Монголын ван гүн, язгууртнууд XX зууны эхэн үеэс газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө байлдан олохын төлөө Манж-Хятадын эсрэг тэмцэлд боссон тэр үед төрсөн цэрэг улс төрийн нэртэй томхон зүтгэлтний нэг бол сүүлийн үед Ажваагийн гэгдэх болсон Баатарын Данзан буюу япон гэж алдаршсан нэгэн билээ. Богд хаант улсын нэрт тагнуулч, дипломатч энэ хүн, үндэсний ардчилсан хөдөлгөөний далд фронтын дайчин, МАХН-ын анхны дарга нарын нэг агаад эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяа, зүтгэлийг төдийгүй түүний авъяас билгийг эдүгээ хүртэл зохих ёсоор нь үнэлж мэдээгүй өнгөрсөн хүн юм.
Номын хүрд эргүүлсэн жилүүд
Баатарын Данзан 1875 оны намрын дунд сарын сүүлчээр (9 сарын 2-5-ны хооронд) Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд төрөөд бага насаа эх эцгийн гар дээр өнгөрөөхдөө тэр үеийн ёс горимыг даган Дайчин вангийн хүрээ Лэгшиддонгайлин хийд дээр шавилжээ. Угийн сэргэлэн, бичиг судартаа хичээнгүй, ой сайтай Данзан, хорин нэгэн насандаа (1896 он) бурхан шашны номноо гэгээрч бурхныорон Цаст' Түвдийн зүг буяны жолоог залжээ. Тэрээр зам зуураа Монгол туургатны элгэн садан Алшаа, Цайдам Хөх нуурын монголчуудын байгуулсан Гумбум, Лавран хийдэд номын хүрд эргүүлэх зуур сүжигтэн нүүдэлчин олныг зовлонгоос ангижруулахыг хичээн бие сэтгэл, ухаан мэдлэгээ зориулахаар шийджээ. 1845 оноос хойших хугацаанд Өвөрлөгчийн нутаг хошуугаар тэнүүлчилсэн загалмайтны хэрмэл тэнэмэл номлогчид христосын сүм байгуулж улмаар Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчуудыг христосын шашнаар байлдан дагуулахыг эрхэмлэх болсонд дургүйцсэн олон түмний тэмцэлд эгэл жирийн хувраг Данзан татагдан оржээ. Тиймээс 1899-1900 онуудад Алшаа Хөх нуурт нууцаар ирж христосын сүм байгуулж христосын шашныг дэлгэрүүлэх явуулга хийсэн 15 төлөөлөгчийг баривчилж Хөх нуур, Алшаа, Цайдамаас гаргахад Данзан идэвхтэй оролцжээ. Өвгөд дээдсийнхээ шашин шүтээнийг цэвэр ариун байлгахыг хичээсэн Данзангийн зүтгэлийг Далай лам, Банчин эрдэний хэн хэн нь сайшаан дэмжиж байсан учир Данзаныг Түвдийн Баруун зууд мөргөхөөр чочиход Банчин Эрдэнийн тусгай төлөөлөгчид уулзаж-багштны захиаг түүнд гардуулжээ. Б.Данзан удалгүй Япон орныг зорьсон аж. Япон-Англи хоёрын холбоо 1902 онд байгуулагдаж англи, цэрэг улс төрийнхөө харааг Түвд рүү чиглүүлсэн тэр үед бурхны шашныг эрхэмлэдэг Дэнзан шиг санваартныг нууц ажиллагаанд оролцуулахад итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэдэг нь эргэлзээгүй хэрэг байлаа. Чингэж бурхны шашныг хамгаалах нууц ажиллагаанд биечлэн оролцож явсан Данзан 1902-1905 онуудад Токиод амьдарчээ. Үүний улмаас хожим "Япон" гэж алдаршсан болой. Хуврагийнхаа жанчийг Банчин эрдэнэд өргөөд Японд ирсэн Данзан, олон улсын цэрэг улс төрийн хуйвалдаан, аливаа улс гүрнийг золиос болгодог учир холбогдлыг ухаарснаар нигүүлсэнгүй сэтгэлээр зовсон түмнийхээ төлөө бурхны номоор буян үйлдэх чиглэлээ хянан үзэж, тэмцлийн замд оржээ. Ялангуяа Япон нь Түвдийг англид тавьж өгсний адилаар Орос-Японы дайны дараагаар Англичууд Японы нөлөөг Солонгост төдийгүй Манжуур-Монголд дэлгэрүүлэхийг зөвшөөрч түлхэц өгсөн хуйвалдаанд Америк холбоотон болж оролцсоныг тандаж ажиглан ухаарсан Данзан, 1905 онд эх нутгийнхаа зүг жолоогоо залснаар эх орон, ард түмний төлөө тэмцэх эр зориг, эрдэм ухааны мэлмий гийсэн шинэ зам нь эхэлсэн аж. Тэрээр нутагтаа ирээд удсангүй 1906 онд хошуу ноёныхоо хувийн хэргийг бүтээх нэрийдлээр Харбинд очсон нь санамсаргүй хэрэг биш байв.Хаант төрийн нууц албанд
-XIX зууны хоёрдугаар хагасаас Хятадын өмнө зүгийн ядуу тариачдыг Өвөрмонголд шилжүүлэн суурьшуулж атар хагалбар эрхлүүлэх болсон нь нүүдэлчин малчдын дургүйцлиин дөлийг бадруулжээ. Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчуудын дунд 1896-1902 он хүртэл амьдарсан Данзан, төрөлх газар нутгаа харийнхнаас хамгаалан, зэвсэг барьж тэмцсэн Их зуугийн чуулганы Арвинбаяр, Алшаа, Хөх нуур, Цайдамын бэлчээр нутгийг хамгаалан тэмцсэн Дампил, Норовсамбуу, Буян-Арвижихын тэмцлийг дэмжиж, Өвөрмонголын Зүүн хойд нутгийн Хорчны Удай, Хөлөн Буйрын Цогдалай нар Орос-Японы нууц гэрээ (1907), нутаг орныг нь хятадын газар тариалангийн эзэмшил болгохоор шийдвэрлэсэн түрэмгий бодлогын эсрэг боссон зэвсэгт тэмцэлд Данзан (1906-1911) оролцож байжээ. Үүнийг мэдэх Богд хаант улсын Гадаад яамны дэргэд байгуулсан тагнуулын алба, (Ханддорж, Цэрэндорж, Балданцэрэн) Данзангийн улс төрийн тэмцлийн чиглэлийг анхаарахгүй өнгөрч чадсангүй. Тиймээс Өвөрмонголын зүүн умард хэсэгт тусгай үүрэг гүйцэтгэж байсан Б.Буянчуулган, Дорж нарын үйл ажиллагааг Данзантай холбохыг хошуу. ноён нь (Ханддорж) чухалчилжээ. Ялангуяа Хөлөн Буйрын барга, солон, өөлдийн бүгдийн дарга Шэнфү хэмээгдэх * Өлзий Богд хаант Монголд дагаар орохыг эрмэлзэх , болсон тэр үед Данзанг Харбин. Хайлар бараадуулсан Ханддорж, Цэрэндорж, Балданцэрэн нар Шилийн голын чуулганы Авга, Хуучид хошуу руу Данзанг илгээжээ.
Япон улс 1907-1910 онд Хаант Оростой байгүүлсан нууц гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан (1912 онд) нь Монголыг Бээжингийн уртрагаар таллан хуваасан төдийгүй Хаант Орос-Хятадтай нийлж нууцалсан тунхагт (1913) Монголыг Хятадын салшгүй хэсэг хэмээн үзсэн нь Монголын тусгаар тогтнолд, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн далд түрэмгийлэл байлаа. Чухам ийм үед Богд хаан. ерөнхий сайд Намнансүрэн хоёрын хэн хэн нь Японтой түншлэхэд анхаарсны учир нь Монголд зэвсгийн тусламж өгөхөөс Хаант Орос гар татсанд байв. Тиймээс Монголын тагнуулын удирдлага, Данзанг Харбинаас татан авчирч Хүрээнд байгаа японуудтай холбохыг яарчээ. Харин энэ үед японы армиас халагдсан хориод албан хаагчид, хятад, солонгос иргэдийн дүрээр манай хүрээ, хөдөөд худалдааны ажил эрхэлж байсан нь монголын тагнуулын байгууллагад нэгэнт илэрхий болсон байв. Данзан ийнхүү хүрээнд байсан японы тагнуулын нэг Эр-Дао (Козима) гэгчтэй танилцсан нь хожим Сатотой уулзах завшаан болжээ. Нөгөө талаар Эр-Дао гэдэг нэрээр монголд ирсэн Козима монголын ван гүнгүүдээс хамгийн түрүүнд дайчин ван Ханддоржтой ажил төрлийн хувиар танилцсан бөгөөд түүний хошууны харъяат Б.Данзангийн талаар тодорхой мэдлэгтэй байсных юм. Энэ нь 1902-1904 он хүртэл японд байхдаа танилцсан хүмүүсээс Данзан холбоо таслаагүй байсан хийгээд 1906-1911 он хүртэл Харбин, Хайлар, Мугдэнгээр хөллөж байхдаа япончуудтай уулзаж байсныг ашиглахаар төлөвлөсөн хэрэг байв. Ийнхүү Эр-Дао хэмээгч Козимагийн талаар Хаант Оросынхон японы засгийн газар гомдол мэдүүлсэн тэр үед Данзан түүний тусламжтай хүрээнд сууж байсан Сато гэгчтэй танилцаж амжсан нь хожмын ажил төрөлд нь нөлөөлжээ. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж Б.Данзангийн байр суурь японыхны дунд бэхэжсэнд олзуурхан 1916 онд түүнийг тусгай даалгавраар японд илгээх нууц ажиллагаа сэдсэн байна. Японы улс төр, эдийн засгийн туслалцаанд найдаж байсан монголын ван гүнгүүдтэй холбоотой ажиллах ёстой Сато ийнхүү Данзанд бусдаас илүү итгэн найдсан эгзгийг судалж, ашигтай үеийг хулээж байсан Цэрэндорж, Данзанг дагуулан Токио явах болсон Сатод, Богд Хаант улсын Гадаад яамнаас ихээхэн хүндэтгэл үзүүлж бие хамгаалах бичиг (дипломат) олгосон нь Б.Данзанд итгэх итгэлийг гүнзгийрүүлжээ. Токиогийн ойролцоох Иокогама хотод суурьшсан Данзан тэндээ ангийн арьс үсний пүүсний эзэн хэмээгдэн алдаршихдаа японы үйлдвэр худалдаа, цэрэг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй танилцаж монгол руу чиглэсэн японы улс төр, цэрэг-эдийн засгийн бодлогыг тандаж байжээ. Энэ тухайгаа Б.Данзан 1918 онд Японоос "хувийн гачигдал" гэдгээр шалтаг хийж буцаж ирээд өөрийнхөө гүйцэтгэсэн -ажлын талаар танилцуулснаа хожим мэдүүлэхдээ "Сато хэмээх хүний хамтаар явж Японы Токио хотноо очиж, гадаад яам зэрэг газруудаар очсон ба японоос намайг их хүндэтгэн үзэж элдэв олон үзэсгэлэн ба цэргийн хэрэгсэл, зэр зэвсэг тэргүүтэн бүхнийг үзүүлсэн" гэж өчсөн байцаалтаас мэдэж болно.
Жанжны нууц даалгавраар
-Хаант Орос-Хятадын байгуулсан 1913 оны тунхаглалд Монголыг хятадын бүрэлдэхүүн хэсэг хэмээн хүлээсэнд дулдуйдан Хятадын улс төрчид, 1919 оны 10 дугаар сард Сюй Шүжингаар удирдуулсан цэргээ монголд оруулж, Богд Хаант Монгол улсын засгийн газрыг хүч тулган тараасан тэр үеэс Данзангийн хувь заяа, Монголын хувьсгалчидтай холбогджээ. Тэрээр 1918-19 онд Монголын түүх шастир хэвлэх ажилд оролцож үсэг өрөгчөөр ажилласан нь Сүхбаатартай дотно танилцах завшаан болжээ. Ийнхүү Сүхбаатар хувьсгалт нууц ажил удирдах болсон тэр үеэс Богд хаамт улсын нэрт тагнуулч Б.Данзанд өөрийн хэрэг зорилгоо ярих болсон төдийгүй түүнийг хувьсгалын ажилд оролцуулахдаа гаминг тандах тусгай үүрэг хүлээлгэсэн байна. Сүхбаатар 1920 оны зун Орос руу явахын өмнө хувьсгалчдын нууц нэр, хоорондоо харилцах нууц түлхүүр зохиосон нь тагнуулын мэдлэг боловсролд нэвтэрхий Б.Данзангийн нөлөө багагүй гэдгийг мартаж болохгүй. Чингэж хүрээнд гамингийн үйл ажиллагааг тандаж хувьсгалчдын аюулгүй байдлыг хамгаалахаар үлдсэн Б.Данзан, Барон Унгернгийн нууц албаныханд сэрдэгдэж, түүний хамгаалалтын албанд байсан японы тагнуулд танигдан өртөх аюул нүүрлэхэд нь хувьсгалчид түүнийг хүрээнээс холдуулсанаар Баянзүрх, Тэрэлжээр жирийн хүний маягавр орогнон амьдрах болжээ. Ардын хувьсгалын журамт цэрэг хүрээнд ирсний дараахан жанжин Сүхбаатар бие хамгаалах аравны Бадгваг дагуулан нэгэн орой Баянзүрхээс дээшээ нутагладаг нэгэн айлд очин хонож өнжсөн нь Б.Данзангийнх байсан тухай дурсан бичсэн байдаг. Чингэж Сүхбаатартай уулзсанаас хойш Б.Данзан 1921 оны 7 сард Д.Сүхбаатарын батлан даалтаар МАН-- -д гишүүнээр элссэн бөгөөд 8 дугаар сарын 9-нөө Намын Төв Хорооны "Зохиол хэвлэх салааны даргаар ажиллаж, 10 дугаар сарын 10-нд Намын ТХ-ны "сурган боловсруулах цэргийн эрхэлсэн түшмэлээр" томилогдсон аж. Түвд, хятад, япон хэлэнд нэвтэрхий төдийгүй Харбинд Дорнод манжуурын төмөр замын удирдах газар байхдаа орос хэл сурсан Б.Данзанг 11-р сарын 24-нд хуралдсан МАН-ын ТХ-ны гишүүдийн IX хурлаас "Эрхүү хотод болох Алс Дорнодын олон улсын их хуралд очих монголын төлөөлөгчдийн даргаар томилсон байна.
Эрх чөлөө тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлсэн эх оронч ардчилсан хүчнийг өөртөө нэгтгэсэн Монгол Ардын Нам ойрын хөршүүдийнхээ харилцаанд харшлахгүйгээр капиталист орнуудтай чөлөөтэй харилцах, XX зууны эхэн үеэс идэвхжсэн Монгол туургатны нэгдэл нягтралыг бэхжүүлэх, бүр 1912 оноос хойш Монголд дагаар орохоор зүтгэсэн Баргын ардчилсан дэвшилт хүчний бүлгэм дугуйлангийн хөдөлгөөн мөн Тагна Урианхай, Буриад монгол, Өвөрмонголчуудын асуудалд өөрийн өвөрмөц байр суурь баримталж байжээ.
Тиймээс ч олон улсын цэрэг улс төрийн асуудлыг нэвтэрхий мэддэг, хувьсгалын нууц ажиллагаанд туршлагажсан, олон хэлэнд гүнзгий, гадаад харилцааны нарийн ширийн бүхэнд гаршсан "шинэ хүчнийг" сонгож МАН-ыг толгойлуулах нь зайлшгүй болсныг Д.Сүхбаатар санамж болгосноор 1922 оны 3 дугаар сарын 15-нд хуралдсан ТХ-ны гишүүдийн Ү1 хурлаас Б.Данзанг "Намын ТХ-ны дэд даргаар" сонгосноос хойш есөн сарын дараа буюу 1923 оны 1 дүгээр сарын 2-нд хуралдсан Бүгд хурлын гишүүдийн ХХ1Ү хурлаас Намын Төв Хорооны даргаар сонгосон" нь санамсаргүй хэрэг биш байлаа.
Намын тусгай даалгавраар
Өвөрмонгол, Баргын ардчилсан хөдөлгөөнийг удирдахад Монгол ардын Нам тэргүүлэх үүрэг гүйцэтгэх (Коминтернийгг оролцуулахгүйгээр) мөн Зөвлөлтийн мэргэжилтнээс гадна германы мэргэжилтнийг өргөн ашиглах, герман, япон, хятад, мани (дани) улсад монголын оюутныг сургах бодлогыг хэрэгжүүлэхэд Б.Данзангийн нөлөө багагүй байжээ. Баргын ардчилсан хөдөлгөөнийг зохион байгуулахад Д.Сүхбаатараас зөвлөлгөө болон зэвсгийн тусламж авсан Ц.Өлзий, Боуляны Эрхэмбаяр нартай харилцан тохирсон тусгай ажиллагааг Б.Данзан удирдах болсон нь Хятад дахь Зөвлөлтийн элчин сайд Л.М.Карахан, коминтерний төлөөлөгч Г.Н.Войтинский (Зархин) нарын дургүйг хүргэсэн ажээ.
Ялангуяа 1922 оноос хойш маргалдсан Зөвлөлт Хятадын гэрээний үндсэн асуудал болсон "Монголыг хятадын бүрэлдэхүүн хэсэг" хэмээснийг тандуулахаар ерөнхий сайд Б.Цэрэндорж, Хаант улсын нэрт тагнуулч Жонон ван Ширнэндамдиныг Бээжинд илгээсэн асуудлыг Б.Данзантай ярилцаж зөвлөснийг Зөвлөлтийнхөн цаг алдалгүй Элбэгдорж Ринчиногийн тусламжтайгаар мэдсэн нэгэн эгзэгтэй явдал бий. Үүнтэй уялдсан нэг асуудал бол Бүх цэргийн зөвлөлийн гишүүдээс (Элбэгдорж Ринчинод мэдэгдэлгүйгээр) Б.Данзанг хятад руу нууцаар илгээх санал оруулсныг Төв Хорооны Бүгд хурлын гишүүдийн 1923 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн III хурлаас шийдвэрлэсэн явдал юм. Данзан ийнхүү Монгол уруу заналхийлсэн цэрэг, улс төрийн хуйвалдааныг илрүүлэн тандах нууц ажиллагааг гардсан нь Зөвлөлт хятадын хооронд байгуулах (1924 оны) гэрээнд багагүй саад бэрхшээл учруулж байжээ. Ялангуяа улс төрийн энэ хуйвалдааныг нууцалж, Хятадын талд зусардах даалгавартай байсан элчин сайд А.Н.Васильев ерөнхий сайд Б.Цэрэндоржийг молигодохын тулд "Орос хятадын гэрээг Америк, Франц үл зөвшөөрөн" хятадын засгийн газарт хориг саад тавьж байгааг мэдэгдэхдээ Сун Ят-Сений нэрийг барьсан байдаг. Үүнийг мэдсэн Данзан, 1924 онд Кантон (Гуанчжоу) хотод хуралдсан Гоминданы намын их хуралд оролцож, тэрхүү намын тэргүүн, үндэсний нэгдсэн фронтын удирдагч Сун Ят Сентэй уулзаад буцахдаа Бээжинг дайрсан нь Зөелөлтийн улс төрчид, коминтернийхэнд тун ч сэжиг төрүүлжээ. Б.Данзан Бээжинд ирэнгүүт Хятадын Гадаад яамны сайд Ван Жэнтэн, Оросын элчин сайд Л.М.Карахан нартай муудалцаж "нударга зөрүүлэхэд" хүрсэн ажээ. Энэ тухай Данзан хожим өчихдөө "Эгэж ирэх замдаа Бээжин хотод бууж... тэр үест Оросоос Хятадыг зусардан, Гадаад Монголыг бүрэн эрхтэй улс болгохгүй... нэгэн муж болгохоор хэлэлцэж байсан учир миний бие Хятадын Гадаад ЯЯ-ны сайд Ван, Оросын элчин сайд Карахантай *— заалдаж явсан билээ... Чингэж Гадаад Монголыг хятадын нэг муж болгох хэмээсэн хэрэгт Карахан дараа нь хөөгдсөн болно гэж хэлснээс үзэхэд Б.Данзан, эх орон, тусгаар тогтнолдоо тун үнэнч хатуу байр суурьтай байсныг гэрчйлнэ. Ийм хүмүүсийн нэг богд хаант улсын алдарт тагнуулч жонон ван Ширнэндамдин гуайн үйл ажиллагаа Б.Данзантай холбоотой байсан тухайд гэвэл тэрээр эсэргүү хэрэгт баригдаад мөрдөгдөж байхдаа 1931 оны 11 дүгээр сарын 1-3-нд мэдүүлсэн өчигтөө "Монголын улсын тусгаар бүрэн эрхтэй болсон учрыг Дотоод Монгол үндэстэнд танилцуулж... Ар монголд нэгтгэх асуудлаар.. Би Бээжинд 7 сар шахам суугаад 14 оны (1924) хавар ирж ярьж хэлэлцсэн байдлыг "Данзан, Цэрэндорж нарт танилцуулсан. Тэгэхээр Б.Данзан 1923 онд Хятад явсан үетэй энэ нь тохирдог шууд холбоотойн баримт ажээ.
Олон улсын хэмжээнд нэр хүндтэй болсон Б.Данзан, Монголыг Зөвлөлтийн холбоонд оруулах зорилготой зөвлөлтийн улс төрчдөд цаашдаа их уршиг тарих нь илэрхий болсон тул жанжин С.Данзаныг гайтуулсан үйл ажиллагааг далим болгож намын даргаас нь Б.Данзанг хөнтрөх "хуйвалдаан" сэдсэн бас нэг сэжим байсан. Тэр нь 1924 онд хуралдсан намын III их хурлын 8 дугаар сарын 31-ний өдрийн XXIII хурлын тогтоолын 1Ү зүйлд заасан ёсоор Б.Данзанг Гадаад яамны сайд А.Амарын орлогчоор томилсон асуудал бөгөөд хурлаас Монгол Ардын Намын нэрийг МАХН болгох гэсэн ажиллагаатай үүнийг холбоогүй байсан гэж үзэх аргагүй юм. Зөвлөлтийн улс төрчид Б.Данзангийн нэр хүнд рүү илэрхий дайрч чадахгүй байснаа ухаарсан өвөрмөц онцлог бол тэр үеэс Данзан шиг нэр хүндтэй монгол хувь хүмүүсийг Большивекуудын намын эчнээ гишүүн болгон чөдөрлөх асуудлыг боловсруулсантай холбоотой байлаа. Ингээд 1924 оны 9 дүгээр сарын 25-нд хуралдсан намын ТХ-ны тэргүүлэгчдийн ХХХ1Ү хурлаас "Зөвлөлт Холбоот Улсад суух элчин сайдаар япон Данзанг ТОХООН ТАВЬСУГАЙ" гэсэн тогтоолыг зөвлөлтийнхөн гаргуулсан гэж үзэх үндэстэй билээ. Харин Б.Данзанг Москвад сууж байх зуур Монголын өмнөд хязгаар Егүүзэрийн хийдийн чиглэлээр оруулж "хайгуулчин" гэдэг нэрээр өөрсдийгөө халхалсан 13 япон баригдсаныг суллуулахыг хичээсэн Москвад суугаа японы элчин сайдын яамны нарийн бичгийн дарга, Б.Данзанд бараалхаж хүсэлтээ уламжилсныг Монголын засгийн газар Б.Данзангийн саналд үндэслэн "Хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоох хэрэгт тус дөхөм үзүүлэх" боломжийг харгалзан буцаасан нь Данзангийн коммунист намд элсүүлэх зөвлөлтийнхний итгэл найдварыг талаар болгожээ. Түүнийг яаж ийгээд "гайтуулах арга ухаан сүвэгчилж байсан" тэр үед Б.Данзан элчин сайдаас огцрох хүсэлт яагаад ч юм өөрөө гаргасныг үндэслэж 1925 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ТХ-ны тэргүүлэгчдийн 41-р хурлаас "гуйсан ёсоор чөлөө" олгосон байдаг. .Үүнийг бодож үзвээс тэрээр нууц фронт дээр ажиллах шаардлага гарсан нь Зөвлөлтийнхний хувьд ч завшаан болсон бололтой.
Б.Данзанг 1926 оны 1 сарын 5-ны өдрийн ТХ-ны тэргүүлэгчдийн I хурлаас "Харилцан туслалцах хоршооны төлөөлөгчөөр" сонгожээ. С.Данзангийн хэрэгт холбогдсон С.Буяннэмэхийг оргуулж "Сэцэнбилэгт" гэдэг нэрээр Хайлар дахь "Монгол хоршооны" төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан сургуульд багшлуулж байгаад 1925 оны 7 сард Бээжин рүү явуулсан нь Б.Данзангийн удирдлагаар зохион байгуулагдсан тусгай ажиллагаатай холбогджээ.Б.Данзан элчин сайдаас чөлөө гуйсан нь үүнд мөн л хамаарах ёстой. Харин 1926 оны эхээр Чан ЗолинЖанжхүү рүү уулгалсан учраас тэнд тусгай үүрэг гүйцэтгэж байсан С.БуяннэМэх, Баргын Мэрсээгийн хамтаар Монголд буцаж иржээ. Коминтерний төлөөлөгч Очиров С.Буяннэмэхийг ирмэгц нь Буриад руу багшлуулах нэрээр илгээсэн нь үнэн хэрэг дээрээ "Хөлөнбуйрын ерөнхий хорооны" удирдлагыг хагалан бутаргах ажиллагаа эхэлсний дохио байлаа. Үүнийг мэдсэн Б.Данзан, бүр Сүхбаатарын үеэс хамтарчажилласан Ц.Өлзийг 1926 оны 1 сард Барга уруу явуулсан нь өвөрмонголын ардын хувьсгалт намын төлөөлөгчөөр Баргад ажиллаж байсан Хасбаатар гэгчийн захиатай холбоотой юмсанжээ. Тэрээр МАХН-ын Төв Хороонд илгээсэн захидалдаа "Хөлөнбуйрын ерөнхий хороог МАХН-ын удирдлагаас салгаж Өвермонголын ардын хувьсгалт намынханд шууд" харъяалуулахаар болсон нь "Нутгийн ард олны санаасэтгэл болон ажил явдалд үл нийцэх асуудал" гэж үзжээ. Данзанг Хайларт байгаа Монгол хоршооны төлөөлөгчөөр ажиллуулах болсны учир холбогдлыг үүгээр тодруулж болох хэрэг билээ. Ийнхүү коминтернийхний явууллагаар Өвөрмонголын нам, Баргын намуудын хооронд гарсан зөрчлийг зохицуулахын тулд 1927 оны 7 сарын 26-нд Монгол, Өвөрмонгол, Баргын намын төлөөлегчид Улаанбаатартуулзсан аж. Энэ уулзалтанд өвөрмонголоос ирсэн түр цагийн хорооны тэргүүлэгч ба орлогч гишүүд (Сэрэндондов, Буянгэрэл, Алтан) оролцсон нь Б.Данзангийн үйл ажиллагааны нэг үр дүн юм. Нөгөө талаар Манжуур Хайлар дахь японы консул Т.Мацутайра "Худалдааны харилцаа тогтоох" санал хүсэлтээ захидлаар тавьсан нь Данзангийн толгойлж байгаа "Монгол хоршооны төлөөлөгчийн газар" хятад, өвөрмонгол, барга, манжуурт байдаг "Бидермен", "Ах дүү Прежинский "Манжуурын ангийн үсний корпорац", "Карлович ба ко", "Якобсон", "Роберт Смит", "Каплан-Варшавский гэгдэх Ульман" зэрэг худалдааны пүүсүүдтэй экспорт, импортын худалдаа хийж Данзаны нэр нь алдаршсансантай холбоотой юм. Чуулалт Хаалганхотод 1927 онд Б.Данзанг очиход Богдын хүрээнд танилцсан мөнөөх Сато уулзаж, Москвад элчин байхдаа японы 13 хүнийг суллуулах талаар санаачилга гаргаж"Их тус хүргэсэн... Одоо японд очвол их шагнал авна" гэж зөвлөсөнд байна. Үүгээр бол 1926 оноос хойш Бээжин, Мугдэн, Харбин, Хайлар, Манжуур, Шанхайхотоор хөллөж "худалдаа наймаа эрхлэх" нэрээр эх орон, тусгаар тогтнол, үндэснийхээ нэгдэл нягтралыг бэхжүүлэн хамгаалах нууц ажиллагааг Б.Данзан удирдаж байхдаа ямар нэгэн хар сэжиг авахуулах өчүүхэн ч алдаа эндэгдэл гаргаагүй мэргэжсэн, авъяаслаг тагнуулч, дипдоматч байж гэдгийг харуулж байна.
Буруутгах аргагүи мухардсан нь Ардын засаг мандсан анхны өдрөөс Зөвлөлт Монголын хилийг тогтоох, Тагна урианхай, Буриад монголыг халхтай нэгтгэх, Америк, Япон зэрэг хөрөнгөтөн орнуудтай тэгш эрхийн харилцаа тогтоох бодлого барьсан Д.Сүхбаатар. Д.Бодоо, С.Данзан нарыг бие биенийх нь эсрэг сөргөлдүүлж нууц ажиллагаа явуулах зуураа тэдний амь насыг зольсон Сталинч маягийн улс төрчид, 1928 он хүртэлх хугацаанд коминтернээс өгсөн даалгаврыг эсэргүүцэн биелүүлээгүй хүмүүс буюу Сүхбаатар, Бодоо, С.Данзан нарын бие даасан бодлогыг баримталсан Ц.Дамбадорж, Н.Жадамбаа, Ж.Гэлэгсэнгэ, Ц.Жамсран нарыг "Баруунтан" болгож илчлэн цохих асуудлыг коминтерний М.И. Амагаев, И.Л.Райтер нар боловсруулсан явууллагын өргөн "цэвэрлэгээнд" Б.Данзан өртөхгүйгээр өнгөрч чадсангүй. Ийнхүү Баруунтны талыг баримталсан Б.Данзан гэгч Зөвлөлтөөс Монголыг салгахыг хичээсэн төдийгүй Тагна урианхайг оросоос хөндийрүүлэхийг оролдсон гэдэг сэжгийг зөвлөх сургагч нар бэлтгээд 1928 онд түүнийг хятадаас дуудуулж авчирсан боловч дав даруй баривчлах аргагүй мухардахын эрхээр түүнийг судар бичгийн хүрээлэнд ажиллуулах далимаар холдуулжээ.Б.Данзан судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхдаа англи-монгол хэлний толь туурвиж мөн монгол, түвд, хятад, япон хэлний харгуулсан толь зохиох ажлаа эхлээд байтал нь баривчилсан байна. Чингэж 1932 оны 2 дугаар сарын 23-нд баригдсан Б.Данзанг байцаах ажиллагааг Дотоодын хамгаалахын сургагч Орлов, Басня нар удирдаж төлөвлөгөөгөө ерөнхий зөвлөх Дубровскийгээр батлуулсан аж. Харин сонирхолтой нэг асуудал бол 6 сарын 1 хүртлэх хугацаанд ганц удаа байцаагаад дахин мэдүүлэг аваагүй орхисныг нарийвчлан судлууштай зүйл юм. Ялангуяа Б.Данзанг галзуугийн больницад хэвтүүлснийг эргэцүүлэн бодвоос Сталинч улс төрчдийн удирдамжийг монголд хэрэгжүүлж байсан зөвлөх, сургагч нар өөрсдийнхөө бузар хэргийг сэжиглүүлэхгүйн тул тэдний ялт ажиллагааны баримтыг сайн мэддэг, гадаадтай шууд холбоотой Данзан шиг илэрхий томоохон хүмүүсийг галзуугийн больницод хэвтүүлэх зэрэг эмнэлгийн далбаан доор устгадаг аргыг ер нь Д.Сүхбаатар, Д.Бодоо, мөн С.Данзангийн эхнэрийн амь настай ч холбон үзэж болохоор хэнд ч хэзээ ч мэдэгдэхгүйгээр маш нууц зохион байгуулагдсан хэрэг цагийн эрхээр үл мэдэхийн мананд живсэн мэт санагдана.
Сталинч улс төрчдийн даалгаврыг хэрэгжүүлж байсан сургагч, зөвлөх болон коминтерний төлөөлөгчид ийм аргыг сэдэн хэрэглэдэг байсныг батлах нэг баримт бол 1924 онд хуралдсан намын III их хурал дээр Зөвлөлтийн мэргэжилтэн, сургагч, төлөөлөгчдийг монголчууд "зад шүүмжилж" магадгүй дуулианыг таслан зогсоохын тулд Элбэгдорж Ринчино хурлын төлөөлөгчдөд хандаж үг, хэлэхдээ галзуу чоно, нохойд уруулсан хүнд тариа хийж эмчилдэг шинэ эмчилгээ нэвтэрснийг хэлж сонордуулаад "энэ тариаг манай нийслэл хүрээнд хийдэг болсон... олон төлөөлөгчид... цаг алдалгүй тариулбал гарцаагүй эдгэнэ" гэсэн нь ер холбогдолгүй мэт үгс боловч мөн чанартаа сургагч, зөвлөх, мэргэжилтэн нарыг шүүмжилбэл галзуугийн больницад хэвтүүлж "номхруулах" арга бий шүү гэсэн ажээ. Б.Данзантай ч холбоотой ийм үг хэлжээ. Ялангуяа монголд сууж байсан элчин сайд А.Н.Васильев ерөнхий сайд Б.Цэрэндоржтой 1924 оны 8 дугаар сарын 7-нд ярилцахдаа "Монголд орос... нэн үлэмж болов... харилцан туслалцах хоршоонд зуун хувийн тал нь орос болов...хэмээн япон Данзан..." ярьж шүүмжилдэг болсныг зориуд анхааруулсан байна. Б.Данзанг хувьсгалаас уравсан, японы тагнуул хэмээн яллахад хүрвэл олон улсын хэмжээнд "шуугиан дэгдээж" зарга үүсэхээс болгоомжилж түүнийг зөвхөн эмнэлгийн аргаар устгах замд орсны гэрч болж байгаа юм.
МАХН-ын анхны дарга нарын нэг, монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн" байдал, монгол угсаатны үндэсний нэгдлийг хамгаалахын төлөө тусгай үүрэг гүйцэтгэж амь биеэ хайрлалгүй гучин жил үхэлтэй нүүр тулан учирч хүнд хэцүүг туулсан Б.Данзангаас өөрсөндөө ашигтай өчиг авч "хэрэг улайлгаж" чадаапүй муу санаатнууд түүнийг галзуугийн больницод хүчээр хэвтүүлж саа өвчний тариагаар тарьснаас 1932 оны 6 дугаар сарын 1-ний өдөр нас барсан байна. Түүний нарийн учир шалтгааныг нууцлахад галзуугийн больницийн доктор профессор Ильин гэгчээр гаргуулсан акт нь хоёр төрийн алдарт тагнуулч, нэрт дипломатчийн амь нас харамсалтайгаар дууссаны бас нэг гэрч болон үлджээ.
МАХН-д Япон Данзан гэдэг лут хүн ажиллаж байсныг намын түүх бичигчид олон жилийн турш "дуугүй" өнгөрсөн нь гайхалтай. Гэхдээ түүхэнд нууцлахад хэцүү "даравч дардайж, булавч бултайдаг гавъяатан ч байдаг гайтан ч байдаг" билээ.
Лха. ДАРЬСҮРЭН
No comments:
Post a Comment