"Өнөөгийн Монгол: Хаадаас Хувьсгалчид, Хувьсгалчдаас Капиталистууд Хүртэл" номын зохиогчтой товч хөөрөлдсөн нь ...
Хөөрөлдсөн П. Байка
- Моррис Россаби: "Монгол улсын эрх баригчид Хятадын нөлөөллөөс болгоомжлох хэрэгтэй" -
Доктор Россаби, цаг зав гарган ярилиах боломж олгосон явдалд гялайлаа. Мөн Монголын талаар онц сонирхолтой шинэ ном гаргасанд тань баяр хүргэе. Монгол судлаач Оуэн Латтимор гуай тэртээ 1962 онд "Нүүдэлчид ба Хувьсгалчид" хэмээх номоо хэвлүүлж байсан. Харин таны энэ бүтээл түүний үргэлжлэл гэж ойлгож болох уу?
Зарим талаараа Латтиморын "Нүүдэлчид ба Хувьсгалчид" номны үргэлжлэл гэж хэлж болох талтай ч бас хэд хэдэн ялгаатай зүйл бий. Түүний бүтээл бол голдуу аян замын гайхамшигтай тэмдэглэл бол минийх илүү коммунизмын мөхлийн үр дагавар хийгээд сүүлийн 15 жилийн хугацаанд Барууны олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд уруу хандсан Монголын хандалтыг шинжсэн судалгааны бүтээл мөн. Хэдийгээр 1990 оноос хойш эерэг зүйл олон тохиолдсон боловч Монголын Засгийн Газар болон дээрх олон улсын зарим байгуулагуудын эдийн засгийг эрүүлжүүлэх бодлого нь ядуурал, ажилгүйдэл, нийгмийн аюулгүй байдлын торыг хөндөж, байгаль орчинд ч гэсэн хүндрэл учруулахад хүргэсэн. Хэрэв эдгээр асуудалд хянамгай, аажмаар эмчлэх бодлого баримталсан бол дээрх нийгмийн сөрөг үзэгдлүүдийн ихэнхээс нь сэрэмжилж чадах байсан.
Нэгэнт Латтимор гуайн тухай ам нээснийх, та түүнийг таньдаг байв уу? Хүмүүсийн харддагчлан тэрбээр Оросын ч юм уу Хятадын тагнуул туршуул байсан гэдэгтэй та хэр зэрэг санал нийлэх вэ?
Тийм ээ, би түүнийг насан өндөр болсон хойно нь сайн таньдаг байлаа. Тэрбээр мэдлэг арвинтай, олон сайхан түүх хуучилдаг нэгэн байв. Түүнийг хэн нэгний туршуул байсан гэдэгт би лав эргэлздэг.
Таны энэ ном Монголын тухай бичсэн анхны бүтээл тань биш байх аа?
Би Хубилай хааны тухай ном бичсэн нь Хятадын Монгол хааны талаарх Барууны хэл дээр хэвлэгдсэн анхны дорвитой бүтээл болсон. Түүнчлэн Хятад, Төв Ази болон 1368 оноос хойшхи Хятад Монголын харилцааны тухай ном хэвлэн гаргасан. Мөн миний бие нэр хүндтэй Кембрижийн Хятадын Түүхийн талаарх боть бүтээлд Хятад-Монголын харилцааны талаар хэдэн бүлэг бичсэн байгаа.
Та өөрийгөө манай уншигч нарт товч танилцуулна уу. Та яаж яваад Монгол судлалтай "орооцолдоодох воо"?
Би бээр анхлан Хятад судлалаар эхэлж, харин Хятад болон хөрш зэргэлдээ - улс орнуудын түүхэн харилцааг голчлон судлах болсон. Энэ судалгааны ажил маань намайг Монгол уруу хөтөлж, тэгээд Хубилайн тухай ном гаргахад хүргэсэн дээ. Би 1994 онд Нээлттэй Нийгэм Хүрээлэн буюу Соросын Сангийн шугамаар Монгол улсад зочилж, Улаанбаатарт салбар хүрээлэнг байгуулахад гар бие оролцсон. Соросын Сангийн Монгол дахь хамгийн анхны төлөөлөгчийн газрын захирлаар миний шавь нарын нэг Крис Финн ажиллаж байлаа. Нзэлттэй Нийгэм хүрээлэн болон түүний ихэнх хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжсэн. Одоо харин энэ хөтөлбөрийн гол цөм болсон Нээлттэй Нийгэм Форумыг монголчууд удирдаж байгаа нь их завшаантай хэрэг.
Та өөрийгөө нэр хүндтэй Колумбын Их Сургуульд "Дэлхийн Түүхэн дэх Монголчууд" сэдвээр хичээл зааж буй гэлээ. Ер нь Америкийн оюутнууд манай эх түүхийг хэр сонирхох юм?
Америк оюутнууд Монголын талаар их сонирхоно оо. Миний заадаг Монголын түүхийн ангид урд нь 90-100 гаруй оюутнууд сурч байсан. Энэ ангиа 2006 оны хавраас дахин зааж эхлэхэд улам илүү их оюутантай байна гэдэгт итгэлтэй байна.
Та Монголд үзүүлж буй онөөгийн Хятадын нөлөөг зоригтойгоор шүүмжлэгч цөөхөн судлаачдын нэг. Та үүнийг Монголд эдийн засгийн болоод улс төрийн бодит аюул хэмээн үзэж байна уу?
Хятад улс нь Монгол улсад эдийн засгийн асар их нөлөөлөл үзүүлж байна. Үүнийг улс төрийн утгаар ч орчуулж болох юм. Миний бодлоор Монголын бодлого боловсруулагчид болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд үүнийг сайтар ойлгож, энэхүү өсөн нэмэгдэж байгаа нөлөөлөлтэй хэрхэн тулж ажиллах талаар бодох цаг болсон.
Тэгвэл Өвөр Монголын талаарх таны бодлыг сонсмоор байна.
Өвөр Монголд эерэг сөрөг үзэгдлүүд аль аль нь байна. Эерэгээс гэвэл эдийн засаг сайжирч, ядуурал буурсан зэрэг асуудал байх боловч Монголчууд цөөнх болж байгаа болон өөрсдийн үндэсний онцлогоо гээж байгаа зэрэг элементууд ажиглагдаж байна.
Монголын шинэ үе Америк болон гадаадын бусад оронд өсөн үржиж байна. Бидний хувьд ч эдгээр залуу үе маань эх хэл, түүх соёлоо умартах вий хэмээн айх юм даа. Бид энэхүү "үндэсний эмгэнэлээс" хэрхэн холуур тойрч болох вэ?
Долоон зууны турш Монголчууд өөрсдийн үндэсний онцлог, өв уламжлалаа хаяхгүй хадгалсаар иржээ. Цаашдаа ч дэлхий дахины дэвшилтэт болгоныг өөртөө шингээхийн сацуу үндэсний онцлогоо хадгалж үлдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг.
Монгол Мэдээ сэтгүүл

No comments:
Post a Comment