талаараа голын эргээр хашуулсан зурвас газар бэхлэлт хийсэн байв. Тэд тэмээнvvдээ эгнvvлэн хэвтvvлж, урдуур нь ачаа хєсгєє єржээ. Тэгээд тэмээнvvдийнхээ бєхний завсраар буудалцаж байсан бололтой. Орой болтол байлджээ. Манжууд асар их хохирол vзсэн ч улайран давшсаар эцэст нь бэхлэлтийг нь яг тєв хэсгээр нь сэтэлж, хамгаалалтын гvн рvv цємрєн орж чадсан байна. Харуун баруун хэсгийнхэн тэднийг араас дэмжих нь байтугай хvчтэй эсэргvvцэлтэй учирч нэг ч алхам урагшилсангvй. Гардан байлдаан болж, хоёр тал аль аль нь vлэмж их хоирол амсчээ. Yдэш болоход эцэж цуцсан Манжууд харин ч єєрсдєє ухрахаас єєр аргагvй болжээ.
Ингээд, Галдан Бошигт болон Манжийн жанжин Фу Чуан нар Ялгуусан Хутагтаар дамжуулан гал зогсоох "энхийн хэлэлцээ" байгуулсан байна. Ялгуусан Хутагт нь анхандаа Манжийн хаанаас Далай лам, Галдан нарыг тагнах vvрэг авч, тэдний дунд орж ажиллах ёстой байж. Гэвч хожим Галдангийн талд ажиллаж, хоёр талд зэрэг тагнуул хийх болжээ. Дайны тєгсгєлд Ялгуусан хутагт нь Манжийн эсрэг байлдаж байв.

Ар Халх Манжид дагаар орсон нь

Галдантай хийсэн энхийн гэрээ удаан vргэлжлэхгvй гэдгийг Манжууд сайн мэдэж байлаа. Ийм учраас Манжийн эзэн хаан Халхыг албан ёсоор Чин гvрэнд нэгтгэж авахаар яарч байсан болов уу. Тэгээд ч удах тусам Чахундоржийн бодол эргэнэ. Аягvй бол хоёр дахь Галдан ч болж мэднэ гэсэн башир санаа Канг-Ши эзэн хаанд байж.
1691 оны зун Манжийн хаан Бээжингээс хойш 300 км газар орших Долоон нуур хотод ирэв. Ар Халхын 550 тайж болон євєр Монголын 49 хошууны ноёд тvvнийг тосож авчээ. Манжийн хааны урьдчилан бэлдэсний дагуу бэсрэг наадам болж, Манжийн цэргийн сvрт vзvvлбэрийг зочид гийчид "таалан" сонирхжээ.
Ингээд хаад, ноёд хуралдаад Халхыг, євєр Монголын нэгэн адил Манж гvрний нэг хэсэг гэж vзэх болов.

Галдангийн шаардлага

1692 онд Галдан Манжийн эзэн хаанд захидал илгээж Тvшээт Хан Чахундоржийг гаргаж єгєхийг дахин шаарджээ. Мєн зєвхєн Далай Ламын vгийг дагах болно хэмээн баталжээ. Манжийн хаан хариуд нь Тvшээт Хан надаас тусламж гуйж ирсэн тул би тvvнийг єгєємєр хайр хишигтээ багтаасан билээ. Мєн тэр одоо миний албат болсон тул тvvнийг хэрхэн чамд мэдvvлэх вэ гэсэн санааг илэрхийлжээ. Далай Лам бас Манжийн хаанд элч илгээж ТvшээтХан, Жавзандамба Хутагт хоёрыг гаргаад єгчих, бид амь нас, аюулгvй байдлыг нь баталгаатай хариуцна гэж байв. Yнэндээ Тvвдvvд єєрсдийн нєлєєн дор байсан Халхыг Манжид дагаар орсонд дургvйлхэж байсан биз. Мєн Занабазар анх яагаад Далай лам руу зугтсангvй вэ хэмээн гайхаж байсан бололтой юм.
1693 онд Манжийн эзэн хааны ордон Галдангийн талаар шинэ тактик боловсруулав. Галданг цэрэглэн дайрах юм бол асар их хохирол vзэх нь тодорхой. Тийм учир тvvнийг худалдааны аргаар боож, єлсгєлєнгєєр буулгаж авья гэсэн чиглэлийг тодорхойлжээ. 1694 онд Манжийн хаан Галданг "Далай ламын сургаалийг зєрчигч, Муслимын тагнуул" гэх нь холгvй юм болж, Монголчуудын дунд Галдангийн эсрэг сурталчилгааг маш єргєн хvрээнд эрчимтэй явуулж эхлэв. Галдантай нийлж болох бvх улс аймгуудтай холбоо тогтоож, Галдантай нийлвэл бидний дайсан болно гэж хатуу анхааруулж байжээ. Yvний хvрээнд Орос, Манж гvрнvvд хэлэлцээ хийж, нэгнийхээ эсрэг эвсэл байгуулахгvй хэмээн тохирсон бололтой. (Галданг Оростой нийлэх вий гэсэндээ)

Галдан, Канг-Ши нарын тэмцэл

Монголд зуд болж, мал сvрэг ихээр хорогджээ. Хvн малгvй зутарч байв. Галдан зvгээр суугаад байж болохгvй байлаа. Адуу морь олзлох, цэрэг элсvvлэх, 10,000 хvнтэй армиа хооллож ундлах гээд єдєр тутмын гэмээр бэрхшээлvvд нь асар хvнд дарамт болон хувирч байжээ. Ядаж байхад гай чирсэн халдварт євчин гарчээ.
1695 онд Далай Ламын зааврын (мэргэ?) дагуу Галдан Бошигт Хэрлэнг гаталж Манжийн хилийг зєрчин, тэнд байсан Монголчуудын хороог (бэхлэлтийг) тун амжилттай дайрчээ. Тvvний амжилт нь Манж гvрнийг тогтворгvй байдалд оруулж байсан нь тодорхой. Хойд хил дээрээ ийм хvчирхэг дайсантай байх нь Да Чин гvрний хувьд тэвчишгvй байсан биз. Мєн хилийн доторхи Монголчууд ч Галданг битvvдээ "эрэлхэг тэмцэгч" гэсэн утгаар харж эхлэх болсноор Манж гvрний нэр хvнд унаж эхлэв.
1696 онд Манжийн эзэн хаан єєрийн биеээр их цэрэг удирдан Галдангийн эсрэг аян дайн хийхээр шийджээ. Их буу, дарь, байлдааны техник хэрэгсэл зэгсэн базаав. Их гvрний шилмэл 100,000 цэрэг эрсийг муж бvрээс татаж авчрав.

Эзэн хааны арми Галдангийн эсрэг

Цэргийг 3 замд хуваахаар болов. Тєвийн 33,700 шилдэг цэргийг Манжийн эзэн хаан Канг-Ши єєрєє биечлэн удирдаж Хэрлэн мєрнийг гатлан Ар Халхын нутагт цємрєн орохоор тогтов. Баруун армийн удирдагч Их Жанжин Фиянгу ийн удирдсан цэрэг Халхын ємнєєс нь орж Туул голын чиглэлд давших ёстой болов. Галдан Хэрлэн мєрний эрэг дээр байна биз. Тиймээс тvvнийг баруун, зvvн хоёр талаас нь бахь лугаа адил хавчиж, цэргийг нь vлдэгдэлгvй цохино. Ємнєх хоёр тулалдааны алдааг давтаж болохгvй. Энэ удаа Галданг заавал барих ёстой гэж Канг-Ши хаан тушаав. Ялангуяа Орхоны хєндий, Ховд орчимд байгаа бэхлэлт рvv нь зугтаалгаж болохгvй тул баруун арми маш тvргэн давшиж, тєв Халхын нутаг дээр отолт хийх ёстой аж. Энэ давшилын бэлтгэл ажил маш нууц явагдсан байна.
1696 оны 6 сарын 6 нд Манжийн хаан Галданд захиа илгээв. Тvvндээ цэрэг удирдан биечлэн ирж байгаа тухайгаа дурьджээ. Данжила баатар энэ захидлын vнэн хэсгийг шалгахаар очвол Манжийн их цэрэг vнэхээр уул тал, тэнгис далай тэр чигээрээ хєдлєх мэт бvрхэн айсуй гэнэ. Данжила баатар аянганд цахиулсан болж "ийм их цэрэг гэв гэнэт тэнгэрээс буугаад ирэв vv" гэж хашгираад, нэг сайн харааж аваад , бэхлэлтийн зvг хар хурдаараа давхин одов. Энэ мэдээг авсан Галдан Хэрлэн голоос цэргээ аван Ховдыг чиглэн хєдлєв.
6 сарын 8 нд Манжийн эзэн хаан Хэрлэн голыг гаталж ирэхэд ямар ч дайсан vзэгдсэнгvй. Эзэнгvй Монгол гэр, хєглєрєх эд зvйлс, бурхан сэлт, ундуй сундуй гэр ахуйн эдлэл зэргээс харахад дайсан санд мэнд зугтсан нь тодорхой. Буудалыг нь шинжилж vзээд Галдангийн цэрэг тоогоор цєєн, агт морьдоор дутмаг байна гэсэн дvгнэлт хийгээд Галдангийн хойноос нэхэв. Манжийн их цэрэг нилээн хэд хоног хєєгєєд хvнс нь барагдав. Ойрдын тагнуулууд хоол хvнс залгуулах боломж олгох нь бvv хэл хорлон сvйтгэх ажлаа эрчимжvvлэв. Манжийн хаан тєвєгшєєж буцахаар болов. Хамгийн шилмэл цэргvvдээ Манж жанжин Маскагаар удирдуулан Галдангийн хойноос нэхvvлээд єєрєє гэдрэг эргэж Бээжинг зорьжээ.

Тєгсгєл хэсэг.

Зуун Модны тулалдаан

Галдан Хэрлэнгээс буцах замдаа Туул голын хєндийд Манжийн баруун армийг удирдсан генерал Фиянгугийн цэрэгтэй халз таарчээ . Бvслэлтэнд орсон Ойрдын гол хvч нь тул бут ниргvvлжээ. 1696 оны 6 сарын 13 нд Зуун Мод (одоогийн Улаанбаатар хотын ємнєд этгээдэд) орчимд болсон тулалдаанаар Галдан бvслэлтийг сэт цохин гарч баруун зvгийг чиглэн морджээ. Тvvнийг 1000 албатууд нь, мєн 3000 эмэгтэйчvvд хvvхдvvд дагаж явсан бололтой.
Ойрдын Данжила баатар Хэрлэнгээс анх гарахдаа л Галдангаас єєр замаар салж явж. Тэрээр 2000 цэргийг удирдаж байсан бололтой. Данжила баатар уг нь Манжийн их цэргийн будааны тєв агуулахыг устгах, мєн араас нь довтлох vvрэг хvлээсэн боловч биелvvлээгvй бололтой.

Тагнуул, туршуул, цэргийн мэдээ

1996 оны 7 сард Манжийн цэргийнхэн Ойрдын олзлогдсон цэргийг байцааж байгаад Далай Ламыг аль хэдийн vхсэн гэдэг мэдээ сонсжээ. Ємнєєс нь тvvний гарын туслах Даваа ажиллаж байгаа гэнэ. Манжийн эзэн хаан хагартлаа уурлаж, Давааг хуйвалдагч, Галдантай vгсэж миний эзэнт улсын эсрэг ажилласан гэх зэргээр харааж загнасан агуулга бvхий захиаг Лхас руу явуулав. Тэгээд дор нь хэрэв чи гэмээ цайруулья гэх аваас Галданг ятгаж, надад бууж єгvvлэх хэрэгтэй гэж тєгсгєжээ.
Канг-Ши хаан Хєх Нуурын Хошуудын удирдагч Далай Тайшид "Галдантай нийлж бидний эсрэг хєдєлвєл танай улс руу дайрна" гэсэн утга бvхий сануулга єгчээ. Мєн ЗvvнГарын Цэвээнравдангаас Галданд туслахгvй гэсэн баталгаа шаардав.
Удалгvй Манжийн тагнуулынхан Галдангийн хамтран зvтгэгч нарыг олж тогтоов. Тэд бол Ойрдын баатрууд болох Данжиннямбуу, Данжинаравдан, мєн Данжила нар байлаа. Тэдэнтэй холбоо тогтоож, эд баялаг, эрх мэдэл, газар нутаг амлах ажлыг шуурхай хэрэгжvvлж эхэлсэн байна. Данжила энэ саналыг хvлээн авч Манжийн хаантай холбоо тогтоогоод, хожим Галданг Манжид бууж єгье гэх зэргээр ятгах болжээ.

1696 оны євєл, 97 оны хавар

Лхасын Даваа Манжийн эзэн хаанд хариу захиа явуулж, Далай Лам амьд сэрvvн хэвээр гэж батлаад, Галдантай холбоо барихгvй байгаа гэж мэдэгджээ.
Манжийн тагнуулчдын мэдээгээр Галдангийн арми задарч байна гэнэ. Данжиннямбуу, Данжинравдан нарын баатрууд Цэвээнравдантай нэгдэхээр баруун зvгийг зорин хєдєлжээ. Данжила хэдий Галдангийн дэргэд vлдсэн ч Галдан тvvнтэй итгэж vг солихгvй байна гэнэ. Мєн Ойрдын цэргийн хээрийн буудалд халдварт євчин даамжирчээ. Хvйтэн євєл болж, цэргvvд нь орох оронгvй зутарч байсан бололтой.
Зуун Модны тулалдаанд олзлогдож ирэгсдийн ихэнхи нь євчнєєр vхсэн тул vлдсэн хvмvvсийг нь Жанчхvvгийн даваанаас хойш нутаг заан цєлжээ. Уг нь Манжийн хаан тэднийг Бээжинд аваачих зорилготой байж.
Галдан бууж єг гэсэн шаардлагийг хvлээж авахгvй л байлаа. Тvvний оронд цаг хожихийг хичээж Манжтай гал зогсоох гэрээ хийнэ гэж найдаж байв.
Євлийг арайхийж давсан Галдан хvнд євчин тусчээ. Яаж ийж байгаад зун болгоод хvн малгvй тэнхрээд авчих биз итгэж байсан биз. Галдангийн туршуулууд тvvнд нэгэн муу мэдээ авчирлаа. Манжийн цэрэг Халхын нутагт Галданг отож байгаа ба ирэх намраас дахин нэмэгдэл цэрэг авчрах гэнэ.

Галдангийн тєгсгєл

Галдан дахин элч зарж Бээжин явуулжээ. Энэ vед Данжила мєн нууц элч илгээсэн байна. 1697 оны 5 сарын 2 нд Манжийн эзэн хаан хоёр элчийг бие биетэй нь тааралдуулалгvйгээр, нэг нэгээр нь хvлээн авч уулзжээ. Манжийн хаан Галданг vг дуугvй бууж єгвєл єршєєж болох юм, эс тэгвэл дахин их цэрэг хєдєлгєнє гэж сvрдvvлжээ. Харин Данжилад маш єндєр цалин, зvйл бvрийн хангамж бvхий албан тушаал амалсан байна. Хоёр элч єєр єєр замаар буцжээ. Элч нарыг ирэхэд Галдан аль хэдийнэ євчний улмаас амьсгал хураасан байлаа . 1697 оны 4 сарын 4 нд Галдан Бошигт бурхан болсон болов уу гэж ихэнхи тvvхчид таамагладаг.

Данжила баатар

97 оны 7 сарын эхээр Манжууд "холбоотон" Данжилагаас Галдангийн охин Зунчихайг авчирч єг гэж шаарджээ. Гэтэл єнєє Данжила агт морь туранхай байна. Хvн хvчээр дутаад байна гэж шалтаглаад нилээн саатжээ. Манжийн генералууд Данжилаг хайсан боловч олж чадсангvй. Данжила 300 шилмэл баатар эрсээ дагуулан нуугдаж явсаар ЗvvнГарт очиж Цэвээнравданд Зунчихай бvсгvйг, (мєн Галдангийн чандрууг) хvргэж єгчээ.
1697 оны 10 сарын 21 нд Данжила баатар Бээжинд очиж Манжийн эзэн хаантай уулзсан байна. Данжила уг нь зугтчихья гэж бодож байсан ч, том хvv нь Манжийн гарт байгаа, бас Манжийн хааны урьдын амлалтанд найдаад Чин гvрэнд дагаар оржээ. Канг-Ши хаан Данжилад Санждацан, тvvний хvvд Шивэй гэдэг цол єгєєд Цахарын хошуунд нутаг заажээ.

Тєгсгєлийн оронд

Галдангаас хойш баруун Монголчууд Манжийн эсрэг нэгэн жарны турш тэмцэж, заримдаа тэднийг ялж байлаа. Гэвч эцэстээ дотоодын хямрал, тэмцлээсээ болж дайсандаа хялбар дийлдсэн ажээ
"Монголчуудыг Монголчуудаар нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь" гэсэн эртний уламжлалт хорт бодлого Монгол аймгуудыг тамирдуулсан бололтой. 1620 иод оноос эхэлсэн Монголыг эзлэх гэсэн Манжийн бодлого 1760 аад он хvртэл олон арван жил тууштай vргэлжилсэн байна. Харин Монголчуудын єєрсдийгєє хамгаалах бодлого тууштай, нэгдмэл байж чадсангvй.
Дундад зууны Монголчууд эртний домогт Алун-Гоо эхийн элбэрэлт сургаалийг зєрчиж, багцалсан сум мэт нэгдэн явж чадалгvй, нэг нэгээр салж яваад дайсанд хялбархан автаж, бусдын идэш болжээ.

Aшигласан материал:
"Чин гvрний vнэн тvvх" буюу "Da Qing lichao shilu" хэмээх Манжийн эзэн хааны архивийн эмхэтгэл. Герман орчуулга. (1688-1697 оны хэсэг)
Волфганг Романовски. "Ойрдын Галдангийн эсрэг Чингийн эзэн хаан Канг-Шигийн хийсэн дайнууд" (герман хэлээр. Австрийн шинжлэх ухааны академи. тvvх-гvн ухааны салбарын тайлан бvтээл. 661-р боть. 1998 он)
Veronika Veit, "Qalqa 1691 bis 1911"
Ч. Отгочулуу

No comments:

: