Х.Чойбалcан 1921 онд ямар хэрэг хийсэн бэ?
Манай НАХЯ-ны зарим судлаачдын 1990 оны үеэр “Ил товчоо” сонинд мэдээлснээр 1921 онд Х.Чойбал сан, Хиагт орчмоор Монголын хил байх хэлэлцээрт далдуур гарын үсэг зуруулсан байна. Үүнийгээ наманчлах гэж 1945 онд Өвөр- монголын 49 хошууг Монголд нэгтгэнэ гэж баярлаж байжээ.Мөн Оросууд, чамд хүсээд байгаа төмөр замыг чинь барьж дээр нь Өвөрмонголыг чинь өгнө, Тагна Туваг өгнө гэж хуураад бөөрийг нь авчээ. Бөөрийг нь авахыг мэдэж Москва руу явахдаа маш их айсан байдаг. Түүнээс өмнө түүнийг нэвт хордуулсан байсан бөгөөд лам нар хөлийг нь зүсэж тавхайнаас нь цус гоожуулж хорыг нь авч нэг удаа аварч байжээ.
Бодоог хэрхэн оросууд цаазлах болсон бэ?
Ардын намын анхны хэдээс Сүхбаатар, Бодоо, Данзан нар гол нь Оросуудтай газар нутаг хил хязгаарын асуудлаас болж ил далд муудалцсан юм байна. Хамгийн гол нь эдгээр хувьсгалчдыг Оросын армийн тагнуулын албаны харьяат тусгай курст бэлтгэх явцдаа Х.Чойбалсангийн зурсан нууц хэлэлцээрт гарын үсэг зурахыг санал болгоход эргэцүүлээд зогсохгүй том том юм ярьсан юм байна.С.Бодоо бол Монгол улсын нутаг Каспийн тэнгис, Ижил мөрөн, Кавказ хүрэх ёстой гэсэн хатуу байр суурийг түүхэн нөхцөл байдлаас баримталж байсан учраас түүнийг үр удамтай нь хамт цаазалжээ.
Солийн Данзан юунаас болж буруутсан бэ?
Ноён Солийн Данзан газар нутгийн асуудлаар Бодоог бодвол арай өөр байр суурийг баримтталж байсан байна. Тагна Туваг алдах ёсгүй. Тагна Тува, Алтайн уул хавиар байх ёстой гэсэн байр суурийг баримталж Орсуудын дургүйг хүргэж манайд ашиггүй нөхөр гэдэг байдалд хүрчээ.
Дамдингийн Сүхбаатар ямар байр суурьтай байсан бэ?
Дамдингийн Сүхбаатар Тагна Тува болон Буриад мөн Сибирийн нэлээд хэсэг Монголд байх гэсэн байр суурьтай байсан. Өмнө нь ярьж байснаар Оросын цэрэг Хиагтаас цааш байрлах ёстой гэсэн хатуу байр суурьтай байжээ.
Цэрэнчимэд Да лам юуны учир нас барав?
Судлаач С.Баттогтох 90-ээд оны эхээр Ардын хувьсгалын нууц хэмээх өгүүлэлдээ: Олноо өргөгдсөн Монгол улсын анхны Ерөнхий сайд Цэрэнчимэд да ламтан Богд Хаан хийгээд Монголын ихээхэн ноёд, түшмэдийн хайртай хүн билээ. Их латан Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах ойрын ажиллагаагаа идэвхтэй явуулахуйд өвөр, умрын шахалт хавчилт тэсэхүйеэ хүндэрч , Богд хаантан түүнийг эрхгүй Ерөнхий сайдаас буулгаж, Баруун хязгаарт цэрэг захируулан одуулжээ.Цэрэнчимэд сайдтан зам зуур хүний гараас “хар мах, цагаан сүү” атугай ч хүртэхийг цээрлэн явсаар хүрэх газраа хүрээд “Өдтэй бичиг” битүүмжлэн Суман Өртөөгөөр Хүрээнээ довтолгосныг хожим Богд хаантны мутарт нэгэнт хүрсэнийг мэдмэщ өмнөд умардын “амьд отоочин” нарт, “надад өгөх хэмээсэн хор” тунгаа өгсүгэй ” хэмээсэн гэдэг. Их Ламтны таалал төгссөний учир ийм буюу. 1915 онд Хиагтын хэлэлцээр хэмээгчээр Хятад, Орос хоёр Монголыг дундаа суулгаад булаалдаж байх цагт Богд Хаантан Монгол үндэстэндээ айлдсан нь:
1915 онд Монголыг Орос, Хятад хоёр булаалдаж байхад Богд Гэгээнтэн юу гэж айлдав?
“…Энэ удаагийн сайн цагийг хэдүй алдагдах дор хүргүүлсэн боловч миний бие Монгол улсын Хаан эзний суурийг хүлээсэн нь ер тоост ертөнцийн хоосон нэр дор эрмэлзэж, олон амьтныг гашуун зовлон дор нэрмэгдүүлэхүй дор хүргүүлсүгэй хэмээсэн нь бус, гагцхүү халхын ихээхэн ноёд, лам нар чин үнэн сүсгээр хүчлэн гуйсан дор хэрхэвчээр маргаж үл болох түмэн зүйлийн аргагүйгээс багш шавийн хүнд журмыг бодож, олны санаан дор нийлүүлэн, шашин төрийг хослон барьж, сүсэг бишрэл төгөлдөр олон монгол овогтон шавь нар юугаан ашдын зовлонгоос үтэр түргэнээ ангижруулах сайн мөр дор удирдсугай хэмээcэн нь болой… Эдүгээ Хиагтын газраа Орос, Хятад, Монгол гурван этгээдээр хэлэлцсээр боловч эрх ашгаас булаалдан тэмцэлцэх тул… энэ удаа хэлэлцэн тохирох эсэх алин боловч дотоод гадаад олон монгол овогтон нийтээр харилцан салж сарнихуй дор хүрэв хэмээн зориг мохож хэрхэвч үл болмой. Тэр ч байтугай одоо хэрэв Монгол язгууртны нэгэн хэсэг нь үүсгэл болон чадваас нэгэн үндэс, нэгэн шашинт олон Монгол овогтон хэзээ ч болов хамтдаж үл болох ёсон үгүйн дээр миний бие олон Монгол овогтон юугаан эгнэгт алагчлан үзэх явдал үгүй тул… хэрэв жаргал зовлонгоо хамтатгах үнэнхүү чин зоригт холын бодлого буй аваас мөн ирэхүй цаг тохиолыг алдаж үл болмой” гэжээ.
Эндсэн ч ойрын зорилгоо гүйцээж аваад, алсын зорилгоо туршиж үзээд Холын Бодлогоо хадгалж эндсэн хаан, ноёд, лам ард, хувьсгалчдын “Монгол язгууртны нэгэн хэсэгт үүсгэл болгосон”, “хувьсгалын нууц товчоон” ийм буюу. Эдүгээ “Алдаж үл болох цаг тохиол” ч бас иржээ.
No comments:
Post a Comment