Хүн төрлөхтний соёл нь бичиг зохиолтой гүн холбоотой билээ. Орост "Игорийн хорооны түүх", Гүржид " Барсын арьс нөмөрсөн баатар", Францад "Роландын дуулал", Грект "Илиада Одиссей" гээд маш эрт зохиогдсон бүтээлүүд байдаг бөгөөд зохиол бүхэн тэр үеийн түүх, соёлыг хадгалж үлджээ.
"Монголын нууц товчоо" бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, он цагийн дарааллын бичиг мөн.
Нууц товчоог зохиосон хүний нэр олддоггүй. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс цөөнгүй байсныг энэ зохиол баталдаг. Бидэнд "Монголын нууц товчоо", "Жангар", "Гэсэр" гэдэг гурван сайхан зохиол соёлын өв болон үлджээ.
"Монголын нууц товчоо" номын орчуулга, судлалаар олон хүн эрдмийн зэрэг хамгаалсан төдийгүй их эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, Ш. Гаадамба нар төрийн шагнал хүртсэн байна. 1908 онд хятадын эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эх нь арван хоёр дэвтэр юм. Тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нь хоёр дэвтэр нэмжээ. Оросын нэрт эрдмэтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулалт" гэдэг номондоо "Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.
"Нууц товчоо"-ны хятад эх Европт мэдэгдсээр зуу гаруй жил болжээ. Оросын эрдмэтэн Кафаров манжийн Богд хааны номын сангаас "Монголын нууц түүх" гэдэг номыг танил эрдэмтнээр сэм авахуулан орчуулаад 1866 онд нийтэлжээ.
Зөвлөлтийн эрдэмтэн Козин уул зохиолыг арван таван жил судалжээ. Германы Хениш гэдэг хятадач эрдэмтэн 1931 онд Ей Дэ-хуйн эхийг баримтлан латин үсгээр сийрүүлэн 1931 онд хэвлэн нийтлүүлжээ..
Хятад хэлнээ маш эрт 1392 онд Жан Юан-Жи, Маш-их гэдэг хоёр хүн орчуулсан хэмээн эрдэмтэн Кафаров мэдээлжээ. Автономинтын үед уг номыг Цэнд гүн монгол хэлнээ сийрүүлэн орчуулсан байна.
Профессор Баяр, Ф.В.Кливез, Ш.Озава, И.Рахевилз зэрэг нэрт эрдэмтэд түүхийн үнэт эрдэнэ болсон "Монголын нууц товчоо"-г гадаадын уншигчдад хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.
Монгол улсын ерөнхийлөгч 2004 онд зарлиг гаргаж "Монголын нууц товчоо" номыг айл өрх, албан байгууллага бүхэн дээдлэн залахыг уриалахын хамт түүхч эрдэмтдийг оролцуулан орчуулгыг дахин нягталж, олон хэлийн орчуулгатай харьцуулан сонгомол эхийг бүтээхийг зарлигдсан юм. Үүний дагуу УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамны сайд асан А.Цанжид даргатай манай урьдаа барьдаг нэрт эрдэмтдийн ажлын хэсэг жил шахам хөдөлмөрлөж олон хэлийн орчуулга, монголч эрдэмтдийн бүтээлүүдийг харьцуулан эх зохиолтой нь хамгийн ойр, уншигчдад ойлгомжтой болгон хөрвүүлсэн юм. Энэ бол сонгодог эх билээ. Сонгомол эх нь эрдэмтэн, оюутан, олон улсын судлаачдын гарын авлага, цааш цаашдын судалгаа, бүтээлийн эх сурвалж мөн.
Сонгомол эхээр бүтээсэн "Монголын нууц товчоо" номын дээжийг 2005 онд Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд болон сонгомол эхийг бүтээсэн эрдэмтдийн хэсэгт "Мөнхийн үсэг" компанийн удирдлага өргөн барьсан билээ.
12-р жарны могой жил Юань улсын төрийн ордноос халин гарсан сурвалж бичиг "Монголын нууц товчоо" 2005 оны могой жил төрийн ордноо ийнхүү эргэн заларсан юм.
"Мөнхийн үсэг" компани нууц товчооны сонгомол эхийг хэвлэх эрх авч хэвлэлийн дээд чанараар уран бүтээл болгон хэвлэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд энэ ном дөрвөн удаагийн үзэсгэлэнгээс Гран При шагнал хүртжээ. Арьс шир, мод оролцуулан эрдэнийн чулуу, алт, мөнгө, зэсээр гоёж бүтээсэн энэхүү ном нь урьд өмнө байгаагүй сайхан бүтээл болсон юм. Одоо сонгомол эхийг хорь шахам төрлөөр хэвлэж, уншигч олныхоо хүртээл болгоод байна.

I. Тэмүжиний уг гарвал 1-68
Есүхэй баатрын гэргий Өгэлүн үжинээс Ононы Дэлүүн болдогт мэндэлсэн Тэмүжин (Чингис хаан)-ий уг язгуурыг өгүүлэхдээ дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Хоо Маралын хамт тэнгис далайг гатлан ирээд Онон мөрний эх Бурхан халдун уулнаа нутаглан сууснаас эхлэн угийн бичгийн зарчимаар тоочин гаргаад Тэмүжиний бага насны талаар голчлон бичжээ.
II. Тэмүжиний бага нас 69-103
Есүхэй баатар Татаар иргэнд хорлогдон тэнгэр болсон тул ах дүү Тайчууд бэлбэсэн Өгэлүн үжинг бяцхан хөвүүдийн хамтаар нутагт гээж хоцорсонд
Сөстэй төрсөн Үжин эхСуут хөвүүдээ тэжээхээрЦөөрсөн шор барьжСөд гичгэнэ ухаж тэжээв
Зарчимтай Үжин эхийнЗаргасаар тэжээсэн хөвүүдЗасагтан сэцэд болон өсчЗаяат эхээ тэжээх болов хэмээн өгүүлдэг.
Мөн найман шарга агтийг хөөж ирэхэд хамтадсан Боорчу, эцгийн үеийн анд Хэрэйдийн Ван хан Тоорил, Урианхайн Зэлмэ нартай Тэмүжиний нөхөрлөсөн хэсгийг энд өгүүлнэ.

III. Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжинд Чингис хаан цол өргөмжилсөн нь 104-126
Эрт Өгэлүн үжинийг булаагдсаны өсийг авахаар ирсэн Гурван мэргэд Бөртэ үжинийг авч одоход Тэмүжин, Тоорил хан Жамуха гурвуул хамтарч Мэргидийн
Цорган гэрийг нь цоолуулжЦогтой эмийг нь олзолжОрхон Сэлэнгэ хоёрын Талхун аралд гурван Мэргидийг сөнөөсний дараагаар олон хүрээд нийлж Тэмүжинд ирээд Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт Тэмүжинийг Чингис хаан хэмээн нэрийдэж хаан өргөмжлөв.

IY. Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь 127-147
Жамуха гүр хан өргөмжлөгдөөд Чингис хаан, Ван хан хоёртой байлдая хэмээснийг тэд Хүйтэн гэдэг газар угтан байлдаж дараад, мөн тэнд Чингис хаан Тайчуудтай байлдахдаа хүзүүнийхээ судсыг шархтуулж цус тогтохгүй ядахад Зэлмэ бөглөрсөн цусыг амаар шимж гаргаад, цанган ундаасахад нүцгэнээр эсрэг дайсанд орж хөхүүртэй тараг олж ирж уулган сэргээв. Чингис хаан сэргээд Тайчуудыг довтолж, Агучу баатар, Ходун орчан, Хутуудар зэргийн Тайчууд язгууртныг ургийн ураг хүртэл үнсэн товрог болгож хядаад, хүзүүг харван шархдуулсан Зургаадай үнэнээ хүлээн Тайчуудаас ирж нийлсэн тул түүнд Зэбэ нэр өгөн нөхөрлөсөн тухай өгүүлнэ.
Y. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь 148-169
Нохой жилийн намар Чингис хаан цагаан татаар, алчи татаар, татауд татаар, алухай татаар нартай Далан нэмүргэст байлдаж сөнөөгөөд Татаарын их чэрэнгийн охин Есүй, Есүгэн нарыг хатан болгон авав.
Ийн Чингис хааныг Татаартай байлдаж байх цагт Ван хан Мэргидийг довтлохоор мордож, Тогтога бэхийн хатад хөвүүд, харъяат иргэдийг олзлон авсан боловч энэ олзноос Чингис хаанд юуг ч эс өгөв.
Мөн Чингис хаан Ван хан хоёр Найманы Хүчүгүдийн Буйруг ханыг Хишилбаши нуурт сөнөөгөөд, Найманы Хөгсэгү сабраг Байдараг бэлчирт цэргээ засан хүлээж байсанд Ван хан, Чингис хаан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт үдэш болсон тул маргааш байлдая гэж засацгааж хоножээ. Гэтэл шөнийн цаг Ван хан, буусан газартаа гал түлж орхиод, Хар сүүл голыг өгсөн хөдөлсөнийг Чингис хаан өглөө байлдах гэж босон үзээд, Чингис хаан хөдөлж Саарь хээрт очиж буув. Хөгсэгү сабраг Ван ханыг нэхэн байлдаж, Ван хан дагуулигдаад Чингис хаанд элч явуулж хэлүүлэхэд дөрвөн хүлэг баатраа засч илгээн алдагдсан улсыг аварч олж өгөхөд Тэмүжинийг Сэнгүмийн ах болгон Туулын Хар түнд нийлж, эцэг хөвгүүн болон ёслов.

YI. Хэрэйд улсын мөхсөн нь 170-185
Чингис хаан амраг дээрээ амраг болъё гэж сэтгэж, Жөчид Сэнгүмийн дүү Чагур бэхийг гуйж, Сэнгүмийн хөвүүн Тусахад өөрийн Хожин бэхийг арилжин өгье гэж гуйвал Сэнгүм биеэ ихэмсэглэн бодож зөвшөөрсөнгүй. Хойно нь Сэнгүм эцэгтээ хэлж "мөнөөхөн тэд манай Чагур бэхийг гуйж байсан билээ. Одоо багалзуур ид гэж өдөр болзож ирүүлээд түүнийг баръя" хэмээн хэлэлцэж тогтжээ.
Ингэж тогтсоныг Бадай Хишилиг хоёр хаанд ирж хэлэхэд Чингис хаан Ван хантай байлдаж, хөвүүн Сэнгүм нь энгэсэг хацраа суманд шархтаж унажээ. Чингис хаан эцгийн минь анд гэж Ван хантай эвдэлцэхгүйг хичээсэн боловч Ван хан хүүгийнхээ ятгалгад автаж Чингис хааны эсрэг илэрхий тэмцэл явуусаар байсанд Чингис хаан тэднийг алтан тэрэм босгон хуримлан ахууд Жэжээр өндөрийн Жэр хавцгайн амсарт Ван ханыг бүслэн авч гурван өдөр гурвөн шөнө байлдаад, гуравдугаар өдөр Хэрэйд иргэн бууж өгөв. Ван хан, Сэнгүм хоёр шөнө оргон зайлсан ажээ.

YII. Ван хан сөнөсөн нь 186-197
Ван хан, Сэнгүм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэгүн усан гэдэг газар Ван хан ангаж, усан дээр очоод Найманы харуулын Хори сүбэчитэй таарч би Ван хан мөн гэж хэлсэн боловч тэр таньсангүй Ван ханыг барьж аваад алжээ.
Сэнгүм Нэгүн усанд очилгүй тойрон гарч, эзгүй цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож байхыг үзээд мориноос бууж, морио агтач Хөхөчүд бариулаад хуланг мярааж одоход агтач Хөхөчү морийг хөтлөөд Сэнгүмийг цөл газар орхин одов.

YIII. Хүчүлүгийн дутаасан ба Жамухын дарагдсан нь 198-208
Хулгана жил Найман Цахир Могодоос буцаж, Наху гүний өвөр уулын хормой хижин байхад Чингис хаан байлдаж, Таян ханыг мохоож барив. Хүчүлүг хан тусгаар байсан тул цөөн хүний хамт дутааж Буйруг хан авгадаа очиход Найманы улс иргэнийг Алтан өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав. Наймантай хамт байсан Жамуха улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Тагна ууланд байхад нөхөд нь Жамухыг гардан барьж Чингис хаанд авчиржээ. Чингис хаан Жамухыг Хэрэйд иргэн лүгээ Хар халзан элстэд Хатгалдан байлдахуйд Ван хан эцэгт өгүүлсэн Үгсээрээ сэрүүлж Илгээсэн тус чинь буй за Бас Найман иргэнийг Үгээр үхүүлж Амаар алж Айлгаснаа адилтгатугай Эдүгээ бас нөхөрлөе гэсэн боловч Жамуха зөвшөөрсөнгүй тул Жамухыг цус гаргалгүй нөгчүүлж, хүүрийг нь сайтар оршуулжээ.
IX. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь 209-229
Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, эсгий туургат улсыг шулуутгаж, Чингис хаанд хан цол тэнд өгөв. Чингис хаан зарлиг болж, улс төрийг байгуулалцан зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхол өгөх хүмүүст соёрхолоо өгч, хэвтүүл, хорчин, тургууд, хэшигтэнг ялгаж томилон, тэдний эрхлэх ажил, гүйцэтгэх үүргийг тодорхойлж өгөв.
X. Уйгуд ба ойн иргэдийг эзэлсэн нь 230-246
Чингис хаан ийн улсаа байгуулж бараад Хубилай ноёныг Харлугуудад мордуулахад Харлугуудын Арслан хан элсэн ирэв. Сүбэгээдэй баатар Мэргидийн Тогтоагийн Худу, Чулуун хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрнөө гүйцэн сөнөөгөөд ирэв. Зэбэ Найманы Хүчүлүг ханыг нэхэж, Сариг хунаа гүйцэн сөнөөгөөд ирэв. Уйгурын Идүгүд ханыг Чингис хаан элсэн ирсэнд соёрхож, Ал алтун бэхи охиноо өгөв. Жөчи баруун гарын цэргийг авч ойн иргэнийг эзлэхээр мордоод ойн иргэний Хутуга бэхи, түмэн иргэнээ авч дагаар ирэв. Борохул ноён Хори түмэдийг эзлэхээр яваад тэнд алагдсанд Чингис хаан Дөрбэдэй Дөрбэй догшиныг явуулж, Хори түмэдийг эзэлж дуусав.
XI. Хятан, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь 247-264
Хонин жил Чингис хаан хятад иргэнийг дайлаар мордож Хятан улсын Ахутай нэртэй Алтан ханыг элсүүлж, тэндээс Хашин иргэнийг зоривол Тангуд иргэний Илаху бурханыг дагаар оруулж Саарь хээрт буув.
Түүний хойно Чингис хааны Сартуул иргэнд явуулсан Ухуна тэргүүтэн зуун элч алагдсанд их хаан алтан аргамжаа Сартуул иргэнээр таслуулаад зүгээр орхиж үл болно хэмээгээд Сартуул улстай байлдахаар морилж, эзэлж дуусав.

XII. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь 265-282
Тангуд улсыг сөнөөн дагуулиж, Илаху бурханыг " шударга" нэрт болгож, түүнийг бүтээн нөгчөөж, Тангуд иргэний эх эцгийг ургийн ураг хүртэл мохол мушгил үгүй болгон, Тангуд иргэнийг мохоож ирээд, гахай жил Түрэмгий балгасанд Чингис хаан тэнгэрт халив.
Хулгана жил Хэрлэний хөдөө аралд гүр даяар хурж, Чингис хааны гэрээслэсэн зарлигийн ёсоор Өгэдэйг хаан өргөмжлөв.
Их хуралдаан болж, хулгана жилийн гуран сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог, Шилхэнцэг хоёрын завсар хаан орд бууж байхад бичиж төгсөв гэжээ.

No comments:
Post a Comment