Б.Эрэгдэн- дагва тэргүүтэй 38 этгээдийн хувьсгалын эсэргүү байгуул- лагын бүлэг хэрэг гэгчийн талаар хийсэн шалгалтаас дор дурдсан дүгнэлт гарчээ. Үүнд:
1. 1929 онд Улаанбаатар хотод эсэргүү бүлгэм байгуулагдаж, улмаар Егүзэрийн хийд, Намдаваа, Манзширийн хийдэд салбарууд байгуулагдаж 30 гаруй гишүүнтэй болсон гэснийг батлах хууль ёсны баримт хавтаст хэрэг, архивын материалаас олдоогүй. Иймд “Ардын засгийг устгаад феодалын төрийг сэргээн тогтоож, БНМАУ-ыг харгис Хятадын нэгэн муж болгох зорилготой … эсэргүү бүлэг 1929 оны намар байгуулагдаж” гэж түүхэнд орсон нь батлагдахгүй байгаа юм. Харин Б.Эрэгдэндагва нэг захиа бичиж, түүнийгээ гурван хүнээр дэмжүүлэн “ажил явуулгаа гүйцэтгэхээр өөрийн төлөөлөгчийг Хятадын засгийн газар ба Банчинбогдод өгөх бичиг авахуулан явуулсан” гэдэг үнэн байж болох материал хавтаст хэрэгт байна. Тэгэхлээр тэд “Империалист Хятадын харгис цэргийн эрхтнүүд, тэдний гар хөл болох Банчинбогдтой холбоо тогтоох санаатай байсан” ажээ. Тэгэхдээ энэ хэргийг нэр бүхий 38 хүн хамтран үйлдсэн биш, “Хувьсгалт засаг төрийг муушааж устгах, феодалын хөрөнгийг хураасан, эрхийг хассан, шашин төрийг тусгаарласан явдлыг эсэргүүцэн тэмцэх, СССР улсыг гүтгэн муушааж хоёр улсын хэлхээ холбоог холдуулан тэмцэлдүүлэхийг эрмэлзсэн” үгтэй захидал бичиг Б.Эрэгдэндагва үйлдэж, Л.Дашдэндэв, Д.Ишлодон, Ж.Бүүвэй нар хатган хамжиж Хятадын засгийн газар болон Банчинбогдоос цэрэг зэвсгийн тусламж гуйх хүсэлтийг Монголын эрх ямбаа алдсан, хөрөнгөө хураалгасан тайж феодал лам ноёдын нэрээр гуйхаар шийдвэрлэж Б.Эрэгдэндагва Улаанбаатар хотоос гарч явж байгаад баригдсан нь үнэн байна. Иймд хэрэв энэ хэрэг биелбэл феодал лам нарын этгээдээс өөрсдийн хорыг илрүүлэн хүнд ноцтой хэрэг болох байсан нь ийнхүү завдалтаар таслан зогсоогдсон байна. Гэхдээ Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийг ялласан “1929-1930 оны 5 дугаар сар хүртэл захидлаа хадгалж байхдаа хань нөхдийг эрж олж, зөвшөөрөлцөж, холбоо байгуулж, хамтран хэлэлцэж төлөвлөгөө үйлдсэн”, “Захидлаа үзүүлж, уул захидалд юу бичих, цаашид хэрхэн яаж ажиллахаа хэлэлцэж байсан” гэсэн гэмт үйлдлүүд байсан гэж батлах хууль ёсны баримт байхгүй нь тогтоогджээ.
Мөн “урьд удаа дараа гарч дарагдсан хувьсгалд тэрслүү этгээд нарын хэрэг явдлыг туйлд нь хүргэж гүйцэтгэхээр үргэлжлэн гарсан нь лавтай. Энэ хэрэгт холбогдсон Егүзэр, Дилав, Манзшир хутагт, гүн Гомбо-Идшин нар бол үүний урьд гарсан эсэргүүцлийн явдалд хүч туслалцан оролцож явсан” гэснийг батлах ямар ч баримт байсангүй, Ардын засаг төрийг устгаж хуучны харгис феодалын засгийг дахин байгуулахын төлөө феодалын хөрөнгө хураасан, эрхийг хассан хийгээд шашин төрийг тусгаарласан явдлыг эсэргүүцэн тэмцсэн үйлдэл байхгүй нь тогтоогдов.
Иймд тухайн үеийн нам засгийн “бодлогыг” хэрэгжүүлж, феодал түшмэд лам байгсдыг болон зарим хүмүүсийг эсэргүү байгууллагын гишүүн гэж хавтгайруулан баривчилж ямар ч нотлох баримтгүй зохиомол хэрэг /34 хүнд/ тулган хүлээлгэх буюу хилсээр ял шийтгэсэн байна гэж шалгалтын дүнд үзжээ. Үүний тод нэгэн жишээ бол хэрэгтнүүд огт мэдүүлээгүй буюу Б.Эрэгдэндагвын бичсэн захидалд байхгүй “Хятадын колони болгох”, “Японтой холбоо тогтоох”, “Японы гар хөл болсон Банчинбогд” гэм мэтээр чангаруулан хэлж шийтгэсэн явдал юм.
НАХЯ-ны /хуучин нэрээр/ мөрдөн байцаах алба уг хэргийг ийнхүү шалгаж “Ардын засгийг устгахаар Яятадын цэргийн ба засгийн эрх баригчид хийгээд Банчинбогдоос цэргийн тусламж гуйж захидал бичсэн, түүнийгээ 14 хүнд үзүүлэх буюу тайлбарлан танилцуулж, улмаар уг захидлаа хүргэхээр Улаанбаатар хотоос явж байгаад баригдсан тайж Б.Эрэгдэндагва, түүний захиаг анх үзэж дэмжсэн төдийгүй хойшид харилцаатай байж, тусалж, Хятад руу явахад нь гаргаж өгч байсан чин ван лам Л.Дашдэндэв, гэмт хэргээ хэрэгжүүлэхэд нь дэмжиж, мэргэлэн аврал буулгаж, энэ талаар цааш цуурхал тарааж байсан ловон хэмээх лам Д.Ишлодон, санаа бодлыг нь дагаж дэмжиж тусалсан гавж Ж.Бүүвэй нар шүүх цаазны бичгийн 25, 42, 12 дугаар зүйлд зааснаар шийтгүүлсэн нь тухайн үедээ бүрэн шалгарч баримтжаагүй боловч мэдүүлгүүд нь хоорондоо батлагдаж, гэм бурууг нь үгүйсгэх баримт олдоогүй тул энэ дөрвөн хүнд холбогдох архивын 38 тоот мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгож ял шийтгэлийг цагаатгах үндэсгүй гэж үзжээ.
Харин шүүх цаазны бичгийн 25, 42, 46, 34, 12 дугаар зүйлд зааснаар шийтгүүлсэн С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав, Л.Гомбо-Идшин, Б.Донойжав, Г.Нямжав, Ц.Чойнзон, Г.Наваанжамба, Г.Чойжинням, Ц.Маньбадар, Т.Чадраабал, бурханч Дамдин, Б.Лувсан, Ж.Дандар, эмэгтэй Долгор, Т.Наранжав, С.Дэмбэрэл, Н.Жигмэддорж, И.Лувсанцэрэн, Ж.Дамдин, Л.Жанцан, Б.Янжин, Б.Буянт, Ц.Буд, Ж.Уртнасан, Б.Цогбадрах, Д.Дашдондог, Т.Аюуш нарын /Ц.Цэрэнвандуй, Б.Цэнд нар тухайн үедээ холбогдолгүй болж суллагдсан/ 32 хүний хэрэг нь ямар ч нотлох баримтаар батлагдаагүй гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг нь цагаатгах санал тавьсан байна.
Энэ дүгнэлт бүхий нэгдсэн тодорхойлолтыг БНМАУ-ын Прокурор хянаж зөв зүйтэй гэж үзэж, БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хуралд хэлэлцүүлэхээр улсын прокурорын орлогч эсэргүүцэл бичсэн байна. Уг эсэргүүцлийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурал хянан үзэж 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоороо Б.Эрэгдэндагва, Л.Дашдэндэв, Ж.Бүүвэй, Д.Ишлодон нарт холбогдох хэргийг хэвээр үлдээж, харин хувьсгалын эсэргүү гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй С.Цэрэндорж, Ж.Галсандаш, В.Жамсранжав нарын 32 хүнд “холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасугай” гэсэн тогтоол гаргасан байна. Ингэж тайж Б.Эрэгдэндагвын гэмт санаа бодол, түүнийгээ хэрэгжүүлэхээр завдсан завдалт нь түмний хараанаас мултарч чадаагүйтэй адил түүнийг далимдуулан сталинизмын хор нөлөө болон захиргаадалтын үеийн гэсгээн цээрлүүлэлт, гэмгүй хүмүүсийг хилс хэлмэгдүүлсэн явдал шинэчлэл, өөрчлөлтийн уур амьсгалаар түүхийн үнэнд гүйцэгдэж учраа олсон нь энэ ажээ.

No comments:
Post a Comment