/Удирдлагын мотивацийн тухай/
…Олон жилийн өмнө Вашингтоны цэргийн академийн цэргийн урлагийн тэнхимийн ханан дээр дэлхийн улс гүрнүүдийн алдарт жанжнуудын зургийг хүндэтгэлтэй залж, хэлсэн угийг нь хөрөг дор нь бичсэн байжээ. Энд гуч гаруй зураг залаастай байдаг бөгөөд хамгийн эхэнд мянганы суут жанжин Чингис хааны минь хөрөг хэлсэн үгтэйгээ байрлаж байсан гэдэг.
Жишээлбэл : Оросын алдарт жанжин Суворовын” Би ухрах тактик мэддэггүй”, Спартак “Хувь заяаг илд зориг хоёроор шийдэж болно” гэсэн алдарт үг сийлээстэй байдаг ажээ. Тухайн үед тус сургуульд сурч байсан Халимагийн нэг сонсогч Чингисийнхээ зургийг Тайваний эх зургаар сольж хуучин овоодой малгайтай зургийг нь өөртөө хадгалсан гэдэг. Харин их хааныхаа хэлсэн үгийг нь орчуулбал “Монголчууд хоёрхон замаар л явж ирсэн. Тэд гуйдаг, эсвэл булаадаг” гэж хэлсэн алдарт үг байсан гэнэ. Нээрэн л их хаан минь ингэж хэлсэн бол өөрөө стратеги тактикийн гарамгай зүтгэлтэн байж. Энэ үгийг ухаад байхаар үнэхээр зөв юм аа. Манай монголчууд ядраад ирвэл үнэнээ хэлээд гуйдаг, ядраад ирэхээрээ булаагаад авчихдаг байж. Энэ хоёр зам шиг үнэн юм алга. Ямар булаагаагүйдээ шоргоолж шиг бум түмэн Хятад Улс цагаан хэрмийн цаана хярж байхав дээ.
Цэргийн урлагийн танхимийн сонсогчид Монголоос Чингис, Хатанбаатар Магсаржавыг их сонирхдог гэнэ. Учир нь нэгэн халимаг сонсогч энэ тухайгаа:-Хатанбаатар Магсаржав бол Чингисийн удмын сурвалжит цэргийн жанжин бөгөөд 20 дугаар зуунд хүний зүрхээр туг тахисан хамгийн сүүлчийн монгол жанжин гэнэ. Энэ тухай яаж мэдэв ээ гэхэд тэрээр:-Энэ тухай Хатанбаатарын цэргийн эмч байсан орос хүн Америкт цагаачлаад “Монгольский полководец Катан батор Максаржапов” гэдэг жижигхэн номдоо бичсэнийг олж уншсан гэнэ. Нээрэн цагаантны цэргийн эмч олзлогдоод Хатанбаатарын цэргийн эмчээр явсан бөгөөд аягүй бол Вандановын зүрхээр туг тахисныг үзсэн биз. Уг номд Хатанбаатар Магсаржав жанжин Сүхбаатарт:-Улаангомын хүрээнд ирээд байгаа оргодол хулгайч цагаан хааны генерал Бакичийг би ялаад ирье гэсэн гэдэг. Яг үнэнийг хэлэхэд Хатанбаатар, Бакич хоёр байлдаагүй гэнэ. Хатанбаатарт ч түүнийг ялах хүч байгаагүй гэдэг. Зүгээр л Оросын генерал манай Магсаржавт буугаад өгчихсөн юм байна. Энэ нь их учир жанцантай байжээ. Магсаржав дүн өвлөөр шахуу Улаангомын хүрээ рүү хөдлөхдөө 500 хүрэхгүй цэрэгтэй байсан. Бакич ард, цэрэг нийлсэн 10000 хүнтэй байсан. Яахаараа тэд бууж өгсөн тухай тодруулахыг хичээе.1911 онд эрх чөлөөний төлөө хөдөлгөөн болоход цагаан хааны Өвөр байгалын цэргийн тойргийн залуухан офицер Бакич Монголын Бөхмөрөнгийн хилийн заставын дарга байхдаа Хатанбаатарт туслаж буу сум өгч байсан хуучин андууд байжээ. Үүнийг мэдсэн Магсаржав Сүхбаатарт:-Жанжин дүү минь би Бакичийг ялаад ирье гэж итгэл төгс хэлсэн ч цаанаа учиртай байж Залуу жанжин Сүх ч хоёр орны нэр хүндтэй уламжлалт цэргийн жанжнуудын дотор юу бодогдож буйг яахин мэдэх билээ. Хатанбаатар Магсаржав цэргээ сайтар бэлтгээд гарахдаа замдаа хоол хүнс татах эрхийг аван зөвхөн гэр, идэшний үхэр, монгол архи авсан гэдэг.
Улаангомын хүрээнд дөхөж ирээд элч илгээхдээ:-Бакич дээрэмчин генерал биш. Тэр цагаан хааны уламжлалт цэргийн дарга хүн гээд замдаа дайчилсан гэрээ бариулж үхрээ нядлан, архиа сөгнүүлж хэнийг дайлах гээд байгаа нь мэдэгдэхгүй бэлтгүүлжээ. Удалгүй Бакич штабынхаа хамт ирэн нөгөө гэрт монгол цэргүүдээр холоос мануулан Магсаржавтай хамт тухлан, хэлэлцээ хийж эхэлжээ. Монголын хүйтэн өвөл зутарч яваа Бакичийн цэрэг дарга нар дулаан гэрт хоолтой залгаж, аюулгүй байдлыг нь монгол цэрэг хамгаалж хэд хоног ядаргаагаа гаргасны дараа бууж өгчээ.Гэхдээ сонин болзолтой байж. Бакич өөрийн хамт цэргийн ар гэр авгай, хүүхэд, зарим цэргийн хамт улаан армид бууж өгнө. Харин өөрөө нутаг буцахгүй, Да хүрээ, Өндөрхаан, Сайбээсийн хүрээгээр дамжуулан Хайлаар, Манжуур гаргаж өг гэсэн болзолтой байжээ. Гэтэл бид түүхийг шинэчлэн, 1921 оны өвөл Бакич, Магсаржав нар байлдсан мэт бичсэн үнэнд хэр нийцэх бол. Харин төрийн шагналт зохиолч С.Удвал гуай энэ номыг олж уншсан юм уу, “Их хувь заяа “романаар хийсэн Хатанбаатар Магсаржав кинондоо ихээхэн бодитой үзүүлсэн нь сонин байгаа биз. Харин Чингис хааны хувьд хаан гэхээсээ илүү удирдагч төрийн зүтгэлтэн, жанжин штабын удирдлага буюу цэргийн урлагийн гайхамшигтай онолч хүн байсан гэвэл үнэнд ойрхон байх болов уу? Түүнийг гадаадын цэргийн урлагийн зүтгэлтнүүд жанжин штабын оператив тактикийн мэргэжилтэн гэж үздэг юм билээ.
Жишээ нь түүхэнд Буур хээрийн болон 13 хүрээний байлдаан гэж бичигдэн үлдсэн байлдаанд” Бодонгийн хадрал”, “Олноор сүрдүүлэх” ,” Тасралтгүй дагаж мөшгөх” тактикийг маш хурдтай хэрэглэснээс байлдааны илт давуу байдлаар дайснаа ялсан байдаг. Цэргийн урлагийн түүхэнд Буур хээрийн байлдаанд Чингис цэргээ гурав хуваан нэгийг нь отоонд суулгаж, нөгөө хэсгийг нь дайснаа тасралтгүй дагаж цочоон, мөрдөх, бас шийдвэртэй тулалдаанаас аль болохоор зайлсхийжээ. Гурав дахь нь дайсантай гэнэт тулгарч буй мэт уулзаад ялагдсан мэт эмх замбараагүй зугтаан “отоон” дээрээ авчран өөрсдөө эргэж зууралдан, дайсныхаа эмх замбарааг алдагдуулан жанжнуудынх нь хяналтаас гаргаж ялсан байна. Энэ тактикаа Чингис хаан ” Гахай модон хадралт ” гэж нэрлэн олон жилийн хойно ч дурсдаг байсан гэдэг. Харин түүхэнд 13 хүрээний байлдаан хүчээр давуу дайснаа ялах даа маш хурдтай хоромхон зуур ялалтыг өөрийн талд эргүүлсэн байна.Жамух түүнээс нэг түмэн цэргээр илүү байснаа ялагдлынхаа дараа мэдэн бүтэлгүй жанжнуудаа загнаж өөрөө ичихэд хүрсэн гэдэг. Хоёр тал толгой сэргийлэхээрээ нийлэн хоёр их талд буудаллан хонох шөнө Чингис хөөн цэрэг бүр таван гал асаан орхиж араар нь ороон гэнэт ар талаас дайрч тулааныг шийдвэрлэхэд гал харж хууртсан Жамухын жаюкнууд худлаа унтаад нүцгэнээрээ олзлогдсон гэдэг. Энэ бол морьт цэргийн маш хурдтай байрлалаа солин тоглох анхны цэргийн урлагийн тактик байсан гэдэг. Ингэж олон хүнийг хурдтай ийш тийш нь өөрийн дураар хөдөлгөн удирдах, өөрийн зорилгодоо ашиглахыг 14 мотиваци” гэж нэрлэдэг ажээ. Дэлхий даяар “мотиваци” буюу удирдлагын урлагийг улс төр, бүх шатны удирдагч нар хэрэглэсээр иржээ.Тухайлбал сонирхолтойг нь бодож цэргийн урлагийн түүхэн сэдэв, оператив тактикийг хэрэгжүүлсэн нэрт жанжнуудаар жишээ авлаа. Чингис хааны үнэнч нөхөр гоо ван Мухулай бол түүний жанжин штабын дарга оператив тактикийн томоохон төлөөлөгч юм.
Ойрхны жишээгээр бол Мухулай жанжин эх орны аугаа их хоёрдугаар дайны үед Оросын жанжин штабын дарга Шапошников, Васильевский нар, тактикийг хэрэгжүүлэгч нь Г.КЖуков, Конев, Баграмян, Роскосовкийн дайтай дүйцэх Зэв, Сүлбээдэй, Боорчи нар гэсэнтэй дүйж байгаа юм. Жалайрын гүний хүү Мухулай бол 50 жил өвгөртлөө байлдаж бүх амьдрал нь цэргийн майхан, аян замд гэрлэж үр хүүхдээ өсгөж явсан гайхамшигт жанжин юм. Тэр Чингист олон жанжин бэлтгэж өгсөн гавьяатай хүн. Тэр Чингисийн дөрвөн хүүгийн багш, түүхэн Чингисийн дөрвөн нохойн нэг гэгдсэн хүн.Чингисийн бүх ялалтыг авчирсан байлдааны тактикийг Мухулай бэлтгэж тэд хэрэгжүүлдэг байсан.Монголын их хаан Чингис жанжин штабын дарга их тактикч цэргийн урлагийн нэрт мастер бол яах аргагүй мөн. Тодорхой хэлбэл, Чингисийн бүх жанжнууд түүний гараар орсон гэж хэлж болно. Чингис хаанд Мухулай:-Их хаан минь өршөө. Мөхөс миний бие 30 гаруй жил таны их цэргийн асарт гэрлэж, үр хүүхдээ өсгөн, хуяг дуулгаа тайлалгүй зүтгэлээ. Одоо олон сайхан жанжин төрөн гарлаа. Тэд танд хана хэрэм мэт түшиг болно. Миний хуяг дуулгаа даахаа байж хөл минь эмээл давахаа байлаа хэмээн чөлөө гуйсан байдаг юм.Чингис хаан саналын хүндэтгэлтэй хүлээн авч түүнийг өөртэйгээ адилхан есөн хөлт туг тахиулж тамга бариулсан бөгөөд Чингис хаантай зэрэгцэж суун хатуу ундаа зооглодог ганцхан хүн нь Мухулай байсан гэдэг.
Их хаанаас хоёр ах Мухулай Чингис хаанаас нэг жилийн өмнө нас барахдаа хааны бараа бологч ордныхонд:-Хаанаа хүндэтгэх талаар их юм зааж зурж өгсөн байдаг юм.Түүнийг хүндэтгэлтэй оршуулаад ирсний маргаашнаас их хааныг өглөө босоход ордныхон:-Их хаан минь өмнө зүгт тангад орон буй гэж хэлээд байхаар гайхаж хэн та нарт ингэж хэлэв гэхэд тэд:-Их ван Мухулай бие барахаасаа өмнө өглөө бүр танд үүнийг сануулж гэж хэлсэн юмаа гэхэд ялагдаж үзээгүй их хаан хэнгэнтэл санаа алдан толгойгоо сэгсэрч суусан гэдэг. Чингис хаан нэг жилийн дараа цэрэг хөдөлгөн тангадыг дайлаар мордохдоо:-Мухулай минь байсансан бол би юундаа ингэж явахав гээд уйлж суусан гэдэг. Энэ бол дутуу юмгүй хаан хүн нөхрөөр дутахдаа харамссан харууслын нулимс гэхээс өөр яахав. Хөгжил муутай Монголд л төрт ёс цэцэглэж удирдлагын ухааны аихдагч орон гэдгийг дэлхий дахин өнөөдөр мэдэж байгаа юм биш.Энэ тухай 13 дугаар зуунд Өгөөдэй хааны хажууд 17 жил суусан Италийн худалдаачин Марко Поло монгол гэдэг ийм улс байдаг, хэлэ хэд үнэмшихгүй худалч өвгөн хэмээн элэг доог хийж байсан гэдэг. Монголчууд өөрийн улсаасаа хэдэн арав дахин олон хүн амтай улс гүрнийг яагаад байлдан дагуулав. Энэ бол цэрэг улс төрийн удирдлагын “мотиваци” шилдэг байна гэсэн үг.
Бас нэг жишээ хэлэхгүй бол горьгүй нь. 1921 онд Барон Унгерн Хүрээг эзлээд шоронгоос Богд хаан, Хатанбаатар Магсаржав нарыг суллаад түүнээс-За таны цэрэг хаана байна гэхэд Магсаржав-Миний цэрэг гэр гэртээ байгаа хэмээхүйд угийн шазруун Унгерн:-Та тэнэг хүн үү? Би цэрэгтээ хоол, цалин, хувцас, буу зэвсэг өгөөд ч тогтоохгүй байхад яахаараа таны цэрэг гэртээ гэдсээ илээд сууж, жанжин шоронд байдаг билээ гэсэн гэдэг. Ингэж асуусны дараа Унгерн Хатанбаатараас-Та хэд хоногт хичнээн цэрэг цуглуулж чадахав гэхэд-Би нэг сард нэг мянган цэрэг хурааж чаддаг жанжин даа гэсэн гэдэг. Унгерн богд цол авсан тул Магсаржав хүндэтгэсэн нь тэр байж. Унгерн Магсаржавт гэр бариулж өгөөд сарын дараа цэргээ хүлээж авна гэсэн гэдэг. Cap гэрт тарган хонь хагалж идэн сархад зооглоод маргааш Унгерний хугацаа болох тул өглөө ямбаныхаа хувцсыг өмсөн Бароны штабт очжээ. Оргодол Барон Унгерн хамт явжээ. Нээрэн Толгойтын энгэрт мянга гаруй цэрэг жанжнаа жагсаж хүлээн авсан гэнэ. Хожим сонсвол цэрэг ирээгүй бол Унгерн Хатанбаатарыг буудах байжээ. Гэрээс гараагүй байж яаж энэ олон цэрэг цугларсан нууцыг ч мэдэж чадаагүй гэдэг.Харин гайхсан Бароны штабын дарга Сапейло:
-Аа мэдэхгүй. Гэр бариулсны шөнө л нэг морьтой хүн ирсэн. Өөр хүнтэй уулзаагүйдээ гэж гайхаж суусан гэдэг.Тэр хүн л цаашаа гурван хүнд, тэр гурав нь цаашаа гурван хүнд хэл өгдөг монгол ухааны квадрат зэрэг дэвшүүлэх мотивацийг яаж ч харийн оргодлууд мэдэх юм билээ дээ. Энэ бол монгол цэргийн аравт, гуравтын систем байсан гэдэг. Дэлхийн цэргийн урлаг зохион байгуулалтын түүхэнд монголын аравтын систем одоо ч хэрэгжиж байна. Монголын нэрт цэргийн жанжин Хатанбаатар, Манлайбаатар нар цэргээ шагнахдаа буу, сум, морь, дээлийн өнгөөр шагнадаг байсан нь их учиртай байж. Эх орон дуудсан цагт хэн очвол хүрээд ирдэг тийм цэрэг монголд байсан гэдэг.
Тэр ч байтугай ардын хувьсгалын партизанууд хүртэл Магсаржав, Бумцэнд, Дамдинсүрэнгийн цэрэг гэж жанжнаараа нэрлэгддэг байсан гэдэг. Тэр үед мянган цэрэгт хүн хүргэхийн тулд нэг хүнд хэлхэд болдог байсан нууцыг гадныхан яаж мэдээ билээ. Ази тив байтугай дэлхийд алдартай хурдан маневар хийдэг монголын хөнгөн морьт цэргийн салаа сумам эскодрон хүрээ хорооны систем одоо гадаадын цэргийн зохион байгуулалтанд байсаар байна.Зэвсэглэлийн хувьд бас тэр үеийн монголын арми тэргүүний байсан. Хятадын боомтыг эзлэхэд тэсрэх бөмбөгт ихэд хэлмэгдэж байсан бол жилийн дараа Чанчун боомтыг эзэлж авахад өөрсдөө тэсрэх бөмбөг хэрэглэж байсан баримт байдаг юм. Монгол морины тэвчээр дасан зохицох чадвар монголын цэрэгаялан байлдахад чухал шалгуур болсон байдаг нь нууц биш юм. Байлдах орнууд руугаа худалдаачдаа явуулж тагнуулах, турших арга их хэрэглэж байжээ. Том хотуудын хэрмийн хаалгыг урьд явуулсан худалдаачинд нээж өгсөн байдаг юм. Нэг удаа хотын хэрмийг нээж чадаагүй монголын цэрэг.-Бид явлаа. Харин танай хот бүх муур нохойгоо өг, бид худалдаж авья гээд явахдаа бүх муур нохойн сүүлэнд гал асаагаад тавьсан чинь тэд ирсэн газраа амь тэмцэн ирж бөөн түймэр тавьж хотыг шатаан эзэлж авсан яриа байдаг юм.Ерөөсөө монголын байлдан дагууллын түүх бол удирдлагын менежмент зах зээлийн “мотивацийн” ухаан юм. Чингис эзэлсэн бүх орныхоо сайныг нь авч мууг хаядаг сэтгэлгээний сонголт “мотивацийг” цуглуулагч байсан нь үнэн бөлгөө.
Б. Төмөрпүрэв
Б. Төмөрпүрэв
No comments:
Post a Comment