Monday, April 20, 2009

А.Думбурай: ТVVХИЙН VНЭНД ГVЙЦЭГДСЭН НЬ

(үргэлжлэл-4)

“38-ЫН ХЭРЭГ” ГЭГЧИЙГ ШАЛГАСАН ДҮН

Манай оронд шинэчлэл өөрчлөн байгуу- лалтын үе айлчлан ирж нийгэм улс төр, эдийн засгийн шинэч- лэлтийг явуулж эхэлснээр сталин- измын болон захиргаа- далтын үеийн хор уршгийг арилгах боломж нээгдсэн билээ. МАХН-ын Төв Хорооны 5 дугаар бүгд хурал /1988 оны/ “Гучаад оноос нэг хүнийг тухайлбал Х.Чойбалсанг тахин шүтэх явдалтай шууд холбоотойгоор хувьсгалт хууль ёсыг ноцтой завхруулж, нам төр, цэрэг, аж ахуй, соёлын өдий төдий боловсон хүчин, ард иргэд, лам хувраг сүсэгтнийг үй олноор гэсгээн цээрлүүлсэн ноцтой гэмт явдал болсон”-ыг тэмдэглээд “Гуч, дөчөөд онд хэлмэгдэгсдийн тухай асуудлыг үргэлжлүүлэн хянаж үнэн байдлыг тогтоох… хууль ёсыг ноцтой завхруулж байсны хор уршгийг арилгаж хилсээр хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах ажлыг гүйцээн дуусгах хэрэгтэй” гэж заасан билээ. Намын энэ шийдвэр хэрэгжиж 1930-1940-өөд оны гэсгээн цээрлүүлэлтийн үед ДХГ, ДЯЯ-ны улсыг аюулаас хамгаалах байгууллагаас мөрдөж дуусгасан Ёндон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Дамдин нарын бүвэг хэрэг гэгчийг шалгаснаас үндэслэн тэдгээрийн хэрэгтэй холбоотой гэж буй феодал агсан Л.Гомбо-Идшин, Дилав хутагт В.Жамсранжав, Манзшир хутагт С.Цэрэндорж, Егүзэрийн хийдийн лам нарын бүлэг хэрэгтэй холбогдож буй Егүзэр хутагт Ж.Галсандаш нарыг талаар зайлшгүй шалгах шаардлага гарсны улмаас “Б.Эрэгдэндагвын “38”-ын хэрэг “ гэгчийг шалгах болсон юм.
Шинэ учир байдал илэрснээс хэргийн ажиллагааг үүсгэн явуулах тухай тус улсын ЭБШ хуулийн 376 дугаар зүйлд заасны дагуу БНМАУ-‘ын прокурорын тусгай хяналтын прокурорын 1989 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолын дагуу Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хэргийг шалгаж гийдвэрлэсэн байна. Дээр дурдсан ялын төлөвлөгөө болон шүүхээс таслан шийдвэрлэсэн тогтоолд заасан гэмт үйлдэл гэгч нь шалгалтаар хэрхэн нотлогдож яаж шийдвэрлэснийг тодорхойлбол:
1. Б.Эрэгдэндагва нарын “38-ын хэрэгт” холбогдсон нэр бүхий хүмүүсийн ялын төлөвлөгөөнд “1930 оны 3 дугаар сарын эхнээс тус хотын дотор Егүзэр Эрдэнэцагаан засаг бусад газарт буюу Дотоод Монгол, Хятад зэрэг гадаад улс лугаа харлицаа бүхий хувьсгалын эсэргүү бүлэглэл буй” гэсэн мэдээлэл Дотоодыг хамгаалах газар байсан гэснийг шалгаж үзэхэд Б.Эрэгдэндагва нарын 38 хүнийг дайчлан баривчлахаас өмнө ДХГ хянаж шалгаж байсан гэх буюу хүн нэг бүрээр ямар нэг хэрэг холбогдол байгаагүй нь НАХБ-ын Төв архивын гаргасан справкаар нотлогдов. Харин Б.Эрэгдэндагва дээр яриа өгүүлэл захидал бичиг үйлдэж, түүнийгээ өөрийн танил хүмүүстэй үзүүлж байсан тухай ДХГ мэдсэн тухай баримт байна.
2. Ялын төлөвлөгөөнд 1929 оны өвлөөс 1930 оны 5 дугаар сар хүртэл захидлаа хадгалж, хань нөхдийг эрж байсан, захидлаа үзүүлж хэлэлцэж байсан, хоорондоо зөвшөөрөлцсөн. Улаанбаатар, Манзшир, Егүзэр хийдэд холбоо байгуулж төлөвлөгөө үйлдсэн гэсэн буюу таслан шийтгэх тогтоолд “1929 оны намраас Улаанбаатарт бүлгэм байгуулагдаж салбар нь Егүзэрийн хийд, Намдаваа, Манзшир хийдэд байгуулагдаж 30 гаруй гишүүнтэй болсон” гэснийг шалгаж үзвэл:Б.Эрэгдэндагва 1930 оны 5 дугаар сарын 1-д анх удаа мэдүүлэхдээ. “Өнгөрсөн хавраас сонин бичиг үзэж байгаад дэлхийн 2 дугаар дайн болбол үнэхээр хэцүү гэж бодсон бөгөөд … биеэ өмгөөлөн хамгаалах хийгээд нөгөө талаар улс төрийг хэрхэн хамгаалах тухай 30 шахам хуудас бичиг үйлдсэн” гэсэн… мөн “Халх Монголын хуучин ван гүн, хутагт хувилгаан, хамба, цорж, тайж, түшмэд нараас хэмээн гадаадад явуулах бичиг үйлдсэн нь тэдний бодол минийхтэй лав нийлнэ. Нөгөө талаар хуучны олонноёд түшмэдийн нэрээр энэ хэргийг хөдөлгөвөл алив явдалд тус дөхөмтэй болов уу гэж бодсондоо тэгж бичсэнээс биш хуучин ван, гүн, хувилгаан, хамба, цорж, тайж язгууртантай харилцан хэлэлцсэн зүйлгүй. Энэ хэргийн учирыг бусдад мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэхийг ч оролдоогүй…Энэ хэрэг хүмүүсээс асуусан удаагүй” гэсэн зэргээс үзэхэд Б.Эрэгдэндагва эсэргүү утга бхий захидал бичсэн боловч энэ хэргийн талаар бусадтай хэлэлцэж, бүлэг байгуулаагүй нь тодорхой юм.
Б.Эрэгдэндагва өөрөө мэдүүлэхдээ: “Бичгийнхээ талаар Л.Дашдэндэв, ловон Шаамар хэмээх Д.Ишлодон, гавж Ж..Бүүвэй, Г.Чойжинням, Ч.Маньбадар, Б.Лувсан, Б.Донойжав, Ж.Дандар, эмэгтэй Долгор, Т.Наранжав, Л.Гомбо-Идшин, Г.Наваанжамба, Г.Нямжав, Т.Чадраабал нарын 14 хүнд үзүүлсэн ба уншиж танилцуулсан” гэснээс биш хамтран хэлэлцэж боловсруулах ажил хийсэн тухай юу мэдүүлээгүй байна. Тэрчлэн эдгээр үзсэн, танилцсан гэх хүмүүсийн мэдүүлгээс үзвэл чин ван лам А.Дашдэндэв уг бичгийг анх үзээд “Зүгээр юм байна” гэсэн, Д.Ишлодон ”Түргэн бүтэж болно” гэж аврал буулгаж дэмжсэн, Ж.Бүүвэй гавж аялдан дагалдсан, харин Т.Чойжинням, Ц.Маньбадар, Б.Донойжав, Ж.Дандар, эмэгтэй Долгор, Т.Наранжав, Г.Нямжав, Б.Лувсан нар Эрэгдэндагвын бичгийг мэдсэн боловч зохих газарт мэдүүлээгүй гэснээс өөрөөр юу гэж ойлгож үзсэн тухай мэдүүлээгүй байна.
Л.Гомбо-Идшин, Г.Наваанжамба, Т.Чадраабал нар шууд эсэргүүцэж дургүйцсэн мэдүүлэг гаргасан байна. Жишээ нь: Л.Гомбо-Идшин 1930 оны 6 дугаар сарын 25-д мэдүүлэхдээ: “Эрэгдэндагва Хятадын засгийн газар, Банчинбогдоос цэрэг зэвсгийн тусламж гуйхаар бичиг хийсэн хэмээн манайд орхиод явсныг бүрэн үзэж чадаагүй. Маргааш нь түүнийг ирмэгц “Чи яасан балагтай хүн бэ?” гээд бичгийг хаялан /шидэж/ өгөхдөө “Чи ер нь солиорч байна уу?” гэж хэлсэнд түүнээс “Аа би солиорч байна” гэж хариулсан” гэсэн. Бас 1930 оны 7 дугаар сарын 16-д мэдүүлэхдээ: “Би улс төрийг өөрчлөх хэрэгт удаа дараалан оролцсон боловч цагийн байдал, дээдсийн зарлиг дэс дараалсан олон монголчууздын санаа нийлэлдсэн хэрэгт оролцсон учраа хэлж энэ мэт бүтээснийг эвдэх байтугай ер нь хэрэг гаргаж яваагүй гэж” Эрэгдэндагвад хэлсэн гэж мэдүүлсэн байна.
Энэ бүхнээс үзэхэд Б.Эрэгдэндагва нэгэн захиа бичсэн, түүнийг нь Л.Дашдэндэв, Д.Ишлодон, Ж.Бүүвэй нар дэмжиж зөвшөөрч байсан нь үнэн боловч хот, Манзшир, Егүзэр хийдэд эдгээрийн холбоо байгуулж, төлөвлөгөө боловсруулсан гэх ямар ч баримт, нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үүнийг дор дурдах баримт нотолно. Үүнд:
Егүзэрийн хийдийн лам нарын эсэргүү бүлгийн 22 ламд холбогдох архивын 1619 тоот мөрдөн байцаалтын хэрэгтэй танилцахад Егүзэр хутагт /Ж.Галсандаш/ болон дээрх лам нар тайж Б.Эрэгдэндагвын эсэргүү байгууллагын салбар бүлгэм байгуулсан тухай ямар ч зүйл мэдүүлээгүй байна.
Б.Эрэгдэндагва 1930 оны 6 дугаар сарын 13-д мэдүүлэхдээ: “Зүүн тийш явахдаа Егүзэр багшийнд орж замд сайн явахыг даатгаж гэваг жавтий хүртээд гарснаас өөр өнөөх бичгийн тухай ярьж зүрхлээгүй, нэгэнт миний зохиосон бичгийг багш лам үзээд уурсаж байсныг сонссон болохоор чухам явахын цагт өнөөх хэрэгтээ явлаа гэж айлтгахаа эмээсэн” гэжээ. Гэтэл Егүзэр Ж.Галсандаш 1930 оны 7 дугаар сарын 24-д мэдүүлэхдээ “Нэг хошууны Эрэгдэндагва ноднин өвөл нутаг буцах гэж ярьж энгийн орж гарсан. Мөн хавар нутаг буцна гэж манай гэр урд гол дээр байхад дайрч мөргөөд явсан, өөр үйлдэж байсан, хийж явсан хэрэг юу болохыг мэдсэн, сонссон зүйлгүй. Бас Чадраабал надад Эрэгдэндагвын тухай ер дурсаж ярьсан зүйлгүй” гэсэн байна. Иймд Егүзэр хийдэд бүлэг байсан гэх ямар ч үндэсгүй байна.
Намдаваа гэдэг газар лодон Шаамар хэмээх Д.Ишлодон нутаглаж байхад Эрэгдэндагва, чин ван лам Л.Дашдэндэв нар очиж Хятад явах тухай аврал буулгуулсанд Д.Ишлодон “Үйлс чинь бүтнэ” гэж авралдсан. Энэ үед бурханч Дамдин тааралдаж Жигмэддорж гүн хожим нь шавийн хувиар тэднийд очиж ярилцсан тухай Дамдин ,Жигмэддорж нар өөрсдөө мэдүүлсэн байх боловч чухам эсэргүү байгууллагын саблар байгуулсан тухай ямар ч материал хавтаст хэрэгт байхгүй байхад ялын төлөвлөгөө, таслан шийтгэх тогтоолд “Намдавааны бүлгэм” гэж гүтгэжээ. Манзширийн хийдэд суудаг бурханч Дамдин ловон Шаамар Ишлодонгийнд очсон тухайгаа манзшир хутагт Цэрэндоржид айлдахад “Би ийм үг сонсох дургүй гэдгээ” илэрхийлж загнасан тухай Дамдин мэдүүлснээс биш Манзширийн хийдэд Эрэгдэндагвын эсэргүү байгууллагын салбар бүлгэм байсан гэх баримт алга байна. Манзшир хутагт Цэрэндорж, Эрэгдэндагва нар уулзаа ч үгүй болох нь энэ хоёрын мэдүүлэгт тодорхой байна.
Эрэгдэндагвын зэрэг 38 хүнд холбогдох хэргийн бүх материалаас үзэхэд бие биеийг гишүүнээр элсүүлсэн ба элссэн тухай ямар ч материал байхгүй. Эрэгдэндагва тэр хүмүүсийг удирдан зохион байгуулсан үйл ажиллагаа алга байна. Энэ хэргийн материалаас үзвэл Эрэгдэндагва нь Донойжав, Т.Наранжав, “цаг” хэмээх Лувсан нартай нэг хашаанд айл байж, хилнэвтэрч явах, Хятадын цэрэг, Банчинбогдын тусламж авахаар Монголын ноёд түшмэдийн нэрээр захиа бичиж буйгаа ярьж хэлж байсан байж болох тал харагдавч нөгөөдүүл нь түүнд элсэж нэг тал болж нийлсэн гэх баримт алга байна. Жишээ нь, мэдүүлгээс үзвэл Донойжав нүүрэлдсэн боловч хэрэг хүлээгээгүй, “цаг” хэмээх Б.Лувсан эсэргүүцэж, Т.Наранжав татгалзсан байна. Энэ бүхнээс үзэхэд Эрэгдэндагвын тэргүүлсэн төв, түүний салбар бүлгэм байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Харин тэр бичгийн хүн байсны хувьд, нөгөө талаар 1928 оноос эхлэн “баруунтан” гэгчийг шүүмжилж зүүнтэн гарч ирснээр хар, шар феодалын эсрэг тэмцэх олон арга хэмжээ авсны нэг нь хуучны түшмэд, тайж угсаатныг улсын байгууллагад алба хаах явдлаас зайлуулж, намаас хөөж байсан явдалд өртсөн зэргээс уг захиаг бичсэн байж болох, түүнийгээ дотно зарим лам, хүнд хэлэх, үзүүлэх, санал асуух ажил хийсэн байж болох байна. Түүнээс биш зохион байгуулсан бүлэг алга байжээ. Хамтран цугларсан, хуралдсан, захидлаа хэлэлцсэн үйлдэл байхгүй. Харин тус тусад нь очиж хэлсэн асуусан, үзүүлсэн ажлыг зориуд зохион байгуулсан байж болохоор байгаа юм.

No comments:

: