Д.Сүхбаатарт зөвхөн чин санаа л байсан. Дан ганц чин зоригоор их үйл бүтээнэ гэдэг эргэлзээтэй үг.Тэмдэглэлийн дэвтрээс …
Хас үнэмлэх хамаг үнэний гэрч
“Сэцэнхан аймгийн ёст бэйс Доржжавын хошууны бөгөөд Бүх цэргийн жанжин Зоригт бэйс Дамдины Сүхбаатарт1… олгов. 1921.09.21″ гэсэн бичээс бүхий… энэхүү Намын гишүүний 100 дугаарт батлах бол Ардын хувьсгалын удирдагч, их жанжин Д.Сүхбаатарынх. Жанжин Сүхийн биеийн байцаалт болсон Монгол Ардын Намын 100 дугаар (№100)-т үнэмлэхэн дээр нь Ардын Намын…Гишүүний хэргийг эрхэлсэн түшмэл Түдэн гарын үсгээ зуржээ. Уйгаржин монгол бичээстэй улаан өнгийн хас тэмдэгт тамга дарагдсан уг бат илэрхийлэхийг МАХН саяхан болтол архивтаа хав даран хадгалж ирсэнийг би үзсэн юм. Үнэмлэх надад их зүйл өгүүлсэн.Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын намын батлах (Ардын Намаас 1921.9.21-нд олгожээ, дугаар-№100) Хойд саахалтын гэр санаа нэгтэй хоёр айхтар хамсаатан (Зөвлөлт орос улс, Алс дорнодын бүгд найрамдах улс)-ны 15000 больщевик цэргийг нэгтгэсэн их оросын улаан армийн “Цагаантныг мөшгин байлдах зориулалттай Экспедиционный корпус”-ын Ерөнхий командлагч еврей комиссар К.А.Нейманд газарчлан хэлмэрчилж, тэднийг, 1921.07.06-нд Богд хаант Монгол Улсын нийслэл Хүрээнд сүр бараатай дагуулж ирангээ консулын дэнж тийшээгээ… Цогтбадамжав буриадын хашаанд дөрөө мулталсан тэр… Ардын намын 100 дугаарт“жагсаалын цэрэг” бол “цагаан дэвэлт” Дамдины (дунд) хүү Сүх байлаа.Тэр энэ үйлдлээрээ тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсынхаа “бодийг хөтөлж” байгаагаа эрхбиш мэдэж байсан байх аа. Яагаад гэвэл, “даран сөнөөх танай дайсан нийслэл Хүрээнд нэг ч үлдээгүй бүгд арилсан, энд одоо ганц ч цагаантан байхгүй…та нар наашаа битгий ир, цаашаа даруй буц” гэж манай Богд эзэн хаан зараал элчээ оросуудын өөдөөс угтуулан өчнөөн бээрийн газар удаан дараалан давхиулж тэднийг чадлаараа “хөөсөн” байдаг юм.Гэвч, цэрэглэн жагсаж цэцэн буугаа мөрлөсөөр айсуй бардам түрэмгий “их орос”-ын шивэртэй бахиалын шир шир хийх чимээ тодрон тодорсоор… монхор хамартай гозгор шар цэрэг малгайтнууд нэг л өглөө нийслэл хүрээнд маань хүрээд ирчихсэн… хүрээлээд буучихсан багширч харагдав.Үүнийг үзсэн, эсгий туургатан улсын Богд хаан, нарангэрэлт, түмэннаст, амьтныг жаргуулагч оройн дээд Очирдар хувилгаан, “амьд бурхан” Жибзундамба хутагтын бодол сэтгэл бүрэн хямарч улаан орост…эзлэгдсэнээ мэдсэн тэрбээр эгэл олон түмэнтэйгээ хамт “эх орон минь баяртай” гэж элэг зүрхээрээ чимээгүйхэн уйлж, гараад ирсэн гашуун нулимсаа дотогшоогоо сэмээрхэн залгиж байсан биз ээ …
Газарчны “гавьяа”
Монголын шинэ түүхийн №1 хүнээр хожмыг хүлээлгүй одоохон тодрох хосгүй гавъяатны “түүхэн гол үйлс” ийнхүү улс орныхоо тусгаар тогтнолд даанч муухай харш явдал болсон юм. Харин Ардын намын анхны дарга Солийн Данзан “хэлмэрчин, газарчин” хийгээгүйнхээ төлөө, гай дагуулж ирээгүйнхээ төлөө… намынхаа шийдвэрээр нам буудуулж, баатрын ёсоор дуусчээ. Хурал хийгээд…хурал дээрээсээ түүнийг барьж аваачаад хороочихсон байдаг.Хас төрийн эш онолд итгэж, улс орноо капиталист хөгжлийн зам руу байнга даллаж, хийж бүтээж.. .хаст доллар хүртэл гаргаж амжсан тухайн үеийн төр нийгмийн гарамгай зүтгэлтэн, улс төрийн эр нь ханасан холч гүн бодлоготон.. .ийм “зөв мундаг хүн”-ийг эзлэн түрэмгийлэгчид, тэдний гар хөл бологсод удаан тэвчихгүй нь бараг ойлгомжтой байлаа.Өнөөгийн неоМАХН-чууд тухайн түүхэн зурвас үеийн чигч шулуун удирдагч, үнэн журмын туйлбартай хань атлаа… “хөнөөлт дайсан” гэгдсэн “дарга данзантан”-ыхаа гаргасан тэр жим мөрөөр замнаж яваагаа өнөөдөр хүртэл “мэдээгүй”, “суут жанжин сүхбаатар”-ыгаа шинэ өндөрт өргөн мандуулах ээлжит аяндаа мордов уу гэлтэй “хөшөө юугий нь хүрэлдэх хөгтэй явдал”-аа үргэлжлүүлсээр байна. Ингэхийн оронд, данзан даргадаа даамайхан хүндлэл үзүүлж, маань мэгзэм уншуулж, мянган зул асааваас ядаж зардал нь бага тусч, энэ нь, МАХН-ын хувьд шинэчлэгдсэн болж харагдахад нь бага ч болов нэмэртэйсэн.Бодоо сайдыг хөнөөсөн хүн бас Данзан гэл үү. Гайгүй байлгүй! Орос цэрэг орж ирснээр Монгол Улсын Бүх Цэргийн Зөвлөлийн Даргаар гадаадын иргэн, харь гүрний харъат хар элгийн хүн “ажиллаж гарсан” байдаг юм. Энэ бол Монгол Улсын бүх эрх мэдэл улаан оросын гарт бүрэн төгс оржээ гэсэн үг. “Газарчин гай дагуулж ирсэн” гэж би чухам үүнийг хэлээд байгаа юм.
Өчүүхэн бичгийн өөдгүй хүмүүс
Түүхээр “тоглогсод” мэдэхгүй ингээд байна уу, мэдээд “хүрэлдээд” байна уу гэдэгт хэргийн учиг байгаа юм. Сүх жанжны намтар түүхийг судлаач түүхч эрдэмтэд МАХН-д уг нь мундахгүй олон бийсэн. Жанжныхаа час улаан хас тамгатай батлах бичигийн талаар тэд ус балгасан мэт үг унагахгүй байх “үүрэгтэй”. Үүнийгээ тэд, нэг төрлийн баатарлал гэж амьхандаа түүгээрээ боддог шиг байгаа юм, зайлуул. Эх орны дайны өчиг алдаагүй…фронтын бус гүргэр байлдагчийг “партизан” гэдэг шиг, энх цагийн “үнэнийг үл өгүүлэгч” энэ аймхай хулчгар “өчүүхэн бичгийн өөдгүй (энэ) хүмүүс” бүгд эрт орой хэзээ боловч өөртөө таарсан гутамшигт цолоо зүүх цаг ирнэ.Монголын төр, засгийн өнөөгийн удирдагчид… баатар чанчуныхаа морьт хөшөөг нийслэл хотынхоо төв талбайгаас зайлуулах нэг мөр шийдэлд хүрсэн тухай бурханч лам Пүрэвбатын үгийг эшлэж, оросын нэрт монголч эрдэмтэн И.Ломакина саяхан бас бичсэн байна лээ. Тэгэхээр манай МАХНчууд зохиомол түүхийн “худлаа”-г мэдэхгүйдээ биш… зориуд, харин мэдэн будилуулж гуйвуулаад манийгаа хөөрхөн могдорлоод байгаа нь илт байна.Худал хуурмагтай тэмцэх, эргэлзээтэй санааг эцэс болгох үзэл санаагаар жигүүрлэсэн гаргууд сайн теле-сэтгүүлчдийг гадаадынхан “домог сөнөөгчид” гэж донжтой гоё онож нэрлэжээ. Үүн лүгээ нэгэн адил, “үнэн түүхийг өгүүлэгч” байх үүргээ үнэнчээр биелүүлж чадаагүй хэвтэж, баахан хуурмаг дүр эсгэж.. .бүр тохуурхах маягтай аяглаад байгаа тэдэнд, “үнэнийг үхүүлэгч” пайлуур зүүж “…еэ-еэ, бөө-вөө” гэж жаал ичээх хэрэгтэй, ингэх нь хожмын хойчид сургамжтай.
Жанжны зиндаа
Д.Сүхбаатрыг би муу хүн гэж хэлэхгүй…мундаг жанжин ч гэж боддоггүй. Да лам Цэрэнчимидээс эхлүүлээд… хал үзэж халуун чулуу долоосон, дол цохиж долоо шархадсан жинхэнэ эх орончид тэр үед манайд зөндөө байв. Нэр усыг нь нөгөө л худалч хуурмаг “түүхчид” хусаад баллуурдчихаж. Баллуурдаад зогсохгүй оронд нь бүр өөр нэр зоочихдог болохоор дараа нь бүр бөөн аюул болж байгаа юм. Ямар сайндаа мань мэт нь үүнийг бичээд үйлээ үзэж суухав. XX зууны шинэ монголын шинэ түүхэнд “газарчин банди”-ийн эзлэх гавъяа оролцоо үнэмлэхийхээ дугаартай ижил хэмжүүртэй, өөрөөр хэлбэл, түүний хувьсгалчийнх нь эрэмбэ, … зэрэг зиндаа “жагсаалтын эхний 100″-д чүү ай багтаж байж уу гэмээр санагддаг.Тэгэхээр, гоймон баатар гоймон нэрэндээ таарсан нэг их сүртэй ч персон байгаагүй бололтой. Бага залуу ч, уг хүн нь овжиндуу юм болохоороо өөрийнхөө хийсэн нүглийг … сүх сүүлдээ сүрхий ухаарсан байх магадлалтай. “Би юу хийчихэв ээ” гээд Богд хааны маань хэлдэг киноны тэр ноцтой үг явж явж мань сүхбаатарынх л байж таармаар. Юутай ч, “тайзан дээр түүнийг түлхэж гаргасан шигээ тэгэсхийгээд татаад бас буулгасан”, тэр бусдын гарт хорлогдож үхсэн юм.Тэр үеийн “өндөр хог”-ны зүүн хойхно орших орос хэвлэлийн газрын ажилчин Кучеренко гэж нэг шар хүү байв. Тэр айхтар сүрхий улаантан байж гавиагүй ч … үйл явдлын учирыг ухаагүйн харгайгаар “хий хоосон хардагдаж” цагаантны гарт шал дэмий амиа алдсан гэж би баттай эх сурвалжаас оросоор уншсанаа санаж байна. Түүнтэй дотносож явсан мань Сүхбаатар ч мөн тэрүүн шиг цаг төрийн үймээний утгагүй золиос болон … удалгүй данзан даргынхаа араас оджээ.Монголын их бага эх орончдыг эзэрхэг гүрний урт хар тар нэг нэгээр нь цувуулаад өт хорхой шиг ингээд … сэмхэн түүчихдэг ёсон алин цагийнх тул үүнд гайхах явдалгүй. Алуулах шалтгаантай байна гэдэг бас ч гэж гавъяатайн илрэл биз. Жанжны морьт хөшөөг нийслэлийн төв талбайгаас зайлуулахаар зэхэж байгаа нь хэрэвзээ үнэхээр үнэн бол … түүний очих газар нь алтанбулаг тийшээгээ хойд хилрүү “… дөрвөлжин сүмийн үүдэнд, дөрвөн пулемётын дунд…” хавилцаа л байх болов уу.Баримжаагүй баахан донгослоо гэж манийгаа бүү зэмлээрэй. “Монголын Нууц Товчоо”-г хэн бичсэн бэ гэхээр хүн болгон өөр өөр санаа дэвшүүлж дор дороо “нотолж” болоод байгаатай үүнийг бас адилтган … “хэлтрүүлж өршөөх буй за” хэмээн найдна.
Монголын хас төрийг хэн мандуулав … хэн сөнөөв?
Нийслэл Хүрээнд үүрлэсэн хятадын Ардын намын 10000 гаруй гамин цэргийг, Барон жанжны командалсан “Азийн морин девиз” 1920 оны шувтрага … дүн өвлийн гурван сард гурвантаа баатарлаг байлдсаны хүчинд ялан дийлж, монгол эх орныг маань Чин династийн ужиг ноёрхолоос үүрд салгаж өгсөн түүхтэй. Тэгэхэд, Богд эзэн хаан хэрэг явдалын хэмжээ цараа, түүхэн ач холбогдлыг үнэлэхийн дээдээр зөв үнэлж, … дивиз командлагч дэслэгч генерал Барон Унгерн Штернберг-т” монголын хас их төрийг сэргээж өгсөн”-ийх нь төлөө … шууд, Улсын мандуулагч их баатар жанжин, үе улирах Дархан хошой (шууд дабл) чин ван цол, шар хүрэм, шар жолоогоор бөөндөн… шагнажээ.Хөөрхий манай монгол түмний 1691 оноос хойш бүхэл бүтэн 230 жилд хийж бараагүй… цаашдаа ч чадахааргүй байсан мөрөөдлийн хүнд зорилтыг нь нүд ирмэхийн зуурт дэндүү уран гайхамшигтай төгс төгөлдөр шийдээд өгсөн хосгүй тэр шидтэнд өгөх юм бидэнд өөр ерөөсөө байгаагүй. Хас тугаа намируулсан, хамтын хүчээ нэгтгэсэн интернациональч их цэргээ ид хаваараа жагсаан зассан их баатар жанжин Барон Унгерн, ийнхүү, түмэн ардын хайр, буман ардын буян ерөөлийг хүртэл … хөх монголын хөх тэнгэрт үүрд мөнх дурсагдах тод од болон гялалзав. Тэр одоо монгол түмний хосгүй шүтээн “цагаан бурхан … дайны тэнгэр” болжээ. Нэг үгээр хэлэхэд, монголын нийгэм өөр хүн, өөр ийм цэргийн жанжныг яаж ч рекламдаад хүлээж авахааргүй болсон байв. Жинхэнэ баатар эрийн нэр хүнд жинтэй байдаг ажаамуу.Гэвч гай болоход, үүлэн чөлөөний нар үзэгдээд өнгөрөх эрх чөлөөг минь олдсон тэр даруйд нь монголчууд биднээс булаагаад буцаагаад авах их шуналын хүч энүүхэн хойно … хилийн цаана ирчихсэн, илдээ билүүдэн … улстөрийн урьдчилсан бэлтгэлээ бүрэн базаачихаад хүлээж суулаа. Өөрөөр хэлбэл тэд “ардын нам” нэртэй өөрсдийн тоглоомын утсан хүүхэлдэйнүүдийг олоод “бурантаглачихсан” … зүгээр л хөшиг нээгдэхийг хүлээж байжүхүй. Одоо орос гүрний холын хорт явуулга монголын нутагт монгол дүр эсгэн эрчимтэй өрнөх ёстой, Барон жанжнаас дутахгүй цэргийн их гавъяатан “гоймон баатар” заавал шинээр “төрөх” ёстой байв. Сүхбаатарыг цэргийн жанжных нь хувьд зохиомолоор мандуулах үндсэн шалтгаан … мэргэжлийн хувьсгалч Щумяцкийн Ленинтэй зөвлөж бичсэн дэг сценари яг ийм байв.
Үлгэр үүсдэг …
Хүрээнээс хөөгдсөн гамин цэргүүд эхлээд Шивээ-Хиагтыг чиглэн хойш баахан дутаасанаа … жаахан сэхээ авав бололтой, ихэнх нь гэнэт чиглэлээ 180 хэм өөрчилж Нийслэл Хүрээний баруугаар Сонгинохайрханы доод бэлээр ороож “туул”-ыг туулан өмнө зүг Дундад иргэн улсруугаа амь тэмцэн хурдлав. Урагшаа чиглэн урсах… гамин цэргийн тэр их цувааг “Улаан хад”-ны тулалдаанд Бароны жанжин, Монголын тайж, зоригт чинван Резухин генералын цэргүүд нэхэж очоод устгасан, гэж японы монголч эрдэмтэн Тачибана Макото “Хоёр засгийн газартай 21 оны Монгол” (УБ.2006) номондоо дэлгэрэнгүй дурджээ. Жанжин Чойрын орчимд хиар цохиулсан олон мянган гамин цэргийн яс үлдэц хэзээ хойно энд тэндгүй хэрзийтэл цайрч харагдсан тухай польшийн эрдэмтэн зохиолч Ф.Оссендовскийн “Хүн … араатан”-д ч тодорхой гардаг.Хүсвэл, нэрээ түүхэн баатар төрөх ба … төрүүлэх тун амархан ажээ. Ингэхийн тулд комминтерний еврей комиссарууд эхлээд…коммисарууд эхлээд … буриад монгол бүрэлдэхүүнтэй Монгол Ардын Нам гэгчийг манай хилийн дээсний гаднахан талд хараа барааны газар (Тройцкасовск)-т байгуулаад авав. Одоо … Барон Унгерны байгуулсан цэргийн гавъяанаас илүүгүй юмаа гэхэд дутуугүйд тооцогдох “нүсэр том байлдаан”-ыг тэнд, Шивээ-Хиагтад “зохион байгуулах” учиртай. Гэтэл Алтанбулагт нь тийм олон гамин хаанаасаа олдох билээ!? Тэр хамаагүй. Алтанбулагт их буутай 10000 гамин Хүрээнээс хүрч ирээд хүчээ сэлбэн жагссан гэе … тэгээд түүнийг, Хүрээг чөлөөлсөн Барон цэргээс ч бага хүчээр бут ниргэсэн гээ. Тэгээд “ялааг заан болтол” ярь … цуур. Ингээд л болоо! Орос ардын үлгэрийн монгол нэгэн хувилбар үүссэн түүх ийм бөлгөө.Хүмүүс голцуу Алтанбулагт байсан гэх гамингийн тэр олон тэгтэй сүртэй тоонд үнэмшчихээд… сүхбаатартаны цэргийн тоог чамлаад… түүнийг өсгөх гээд зүдээд зүтгээд байдаг юм. Тэр нь голцуу … “400 суран ташууртанд дийлддэг, хаанахын ч байлаа гэсэн, байнгын армийн буу зэвсэг агссан 10000 цэрэг … арми гэж байх уу” гэсэн сөргүүлж мушгисан асуултаар илэрнэ.Аргаа ядаад “… 400 сүхбаатартаныг араас нь оросууд шөргөн галаараа шүршиждэмжсэн,… ерөөсөө монголчууд биш харин бүр … монгол дээл өмсөн, лам хувцас эгэлдэрэглэсэн дан орос цэргүүд Хиагтыг чөлөөлсөн байх” … гэх зэргээр домог сөнөөх аяндаа дор дороо морддог юм. Аргументууд нь үнэний ортой, харин ерөнхий зохиомж…тоонууд нь шал худлаа.
Үнэн ялдаг…
Орос монгол эх сурвалжийг олж бүгдийг үзсэн, ойлгож сайн ухсан хүнд бол үлгэр үнэхээр инээдтэй санагддаг. Тэр үед Алтанбулагт хятад наймаачдын барааг хадгалдаг хэдэн агуулахыг эс тооцвол, цэрэг армийн байтугай иргэний … энгийн зориулалттай ямарч томоохон барилга байгууламж байгаагүй юм билээ. Харин Чойрт бол манжийн үеийн цэргийн том бааз байсан. Чойр, Замын-Үүдийн чиглэлээр толгойгоо тэвэрч эх нутгийнхаа зүг ум хумгүй зугтаагаад замдаа бароны цэрэгт гүйцэгдэж … үнсэн товрог болтлоо хиар цохиулж зүйл дууссан хятадын хар цэрэг… яахаараа гэнэт бүгд эргэж амилаад, бүр Алтанбулагт хүрээд оччихсон болж таардаг байна аа?!Сэлэнгэд … Цэрэнпил буриадын өвөлжөөн дээр, аргалчин түлээчин талдаа, бараг зэвсэггүй шахуу явсан хэдэн луухааныг “өвс дээрэмдлээ” гэж “үнхэлцэгийг нь хагалах шахсан” манай сүхбаатарчуудын зоримог үйлдлийг хичнээн ч дөвийлгөлөө гэсэн “лут том байлдаан … куликовын тал дахь тулалдаан” гэж арай ч нэрлэж болохгүй байх аа. Сүхбаатар жанжны ялалт байгуулсан үй олон байлдаан болсон нь явж явж ердөө нэг иймэрхүү хэдэн хуаз (хужаа) нарыг айлган сүрдүүлсэн хэрэг явдлууд болоод дуусдаг аж. Шоглож хэлэхэд … жил жилийн наадам тардаг тзр орой, уяачдын хөсөг майхан пиг дүүрэн шавсан манай Яармагийн дэнж хавиар архи ууж, цөс нь хөөрсөн хөдөөний халамцуу залуус морины хар хурдаар ташуур далайн давхилдаж… замдаа таарсан явган нүцгэн улсын тархийг хагалах бол энүүхэнд. Тэрнийг бас байлдаан гэх үү! Хүнийг магтаж болно … харин худал залж хэрэггүй.
Баримт түшвэл баараггүй
Одоо баримжаагаар бус баримтаар өгүүлье. Улаан партизан Лхамсүрэнгийн Лувсандорж (”Ардын журамт цэргийн дурдатгал”, АЖЦД, Бот -3 х 492) өгүүлэхдээ, Шивээ-Хиагт хотыг гамингаас чөлөөлөх байлдаанд манайхны дөрвөн хороо, 400 шахам цэрэг 2000-аад гаминтай байлдсан, гэжээ. Мөн, улаан партизан явсан Наваадоржийн Насанбат өвгөн (АЖЦД, Боть-2, х-492) үүнээс хамаагүй бага тоо хэлэв. “Хиагтыг чөлөөлөх байлдаан бүтэн өдөр үргэлжилсэн, бага үдийн алдад манай талын сум дуусч бид ухарсан. Гэмин цэрэг манайхаас тоогоороо 3 дахин давуу байсан” гэжээ. Тэгэхээр, манай монголц эргийн өсгөсөн байх магадлалтай тэр тоог хүлээн зөвшөөрч … ойролцоогоор 400 байсан гэдэгтэй санаа нийлбэл … тэнд үсрээд л 1200 гэмин байсан болж таарна. Юун 10000 …Шивээ-Хиагтын “дайны урд орой гар дээрээ галт зэвсэг авсан, гартаа анх буу барьж үзэж байгаа ламанцар явсан балчир залуусын байлдах чадвар гэж юу байхав? Улаан партизан Гончигийн Сундуй (1902-1968) энэ талаар дурсахдаа, (АЖЦД, БотьЗ.х-195)” Би урд нь нэг муу лам явсан ухаантай … буу зэвсэг ер үзээгүй. Цөөхөн 60 сумтай. Заримдаа шагайж, заримдаа зүглүүлж буудан чухам юу оносоноо ч мэдэхгүй тууж явлаа” гэсэн байв. Мөн, нэр бүхий нэг цэрэг байлдааны талбайр дээр бууныхаа замгийг нээж мэдэхгүй, дэмий л гохыг нь дарж баахан ноцолдоод арга тасрахдаа “надад эд эвдэрхий буу өгчихөж” хэмээн Сумъяа бэйст гомдол мэдүүлсэн…хөгтэй явдал ч гарч байжээ.Яг үнэндээ бол … манайхан гамингийн 1000 орчим цэрэгтэй бүхэл өдөржингөө үзэлцээд сүүлдээ бүр барахгүй шинжтэй болохоор нь оросууд оройхон тийшээгээ… харуй бүрий болгож байгаад зэргэлдээх уулын хяр дээрээс үхэр буугаараа нөгөө хэдэн агуулахын зүг түймэр гартал нь галлаж, сүрийг үзүүлж … сүнсийг нь үхүүлж байж гамин чандрууг гаргаж зайлуулсан гэдэг юм билээ:Гаминг дарж гавъяа байгуулж мандан бадраад… сүх жанжин маань одоо гартаа хар хаст томоос том улаан тугаа өндөрт өргөн хийсгэж (үнэхээр ингэсэн) … цагаантантай баахан “цавчилдах” ёстой түүгээрээ тэр Барон жанжнаас ч илүү мундаг гэдгээ ард түмэндээ ахин нэг харуулах ёстой байв. Улаан орост очиж ялагдаад монголын нутгаар ухарч хоноггүй маршаар Манжуурын зүг гэдрэг буцсан цагаан цэргийн үлдэгдэлтэй, сүхбаатар нар … бүхэл намаржингаа бүтэл муутайхан хөөцөлддөгийн цаад учир үүнд байгаа юм. Дамдины хүү Сүхийн аваргыг “хаяж” аварга болсон, хожим … алтан хөшөөний эзэн болсон будлиантай түүх ийм буюу. Хөшөөтэй болгоныг мундаг гэж үзэж болохгүй. Манайхан малын хулгайчаа хүртэл магтан дуулж эзгүй хээр газар эв хавгүй этгээд дүрс эвлүүлж босгосон удаатай.
Хас сүлдэн хаялагатай …
Энэ дэлхийн их бага улс гүрэн бүхэн тусгаар тогтнолоо “байлдаж олсон” тэр ёрөөл “билэгт өдрөө бахархалтайгаар дурсан, түүнийгээ жил бүр “үндэсний их цэнгүүн” болгон тэмдэглэдэг атал, манайхан болохоор, яг эсрэгээр нь, тусгаар тогтнолоо “байлдалгүй алдсан”-аа гутамшиг гунигаа … баяр наадам болгон баахан алиалах юм. Улсын баяр утга төгөлдөр шалтгаантай баймаарсан …Тархи нь эргэсэн энэ ёс бус байдлыг эртний өвгөдийн цогцлоосон хас их төрийн эш онолоос эхэлбэртэй эзэн хааны их тэнгэр сүлдэн тээр дээрээс нэгд нэгэнгүй харж, улмаар, “залруултугай” хэмээсний үрээр, энэ удаад өмнө өгүүлсэн мөнөөх хаст үнэмлэх хараанд өртөж … ястай үнэн, голтой зөв мэдээллийн түүхэн найдвартай зөөгч болж “цаанаас ноогдуулсан түүхэн үүрэг”-ээ гайхамшигтай сайн гүйцэтгэв. “Хаан эзний хас сүлдэн хараатай, хаялагатай … заавал биднийг ивээнэ” гэдгийн цаад учир энэ буюу.
Хас зүйч, магистр М.Энхпүрэв
6 comments:
Jaakhan barimjaatai shaagaach. Danzan chini Sukh-s suuld nas barsan yum shuu dee. Gaming magtaad bn uu muulaad bn uu sain oilgosongui.
Jinkhen tuukh zokhioch, /ooriinkh ni khelsneer/ domog sonoogch chini ene khamuursan tolgoit ooroo l bna.
Ene Khas mas zuich Enkhpurev magister guai chini ooroo er ni Altanbulagt khovontei omdondoo chatsagataigaa baritsaldaad kholdchikhson ogor gomindanii tsergiin uldegdliin shees manaid ireed seruun zuudelj bgaa baikh aa.
Taiwanruugaa tonilvol tarna. Tend chini chamd kharin ikh ireedui bgaa. Tsaaduultaigaa niileed tuukhiig zokhioj suusan ni deer. Er ni sain zokhiodog khumuus shuu. Tanai akh Chan Kai Shiin ugsaaniikhan chamd kharin khurel khoshoo bosgokh baikh daa.
za boli doo ovoo blog yumuu geed unshij ehelj baisnaa durgui hurchlee. ter ueiin nuhtsul baidal yamar baisniig medehgui baij bidnees urdah buh erdemted teneg gej gaihah Baabar ta nar metiin humuusiig bol hutsaa l gej helmeer baina. Tuuh yarih deeree tulbal Bogd khaan ch uuruu dalduur Suhiig demjij baisan baidag yum shuu. Etsiin etsest ezen khaan harst ard 2 tusgaar togtnoliinhoo tuluu bol gadniihnii esreg uzel bodol buh yumaa martaad naizaldag l baihgui yu.
Suh janjinii helsen ene chin zorig gedeg ug bol har muihar hucheer shiid geheesee iluu negen uzuurt setgeleer eh oronch bai gesen utgatai l gej oilgoj baina. Unuudriin Hu namiin gishuun l 100 jiliin umnuh tusgaar togtnoliinhoo temtsen baatar 2 haaguuraa ogtloltsood baigaag olj harahgui l baina shuu. Shuudhan helehde tiim nuhtsul baidald huvisgal hiij chadsan boloochgui urd hoinoos irsen buh gadniihniig gargaj chadsan gaihmaar baatarlag uilsiig huvaaltsah l estoi suut mongol huvguudiin neg munuus mun. Za tegeed uuriin bodol uurtuu l zuv
za boli doo ovoo blog yumuu geed unshij ehelj baisnaa durgui hurchlee. ter ueiin nuhtsul baidal yamar baisniig medehgui baij bidnees urdah buh erdemted teneg gej gaihah Baabar ta nar metiin humuusiig bol hutsaa l gej helmeer baina. Tuuh yarih deeree tulbal Bogd khaan ch uuruu dalduur Suhiig demjij baisan baidag yum shuu. Etsiin etsest ezen khaan harst ard 2 tusgaar togtnoliinhoo tuluu bol gadniihnii esreg uzel bodol buh yumaa martaad naizaldag l baihgui yu.
Suh janjinii helsen ene chin zorig gedeg ug bol har muihar hucheer shiid geheesee iluu negen uzuurt setgeleer eh oronch bai gesen utgatai l gej oilgoj baina. Unuudriin Hu namiin gishuun l 100 jiliin umnuh tusgaar togtnoliinhoo temtsen baatar 2 haaguuraa ogtloltsood baigaag olj harahgui l baina shuu. Shuudhan helehde tiim nuhtsul baidald huvisgal hiij chadsan boloochgui urd hoinoos irsen buh gadniihniig gargaj chadsan gaihmaar baatarlag uilsiig huvaaltsah l estoi suut mongol huvguudiin neg munuus mun. Za tegeed uuriin bodol uurtuu l zuv
ӨВӨӨГ ЧИНЬ НУХААД ХАЯСАН УУ? СҮХ ЖАНЖИН
энэ ямар зайлцан тэнэг пизда вэ. улаан ардчилсан гаруу үгүй юу. ингэж амьтны доог болж байхаар энийгээ хаавал таарна. төөрсөн муу илжиг
Post a Comment