3. Б.Эрэгдэн- дагвын “38”-ын хэргийн ялын төлөвлөгөө, таслан шийдвэр- лэсэн тогтоолд дурдахдаа: “Ардын хувьсгалт засгийг устгахаар зорьж эсэргүү бүлгэм байгуулж, ажил явуулгаа гүйцэтгэхийг оролдож өөрийн төлөөлөгчөө Хятадын засгийн газар, Банчинбогдод өгөх бичиг /захидал/ авахуулан явуулж байгаад илэрч баригдсан гэснийг шалгаж үзвэл: Б.Эрэгдэндагва ардын засгийг устгах эсэргүү бүлгэм байгуулаагүй. Харин тийм утгатай захиа бичиж, түүнийгээ А.Дашдэндэв, Ж.Бүүвэй, Д.Ишлодон нарт үзүүлэх буюу хэлж, тэд нь зөвшөөрч дэмжиж байсан нь тодорхой байна. Тэр нь өөрийн нь анх мэдүүлсэн “…Биеэ хамгаалах ба улс төрийг хамгаалах тухай 30 шахам хуудас бичиг үйлдсэн үнэн” гэсний дараа мөн “Халх Монголын газар шороо, ард олныг хэрхэн хамгаалах тухай санал бодлоо илэрхийлсэн тусгай бичиг үйлдэв гэж чин ван лам Дашдэндэвт үзүүлэхэд Л.Дашдэндэв “Зүгээр юм байна” гэж байсан, Эрэгдэндагва би нутагтаа буцаж учрыг Дашдэндэвт хэлж гавж Бүүвэйгээс 100 төгрөгөөр тэмээ авахад 60 төгрөгийг Дашдэндэв тусалж намайг Налайх хүртэл гаргаж өгөөд буцсаны дараа … хэдэн хүн намайг дайчлан бариад энэ газарт авчирсан… Тэр бичгийн эх миний авч явсан саванд байсан тул олж үзсэн биз гэж санана” гэж мэдүүлснээс үзвэл уг захидлаа авч явж байгаад баригдсан нь үнэн байна. Иймд Б.Эрэгдэндагвын “38”-ын хэрэг гэгчид холбогдсон хүмүүсээс нэр бүхий 23 хүн /В.Жамсранжав, С.Цэрэндорж, Ж.Галсандаш, Чойнзон, Лувсанцэрэн, Наваан, Ж.Дамдин, Янжин, Буянт, Д.Дамдин, Цэрэнвандуй, Ёндон, Буд, Цэнд, Уртнасан, Цогбадрах, Дашдондог, Аюуш нар/ түүнийг Хятадын засгийн газар, Банчинбогдод захидал бичсэнээ хүргэхээр явах гэж байгааг огт мэдээгүй, ойлгоогүй, мэдсэн ч зөвшөөрөөгүй, хэрэгсэж үзээгүй зэргээр энэ хэрэгт холбогдохгүй байна.
4. Б.Эрэгдэндагвын “38-ын хэргийн” ялын төлөвлөгөө, таслан шийдвэрлэсэн тогтоолд дурдахдаа: “Энэхүү эсэргүү бүлгэм нь тус улсын хувьсгалт засаг төрийг зүйл зүйлээр загнан муушааж “Нам засгийг цэргийн хүчээр байгуулсан гэж гүтгэж байсан” гэснийг шалгавал:
Б.Эрэгдэндагва 1930 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мэдүүлэхдээ: “Ардын засаг анх мандахдаа ард түмэнд энэрэнгүй мэт байсан боловч цаашид ямар болох нь мэдэгдэхгүй болсноос миний дотор элдэв бодол төрөх болсон. Ялангуяа жил улирах тутам нам засгийн ажил явуулга догшрон хатуурч ард олны аж амьдрал, хөгжил сайжрах байтугай хөл зогсох газаргүй болсон, шашин баларч мөхөн, эд хөрөнгөөр ядууран заяа буян барагдсан нь илт болов. Сүүлийн үед зарим хүний хөрөнгө хогшлыг хурааж нэн бэрхтэй болсныг өгүүлж баршгүй. Учир иймд улс орны байдлыг сайжруулахад эрхбиш гадаадаас тусламж гуйхаас өөр аргагүй болсон учрыг гадаадад явуулах бичгийн дотор тодорхойлсон ба өөрчлөх зүйлгүй” гэжээ.
Б.Эрэгдэндагвын бичсэн Банчинбогдоос тусламж гуйсан бичигт “…Манай монголчууд 300 шахам жил уламжилж ирсэн шарын шашныг хүндэтгэн сүсэглэн …Энэтхэг, Түвдийн орноо бүхий саж Банчин, Далай лам, Ванчин Эрдэнийн зэрэг ихээхэн Богд лам нараас удаа дараа сунтаглаж, Очирдарь Богд Жавзандамба хэмээх цол өргөмжилж энэ ламаас айлдсан таалал зохиолыг дагаж ирэв… Ойрын хэдэн жил санамсаргүй суутал хойд этгээдэд айл суух Орос улсын дотор улаан цагаан нам хэмээх самуун хувьсгал үүсэж, ардын хувьсгалт хэмээх улааны нам нь хөгжиж, хуучин суртлыг халж… тэржигшүүрт улаан хувьсгалын уршиг Монголын дотор гэнэт халдаж, мөн Монголын хэдэн ухвар мөчид ардууд оргон гарч тэрхүү Оросын суртлыг дагаж тусламж гуйж очсонд өнөөх гуйранч болсон оросууд давхийн баярлаж… уналга зэвсэг бүхий цэргийг дайчлан илгээж, автономит засгийн эрхийг устгасан… Тусламж гуйж очсон Сүхбаатар нар …Монгол олон ван, гүн, тайж нар ба хар, шар, эрэгтэй, эмэгтэй олон ардыг зарлан хуралдуулж, улаан Оросоос тусламж болгож авчирсан хэдэн мянган морьт цэргээр бүслэн жагсаалгаж Сүхбаатар, Бодоо, Данзан нар индэр дээр гарч олныг ухуулсан зарлигийг товчилбол: Сүхбаатар, Бодоо, Данзан нар тэргүүлэх тушаалд өөрсдийн биеийг ичгүүргүй тохож … хамаг хэргийг ардын төлөөлөгчдийг хуралдуулж Улсын Их, Бага Хурал хэмээн нэрийдэн тогтоол батлуулах ба алив угсаатан хөрөнгөтний эрхийг устгана. Хэрэв энэ хувьсгал лугаа эсэргүүцэх этгээд гарваас улсын цаазаар аваачна” хэмээх зэргээр ухуулсанд хэн аймшиггүйгээр бүсэлсэн цэргийн дунд эсэргүүцэж чадах аж” гэхчлэн бичсэнээс өөрөөр бусад 37 хүний мэдүүлэгт нам засгийг муучилсан, загнасан, гүтгэсэн зүйл байхгүй. Харин Эрэгдэндагвын энэ бичсэн захидлыг Л.Дашдэндэв, Д.Ишлодон, Ж.Бүүвэй нар зөвшөөрч дэмжсэнээ өөрсдөө хүлээн мэдүүлсэн байдаг юм. Иймд энэ хэдэн хүн ардын хувьсгалд болон нам засагт дургүйцэж түүнийг устгах гэсэн үзэл бодолтой байсан нь захидлаас тодорхой юм.
Б.Эрэгдэндагва тэргүүтэй 38 этгээдийн хэргийн ялын төлөвлөгөө болон таслан шийтгэсэн тогтоолд дурдахдаа: “Эл эсэргүү бүлэг нь феодалын хөрөнгө хураасан, эрхийг хассан, шашин төрийг тусгаарласан явдлыг эсэргүүцэн тэмцсэн гэснийг шалгавал: 1926 онд тус улсын төр, шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль, 1929 онд Богд ба хутагт хувилгаадыг дахин тодруулахыг зогсоосон тухай Засгийн газрын 24 дүгээр хурлын тогтоол, феодалын хөрөнгийг хураах тухай МАХН-ын VII, VIII их хурал, Улсын V их хулын шийдвэр, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 5 дугаар хурлын тогтоол зэрэг гарч хэрэгжиж байжээ. Энэ “38”-ын этгээдийн хэрэгт 6 феодал, 7 түшмэл, 14 лам зэрэг хар, шар феодалууд оролцсон нь бүх оролцогчдын 71 хувийг эзэлж байгаагийн дотор хөрөнгө хураалгаж, эрх ямбаа хасуулсан хүмүүс нэлээд байгаа бөгөөд Эрэгдэндагва өөрөө намаас хөөгдөж албан ажлаас халагдаж удаан ажилгүй байсан зэрэг нь тийм эсэргүүцэх үзэл бодолтой болох үндэстэй байна. Тийм ч учраас Б.Эрэгдэндагва захидалдаа: “МАХН, Засгийн газрыг байгуулсан мэт болгож 9 жил болохдоо улсыг устгах туйлд хүргэсэн. Монгол ард олны сэтгэлийг олж чадаагүй, хуучин хан, чин ван, засаг ба засаг бус ван гүн, хутаг хувилгаад ба багш, цэргийн сайд, түшмэд, тайж нарын захирах тушаах эрхийг хасаж, хэргэм зэргийг устгаж, мөн тэдний хөрөнгө хогшил мал тэжээврийг улсын санд хураамжилж, … сан жасын мал хөрөнгөөс албан татвар гаргуулж, …хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулан залахыг хэрэгсэхгүй болгож, үе залгамжлах үндсийг цөм устган таслах тогтоол гаргаж … зүйл зүйлээр олон хүн ардыг үймүүлэн төөрүүлж бүхий буруу үзэлтэй болсон” гэж эсэргүүцэн бичиж байжээ. Энэ бол зөвхөн Эрэгдэндагвын үзэл бодол байснаас биш хөрөнгө хураалгаж, эрх ямбаа алдаж явсан хүмүүсээс эсэргүүцэж явсан гэмт үйлдэл байгаагүй, түүнийг үзсэн харсан, сонссон хүмүүсээс зөвхөн Дашдэндэв, Бүүвэй, Ишлодон нар л дэмжиж байсан бололтой. Харин эрхээ хасуулж, хөрөнгөө хураалгаж явсан, энэ хэрэгт оролцсон гэх В.Жамсранжав /Дилав хутагт/ хөрөнгө хураалгасныхаа дараа хөдөлмөрчдийн хурал дээр хэлэхдээ “Эдүгээ энд хуралдсан шавь нар та бүхэнд лам шавийн хувиар сонсгох учир бол … Улсын 5 дугаар их хурлаас хойш өмч хөрөнгийг хуралдуулахгүй нийгэм журмын ёсоор хөрөнгийг хөгжүүлж жинхэнэ ядуу дунд ардын аж ахуйтны амьдралыг сайжруулахаар тогтсон учир комисс нэгэнт ухуулсан бөгөөд миний бие бусдыг дарлан мөлжиж явсангүй боловч үлэмжхэн хөрөнгө бүхий дор холбогдох ба тогтоосон тогтоол дүрмийн соор бусдын нэгэн адилаар болж буй тул та бүхэн элдвээр санах зовох хэрэггүй. Ер нь лам хувраг хүн үлэмжхэн эд хураах учиргүйн дээр надад энэ хөрөнгөндөө шунаж харамсах зүйлгүй. Би угаас өглөгт дуртай тул та бүхэн уван цуван бага сага зүйлийг авч туслан явсан билээ. Гэтэл эдүгээ эл надаас хураасан юмыг үгээгүй ядуу та бүхэнд олгож тэтгэхийн дээр эвлэл байгуулж элдэв ажлыг сайжруулан өнчин буурай ядуусыг тэтгэх … өглөг өгсөн болохын их буяныг олохын тулд би маш их баярлана” гэж хэлж байжээ. Энэ бүхнээс үзэхэд Эрэгдэндагва өөрийн үзэл бодлоосоо болж тэр захиаг бичсэн, түүнийгээ гадаадад гаргах гэж өөрөө авч явсан “завдлагын төдий” болохоос биш, тэр үед шашны болон ‘феодалын талаар нам, засаг төрөөс авч явуулсан арга хэмжээнд хутагт хувилгаад, феодал лам нар дургүйцэн эсэргүүцсэн, хурал чуулган хийж захидал боловсруулсан үйлдэл байхгүй. Тиймээс ч шүүх цаазны бичгийн 25 дугаар зүйлийг зааж ялласан байна. Нөгөө талаар Б.Эрэгдэндагва ийм захидал бичсэн нь өөрөө албан ажил, намаас хөөгдсөн /зүүнтнээс болж/, зохиол бүтээл нь дэмжигдэхгүй болсон /зохиолч байсан/ явдалтай холбоотой бөгөөд чин ван лам Дашдэндэв анх тэр захидлыг үзсэнээс хойш ДХГ-ын чиглэлээр өдөөн хатгаж, зохион байгуулсантай холбоотойг баримт харуулж байна.

No comments:
Post a Comment