Monday, April 20, 2009

А.Думбурай: ТVVХИЙН VНЭНД ГVЙЦЭГДСЭН НЬ

(үргэлжлэл-3)

Ял ногдуулахдаа:

1. Энэ хэргийг анх санаа сэдэвлэн үүсгэж тэргүүлэн удирдсан ялт түшмэл тайж Эрэгдэн- дагва, Егүзэр хутагт Галсандаш, гүн Гомбо- Идшин, гавж Бүүвэй, зайсан түшмэл Чадраабал, Донойжав, Ишлодон нарын 7 хүнийг шүүх цаазны бичгийн 25 дугаар зүйлийг баримтлан 31 дүгээр зүйлийн ёсоор хүндрүүлэн тусгайангийн 42 дугаар зүйл ёсоор буудан алсугай.
2. Энэ хэрэгт идэвхтэйгээр зүтгэсэн “Цаг” хэмээх Лувсан, Наранжав нарыг нэгэн адил буудан албаас зохивч улс төрийн боловсронгуй ухвар мөчид ядуу ард тул ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн ёсоор хүндэтгэж тус бүр 10 жил гянданд хорих.
3. Энэ хэрэгт нэгэн адил оролцсон цорж Чойнзон, зайсан Чойжинням, бэйс Нямжав, бурхан Дамдин нар уг хэрэгт оролцон тусалсан байвч хараахан толгойлон удирдсан нь бага тул дээрх журмыг баримтлан 10 жил гянданд хорьсугай.
4. Лам Буд, гавж Дэмбэрэл нар энэ хэрэгт учир мэдэж идэвхтэйгээр оролцон явсан ба хэргийг шударгаар илэрхийлэхгүй боловч лам Буд бага наснаас эхлэн Егүзэр хэмээх Галсандашид боолчлогдон зарцлагдаж явсан, бас Дэмбэрэл, Буд нар ухвар мөчид ядуу ард болох тул мөн зүйлийг журамлан 8 жил хорих.
5. Зайсан түшмэл Маньбадар, лам Дандар, Чойжин Түдэв, зурхайч Наваанжамба нарын 4 хүн уг хэргийг бүрэн мэдэж зөвшөөрсөн ба худал цуурхал дэгдээж явсан боловч ухвар мөчид буюу ядуу ард болохын дээр уг хэргийг тэргүүлэн удирдсан нь үгүй тул 46 дугаар зүйлийг баримтлан тус бүр 5 жил хорих.
6. Маарамба Жанцан, эмэгтэй Уртнасан нар энэ хэргийн учир мэдэж зөвшөөрөн оролцсон боловч удирдсан нь бус тул мөн зүйлийг баримтлан тус бүр 4 жил гянданд хорих ба жич эмэгтэй Уртнасангийн эдэлбэл зохих ялын хоног улсын их баяр 3-ны 1 хувийг хэлтрүүлж үлдэх хоногийг дуустал эдлүүлбээс зохимуй.
7. Лам Шаравжамц, бичээч Наваан, гүн Жигмиддорж, ар Лувсанцэрэн, түшмэл Цогбадрах, бух Дамдин, зайсан Дашдондог нарын 7 хүн уг хэргийг мэдэж танилцсан атлаа албаны газар гэрчлэн мэдүүлсэнгүй аялдан дагалдаж битүүлгээр зөвшөөрөн явсан этгээд болох тул мөн зүйлүүдийг баримтлан тус бүр 3 жил хорих.
8. Ард Ёндон болбоос ловон Шаамарын заавраар ард олны дунд худал цуурхал тараах зэргээр энэ хэргийг гүйцэтгэх явуулгад хүчин болон туслалцсан боловч ухвар мөчид ядуу ард тул мөн бичгийн 47 дугаар зүйлийн ёсоор 2 жил тус тус гянднаа хорьсугай.
9. Дашдэндэв энэ хэрэгт оролцож явсан боловч уг хэргийг гэрчлэн ирсэн нь учир ялгавартай тул мөн бичгийн 12 дугаар зүйлийн ёсоор 5 жил тэнссүгэй.
10. Гүн Аюуш, эмэгтэй Долгор, эмэгтэй Янжин, иргэн Буянт нарын 4 хүн энэ хэрэгт оролцсон ба оролцож явсан сэжиг бүхий боловч учир явдал гүехэн тул мөн зүйлийг баримтлан Аюушийг 2 жил, Долгор, Янжин, Буянт нарыг тус бүр 3 жил тэнссүгэй.
11. Манзшир хэмээх Цэрэндорж бол тус улсын засаг төрд тэрсэлсээр ирсэн явдал нь цөөнгүйн дээр энэ хэрэгт оролцсон явдал нь нэгэнт илэрхий тул хууль ёсоор буудан албаас зохивч уг хэргээ төлөв шударгаар хүлээсэн ба эдүгээгийн нам засгийн явуулгыг сайшаан илэрхийлсэн буюу өөрийн үйлдсэн гэмт хэргийн бурууг хүлээж хойшид хэвийг сахиж шударга явахыг баталсан учир энэ удаа түдгэлзэж 10 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, 5 жилийн дотор хэрэв дахин гэмт хэрэг өдүүлэх аваас шууд буудах ялыг хүлээлгэсүгэй.
12. Дилав хутагт хэмээх Жамсранжав болбоос урьд удаа дараагаар хувьсгалд тэрсэлсэн хэрэгт оролцож явсан ба энэ эсэргүү бүлгэмийн хэрэгт мэдсэн байдал илэрхий боловч уг хэрэгт хүчлэн үйлдсэн нь хараахан ялгавартай болох, бас ч түүний бие эдүгээгийн нам засгийн явуулгыг сайшаан илэрхийлж үүүнээс хойш шударгаар хэвийг сахиж явах ба энэхүү эсэргүү бүлгэмийн ажил хэрэг нхийгээд үйлдэгчдийг эсэргүүцэх явдлыг хурлын өмнө тангараглан хүлээсэн учир 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, нэг жилийн хугацааны дотор дахин гэмтр хэрэг өдүүлэх аваас хүнд нэгэн зүйлийг баримтлан цээрлүүлэн шийтгэсүгэй.
13. Жич хагархай Цэнд, Цэрэнвандуй нар энэ хэрэгт оролцсон хэмээх сэжиг бүхий боловч төдийлөн баримттай зүйлгүй тул суллан тавьсугай.
Эрэгдэндагва, Галсандаш, Донойжав, Чадраабал, ловон Шаамар Ишлодон, гавж Бүүвэй, цорж Чойнзон, зайсан Чойжинням, бэйс Нямжав, Наранжав, “цаг” Лувсан, бурханч Дамдин нарын 13 ялтны хувийн хөрөнгөнөөс өөр өөрийн гэр бүлийн хүмүүст зөвхөн амьдарлагаа олгож, бусад үлдсэн хөрөнгийг цөмийг албанаа хураасугай. Нэр бүхий цаазаар аваачих ял бүхий этгээдийг Засгийн газраас баталмагч 24 цагийн дотор гүйцэтгэсүгэй. Ийнхүү таслан шийтгэснийг манай газар өөрчлөх эрхгүй гэсэн байна.
Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хэргийг Улсын дээд шүүхийн таслан шийтгэх хурлаас ийнхүү шийдвэрлэсэн тогтоолын дагуу түүний үг үсгийг тэр хэвээр хэрэглэн манай улсынэ түүхэнд “Ардын засгийг устгаад феодалын төрийг сэргээн тогтоож, БНХАУ-ын харгис Хятадын нэгэн муж болгох зорилготой гэх буюу тус эсэргү бүлэг 1929 оны намар байгуулагдаж империалист Япон, Хятадын харгис цэргийн эрхтнүүд, тэдний гар хөл болсон Банчинбогдтой холбоо тогтоох санаатай байжээ… Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн өдүүлсэн хэрэг монголын хөдөлмөрчин олон түмний туйлын зэвүүцлийг төрүүлж тэдний хувьсгалт хилэгнэлийг бадраажээ” гэж тэмдэглэсэн байдаг юм. Иймд МАХН-аас хар, шар федалтай ангийн хувьд тэмцэх талаар тавьсан бодлого, түүнийг хэрэгжүүлэхталаар 1929-1930 онд авч явуулсан арга хэмжээний нэг нь энэ тайж Эрэгдэндагва тэгрүүтэй 38 этгээдийг хэрэг гэгчид ДХГ цохилт өгсөн явдал юм.

No comments:

: