XX зууны эхээр Манж Хятадын колонийн дарлалыг эсэргvvцэн хошуу нутгийнхаа ардыг босоход Хасбаатар, тайж Тогтохын хамт оролцжээ.
Тэд эх нутгаа хамгаалан хятадын тvрэмгий их цэргийн єєдєєс удаа дараа ширvvн тулалдсаны эцэст арга буюу хvчин мєхєстєн оросын хилийг нэвтрэн ороод дараа нь Их хvрээнд ирсэн байна.Монголын эрх чєлєєний тэмцлийг дарахаар 1913 онд Хятадын хар цэрэг довтлоход Хасбаатар, Хасбаатар ийнхvv залуу наснаасаа эхлэн хvрээ хийдийг орхин, ард тvмнийхээ эрх чєлєєний тєлєє тэмцэлд оролцож, хамаг амьдралаа ач гуч нарынхаа ирээдvйн жаргалангийн хэрэгт зориулжээ. Манлайбаатар Дамдинсvрэнгийн цэргийн ламаар томилогдон явж єєрийн биеэр байлдан туслалцсаар булаан эзлэгчдийг Улаандовын шил хvртэл хєєн зайлуулаад буцаж ирсэн юм. Ардын хувьсгалын анхны партизан, Автономит Монголын цэрэг Д.Чойжинжав "Бид нэг их буутай мянгаад цэрэг, хятадын цэрэгтэй есєн удаа их бага тулалдаж билээ. Хошмог цагаан нуурын дэргэд болсон анхны байлдаанаар бид хятадаас их буу найм, бага буу хэдэн зууг олзлов. Дараа нь Шандын гол, Хєх сvм, Найман сvмийн манханд болсон тулалдаануудад Ярин баатар, Хасбаатар нар морин дайралтаар хамгийн тvрvvнд л чавхдах адил гялалзан єнгєрч харагддаг байлаа..." гэж ярьж билээ. Хятадын хар цэргийн довтолгооныг эсэргvvцсэн энэ тэмцэлд Хасбаатар гарамгай зvтгэсэн учир Богдын засгийн газраас тvvнд "цорж" ямба шагнажээ.
Гэвч Хасбаатар хэргэм зэргээ эдлэн ямбархаж хvрээ ганданд суухыг зорьсонгvй. Харин хязгаарын ард олны дунд байж амьдрахаар Хиагтын зvvн харуулд очиж суужээ. 1921 оны эхээр Монголын хувьсгалчид ардын журамт цэрэг байгуулж, хятадын булаан эзлэгч гамин, оросын цагааны оргодлуудыг хєєн зайлуулж, эх орныхоо тєрийн тусгаар тогтнолыг босгохоор шийдвэрлэж, их хэргийг vvсгэсэн билээ. Энэ зорилгор Д.Сvхбаатар 1921 оны хавар цэрэг элсvvлэхээр Хиагтын зvvн харуул єєд мордож, Хvдэрт нутагтай байсан Цэдэнбалжир, Галдангийнд анх очжээ.Тэд харуулд байсан Содномдаш, Манибадар, Хасбаатар нар Сvхбаатартай уулзан монгол тvмэнд тохиолдсон гашуун бэрх, зовлонт байдлын тухай ярилцсаны эцэст шинээр байгуулах журамт цэрэгт орохоор саналаа шууд илэрхийлэн єєрсдєє хvн олж элсvvлэхээр ярилцаж тогтсон байна. Хvдэр, Хяраан харуулуудаас хэсэг эрчvvд сэтгэл нэгдэн журамт цэргийн анхны хороо болон зохион байгуулагдахад Сvхбаатарын даалгавраар тvvний даргад Б.Пунцаг, хорооны ламд Хасбаатар нар томилогджээ. Тэд 1921 оны хоёрдугаар сард Хяраанд очсон хятад цэргийн тагнуулуудыг баривчлан устгаж, ардын хєрєнгє хогшил, амь биеийг бvрэлгэн сvйтгэж байгаа гамингийн 1000-2000 цэрэгтэй Пунцаг, Хасбаатар, Нанзад нарын удирдлагаар удаа дараа тулалдан тэмцэж байжээ.
"Байлдаж яваа цэргийн хvн ухрах ёсгvй. Давшаад! гэж хэлээд хар сахалтай, нимгэвтэр шар царайтай, идэр насны нэг эр буу бариад биднийг шаламгайлан дагуулж хятадын хоёр мянга гаруй цэргийн єєдєєс Хярааны элсэнд байлдаж явсан" гэж Цэрэндоржийн Чимэд партизан Хасбаатарыг дурсан ярьж билээ.Хоёрдугаар сарын сvvлчээр Хасбаатар Дээд шивээнд дуудагдан очиж Сvхбаатарын дэргэд тvр ажиллаж байв. Дараа нь удалгvй партизан цэргийг хороо анги болгон зохион байгуулахад Хасбаатар журамт цэргийн гуравдугаар хорооны даргаар томилогдсон байна. Мєн оны хавар (03.13-нд) Монгол Ардын Намын Тєв Хорооны гишvvд, хошуу, шавь, цэргийн тєлєєлєгчид хамтран хуралдаж, Монгол Ардын Тvр засгийн газрыг байгуулахад Хасбаатар цэргийн ангийн тєлєєлєгчєєр сонгогдон ирж хуралдсан байна. Архивын бичиг баримтаас vзэхэд Ардын Тvр засгийг байгуулахад Хасбаатар оролцжээ. Vvний дараахан Монгол оронд ардын хувьсгал эхэлж, Хиагт хотыг хятадын цэргээс чєлєєлєн авах тэмцэлд Хасбаатар хороо удирдан оролцож, улмаар бvх цэргийн дотор vлэмж их алдаршсан байна.
"Алтанбулагийг авахад би Хасбаатартай хамт явсан. Хийж яваа ажлаараа тэр цэрэг, улс тєрийн их зvтгэлтэн байлаа. Хар хиазтай шар торгон дээлтэй, урт тахир сэлэм, модон хуйтай буу ташаандаа зvvнэ. Хурц сэргэлэн нvдтэй, тун алиа, зай чєлєє л гарвал цэргийн дунд орж ирээд дуулна. Vлгэр, оньсого ярьж таалцана..." гэж партизан Лувсандоржийн Пунцагийн ярьснаар vзэхэд Хасбаатар маш энгийн мєртєє цэрэгтээ хайртай, олон тvмэнч эр байжээ.Монгол Ардын Тvр засгийн газрын хурлаас (1921.03.22) Сvхбаатарын санал ёсоор Хасбаатарыг Алтайн цаадах Урианхай хошуу Ховд, Улаангом зэрэг нутгийн монголчуудад Ардын нам, засгийн бодлогыг таниулж, цэрэг элсvvлэн, тэнд бvгсэн цагааны оргодлуудыг устгах даалгавар єгч, ардын засгийн бvрэн эрхт тєлєєний их тvшмэлээр томилжээ. Хасбаатар засгийн даалгаврыг биелvvлэхээр Дамбадорж, Єлзийханд, сургагч Байколов, Церенов нар болон цєєн цэргийн хамт Зєвлєлтийн нутаг Эрхvv хотоор дамжин урианхай, дvрвэдийн нутагт удалгvй хvрэлцэн очжээ.
Хасбаатар монголын баруун хязгаарыг эзлэн авч аллага, дээрэм явуулж байсан цагаантны ард олныг дайчлан зохион байгуулж, цэргийн vлэмж хvчийг ахархан хугацаанд хуралдуулсан байна. Хувьсгалын элчийг очиход хязгаарын ард олон "Халхын долоон баатрын нэг нь ирж явна. Амар тайван болгох гэнэ" гэхчлэнгээр хэлэлцэж, халуун сэтгэлээр угтан аваад, улмаар учир явдлыг танилцсан дороо эрчvvд Хасбаатарын цэрэгт элсэн, уналга морьд, эд хєрєнгєєрєє туслах болжээ.Наранбаатар нарын эрх чєлєєний тєлєє тэмцэж байсан нутгийн сайн дурын хvчнvvд ч Хасбаатарын талд ирэв. Хасбаатар дvрвэдийн хязгаарыг чєлєєлєх их тэмцэлд зєвлєлтийн улаан цэрэгтэй хамтран ширvvн тулалдааныг 1921 оны зун, намрын турш Хасбаатарчууд єєрєєсєє хэд дахин давуу цэрэг, зэвсгийн хvчтэй атаман Кайгордовын отряд, генерал Бакичийн корпустай Арлын хой, Ачит нуур, Намирынхvрээ, Усан хоолой, Шар нуур гэдэг газруудад удаа дараа 3-5 хоног хvртэл хvч тулан зууралдан байлдаж, ихэнхдээ дайсныг vлэмж хохируулан зугтаалгадаг байжээ. Тэд зєвхєн Бєх мєрний хєндийд даруй 14 удаа тулалдаан хийжээ. Хасбаатартай хамт байлдаж явсан Цэндийн Аюушжав "Манай энэ хэрэг бат хувиралтгvй юм шvv. Дайсантай айхгvй тулалдах хэрэгтэй. Зориг л байвал бид заавал дийлнэ" гэж Хасбаатар бидэнд хэлдэг байсан.
Тулалдаан болоход Хасбаатар ханцуйгаа сэгэлдрэглээд л тахир сэлмээрээ даллан хурайлаад, хамгийн тvрvvнд давхин ордог байв" гэж ярьж байгаа нь тэр хvн хичнээн их эрэмгий зоригтой, ирээдvйдээ хатуу итгэн, цэргvvдээ ялалтанд зоригжуулагч байсныг нотлох юм. Хасбаатарчууд ингэж хэдэн сарын турш товч тайлж, тохом эгшээлгvй тулалдсаар олон бvлэг дээрэмчдийг устган, Ардын хувьсгалын ялалтыг тунхаглан яваад 1921 оны есдvгээр сарын 10-даар Толбо нуурын захад Саруул гvний хvрээнд урвагч феодал ноёдын хорон санааны уршгаар цагаантны 3000 орчим цэрэгт бvслэгдсэн билээ. Тэд гаднаас шувуу ч орохооргvйгээр бvслэгдсэн боловч 42 хоногийн турш єлсгєлєн, євчин, цаг уурын бусад хэцvv, хvнд бэрхшээлийг баатарлаг тэмцлээрээ туулсан байна. Генерал Бакич "... зэвсгээ хураалган бууж єгвєл амь бие, эд хєрєнгєд чинь халдахгvй. Эсэргvvцвэл байран дээр чинь буудаж ална!" гэж тулган шаардсан боловч Хасбаатарчууд бат цайз хэвээрээ байлаа.
Хасбаатар тэр бэрх цагт цагаантны бvслэлтийг дайран гарч, Хєшєє модонд байсан Зєвлєлтийн улаан цэрэгтэй холбоо барих, нутгийн ардуудаас цэрэг дайчлан дайсныг цохиж vлдсэн нєхдєє аврахаарэрэлхэг тэмцэл хийж яваад дайсанд алагдсан байна. Хасбаатарын амьдралын эцсийн байдлыг хэд хэдэн янзаар улсууд ярьдаг. Хасбаатарт хурдан халтар морио єгч байсан Тєрийн Хєх гэдэг партизан мєн Ц.Аюушжав нарын бичиж тодорхойлж байгаагаар тэр хvн хэдэн цэргийн хамт зориг бадрангуйгаар бvслэлтээс дайран гараадцагаантны мєрдєн хєєсєн бvлэг дээрэмчидтэй гэнэт тулгаран алагдсан гэж хэлдэг нь бусад нэлээд баримтуудтай тохирч байгаа юм.
Ямар ч болсон партизан Хасбаатар Монгол тvмнийхээ ирээдvйн жаргалант vйлсийн тулд ардын шинэ засгийн даалгаврыг биелvvлэхээр мятралгvй тэмцэл хийж яваад алтан амиа алджээ. Ард тvмнийхээ аз жаргалын тулд тvvний байгуулсан гавьяаг тvvний ач гуч нар vvрд хvндэтгэн санах болно.
Зохиолч Ж.Пvрэв
No comments:
Post a Comment