Кензи Доихара /Японы тагнуулч/
Тагнуул хийнэ гэдэг Японд єнє эртнээс хvндтэй, ариун vйл байлаа. Хэрэв хэн нэгэн нутаг нэгт нь хилийн чанадаас бага ч гэсэн нууц тээж ирээгvй л бол тvvнийг саран дээрээс ирсэн хvн мэт гайхан хардаг байжээ. Япончууд одноос ч олон хvнийг тагнуулын хэрэгт татан оролцуулахыг эрмэлздэг байв. Vсчин, тогооч, худалдаачид гэх мэт хэдэн зуун хvн энэ vйлст зvтгэж, єндєр тушаалын офицер хvн хэрэв эзэн хааны тєлєє хийх хэрэгтэй л бол зарц, хvн тэрэг болж чаддаг байлаа. Залуухан Кензи Доихара эртнээс л єєрийгєє тагнуулчийн авъяасаа илрvvлсэн аж.
Гэр бvл нь тарчиг ядуу амьдралтай ч Жанжин штабын Цэргийн академийг суралцан тєгсєхєд нь саад болсонгvй. Хамт сурч байсан нєхдvvд нь тvvний єнгєлєн далдлах хувирах чадварыг нь шагшин магтдаг байжээ. Кензи алхаагаа єєрчлєх, хэдэн єдрийн дотор 20 кг хvртэл турах, зvс царайгаа єєрчлєхдєє гаргуун нэгэн байв. Мєн хятадын 3 янзын аялгаар ярьдаг, vvнээс гадна 10 гаруй европын хэлийг мэддэг байжээ. Зарим нэгэн яриагаар бол тvvний эгч нь эзэн хааны татвар эм болсон учраас залуу офицерийг албан тушаал ахихад нь тvлхэц болж єгсєн гэдэг.1920-д онд Кензи Бээжин дахь цэргийн атташе Хонзе Сигеругийн нарийн бичгийн дарга нь болсон байна. Тэр даргатайгаа хамт Шанхай, Нанькин, Тяньзин, Ханькоу зэрэг хотуудаар явж судалгаа хийдэг байв. 1925 онд Доихара Манжуурт иржээ. Энэ муж япончуудын хувьд хамгийн онцгой байрыг эзэлж байжээ. Манжуурыг эзлэн авсанаар умард хятадын 5 мужийг эзлэн авахад дєхєм болох учиртай байлаа. Тvvний ирсэн зорилго нь юуны тvрvvнд Манжуурыг дагаар ороход бэлтгэх явдал байв. Доихара тэр даруй ажилдаа орж, хамгийн тvрvvнд японы тусгай албаны тvшиг тулгуур болсон "Хар луу" нийгэмлэгтэй холбоо тогтоожээ.Уг нийгэмлэгийн зорилго бол Манжуурын эзэн хааны Цин удмыг сэргээж, японы ивээл доор хятадын хаан ширээнд суулгах явдал байв. Доихара бvр 1924 онд хvvхдээрээ байсан Генри Пуиг сонгосон байжээ. Генри Пуи 1906 онд тєрсєн. 3 настайдаа Цин улсын эзэн хаан болж дараа нь Хятадад хувьсгал гарах vед тvлхэн унагаагдсан байжээ. Доихара тvvнийг ивээж тохиромжтой мєчийг хvлээж байлаа. Нэгэн зэрэг Доихара Хятадад єєрийн тагнуулын албыг байгуулж, хуучин хаант орос улсын офицеруудаас бvрдvvлжээ.Хамгийн том нь Оросоос зугтаж гарсан эрvvгийн гэмт хэрэгтнvvдээс бvрдсэн 5000 хvнтэй "байлдааны нууц алба" байв. Тvvхэнд Доихара хамгийн анх хар тамхийг тагнуулын хэрэгт ашигласан гэдэг. Хятадын тоглоомын газрууд, клуб, янхны газрууд болон хар тамхи татах зориулалтын газруудыг Доихара хар тамхиар хангаж байжээ. Тvvний хvсэлтээр японы тамхи vйлдвэрлэгчид шинэ тєрлийн "Алтан сарьсан багваахай" нэртэй тамхийг vйлдвэрлэх болжээ. Уг тамхи нь бага хэмжээний хар тамхины хольцтой учраас Японд худалдаалхыг хориглосон бєгєєд зєвхєн экспортоор гаргадаг байв.1926 онд Доихара тэр vед Манжуурыг захирч байсан Чжан Цзолинг устгах даалгавартай байсан хэдий ч тvvнийг Бээжинг эзлэн авч єшєє хорслоо авах хэрэгтэй хэмээн ятгажээ. Чжан vvнийг зєвшєєрч бараг 2 жил Манжуурт байсангvй. Гэвч тvvний найз генерал У Сючен нь Чжаныг яаралтай эргэн ирэхийг хvсчээ.Генералын сууж явсан галт тэрэг Мvгдэнгийн ойролцоо дэлбэрч тэр амь vрэгдсэн билээ. Хэн vvнийг зохион байгуулсан нь тодорхойгvй ч зєвлєлтийн болон японы тагнуулын албад Чжаныг зайлуулах адилхан сонирхолтой байсан гэдэг. Одоо япончууд Манжуурт дайран орох шалтгаан хэрэгтэй болов. Доихарагийн хvмvvсийн нэг 1931 оны 9-р сарын 18-нд Мvгдэний ойролцоо тємєр зам дээр осол зохион байгуулж vvгээр шалтаглан япончууд Манжуурт оржээ.1931 оны 10-р сарын 10-нд Тяньцзинд дахин нэг єдєєн хатгалага хийжээ. Энэ удаа Доихарагын хvмvvсийн хєлсєлсєн 40 гаруй хар тамхинд мансуурсан хятадууд цагдаагийн хэсэг рvv дайрчээ. Vймээний vед Доихара байнга хяналтанд байсан Пу Иг ордонгоос нь авч цэргийн онгоцоор Манжуурт авчирсан байна. Мєн тэр єдєр Доихарагийн шилдэг туршуул Кавасима Нанива эхнэрийг нь Манжуурт хvргэж єгчээ.1934 оны 3-р сарын 1-нд Пу И Манж-гo тоглоомын засгийн газрын эзэн хаан болжээ. Энэ vед Хятадын олон хот мужуудад Доихарагийн чэр нєлєє тэлсээр байв. Тэр єєрийн тагнуулын албыг Манжуур даяар, Бээжин, Тяньжин, Шанхай зэрэг хотуудад байгуулж байв. Гол тєвvvд нь японы эзлэн авсан колони улсуудад байжээ. Эдгээр колони улсуудад япон, солонгосын янхнуудаас бvрдсэн тагнуулын сvлжээ байгуулсан аж. Доихарагийн хvмvvс Манжуурт байхдаа зєвлєлтийн эсрэг дайсагнах хандлага бий болгож байсан учраас зєвлєлтийн тагнуулын алба тvvнийг анхааралтай ажиглан, байнга хяналтандаа байлгаж байв. Доихара нацистын Германтай хамтын ажиллагаагаа бэхжvvлэхэд идэвхтэй оролцож, Берлинд байсан цэргийн атташе, дараа нь Европ дахь тагнуулын албны дарга болсон хурандаа Хироси тvvний сайн анд нь байлаа. Доихара энэ vед єєрийн хvрээг єргєжvvлж, нисэх хvчний ерєнхий байцаагч, 1941 оноос Сингапур дахь 7-р армийн командлагч болж генерал цол хvртжээ.Сингапурт тэр Энэтхэгийн vндэсний арми гэгчийг байгуулж, Чандар Бос гэдэг vндэсрхэг vзэлтэй эрийг удирдагчаар нь тавьсан байна. Тэд Британий эзэгнэлийг эсэргvvцэн Британий армийн эсрэг алан хядах, хорлон сvйтгэх ажиллагаа vйлдэж тусгай радио нэвтрvvлэг цацдаг байжээ. Холбоотнууд тvvний энэ бvх хэргийг яагаад ч уучлахгvй нь мэдээж.Дайны дараа Токиогийн олон улсын шvvх хурал дээр Доихарад бусад японы цэргийн гэмт хэрэгтнvvдийн хамт дvvжлэн хороох ял оноосон юм. Тогтоолыг генерал Макартур батлаж, 1948 оны 12-р сарын 22-23-ны шєнє тэднийг Cугамo шоронгоос гаргаж ирхэд Доихара санваартанд хандан: "Будда бурханыг магтья... Vхэл амьдралын хооронд ямар ч ялгаа байдаггvй юм..." гэсэн нь тvvний сvvлчийн vгс байлаа.

(1891-1948)
No comments:
Post a Comment